Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 07 өдөр

Дугаар 1549

 

 

 

  2019         10         07                                       2019/ШЦТ/1549

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Буянхишиг,

улсын яллагч Т.Мөнх-Амгалан,

хохирогч Ч.С ,

шүүгдэгч Э.Ш , түүний өмгөөлөгч Б.Галхүү нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:

Нийслэлийн Баянзүрх дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Ш т холбогдох эрүүгийн 1906 04876 1871 дугаартай хэргийг 2019 оны 09 дүгээр сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Э.Ш , /РД:/,

Холбогдсон гэмт­ хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/

Шүүгдэгч Э.Ш  нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.С ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Э.Ш шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн шалгах ажиллагааны үед бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.

Хохирогч Ч.С шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “...Би эмчилгээгээ хийлгэж чадаагүй. Учир нь Э.Ш ыг надад эмчилгээ хийлгэж өгөх байх гээд хүлээж байсан. Манай ээж Ө.Шинэбаярыг нэг сая төгрөг өгчих гэж хэлж байсан. Тэр мөнгөөр нь би хамрын хагалгаанд орох шаардлагатай байгаа...” гэв.

Шүүгдэгч Э.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найзууд  болох Оргио, Хосоо нар 15 цагийн үед манай гэрт хүрч ирсэн. Бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Нилээн орой болсон байсан бөгөөд би хоёр найзыгаа автобусны буудал руу хүргэж өгсөн юм. Бид гурав автобусны буудал дээр очоод хоорондоо юм яриад сууж байтал миний танил болох Сүндэв 2-3 найзынхаа хамт бид гурав дээр хүрээд ирсэн. Хэрэг болох өдрөөс хойш 10 гаран хоногийн өмнө би Сүндэвээс Samsung s2 загварын гар утас 25000  төгрөгөөр худалдаж авсан юм, тэгтэл тэр утас нь ярьж болохгүй, эвдэрхий утас байсан. Тийм учраас би Сүндэвт хандаж “ахдаа чи яах гэж хулхи өгсөн юм бэ?” гэхэд Сүндэв наад утас чинь зүгээр утас байсан шүү дээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь худлаа яриад бай гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохисон юм. Тэгтэл Сүндэв ахаа цус гарчихлаа ш дээ гэхээр нь би за ахыгаа уучлаарай гэхэд Сүндэв дэлгүүр ороод та пиво, ундаа хоёр аваад өгчих гэж хэлсэн, бид хоёр хамт дэлгүүр ороод 2.5 литрийн Нийслэл нэртэй пиво, нэрийг нь мэдэхгүй байна 2 литрийн ундаа авч өгсөн. Тэгээд Сүндэв “за за ахаа, одоо цагдаад би мэдэгдэхгүй, та харь харь” гэхээр нь би такси бариад гэр лүүгээ явсан. ” гэх мэдүүлэг. /хэргийн 28-33 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоогоос 14 хоногийн өмнө найз Төрмөнхийн Sky маркийн гар утсыг гэрийн хаяг, нэрийг нь мэдэхгүй нэг хүнд 25000 төгрөгөөр зарсан юм. Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 21 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ буудлын автобусны буудал дээр автобуснаас буусан чинь нөгөө утас авсан эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн надад хандаж чиний надад зарсан утас чинь сүлжээ ордоггүй эвдэрхий утас байна, сүлжээ нь унаад байна гээд миний хамар хэсэгт мөргөсөн. Мөн намайг хавирч унагаагаад нуруу руу цохисон. Би цагдаа дуудна гэсэн чинь наад бацаан чинь цагдаад дуудлага өгөх гэж байна гээд явсан. Хэсэг хугацааны дараа намайг дуудсанаа за ахыгаа уучлаарай ах нь чамд пиво, ундаа авч өгье гээд Элбэг дэлгүүр лүү ороод надад том пиво, бидний ундаа аваад өгөхөөр нь би аваагүй юм. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 3-5 дугаар хуудас/,

Гэрч Ц.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр найз  Шинэбаярын гэрт, найз Хосоотой цагийн үед очсон. Гэрт нь очоод бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Хосоо бид хоёр гэртээ харих гээд гэгээ тасарсан үед Шинээгийнхээс гарсан. Бид гурав Дарь-Эхийн Шинэ буудлын тэнд байрлах Өргөө төвийн үүдэнд сууж байтал зүс таних хүн болон Сүндэв бид гурав дээр хүрч ирсэн. Сүндэвийг ирсний дараа Шинэбаяр Сүндэвт хандаж “Ахдаа яагаад чи яагаад хулхи утас зарчиж байгаа юм бэ? эргээд таарахгүй юм шиг” гэж хэлэхэд Сүндэв миний утас биш, хүний утас байсан юм гэж хэлсэн. Сүндэвийг тэгж хэлэхээр нь манай найз Шинэбаяр босч ирээд Сүндэвийн нүүрний хэсэг рүү толгойгоороо мөргөхөд, Сүндэвийн хамарнаас цус гарсан. Сүндэвийн хамарнаас цус гарсны дараа манай найз Шинэбаяр ахыгаа уучлаарай гээд Сүндэвийг аргадсан. Сүндэвийг аргадаад Шинэбаяр ахаасаа мөнгө авах юм уу гэхэд, Сүндэв мөнгө хэрэггүй надад пиво, ундаа аваад өгчих гэж хэлсэн. Шинэбаяр, Сүндэв хоёр Элбэг дэлгүүр лүү орсон бөгөөд тэр хоёрыг гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь дэлгүүр лүү орсон. Намайг ороход 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, ундааных нь нэрийг мэдэхгүй байна, ундаа авчихсан миний өөдөөс гарч ирсэн. Тэгээд манай найз Шинэбаяр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹10039 дүгнэлтэд “ 1. Ч.С ын биед хамар ясны баруун, зүүн хажуу ханын  хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэжээ /хэргийн 8 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 17 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүгдэгч Э.Ш  нь 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт иргэн Ч.С ийг зодож, улмаар түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч Э.Ш ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр намайг гэртээ байж байхад манай найзууд  болох Оргио, Хосоо нар 15 цагийн үед манай гэрт хүрч ирсэн. Бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи хувааж уусан. Нилээн орой болсон байсан бөгөөд би хоёр найзыгаа автобусны буудал руу хүргэж өгсөн юм. Бид гурав автобусны буудал дээр очоод хоорондоо юм яриад сууж байтал миний танил болох Сүндэв 2-3 найзынхаа хамт бид гурав дээр хүрээд ирсэн. Хэрэг болох өдрөөс хойш 10 гаран хоногийн өмнө би Сүндэвээс Samsung s2 загварын гар утас 25000  төгрөгөөр худалдаж авсан юм, тэгтэл тэр утас нь ярьж болохгүй, эвдэрхий утас байсан. Тийм учраас би Сүндэвт хандаж ахдаа чи яах гэж хулхи өгсөн юм бэ? гэхэд Сүндэв наад утас чинь зүгээр утас байсан шүү дээ гэж хэлсэн. Би тэгэхээр нь худлаа яриад бай гэж хэлээд нүүр лүү нь гараараа цохисон юм. Тэгтэл Сүндэв ахаа цус гарчихлаа ш дээ гэхээр нь би за ахыгаа уучлаарай гэхэд Сүндэв дэлгүүр ороод та пиво, ундаа хоёр аваад өгчих гэж хэлсэн, бид хоёр хамт дэлгүүр ороод 2.5 литрмйн Нийслэл нэртэй пиво, нэрийг нь мэдэхгүй байна 2 литрийн ундаа авч өгсөн. Тэгээд Сүндэв за за ахаа, одоо цагдаад би мэдэгдэхгүй, та харь харь гэхээр нь би такси бариад гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 28-33 дугаар хуудас/,

Хохирогч Ч.С ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би одоогоос 14 хоногийн өмнө найз Төрмөнхийн Sky маркийн гар утсыг гэрийн хаяг, нэрийг нь мэдэхгүй нэг хүнд 25000 төгрөгөөр зарсан юм. Би 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр 21:00 цагийн үед Баянзүрх дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Шинэ буудлын автобусны буудал дээр автобуснаас буусан чинь нөгөө утас авсан эрэгтэй хүнтэй таарсан. Тэр хүн надад хандаж чиний надад зарсан утас чинь сүлжээ ордоггүй эвдэрхий утас байна, сүлжээ нь унаад байна гээд миний хамар хэсэгт мөргөсөн. Мөн намайг хавирч унагаагаад нуруу руу цохисон. Би цагдаа дуудна гэсэн чинь наад бацаан чинь цагдаад дуудлага өгөх гэж байна гээд явсан. Хэсэг хугацааны дараа намайг дуудсанаа за ахыгаа уучлаарай ах нь чамд пиво, ундаа авч өгье гээд Элбэг дэлгүүр лүү ороод надад том пиво, бидний ундаа аваад өгөхөөр нь би аваагүй юм. Би тэгээд цагдаад дуудлага өгсөн юм.” гэх мэдүүлэг. /хэргийн 3-5 дугаар хуудас/,

Гэрч Ц.Бат-Оргилын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би тэр өдөр найз  Шинэбаярын гэрт, найз Хосоотой 15 цагийн үед очсон. Гэрт нь очоод бид гурав 0.75 литрийн Соёрхол нэртэй архи 2 шилийг хувааж уусан. Хосоо бид хоёр гэртээ харих гээд гэгээ тасарсан үед Шинээгийнхээс гарсан. Бид гурав Дарь-Эхийн Шинэ буудлын тэнд байрлах Өргөө төвийн үүдэнд сууж байтал зүс таних хүн болон Сүндэв бид гурав дээр хүрч ирсэн. Сүндэвийг ирсний дараа Шинэбаяр Сүндэвт хандаж “Ахдаа яагаад чи яагаад хулхи утас зарчиж байгаа юм бэ? эргээд таарахгүй юм шиг” гэж хэлэхэд Сүндэв миний утас биш, хүний утас байсан юм гэж хэлсэн. Сүндэвийг тэгж хэлэхээр нь манай найз Шинэбаяр босч ирээд Сүндэвийн нүүрний хэсэг рүү толгойгоороо мөргөхөд, Сүндэвийн хамарнаас цус гарсан. Сүндэвийн хамарнаас цус гарсны дараа манай найз Шинэбаяр ахыгаа уучлаарай гээд Сүндэвийг аргадсан. Сүндэвийг аргадаад Шинэбаяр ахаасаа мөнгө авах юм уу гэхэд, Сүндэв мөнгө хэрэггүй надад пиво, ундаа аваад өгчих гэж хэлсэн. Шинэбаяр, Сүндэв хоёр Элбэг дэлгүүр лүү орсон бөгөөд тэр хоёрыг гарч ирэхгүй удаад байхаар нь араас нь дэлгүүр лүү орсон. Намайг ороход 2.5 литрийн Сэнгүр нэртэй пиво, ундааных нь нэрийг мэдэхгүй байна, ундаа авчихсан миний өөдөөс гарч ирсэн. Тэгээд манай найз Шинэбаяр гэр лүүгээ явсан.” гэх мэдүүлэг. /хэргийн 14-15 дугаар хуудас/,

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2019 оны 08 дугаар сарын 19-ний өдрийн шинжээчийн ¹10039 дүгнэлтэд “ 1. Ч.С ын биед хамар ясны баруун, зүүн хажуу ханын  хугарал, хамрын таславчийн хугарал, мурийлт, баруун, зүүн нүдний зовхи, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хэрэг болсон цаг хугацаанд үүсэх боломжтой. 3. Гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” гэх дүгнэлт /хэргийн 8 дугаар хуудас/,

Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 16 дугаар хуудас/, урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хэргийн 17 дугаар хуудас/ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Шүүгдэгч Э.Ш т прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүх шүүгдэгч Э.Ш т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож , эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нь хохирогчид 140.000 төгрөгийг төлсөн, хохирогч Ч.С  нь хамрын хагалгаанд орох 1 сая төгрөг нэхэмжилж байх боловч нотлох баримт байхгүй байх тул шүүгдэгчээс хохирол гаргуулах үндэслэлгүй байна. Харин хохирогч нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн болно.

Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч Э.Ш нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.