Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 10 сарын 17 өдөр

Дугаар 102/ШШ2016/05425

 

.Монгол улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2-т заасныг баримтлан иргэн Баяраагийн Алтансүхэд холбогдох, дундын өмчлөлийн засвар үйлчилгээний төлбөрт 23600 төгрөг гаргуулах тухай, нэхэмжлэлээсээ татгалзсан байгаа нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-ны татгалзлыг  баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

                    

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны 10 дугаар сарын 4-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7730 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3865 төгрөгийг, хариуцагч Б.Алтансүхээс улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3865 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч “Хөгжил” СӨХ-д олгосугай.

 

           

          3. Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар энэ захирамжид зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.