Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 05 өдөр

Дугаар 183/ШШ2016/00202

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 9 дүгээр хороо, Дэнж 23 дугаар гудамж, 257Б тоотод оршин суух, эрэгтэй, НЮ58112613 регистрийн дугаартай, Бадрах овогт Арилдийнямын Махбалын нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, Чингисийн өргөн чөлөө гудамж, Элит 25 дугаар байр, 23 тоотод оршин суух, эмэгтэй, ПЮ84101909 регистрийн дугаартай, Цорос овогт Чулуунбаатарын Гэрэлтуяад холбогдох

 

зээлийн гэрээний үүрэгт 682,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 10-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч А.Махбал шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: А.Махбал миний бие Ч.Гэрэлтуяатай 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулан 3,500,000 төгрөгийг хүүгүйгээр 22 хоногийн хугацаатайгаар 2016 оны 5 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл зээлүүлсэн. Зээлийн гэрээнд заасны дагуу хугацаа хэтрүүлсэн хоног тутам 0,5 хувийн алданги тооцохоор заасан бөгөөд 39 хоногийн алданг 682,500 төгрөгийг Ч.Гэрэлтуяагаас гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч Ч.Гэрэлтуяа шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Ч.Гэрэлтуяа миний бие А.Махбалын нэхэмжилсэн 682,500 төгрөгийг 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр төлж барагдуулна гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч А.Махбал нь хариуцагч Ч.Гэрэлтуяатай 2016 оны 4 дүгээр сарын 08-ны өдөр зээлийн гэрээ байгуулж, 3,500,000 төгрөгийг 22 хоногийн хугацаатай хүүгүйгээр гэрээ байгуулжээ. Зээлийн гэрээний 2.6-д “... зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиар алданг тооцож зээлдэгчээр төлүүлнэ.” гэж заасан нь хэрэгт авагдсан гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч Ч.Гэрэлтуяа зээлийн алданг 682,500 төгрөгийг хүлээн зөвшөөрч 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч А.Махбалын нэхэмжлэлийн шаардлага зээлийн гэрээний үүрэгт 682,500 төгрөг гаргуулахыг хариуцагч Ч.Гэрэлтуяа 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч А.Махбалаас тэмдэгтийн хураамжид төлсөн 21,000 төгрөгийн 10,465 төгрөгийг улсын орлогод үлдээж, 10,535  төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 10,465 төгрөгийг хариуцагч Ч.Гэрэлтуяагаас гаргуулж, нэхэмжлэгч А.Махбалд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ