| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1445/Э |
| Дугаар | 1516 |
| Огноо | 2019-09-30 |
| Зүйл хэсэг | 17.2.1., |
| Улсын яллагч | Г.Цэрэнжамц, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 09 сарын 30 өдөр
Дугаар 1516
2019 09 30 2019/ШЦТ/1516
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Г.Цэрэнжамц,
шүүгдэгч Г.Б, түүний өмгөөлөгч А.Баярмаа нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Б д холбогдох эрүүгийн 1906 03645 1790 дугаартай хэргийг 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Г.Б, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 2 байрны 6 орц, 3 давхарт гэр лүүгээ орох гэж байсан иргэн Д.Э ийн эзэмшлийн Хувай пи смарт маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Г.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ээжтэйгээ ярихын тулд хохирогчийн гар утсаар ярьсан. Би хохиролд 350.000 төгрөг өгсөн гэв.
Хохирогч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний 22 цагийн орчимд ажлаа тараад хамт ажилладаг хүмүүстэй урт цагааны орчимд байрлах караокед орж үйлчлүүлж байгаад шөнийн 03 цагийн орчимд гараад замаараа хамт ажилладаг хүнээ гэрт нь буулгаад гэрийнхээ гадаа ирээд орцоороо ороод гэрийнхээ хаалгаа онгойлгох гээд түлхүүрээ хийгээд охин Хүслэнгийн 89648099 гэсэн дугаар луу өөрийн 80048099 гэсэн дугаараас залгаж байхад миний гар утсыг араас үл таних 160 см орчим нуруутай, туранхай биетэй, 30 гаруй насны хар өнгийн савхи юмуу, куртик өмссөн царай төрхийг нь харж чадаагүй эрэгтэй шүүрч аваад зугтаагаад явсан. Би тэр дороо араас нь гарж харахад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 7-12 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалын компаний 350.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 33 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Г.Б нь 2019 оны 06 дугаар сарын 15-ны өдөр Баянзүрх дүүргийн 07 дугаар хороо, 2 байрны 6 орц, 3 давхарт гэр лүүгээ орох гэж байсан иргэн Д.Э ийн эзэмшлийн Хувай пи смарт маркийн гар утсыг хүч хэрэглэхгүйгээр авсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Г.Б гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Би ээжтэйгээ ярихын тулд хохирогчийн гар утсаар ярьсан. Би хохиролд 350.000 төгрөг өгсөн.” гэх мэдүүлэг,
Хохирогч Д.Э ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ 2019 оны 06 дугаар сарын 14-ний 22 цагийн орчимд ажлаа тараад хамт ажилладаг хүмүүстэй урт цагааны орчимд байрлах караокед орж үйлчлүүлж байгаад шөнийн 03 цагийн орчимд гараад замаараа хамт ажилладаг хүнээ гэрт нь буулгаад гэрийнхээ гадаа ирээд орцоороо ороод гэрийнхээ хаалгаа онгойлгох гээд түлхүүрээ хийгээд охин Хүслэнгийн 89648099 гэсэн дугаар луу өөрийн 80048099 гэсэн дугаараас залгаж байхад миний гар утсыг араас үл таних 160 см орчим нуруутай, туранхай биетэй, 30 гаруй насны хар өнгийн савхи юмуу, куртик өмссөн царай төрхийг нь харж чадаагүй эрэгтэй шүүрч аваад зугтаагаад явсан. Би тэр дороо араас нь гарж харахад хаашаа явсан нь мэдэгдэхгүй алга болсон байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 7-12 дугаар хуудас/,
Дамно хөрөнгийн үнэлгээ зуучлалтын компаний 350.000 төгрөгийн хөрөнгийн үнэлгээний тайлан /хэргийн 16-17 дугаар хуудас/,
Хохирлын мөнгө хүлээн авч, хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл /хэргийн 33 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 23 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 22 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Г.Б д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Г.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хохирлыг төлснийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.Б нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.