| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1508/Э |
| Дугаар | 1546 |
| Огноо | 2019-10-07 |
| Зүйл хэсэг | 27.10.1., |
| Улсын яллагч | Н.Уранбайгаль, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 07 өдөр
Дугаар 1546
2019 10 07 2019/ШЦТ/1546
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,
улсын яллагч Н.Уранбайгаль,
хохирогч Д.Г, түүний өмгөөлөгч Ж.Цэцэгээ,
иргэний хариуцагч Х.Б ,
шүүгдэгч Н.Ч, түүний өмгөөлөгч Ж.Хандсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Ч д холбогдох эрүүгийн 1903 00775 0351 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Н.Ч, /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 16:15 цагийн үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг, Пицца Хат-ын баруун замд Ниссан Экс Триел маркийн 79-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г ын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Н.Ч шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв, мэдүүлэг өгсөн, нэмж ярих зүйл байхгүй” гэв.
Хохирогч Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Намайг эмнэлэгт байхад эм, тариа, хоол, унд зөөж байсан. Эмнэлгээс гарсанаас хойш хааяа нэг холбоо барьж байсан. Миний хохирлыг барагдуулах юм бол би гомдолгүй. 3 сарын цалин нэг сарын 650.000 нийт 1.950.000, гурван сарын байрны хөлс болох 450.000 төгрөг, бензин тосны 244.000 төгрөг, өмгөөлөгчийн хөлсний 500.000 төгрөгүүдийг гаргуулж авмаар байна...” гэв.
Шүүгдэгч Н.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим би Сансарын Лицинзийн төв орох гээд Н.Эксрал маркийн 79-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сансарын түнель рүү өгсөх туслах замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 10 орчим км цагийн хурдтай явж байхад миний зүүн гар талд явган хүний замаар нэг эмэгтэй хүүхэдтэйгээ яваад, нөхөр нь бололтой эрэгтэй хүн хажууд нь автомашины замаар миний явж байгаа чиглэлд алхаад явж байхаар нь би дуут дохио өгсөн, тэгсэн тэр хүн чигээрээ алхаад л байсан. Дөхөж очоод дахиад дуут дохио өгөөд тэр хүний зүүн талаар нь тойрч гарах гээд бага зэрэг жолоогоо баруун тийш нь дараад тойрох маягтай дуут дохио өгсөн юм. Тэр хүнийг холдох байх гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл машиныхаа зүүн урд хэсгээр тэр хүний нуруунд хүрэх шиг болохоор нь зогсоод буугаад ирсэн чинь газар хэвтчихсэн байхаар нь түргэнд явган зорчигчийн эхнэрийн дугаараас дуудлага өгсөн. Эхлээд цагдаа ирсэн, араас нь түргэн ирээд үзчихээд хугарал байхгүй хөнгөн гэмтэл байна, өөрөө машинаараа гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд яваад өгсөн. Ирсэн цагдаагаас зөвшөөрөл аваад Замын цагдаа дээр ирээд бүртгүүлээд, гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд буцаад хэргийн газарт очиж үзлэг хийлгэсэн. Би тухайн үед найз охин болох Болортуяатай хамт явж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 79-83 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 15 минутын үед эхнэр Наранчимэг, бага хүү Уранхас нарын хамт гэртээ харих гээд Сансарын түнелын зүүн талын автобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаад явж байсан юм. Тухайн үед миний зүүн талд бага хүү Уранхас, түүний цаана манай эхнэр Наранчимэг байсан ба бид 3 зэрэгцээд алхаж явсан юм. Явган хүний зам нь нарийн байсан ба өөдөөс хүмүүс зөрөх гээд ирэхээр нь би машин зам руу орж хүнтэй зөрчихөөд, буцаад явган хүний замруугаа орох гэтэл араас тас буугаад явчихсан юм. Тэр үед би баруун гараараа газарт тулаад унах үед баруун талын хөлийн шилбэ хэсгээр зүүн урд дугуй дайрсан юм. Тэр үед миний цамц дугуйнд орооцолдоод би чирэгдээд зогссон. Тэр хүн эхнэр хүн дайрчихлаа зогсоочээ гэж байгаа сонсогдсон, тэгээд машин зогссон. Машины жолооч болох эмэгтэй бууж ирээд сандраад босоорой гэсэн, би босож чадахгүй байсан. Эхлээд цагдаа ирээд жолоочийн бичиг баримтыг авах үед жолооч үнэмлэх байхгүй гэж байсан. Дараа нь түргэн ирээд үзчихээд зүгээр байна хугараагүй байна гэж хэлээд яваад өгсөн. Жолоочтойгоо гэмтлийн эмнэлэгт орж үзүүлсэн чинь зураг аваад баруун хөл шилбэ, шагайны дээгүүр 2 хугарсан байна гээд шууд хэвтүүлсэн. Дараа нь манай эхнэр жолоочтой хамт яваад хэргийн газрын үзлэг хийлгэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний эзэмшилд N.X Trial маркийн 79-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Энэ оны 05 дугаар сард 2.500.000 төгрөгний зээлийн барьцаанд Тэсийн шугуй ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Осол гарсан өдөр би хөдөө байсан юм. Маргааш нь над руу эхнэр залгаад Сансарын туслах зам дээр дээшээ өгсөж яваад хүн шүргэчихлээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-н цагийн орчим би нөхөр Ганбаатар, бага хүү Уранхас нарын хамт гэртээ харих гээд Сансарын түнелийн зүүн талын автобусны буудал дээр буугаад Сансарын туслах замын явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаж явсан. Тухайн үед манай нөхөр автомашины зам талдаа, наад талд нь манай хүү, зүүн талд нь би явж байсан. Тэр үед тухайн замаар өөдөөс настай хүн ирээд бид нар зөрөх болох үед хоорондоо багтахгүй болоод манай нөхөр автомашины зам руу орж байсан. Эргээд хартал манай нөхөр газар унаж байгаа харагдсан. Тэгээд би хүүе хүн дайрчихлаа зогсоочээ гэсэн чинь жолооч нь зогсох юмуу, ухрах юмуу гээд урагшаагаа ухас ухас хийгээд яваад байхаар нь би зогсоочээ гэсэн чинь зогссон. Машины жолооч эмэгтэй бууж ирээд яасан ахаа зүгээр үү гээд сандраад, орилоод, уйлаад байснаа миний утсыг аваад түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирж үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй юм шиг байна, өөрсдөө очоод үзүүлчих гээд яваад өгсөн. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн, манай нөхрийн хөл хугарсан байна гээд хэвтүүлсэн. Дараа нь би ослын газарт жолоочтой хамт очиж хэмжилт хийлгэсэн. Осол болсон газарт манай нөхрийн барьж явсан гилгар ууттай тос асгарсан байсан болохоор тэр зүйлээр баримжаа аваад, хэмжилт хийлэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Н.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр цагийн сайн санахгүй байна, манай найз Чулуунсүрэн манай гэрт ирсэн юм. Бид хоёр гараад Чулуунсүрэнгийн машинтай яваад Сансарын автобусны буудал дээрээс Чулуунсүрэн нөхрийнхөө жолооны үнэмлэхийг аваад тэндээс Лицинзийн төв орж бид хоёр бас жолооны үнэмлэхээ авах гээд урдаасаа хойшоо чиглэлд явдаг туслах замаар явж байхад бид нарын зүүн талд эхнэр, нөхөр хүүхэдтэйгээ цаашаагаа харчихсан бид нарын явж байгаа чиглэлд алхаад явж байсан. Хүүхэд нь зүүн гар талд нь явган хүний замаар, эхнэр нь хажуу талд нь, нөхөр нь машин зам талдаа явж байсан. Дөхөж очоод Чулуунсүрэн сигнал дараад хажуугаар нь гарах гээд жолоогоо баруун гар тийш нь дарсан боловч бид нарын талд замын хажуугаар автомашинууд эгнээд тавьчихсан байсан учраас багтахгүй нөгөө эрэгтэй хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Буугаад ирсэн чинь мөргүүлсэн ах газар хэвтэж байсан, хөлөө хөдөлгөж чадахгүй байна гэхээр нь Чулуунсүрэн түргэнд дуудлага өгсөн. Тэгээд өөрсдөө машинаараа эмнэлэг рүү явъя гэж ярилцаад, мөргүүлсэн ахыг аваад ослын газраас хөдлөөд явж байсан чинь замын цагдаа залгаад буцаад ослын газраа хүрээд ир гэхээр нь очоод дахиад түргэн дуудаж үзүүлсэн чинь гайгүй юм шиг байна, өөрсдөө үзүүлээрэй гэсэн. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹936 дүгнэлтэд “1. Д.Г ын биед баруун шилбэний тахилзуур яс, шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэжээ /хэргийн дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 65-68 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10 дугаар хуудас/,
Хохирлын баримт /хэргийн 23-29, 100-101 дүгээр хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч Н.Ч нь 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр 16 цаг 15 минутийн үед Баянзүрх дүүргийн 07 дугаар хорооны нутаг, Пицца Хат-ын баруун замд Ниссан Экс Триел маркийн 79-29 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан “Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч Д.Г ын хөлийг дайрч эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Н.Ч гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 16 цагийн орчим би Сансарын Лицинцийн төв орох гээд Н.Эксрал маркийн 79-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгслийг жолоодоод Сансарын түнель рүү өгсөх туслах замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд 10 орчим км цагийн хурдтай явж байхад миний зүүн гар талд явган хүний замаар нэг эмэгтэй хүүхэдтэйгээ яваад, нөхөр нь бололтой эрэгтэй хүн хажууд нь автомашины замаар миний явж байгаа чиглэлд алхаад явж байхаар нь би дуут дохио өгсөн, тэгсэн тэр хүн чигээрээ алхаад л байсан. Дөхөж очоод дахиад дуут дохио өгөөд тэр хүний зүүн талаар нь тойрч гарах гээд бага зэрэг жолоогоо баруун тийш нь дараад тойрох маягтай дуут дохио өгсөн юм. Тэр хүнийг холдох байх гэж бодоод хажуугаар нь гарах гэтэл машиныхаа зүүн урд хэсгээр тэр хүний нуруунд хүрэх шиг болохоор нь зогсоод буугаад ирсэн чинь газар хэвтчихсэн байхаар нь түргэнд явган зорчигчийн эхнэрийн дугаараас дуудлага өгсөн. Эхлээд цагдаа ирсэн араас нь түргэн ирээд үзчихээд хугарал байхгүй хөнгөн гэмтэл байна, өөрөө машинаараа гэмтлийн эмнэлэгт үзүүл гээд яваад өгсөн. Ирсэн цагдаагаас зөвшөөрөл аваад Замын цагдаа дээр ирээд бүртгүүлээд, гэмтлийн эмнэлэг орж үзүүлчихээд буцаад хэргийн газарт очиж үзлэг хийлгэсэн. Би тухайн үед найз охин болох Болортуяатай хамт явж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 79-83 дугаар хуудас/,
Хохирогч Д.Г ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15 цаг 15 минутын үед эхнэр Наранчимэг, бага хүү Уранхас нарын хамт гэртээ харих гээд Сансарын түнелын зүүн талын автобусны буудал дээр автобуснаас буугаад явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаад явж байсан юм. Тухайн үед миний зүүн талд бага хүү Уранхас, түүний цаана манай эхнэр Наранчимэг байсан ба бид 3 зэрэгцээд алхаж явсан юм. Явган хүний зам нь нарийн байсан ба өөдөөс хүмүүс зөрөх гээд ирэхээр нь би машин зам руу орж хүнтэй зөрчихөөд, буцаад явган хүний замруугаа орох гэтэл араас тас буугаад явчихсан юм. Тэр үед би баруун гараараа газарт тулаад унах үед баруун талын хөлийн шилбэ хэсгээр зүүн урд дугуй дайрсан юм. Тэр үед миний цамц дугуйнд орооцолдоод би чирэгдээд зогссон. Тэр хүн эхнэр хүн дайрчихлаа зогсоочээ гэж байгаа сонсогдсон, тэгээд машин зогссон. Машины жолооч болох эмэгтэй бууж ирээд сандраад босоорой гэсэн, би босож чадахгүй байсан. Эхлээд цагдаа ирээд жолоочийн бичиг баримтыг авах үед жолооч үнэмлэх байхгүй гэж байсан. Дараа нь түргэн ирээд үзчихээд зүгээр байна хугараагүй байна гэж хэлээд яваад өгсөн. Жолоочтойгоо гэмтлийн эмнэлэгт орж үзүүлсэн чинь зураг аваад баруун хөл шилбэ, шагайны дээгүүр 2 хугарсан байна гээд шууд хэвтүүлсэн байна. Дараа нь манай эхнэр жолоочтой хамт яваад хэргийн газрын үзлэг хийлгэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 12-15 дугаар хуудас/,
Иргэний хариуцагч Х.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Миний эзэмшилд N.X Trial маркийн 79-29 УНЦ дугаартай тээврийн хэрэгсэл байдаг. Энэ оны 05 дугаар сард 2.500.000 төгрөгний зээлийн барьцаанд Тэсийн шугуй ХХК-ийн нэр дээр шилжүүлсэн байгаа. Осол гарсан өдөр би хөдөө байсан юм. Маргааш нь над руу эхнэр залгаад Сансарын туслах зам дээр дээшээ өгсөж яваад хүн шүргэчихлээ гэж хэлсэн юм...” гэх мэдүүлэг. /хэргийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Д.Наранчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 06 дугаар сарын 28-ны өдрийн 15-н цагийн орчим би нөхөр Ганбаатар, бага хүү Уранхас нарын хамт гэртээ харих гээд Сансарын түнелийн зүүн талын автобусны буудал дээр буугаад Сансарын туслах замын явган хүний замаар ертөнцийн зүгээр урдаасаа хойшоо чиглэлд алхаж явсан. Тухайн үед манай нөхөр автомашины зам талдаа, наад талд нь манай хүү, зүүн талд нь би явж байсан. Тэр үед тухайн замаар өөдөөс настай хүн ирээд бид нар зөрөх болох үед хоорондоо багтахгүй болоод манай нөхөр автомашины зам руу орж байсан. Эргээд хартал манай нөхөр газар унаж байгаа харагдсан. Тэгээд би хүүе хүн дайрчихлаа зогсоочээ гэсэн чинь жолооч нь зогсох юмуу, ухрах юмуу гээд урагшаагаа ухас ухас хийгээд яваад байхаар нь би зогсоочээ гэсэн чинь зогссон. Машины жолооч эмэгтэй бууж ирээд яасан ахаа зүгээр үү гээд сандраад, орилоод, уйлаад байснаа миний утсыг аваад түргэнд дуудлага өгсөн. Түргэн ирж үзээд зөөлөн эдийн гэмтэлтэй юм шиг байна, өөрсдөө очоод үзүүлчих гээд яваад өгсөн. Тэндээсээ гэмтлийн эмнэлэг дээр очоод үзүүлсэн, манай нөхрийн хөл хугарсан байна гээд хэвтүүлсэн. Дараа нь би ослын газарт жолоочтой хамт очиж хэмжилт хийлгэсэн. Осол болсон газарт манай нөхрийн барьж явсан гилгар ууттай тос асгарсан байсан болохоор тэр зүйлээр баримжаа аваад, хэмжилт хийлэсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 41 дүгээр хуудас/,
Гэрч Н.Болортуяагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Дөхөж очоод Чулуунсүрэн сигнал дараад хажуугаар нь гарах гээд жолоогоо баруун гар тийш нь дарсан боловч бид нарын талд замын хажуугаар автомашинууд эгнээд тавьчихсан байсан учраас багтахгүй нөгөө эрэгтэй хүнийг машиныхаа зүүн урд хэсгээр мөргөсөн. Буугаад ирсэн чинь мөргүүлсэн ах газар хэвтэж байсан, хөлөө хөдөлгөж чадахгүй байна гэхээр нь Чулуунсүрэн түргэнд дуудлага өгсөн. Тэгээд өөрсдөө машинаараа эмнэлэг рүү явъя гэж ярилцаад, мөргүүлсэн ахыг аваад ослын газраас хөдлөөд явж байсан чинь замын цагдаа залгаад буцаад ослын газраа хүрээд ир гэхээр нь очоод дахиад түргэн дуудаж үзүүлсэн чинь гайгүй юм шиг байна, өөрсдөө үзүүлээрэй гэсэн. Тэгээд цагдаа ирээд хэмжилт хийсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 44-45 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн шинжээчийн ¹936 дүгнэлтэд “1. Д.Г ын биед баруун шилбэний тахилзуур яс, шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, баруун шагайн үений зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрхи гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 4. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй. ” гэх дүгнэлт /хэргийн дугаар хуудас/,
Автотээврийн үндэсний төв ТӨҮГ Баянгол техникийн хяналтын үзлэгийн төвийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн шинжээчийн дүгнэлт /хэргийн 65-68 дугаар хуудас/,
Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлт /хэргийн 4-10 дугаар хуудас/, Хохирлын баримт /хэргийн 23-29, 100-101 дүгээр хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 97 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч Н.Ч д прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүх шүүгдэгч Н.Ч д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож,эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэв.
Хохирогч нь 564.100 төгрөгний хохирлын баримт гаргаж өгснөөс шүүгдэгч нь 329.000 төгрөг төлсөн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт ажилгүй 3 сар байсан сарын 650.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг тус тус нэхэмжилсэнийг хангаж, 3 сарын хугацаанд түрээсэлсэн байрандаа байж чадаагүй гэх түрээсийн байрны төлбөрийг гаргуулах үндэслэлгүй байна гэж үзлээ. Ажилгүй байсан хугацааны цалин 1.770.000 төгрөг, өмгөөлөгчийн зардал 500.000 төгрөг, 564.100 төгрөгний хохирлоос шүүгдэгчийн төлсөн 329.000 төгрөгийг хасч тооцон Иргэний хуульд зааснаар иргэний хариуцагч Х.Б аас 2.505.100 төгрөг гаргуулж, хохирогч Д.Г т олгож шийдвэрлэлээ.
Мөн хохирогч Д.Г нь цаашид гарах эмчилгээний зардлаа иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй орхилоо.
Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Н.Ч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.