Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 02 өдөр

Дугаар 210/МА2026/00299

 

     2026            02                   02                                210/МА2026/00299                 

 

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Хулан даргалж, шүүгч С.Энхбаяр, Г.Нямсүрэн нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/18032 дугаар шийдвэртэй

 

Нэхэмжлэгч: *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* газарт холбогдох

 

Нэхэмжлэлийн шаардлага: Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Г.Нямсүрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Халиунаа нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

            1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангасан байх тул гомдлыг хангахгүй орхиж, шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэв.

 

            2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч ******* газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээ хүчингүй болгуулах гомдол гаргасныг хариуцагч эс зөвшөөрч, татгалзлын үндэслэлээ шийдвэр гүйцэтгэх ажиллагаа хуульд заасны дагуу явагдсан гэж тайлбарлан маргажээ.

 

            3. Анхан шатны шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг хуульд заасан журмын дагуу явуулж, хэрэгт цугларсан нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, хэргийг шийдвэрлэхдээ хэрэглэвэл зохих хуулийг зөв хэрэглэсэн байна.  

 

            4. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн дараах үйл баримтыг зөв тогтоосон. 

 

            4.1. Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2023 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 101/ШШ2023/04941 дугаар захирамжаар нэхэмжлэгч ******* нь нэхэмжлэлийн шаардлага болох 135,000,000 төгрөгийн 10,000,000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 125,000,000 төгрөгийг хариуцагч ******* нь 2024 оны 07 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулах, уг хугацаанд төлбөрөө төлөөгүй тохиолдолд барьцаа хөрөнгө болох ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байр ******* тоот орон сууцаар үүргийн гүйцэтгэл хангуулахаар эвлэрсэн зохигчдын эвлэрлийг баталж, хариуцагч *******д холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн байна. /хх-40-44/

 

4.2. ******* газар нь дээрх хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, шүүгчийн 2024 оны 07 дугаар сарын 29-ний өдрийн 101/ШЗ2024/19529 дугаартай захирамж, мөн өдрийн 101/ГХ2024/01800 дугаартай гүйцэтгэх хуудас зэрэг бичиг баримтыг үндэслэн иргэний шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа үүсгэж, барьцаа хөрөнгө болох улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, 45.53 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.1, 54 дүгээр зүйлийн 54.1 дэх хэсэгт тус тус заасан журмын дагуу битүүмжлэх, хураах ажиллагаа тус тус явуулсан байх бөгөөд /хх-37-45, 48-49, 51-52, 54-57/ тус ажиллагаанд төлбөр төлөгчөөс гомдол гаргаагүй.

 

4.3. Хариуцагч ******* газраас дээрх үл хөдлөх эд хөрөнгүүдийн үнэлгээний талаар үнийн санал ирүүлэх тухай 2025 оны 08 дугаар сарын 06-ны өдрийн ******* дугаартай мэдэгдлийг хүргүүлсэн, үнийн санал ирүүлээгүй тохиолдолд хөндлөнгийн шинжээч томилон хөрөнгийг үнэлүүлэх болохыг төлбөр төлөгч *******д мэдэгдсэн байна. /хх-58/

 

 4.4. Төлбөр төлөгч ******* нь дуудлага худалдаагаар худалдах үл хөдлөх эд хөрөнгийг 350,000,000 төгрөгийн доод үнийн санал ирүүлснийг төлбөр авагч ******* эс зөвшөөрч, үл хөдлөх эд хөрөнгөд шинжээчээр үнэлгээ хийлгэх хүсэлт гаргасан. /хх-60-61/ Хариуцагч ******* газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн ******* дугаартай тогтоолоор үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэлгээ тогтоох шинжээчээр ******* ХХК-ийн үнэлгээчин *******г томилсон. /хх-62/

 

5. Төлбөр төлөгч нь шинжээч томилсон ажиллагаанд гомдоогүй, харин хөрөнгийн үнэлгээ хуульд нийцсэн эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5.1. Шинжээч нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаартай, ******* дүүрэг, ******* дүгээр хороо, ******* дүгээр хороолол /13335/, Энхтайваны өргөн чөлөө ******* дугаар байр ******* тоот хаягт байрлах, 45.53 м.кв талбай бүхий, орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн зах зээлийн үнэ цэнийг 184,575,418 төгрөгөөр үнэлжээ. /хх-69-89/

 

5.2. Дээрх эд хөрөнгөд үнэлгээ хийхдээ үнэлгээний зах зээлийн хандлага, орлогын хандлагын болон өртгийн хандлагын аргыг ашиглаж, 3 жишиг үл хөдлөх эд хөрөнгийг харьцуулсан байна. Ингээд 3 хандлагын аргын үнэлгээний дүнг харьцуулан, зах зээлийн хандлагын үнэлгээг ач холбогдолтой гэж дүгнээд эд хөрөнгийн эцсийн үнэлгээг 184,575,418 төгрөгөөр тогтоосон байх тул Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1 дэх хэсэгт заасан хөрөнгийн үнэлгээ хийх журам, аргачлалыг шинжээч зөрчсөн гэж үзэхгүй.

 

5.3. Мөн шинжээч нь дээрх үл хөдлөх эд хөрөнгийг үнэлэхдээ хөрөнгийн үнэлгээ хийхэд ашигласан баримт, мэдээлэл, тооцоолол, хөрөнгийн үнэлгээний зүйлийн үнэ цэнэ, үндэслэлийг нэг бүрчлэн тодорхойлон тайлбарласан нь Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийн 8 дугаар зүйлд заасан хөрөнгийн үнэлгээний тайланд тавигдах шаардлагуудыг хангасан, хөрөнгийн үнэлгээний байгууллага, шинжээч үнэлгээ тогтоохдоо хууль зөрчсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй.

 

5.4. Иймд анхан шатны шүүх хэргийн нотлох баримтуудыг үндэслэн нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 55 дугаар зүйлийн 55.7 дахь хэсгийг зөв хэрэглэсэн байна.

 

6. Нэхэмжлэгч нь “Анхан шатны шүүх Монгол Улсын Үндсэн хуулиар олгогдсон өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх болон бусад эрхийг ноцтой зөрчсөн” гэсэн үндэслэлээр давж заалдах гомдол гаргасныг хангах үндэслэлгүй.

 

6.1. Учир нь нэхэмжлэгч нь 2025 оны 09 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргасан, шүүх мөн оны 09 дүгээр сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэж, шүүхээс тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчдод эрх, үүргийг 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр танилцуулж талууд гарын үсэг зурсан болох нь хэргийн 14 дэх талд авагдсан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх хэргийн оролцогчийн эрх, үүрэг тайлбарласан баримтаар тогтоогдсон. /хх-14/

 

6.2. Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч нь өмгөөлөгч авах тухай хүсэлт гаргасныг анхан шатны шүүхээс шүүх хуралдааны товыг *******д 2025 оны 12 дугаар сарын 05-ны өдөр мэдэгдсэн, дээрх хугацаанд нэхэмжлэгч өмгөөлөгчөөс хууль зүйн туслалцаа авах эрхээ хэрэгжүүлэх боломжтой байсан, уг хүсэлтийг шүүх хуралдаанд гаргаж байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаангүй гэж дүгнэж, хуулиар олгогдсон эрх хэмжээний хүрээнд хэргийг шийдвэрлэсэн байх тул хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэргийн оролцогчийн өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

7. Түүнчлэн, нэхэмжлэгчийн сонгосон өмгөөлөгч нь анхан шатны шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй талаар нэхэмжлэгчийн өмгөөлөгч давж заалдах шатны шүүх хуралдаанд тайлбарласан боловч нэхэмжлэгчээс анхан шатны шүүх хуралдаанд энэ талаарх баримтыг гаргаж өгөөгүй тул уг үндэслэлээр анхан шатны шүүхийг буруутгах үндэслэлгүй.

 

8. Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээхээр шүүх бүрэлдэхүүн тогтов.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 197/ШШ2025/18032 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг дурдсугай.

 

 

 

            ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                          Д.ХУЛАН

 

 

                             ШҮҮГЧИД                                           С.ЭНХБАЯР

 

 

                                                                                        Г.НЯМСҮРЭН