Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1548

 

 

 

 

  2019         10         07                                       2019/ШЦТ/1548

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Б.Алтанцэцэг,

шүүгдэгч Ө.Б , түүний хууль ёсны төлөөлөгч С.Баясгалант, тэдгээрийн өмгөөлөгч У.Сайнбилэг нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ө.Б т холбогдох эрүүгийн 1806 07392 2043 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Ө.Б , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Б ыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Ө.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Шүүгдэгч Ө.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ний өдрийн 09-10 цагийн орчим Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэг дээр хиймэл шүд хийлгэсэн авах гэж очсон. Тэгтэл 5 хоногт гарна гэсэн шүд 14 хоног болж байхад гараагүй байсан. Эмч Баттулга маргааш ирээрэй гэсэн. 3 дахь удаа явуулж байгаа юм. Би хиймэл шүд хийдэг Эрдэнэчимэг гэдэг хүн дээр очоод шүд сайн хийдэг гэсэн мөртлөө, 7 хоногт гарна гэсэн шүд 14 хоногт яагаад гараагүй байгаа юм бэ гэж хэлсэн. Эрдэнэчимэг гэх хүн чиний шүдийг би хийхгүй энд суудаг залуухан эмэгтэй хийнэ гэж хэлсэн.  Тэр хүн нь байгаагүй ба таниар хийлгэх гэж 1 сар гаран энэ эмнэлэгт ирж байна гэж хэлсэн. Эрдэнэчимэг гэх эмэгтэй наадах чинь надад хамаагүй гэж хэлсэн. Баттулга гэх залуу таныг хийж өгнө гэж хэлсэн шүү дээ гэхэд тэрийг би мэдэхгүй гэж Эрдэнэчимэг хэлсэн. Би үүдэн шүдээрээ 50 хоног хоол идээд гэдэс гүйлгээд байна гэж хэлсэн. 70.000 төгрөгийн шүд хийлгэсэн бичгээ 75.000 болгочих гэж хэлсэн. Гэдэсний үнэтэй эм авах мөнгөгүй болчихоод байна гэж хэлсэн. Би Баттулгад 10.000 төгрөг илүү төлсөн, маргааш болтол аргалахын тулд 1, 2 гэдэсний эм авхуулж болох уу гэж хэлсэн. Эрдэнэчимэг наад асуудал чинь надад хамаагүй гэж хэлсэн. Тэгтэл Баттулга чааваас гэдэсний эм авч чадахгүй гуйлгачин байсан юм уу, чам шиг эргүү юмны гүйлгэх надад ямар хамаатай юм, олон юм ярилгүй эндээс зайл, маргааш ирээрэй гэж хэлсэн. Тэгэхээр нь танай хулхи эмч нар хиймэл шүд 5 хоногийн дотор яаралтай хийлгэвэл 30 хувийн нэмэгдэл авна гэсэн мөртлөө, 7 хоногийн дотор 60.000 төгрөгөөр найдвартай гарна гээд 70.000 аваад хэлсэн үгэндээ хүрсэнгүй, 7 хоног хоцроогоод худал хэлж хохироосон. Захиалагчдаа яагаад гэдэсний эм аваад өгчиж болохгүй юм гэж хэлсэн. Баттулга өөрийн чинь асуудал хохь чинь гэж хэлсэн. Би залуу хүн байж ямар худалч новш вэ гээд Баттулгыг цохисон. Нэг мэдэхэд Эрдэнэчимэг болон өөр эмэгтэй нар  салгаж цагдаа ирсэн байсан. Эмч нар сандраад шүдийг чинь одоо хийгээд өгнө гэж хэлсэн. Цагдаа дээр очоод байцаалт өгөөд ирэхэд миний шүдийг хийсэн байсан. Нэг тал нь гүйцэт нөгөө тал нь дутуу миний буйлыг холгоод байсан. Дутуу хийснээс болж буйлнаас цус гараад зөвхөн нэг талаараа хоол идэж байсан. Маргааш нь буйл хөндүүр болоод эмнэлэг дээр очиход Баттулга наад хүний чинь шүд надад хамаагүй, би үзэхгүй гэж хэлсэн. Шүд хийсэн эмэгтэй нь бага зэрэг засвар оруулсан. Тэгсэн мөртлөө буйлны үрэвсэл намдаагүй өвчин нь одоо хүртэл арилаагүй, амнаас эвгүй үнэр гарах болсон. Дутуу хийсэн шүдээ засуулахын тулд гэрээсээ хол энэ эмнэлэг рүү 5-6 өдөр очиж засуулсан. Одоо юм хазахад хөндүүр биш, амнаас эвгүй үнэр гарч байгаа учир хэрэглэхээ больсон. Гэдсээ өвтгөхгүйн тулд хөнгөн хоол идэх болсон. Халамжийн сангаар үнэгүй хийлгэсэн тул шүдийг нь буцаагаагүй болно.” гэх мэдүүлэг. /хэргийн 53-57 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 09 цаг 15 минутын үед би өөрийн ажил болох Баянзүр дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэг дээр ажлаа хийж байтал үйлчлүүлж байсан иргэн Батбаяр гэх хүн хэд хоногийн өмнө шүд хийлгэх гэж захиалга өгсөн тэгээд халамжаар хөнгөлттэй шүд хийлгүүлж байсан ба халамжийн хөнгөлттэй шүд хийлгүүлэх бичиг дээр чамаас болж миний гэдэс гүйлгээд байна, гэдэсний эм бичиж өг гээд байсан. Би тэгэхээр нь наана чинь эм тариа бичиж болохгүй зөвхөн хиймэл шүдний хөнгөлөлт бичих боломжтой цаас гэж хэлсэн. Тэгсэн уурлаад миний баруун нүд болон толгой, хацар хэсэг рүү 5-6 удаа цохисон. Хамт байсан Эрдэнэчимэг шүдний техникч салгасан, сүүлд гаднаас Нарантуяа үйлчлэгч орж ирээд бас салгасан. Сүүлд Батбаяр ирчихээд намайг шат руу түлхэх гээд байсан. Бат-Эрдэнэ байцаагч ирж аваад явсан. Би тухайн өдрөө цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 21-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэг дээр ажлаа хийж байтал Батбаяр гэх үйлчлүүлэгч орж ирээд миний гэдэс өвдөөд байна, гэдэсний эмний мөнгө өг танайд шүд хийлгүүлэх гээд захиалсан тэгсэн шүд удаан гарсан учир хоол идэхээр идсэн хоол шингэхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь тэрнээс чинь болж гэдэс чинь өвдөх ёс байхгүй, тэглээч манайх эм тарианы чинь мөнгийг өгөх асуудал байхгүй, та үзсэн шүдний эмч болон шүд хийлгүүлсэн техникчтэйгээ уулз гэж хэлсэн чинь удалгүй шүдийг нь хийж өгсөн эмч Баттулга ороод ирсэн. Батбаяр гэх хүн миний хажуу талаас босоод эмч рүү дайраад, чи эмний мөнгө өг эсвэл эм бичиж өг гээд дайраад байсан. Тэгээд эмчийг заамдаж аваад толгой руу нь цохиод дээшилсэн чинь нүд рүү нь цохисон, би сандал дээрээсээ босож очоод салгаад Батбаярыг өрөөндөө авч үлдсэн. Тэгсэн энэ эмч чинь надаас мөнгө авсан гээд орилоод байсан, би эмч мөнгө авахгүй ээ, өөр хүмүүс шүдний мөнгийг авдаг шүү дээ гэж хэлсэн, тэгсэн чинь аан тиймүү гээд сүүлд нь сууж байснаа амнаас нь жаахан цагаан хөөс гараад, сууж байснаа уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹10511 дүгнэлтэд “1. Н.Б а-н биед баруун дээд зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ¹916 дүгнэлтэд “1. О.Батбаяр нь хэрэг үйлдэх үедээ Тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. 2. О.Батбаяр нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна. 4. Хэрэг хариуцах чавдартай байна.” гэжээ /хэргийн 41-43 дугаар хуудас/,

Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 39 дүгээр хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 60 дугаар хуудас/,

Хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 62-63 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Ө.Б нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэгт тухайн эмнэлгийн эмч Н.Б ыг “илүү өгсөн мөнгөнд гэдэсний эм бичиж өгсөнгүй” гэсэн шалтгаанаар маргалдаж, улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Ө.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би залуу хүн байж ямар худалч новш вэ гээд Баттулгыг цохисон. Нэг мэдэхэд Эрдэнэчимэг болон өөр эмэгтэй нар  салгаж цагдаа ирсэн байсан. Эмч нар сандраад шүдийг чинь одоо хийгээд өгнө гэж хэлсэн. Цагдаа дээр очоод байцаалт өгөөд ирэхэд миний шүдийг хийсэн байсан. Нэг тал нь гүйцэт нөгөө тал нь дутуу миний буйлыг холгоод байсан. Дутуу хийснээс болж буйлнаас цус гараад зөвхөн нэг талаараа хоол идэж байсан. Маргааш нь буйл хөндүүр болоод эмнэлэг дээр очиход Баттулга наад хүний чинь шүд надад хамаагүй би үзэхгүй гэж хэлсэн. Шүд хийсэн эмэгтэй нь бага зэрэг засвар оруулсан. Тэгсэн мөртлөө буйлны үрэвсэл намдаагүй өвчин нь одоо хүртэл арилаагүй, амнаас эвгүй үнэр гарах болсон. Дутуу хийсэн шүдээ засуулахын тулд гэрээсээ хол энэ эмнэлэг рүү 5-6 өдөр очиж засуулсан. Одоо юм хазахад хөндүүр биш, амнаас эвгүй үнэр гарч байгаа учир хэрэглэхээ больсон. Гэдсээ өвтгөхгүйн тулд хөнгөн хоол идэх болсон. Халамжийн сангаар үнэгүй хийлгэсэн тул шүдийг нь буцаагаагүй болно.” гэх мэдүүлэг. /хэргийн 53-57 дугаар хуудас/,

Хохирогч Н.Б ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ний өдөр 09 цаг 15 минутын үед би өөрийн ажил болох БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэг дээр ажлаа хийж байтал үйлчлүүлж байсан иргэн Батбаяр гэх хүн хэд хоногийн өмнө шүд хийлгэх гэж захиалга өгсөн тэгээд халамжаар хөнгөлттэй шүд хийлгүүлж байсан ба халамжийн хөнгөлттэй шүд хийлгүүлэх бичиг дээр чамаас болж миний гэдэс гүйлгээд байна гэдэсний эм бичиж өг гээд байсан. Би тэгэхээр нь наана чинь эм тариа бичиж болохгүй зөвхөн хиймэл шүдний хөнгөлөлт бичих боломжтой цаас гэж хэлсэн. Тэгсэн уурлаад миний баруун нүд болон, толгой, хацар хэсэг рүү 5-6 удаа цохисон. Хамт байсан Эрдэнэчимэг шүдний техникч салгасан, сүүлд гаднаас Нарантуяа үйлчлэгч орж ирээд бас салгасан. Сүүлд Батбаяр ирчихээд намайг шат руу түлхэх гээд байсан. Бат-Эрдэнэ байцаагч ирж аваад явсан. Би тухайн өдрөө цагдаагийн байгууллагад өргөдөл, гомдол гаргасан юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 21-26 дугаар хуудас/,

Гэрч Б.Эрдэнэчимэгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 08 дугаар сарын 27-ны өглөө 09 цагийн үед БЗД-ийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Их зайсан эмнэлэг дээр ажлаа хийж байтал Батбаяр гэх үйлчлүүлэгч орж ирээд миний гэдэс өвдөөд байна, гэдэсний эмний мөнгө өг танайд шүд хийлгүүлэх гээд захиалсан тэгсэн шүд удаан гарсан учир хоол идэхээр идсэн хоол шингэхгүй байна гээд байсан. Тэгэхээр нь тэрнээс чинь болж гэдэс чинь өвдөх ёс байхгүй, тэглээч манайх эм тарианы чинь мөнгийг өгөх асуудал байхгүй, та үзсэн шүдний эмч болон шүд хийлгүүлсэн техникчтэйгээ уулз гэж хэлсэн чинь удалгүй шүдийн хийж өгсөн эмч Баттулга ороод ирсэн. Батбаяр гэх хүн миний хажуу талаас босоод эмч рүү дайраад, чи эмний мөнгө өг эсвэл эм бичиж өг гээд дайраад байсан. Тэгээд эмчийг заамдаж аваад толгой руу нь цохиод дээшилсэн чинь нүд рүү нь цохисон, би сандал дээрээсээ босож очоод салгаад Батбаярыг өрөөндөө авч үлдсэн. Тэгсэн энэ эмч чинь надаас мөнгө авсан гээд орилоод байсан, би эмч мөнгө авахгүй ээ өөр хүмүүс шүдний мөнгийн авдаг шүү дээ гэж хэлсэн, тэгсэн чинь аан тиймүү гээд сүүлд нь сууж байснаа амнаас нь жаахан цагаан хөөс гараад, сууж байснаа уучлалт гуйгаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 30-31 дүгээр хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн шинжээчийн ¹10511 дүгнэлтэд “1. Н.Б а-н биед баруун дээд зовхинд цус хуралт, зулгаралт, баруун хацар, баруун шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг бус удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.” гэжээ /хэргийн 34 дүгээр хуудас/,

Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 10 дугаар сарын 22-ны өдрийн ¹916 дүгнэлтэд “1. О.Батбаяр нь хэрэг үйлдэх үедээ Тархины гэмтэл үйл ажиллагааны хямралын шалтгаант бие хүний ба зан төрхийн бусад органик эмгэг сэтгэцийн эмгэгтэй байсан байна. Дээрхи эмгэг нь олдмол эмгэг болно. 2. О.Батбаяр нь өөрийн үйлдлийн учир холбогдлыг ойлгон өөрийгөө удирдан хянах чадвартай байсан байна. Үйлдсэн хэргийнхээ үйлдлийг тайлбарлан мэдүүлэг өгөх чадвартай байна. 3. Өөрийн үйлдлийн улмаас үүсэх үр дагаврыг ухамсарлах чадвартай байна. 4. Хэрэг хариуцах чавдартай байна.” гэжээ /хэргийн 41-43 дугаар хуудас/,

Хөдөлмөр чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хэргийн 39 дүгээр хуудас/, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /хэргийн 60 дугаар хуудас/, хяналтын камерын үзлэг хийсэн тэмдэглэл /хэргийн 62-63 дугаар хуудас/, иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 47 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 48 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Ө.Б т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч Ө.Б  нь 2018 оны 08 дугаар сарын 27-ны өдөр тус гэмт хэргийг үйлдсэн, түүний үйлдсэн гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хөнгөн гэмт хэргийн ангилалд хамаарч, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.10 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасан гэмт хэрэг үйлдсэнээс хойш 1 жилийн хугацаа өнгөрсөн байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх үндэслэлтэй гэж дүгнэлээ.

Хохирогч Н.Б а нь хохирол барагдсан, гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болох нь утсаар ярьсан тэмдэглэлээр нотлогдож байх тул шүүгдэгч Ө.Б ыг бусдад төлөх төлбөргүй гэж дүгнэлээ.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Ө.Б  нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.