Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1547

 

 

 

  2019         10         07                                       2019/ШЦТ/1547

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч И.Ариунсанаа,

шүүгдэгч Б.А  нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.А т холбогдох эрүүгийн 1906 02143 1333 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б.А , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35-57 тоотод иргэн Д.О ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Би хавтаст хэрэгтээ танилцсан. Дариймаа болон Отгонтуул хоёр байнга архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр Оюунжаргал мэдүүлэг өгөхдөө 2019 оны 04 дүгээр сарын 06-ны өдөр 5 дугаар сургуулийн багш нар волейбол тоглосон зураг байсан талаар мэдүүлсэн байдаг. 2019 оны 04 дүгээр сарын 08-нд эмнэлэгт хэвтсэн байсан. Н.Отгонтуулын нүүрний шалбархайтай зураг хавсаргасан байсан. Отгонтуулын авахуулсан зураг дээрээс харахад нүүрэндээ шалбархайтай байгаагүй. Хохирогч нь өөр цаг хугацааны үед гэмтсэн зурагаа авч ирж мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн байж болзошгүй. Шүүх эмнэлгийн шинжээчийн хоёр дахь дүгнэлт нь хохирогчийн зургийг үндэслэж дүгнэлт гаргасан байдаг. Отгонтуул маш их хэмжээний архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг. Архи уух болгондоо чи байрны мөнгө өгөхгүй бол шоронд оруулна гэж дарамталдаг байсан. Гэртээ байхдаа орилж, хаа хамаагүй тамхи татдаг. Ор дэрэн дээрээ шээж баадаг. Тэрээр архи уух болгондоо намайг алаадах гэж хэлдэг. Манай гэр бүлийн хувьд манай эхнэр архи ууж, би араас нь хөөцөлддөг иймэрхүү л байдалтай байсаар ирсэн. Тэрээр 2019 оны 03 дугаар сарын 13-ны шөнийн 04 цагт манайд ирсэн. Энэ үед би түүнээс гэрийнхээ түлхүүрийг аваад гэрээсээ гаргасан. 2019 оны 03 дугаар сарын 29-өөс 30-нд шилжих шөнө намайг ирээд аваадах гээд над руу дахин дахин залгасан. Би тухайн үедээ эмэгтэй хүн яаж байгаа бол гэж бодоод санаа зовоод гэртээ оруулж ирээд өндөг шарж өгөөд баахуу цай хийж өгсөн. Би Отгонтуулаас Энх-Амгалан гэх залуу ямар учиртай талаар асууж лавласан. Би Отгонтуулаас зүгээр асууж байхад өөрийгөө өмөөрөөд орилж хашгараад улмаар намайг маажиж, малтаад байсан. Мөн хажуу талын өрөөнд хэвтэж байсан манай охин болон ээж, аавыг минь хэлэх хэлэхгүйгээр хэлсэн. Отгонтуул манайд ирсэнээс хойш хаана, хэнтэй, юу хийж явсан нь тодорхойгүй. Би Отгонтуулыг зодоогүй гэхийг нотлох цорын ганц гэрч болох миний охин Гүнжидмаа л байна.” гэв.

Шүүгдэгч Б.А ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би Отгонтуул гэх эмэгтэйгээс тусдаа амьдарч байх үед буюу 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр 04 цаг 20 минутын үед Отгонтуул согтуу залгаад “гарч ирээд ав” гэж хэлсэн. Тэгэхэд нь би “чадахгүй надад мөнгө байхгүй” гэж хэлээд татгалзсан. Дахин залгаад гараад ир гэхэд нь харанхуй байсан учир эмэгтэй хүн янз бүрийн юманд өртөхвий гэж санаа зовоод мобайл банкаар таксины төлбөрийг нь хийгээд гэртээ оруулж ирсэн. Би гэртээ орж ирээд Отгонтуулд ус хийж өгөөд, өндөг шарж өгсөн... Гэтэл над руу аяга, удирдлага, тамхины хайрцаг зэргийг шидэж байснаа босч ирж зууралдаад миний зүүн талын булчинг маажаад, чимхээд байхаар нь би буйдан руу түлхэж суулгаад одоо тайвшир гэсэн. Орилж, хашгирах нь зогсохгүй байхаар нь газар зассан орон дээрээ очоод хэвттэл босч ирээд 2 метр 30 см-ийн өндөртэй хана түшүүлээд тавьсан байсан ДСП хавтанг над руу түлхэхэд нь би амжиж хөлөө татаж авсан. Хавтан унахдаа гэрийн ширээний буланг цохиод эвдэрчихээр нь чи яаж байгаа юм бэ? гэтэл цаана хүүхдийн өрөөнд байсан охин, дүүгийн хүүхдэд орилж хашгичаад агсам тавиад байсан. Тэгээд Отгонтуулыг хүүхдийн өрөөнөөс хөтлөөд гаргасан. Цагдаа дуудна гэхээр нь би утсыг нь авч далд хийгээд унтуулах гээд буйдан дээр тэврээд хэвттэл орилоод нүүр, хүзүү маажаад байхаар нь би утсыг нь өгөөд одоо яв гэж хэлтэл гэрээс гараад цагдаа дуудсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 51-55, 130-131 дүгээр хуудас/,

Хохирогч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөр болох Алтанхуяг бид хоёр салахаар шүүхэд өргөдөл өгсөн байсан боловч татгалзсан хариу авсан. Тэгээд нөхөр маань хоёулаа буцаад амьдаръя гээд гэртээ ирэхийг  санал болгосон. Өмнө нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг гэрээсээ хөөгөөд зайл гээд явуулсан. Би тэгээд 2019 оны 03 дугаар 29-30-нд шилжих шөнө багш нартайгаа 1 шил архи болон хүн тус бүр 2 шил пиво уусан.  04 цагийн орчим гэрийнхээ гадаа ирэхэд манай нөхөр гарч ирээд намайг авсан. Бид гэртээ ороод сууж байтал нөхөр миний өмсөж явсан байсан улаан пальтог хэн авч өгсөн юм бэ?, хаанаас авсан юм бэ? гэх мэтээр хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би явах гэтэл явуулахгүй гээд байхаар нь би шүүгээнийх нь нэг тавцанг унагаачихсан. Гэтэл чи миний эд хөрөнгийг эвдэллээ гээд 2-3 баруун талын шанаа хэсэгт алгадсан. Тэгээд үснээс дарж аваад ширээ, ор зэрэг зөөлөн эд зүйлийг мөргүүлж байсан. Би ч зүгээр цохиулахгүй гээд бид хоёр нилээн ноцолдсон. Ноцолдож байхдаа газар унаагүй, 10-15 минут орчим орон дээр сууж ноцолдож байгаад салсан. Би хажуугийн өрөөнд унтаж байсан охин дээр нь очоод “аавд чинь зодуулаад байхад чи яагаад гарч ирдэггүй юм бэ? том болсон хүүхэд байж зодож байгаад алчихвал яах юм бэ? гэтэл нөхөр Алтанхуяг ирээд “Чи хүүхэд дарамталдаг хэн юм бэ? гар зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би өглөөний 06 цагт цагдаад хандсан .” гэх мэдүүлэг. /хэргийн 13-26, 77-78, 122-124 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар 29-ний өдөр манай сургуулийн Байгалийн ухааны секцийнхэн хамт нэг газар сууя гээд Эргэн дурсахуй гэх газар сууцгаасан. Тэр үед Отгонтуул багш хамт явж байсан. Тэгээд бид нэг шил архи задлаад уух нь уусан. Ер нь бол амсаад л өнгөрсөн. Тэр баарнаас 03 цаг болгоод гарсан. Отгонтуул “манай нөхөр яриад байна, гэр лүүгээ явлаа” гээд явсан. Тухайн өдөр баасан гараг байсан учир амралтын өдрүүдэд юу болсон талаар мэдэхгүй. Ажлын нэг дэхь өдөр Отгонтуул ажил дээр ирэхдээ эмнэлэгийн бичиг барьчихсан “эмнэлэгт хэвтлээ нуруу гэмтчихсэн байна” гэсэн. Шинэ пальто өмсчихсөн байхад хэнээр авхуулсан юм бэ? гээд маргаад зодсон гэж хэлсэн. Отгонтуул нуруундаа бүс зүүчихсэн явж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 125-127 дугаар хуудас/,

Гэрч Х.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар 29-ний өдөр манай секцийнхэн Эргэн дурсахуй гэх газар орсон. Би нялх хүүхэдтэй учир 00 цаг орчим дөхөж байхад яваад өгсөн. Бусад багш нар нийлээд 12 орчим хүн үлдсэн. Тэр өдрөөс хойш 2019 оны 03 дугаар 31-ний өдөр бид нар Нийслэлийн тэмцээний бэлтгэлтэй байсан. Тухайн тэмцээнд манай секцээс гар бөмбөгийн төрөлд Отгонтуул багш бид хоёр орох байсан. Гэтэл тэр өдөр Отгонтуул эгч бэлтгэлд ороогүй. Нуруу нь гэмтчихсэн гээд эмчийн бичигтэй ирж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 128-129 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Отгонтуул багш бардам зантай. Манай хамт олон болон эцэг эхчүүдээс харьцаа муутай талаар нь гомдол гаргадаг. Архи уудаг, урьд архи ууж байхыг нь харсан. Хамт олон хүртэл архи уучихаараа хувийн зохион байгуулалт муутай гэж тодорхой хэсэг хүмүүс ярьж байсан. Би Отгонтуултай тэгж их харьцаад байдаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 133-137 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹4063 дүгнэлтэд “1. Д.О ын биед бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун талын завьжинд язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэжээ /хэргийн 44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹1082 дүгнэлтэд “1. ШШҮХ-ийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Т.Чимэд-Осорын 4063 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Д.О ын биед үүссэн бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун завьжны салстын язрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүдээс бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд (тархины доргилт, хамар, баруун хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, зүүн чамархайн хуйхны цус хуралт, баруун завьжины салстын язрал) нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Д.О ын бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн хугарсан байх ба энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ” гэжээ /хэргийн 161-162 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 11-12 дугаар хуудас/,

Хохирлын баримт /хэргийн 50 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 73 дугаар хуудас/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 75 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Б.А  нь 2019 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Баянзүрх дүүргийн 16 дугаар хороо, 35-57 тоотод иргэн Д.О ыг зодож, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь хохирогч Д.О ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар сарын 28-ны өдөр нөхөр болох Алтанхуяг бид хоёр салахаар шүүхэд өргөдөл өгсөн байсан боловч татгалзсан хариу авсан. Тэгээд нөхөр маань хоёулаа буцаад амьдаръя гээд гэртээ ирэхийг  санал болгосон. Өмнө нь 2019 оны 02 дугаар сарын 13-ны өдөр намайг гэрээсээ хөөгөөд зайл гээд явуулсан. Би тэгээд 2019 оны 03 дугаар 29-30-нд шилжих шөнө багш нартайгаа 1 шил архи болон хүн тус бүр 2 шил пиво уусан.  04 цагийн орчим гэрийнхээ гадаа ирэхэд манай нөхөр гарч иргээд намайг авсан. Бид гэртээ ороод сууж байтал нөхөр миний өмсөж явсан байсан улаан пальтог хэн авч өгсөн юм бэ?, хаанаас авсан юм бэ? гэх мэтээр хэрүүл хийж эхэлсэн. Тэгээд би явах гэтэл явуулахгүй гээд байхаар нь би шүүгээнийнх нь нэг тавцанг унагаачихсан. Гэтэл чи миний эд хөрөнгийг эвдэллээ гээд 2-3 баруун талын шанаа хэсэгт алгадсан. Тэгээд үснээс дарж аваад ширээ, ор зэрэг зөөлөн эд зүйлийг мөргүүлж байсан. Би ч зүгээр цохиулахгүй гээд бид хоёр нилээн ноцолдсон. Ноцолдож байхдаа газар унаагүй, 10-15 минут орчим орон дээр сууж ноцолдож байгаад салсан. Би хажуугийн өрөөнд унтаж байсан охин дээр нь очоод “аавд чинь зодуулаад байхад чи яагаад гарч ирдэггүй юм бэ? том болсон хүүхэд байж зодож байгаад алчихвал яах юм бэ? гэтэл нөхөр Алтанхуяг ирээд “Чи хүүхэд дарамталдаг хэн юм бэ? гар зайл гээд хөөгөөд гаргасан. Тэгээд би өглөөний 06 цагт цагдаад хандсан .” гэх мэдүүлэг. /хэргийн 13-26, 77-78, 122-124 дүгээр хуудас/,

Гэрч Д.Дариймаагийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар 29-ний өдөр манай сургуулийн Байгалийн ухааны секцийнхэн хамт нэг газар сууя гээд Эргэн дурсахуй гэх газар сууцгаасан. Тэр үед Отгонтуул багш хамт явж байсан. Тэгээд бид нэг шил архи задлаад уух нь уусан. Ер нь бол амсаад л өнгөрсөн. Тэр баарнаас 03 цаг болгоод гарсан. Отгонтуул “манай нөхөр яриад байна, гэр лүүгээ явлаа” гээд явсан. Тухайн өдөр баасан гараг байсан учир амралтын өдрүүдэд юу болсон талаар мэдэхгүй. Ажлын нэг дэхь өдөр Отгонтуул ажил дээр ирэхдээ эмнэлэгийн бичиг барьчихсан “эмнэлэгт хэвтлээ нуруу гэмтчихсэн байна” гэсэн. Шинэ пальто өмсчихсөн байхад хэнээр авхуулсан юм бэ? гээд маргаад зодсон гэж хэлсэн. Отгонтуул нуруундаа бүс зүүчихсэн явж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 125-127 дугаар хуудас/,

Гэрч Х.Оюунжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 03 дугаар 29-ний өдөр манай секцийнхэн Эргэн дурсахуй гэх газар орсон. Би нялх хүүхэдтэй учир 00 цаг орчим дөхөж байхад яваад өгсөн. Бусад багш нар нийлээд 12 орчим хүн үлдсэн. Тэр өдрөөс хойш 2019 оны 03 дугаар 31-ний өдөр бид нар Нийслэлийн тэмцээний бэлтгэлтэй байсан. Тухайн тэмцээнд манай секцээс гар бөмбөгийн төрөлд Отгонтуул багш бид хоёр орох байсан. Гэтэл тэр өдөр Отгонтуул эгч бэлтгэлд ороогүй. Нуруу нь гэмтчихсэн гээд эмчийн бичигтэй ирж байсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 128-129 дүгээр хуудас/,

Гэрч Н.Батцэцэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Отгонтуул багш бардам зантай. Манай хамт олон болон эцэг эхчүүдээс харьцаа муутай талаар нь гомдол гаргадаг. Архи уудаг, урьд архи ууж байхыг нь харсан. Хамт олон хүртэл архи уучихаараа хувийн зохион байгуулалт муутай гэж тодорхой хэсэг хүмүүс ярьж байсан. Би Отгонтуултай тэгж их харьцаад байдаггүй...” гэх мэдүүлэг. /хэргийн 133-137 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн шинжээчийн ¹4063 дүгнэлтэд “1. Д.О ын биед бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун талын завьжинд язрал, тархи доргилт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн тус бүр нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэх дүгнэлт /хэргийн 44 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 28-ны өдрийн шинжээчийн ¹1082 дүгнэлт “1. ШШҮХ-ийн Шүүх эмнэлэгийн шинжээч эмч Т.Чимэд-Осорын 4063 дугаартай шинжээчийн дүгнэлт үндэслэлтэй байна. 2. Д.О ын биед үүссэн бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн далд хугарал, хамрын нуруунд цус хуралт, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, баруун гуянд цус хуралт, дагзны хуйх, зүүн чамархайн хуйханд цус хуралт, баруун завьжны салстын язрал гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. 3. Дээрх гэмтлүүдээс бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэнгийн хугарал гэмтэл нь гэмтлийн хүндэвтэр зэрэгт, бусад гэмтлүүд (тархины доргилт, хамар, баруун хацар, баруун гуяны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, дагз, зүүн чамархайн хуйхны цус хуралт, баруун завьжины салстын язрал) нь гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. 4. Д.О ын бүсэлхийн 2-р нугалмын баруун талын хөндлөн сэртэн хугарсан байх ба энэ гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн шинэ гэмтэл байна. ” гэжээ /хэргийн 161-162 дугаар хуудас/,

Аюулын зэргийн үнэлгээний маягт /хэргийн 11-12 дугаар хуудас/, Хохирлын баримт /хэргийн 50 дугаар хуудас/, Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол /хэргийн 73 дугаар хуудас/, Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 75 дугаар хуудас/, Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 58 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 64 дүгээр хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Б.А т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Б.А т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогч Д.О ыг тэмцээнд оролцсон тэр үеэрээ нурууны гэмтлээ авсан байх гэж мэдүүлж байгаа боловч гэрч Х.Оюунжаргалын мэдүүлэгт “...Тэр өдрөөс хойш 2019 оны 03 дугаар 31-ний өдөр бид нар Нийслэлийн тэмцээний бэлтгэлтэй байсан. Тухайн тэмцээнд манай секцээс гар бөмбөгийн төрөлд Отгонтуул багш бид хоёр орох байсан. Гэтэл тэр өдөр Отгонтуул эгч бэлтгэлд ороогүй. Нуруу нь гэмтчихсэн гээд эмчийн бичигтэй ирж байсан.” /128-129 дүгээр хуудас/, гэрч Д.Дариймаа “...багш нарын тэмцээн 4 сарын 10-ны өдөр болсон” талаар мэдүүлсэн байх бөгөөд тухайн хэрэг 2019 оны 3 сарын 29-нөөс 30-нд шилжих шөнө үйлдэгдсэн, шинжээч томилж шинжилгээ хийлгэх тухай тогтоол 2019 оны 3 сарын 30-ны өдөр үйлдэгдэж 2019 оны 4 сарын 2-ны өдөр шинжээчийн дүгнэлт гарсан байх тул хохирогчийн мэдүүлэг эргэлзээтэй гэж үзэх үндэслэлгүй байна.

Хэргийн 50 дугаар хуудсанд 120.000 төгрөгөөр нурууны зураг авахуулсан баримт авагдсан байх тул Б.А аас 120.000 төгрөг гаргуулж, хохирогч Д.О д олгож шийдвэрлэсэн бөгөөд хохирогч нь өөр ямар нэгэн баримт ирүүлээгүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал буюу насанд хүрээгүй хүүхдийн хамтаар амьдардаг, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдлуудыг тал бүрээс нь харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн болно.

            Эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг СиДиг уг хэргийг хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж шийдвэрлэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч Б.А  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.