Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 183/ШШ2016/00275

 

 

 

 

 

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: М сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: С.Б-д холбогдох

 

нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 2,383,896 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... тус сууц өмчлөгчдийн холбооны гишүүн 107 дугаар байрны 18 тоотын оршин суугч *******өөс 2014 оны 3 дугаар сараас 2016 оны 3 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх 23 сарын төлбөр болох 2,383,896 төгрөгийг гаргуулж өгнө үү.” гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие нэхэмжлэгч *******ны нэхэмжилсэн 2,383,896 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь *******өөс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 2,383,896 төгрөг гаргуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргажээ.

 

Хариуцагч ******* нь нэхэмжлэгч *******ны нэхэмжилсэн нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 2,383,896 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн нь хэрэгт авагдсан хариуцагчийн тайлбараар бусад баримтаар нотлогдож байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******өөс нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 2,383,896 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ноос тэмдэгтийн хураамжид төлсөн 53,110 төгрөгийн 26,546 төгрөгийг улсын орлогод үлдээж, 26,564 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 26,546 төгрөгийг хариуцагч *******өөс гаргуулж, нэхэмжлэгч *******нд тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ