| Шүүх | Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Пүрэвийн Туяа |
| Хэргийн индекс | 103/2016/00187/И |
| Дугаар | 103/ШШ2016/00323 |
| Огноо | 2016-07-20 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 07 сарын 20 өдөр
Дугаар 103/ШШ2016/00323
| 2016 оны 07 сарын 20 өдөр | Дугаар 10*******/ШШ2016/00*******2******* | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч П.Туяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр төрсөн, *******, ******* дүүргийн ******* дугаар хороо, *******8 дугаар байрны 2******* тоотод оршин суух, ******* овогт нэхэмжлэлтэй,
Хариуцагч: ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэлийг 2016 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц., нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж., хариуцагч 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж., хариуцагчийн өмгөөлөгч А.Даваабилэг, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие 2012 онд 1*******1 дүгээр цэцэрлэгт зарласан сонгон шалгаруулалтанд тэнцэж тус цэцэрлэгт няраваар орж ажилласан. Цэцэрлэгийн эрхлэгч Ж., нябо А. нартай ******* жил хамтран ажиллахад туйлын бэрхшээлтэй байсан. Орлогод авсан, зарлагад авсан бараа материал дээр хоол хүнсний төлбөр тооцоо хийгдэхдээ нябо 2-р гарын үсэг, эрхлэгчийн 1-р гарын үсгээр хийгддэг байтал удаа дараа хоол хүнс болон бараа материал дээр хий орлого авч мөнгө шилжүүлдэг, цалингийн цэсийг засаж ажилчдын цалин дээр илүү цалин бичиж хувьдаа ашигладаг, өөрсдөө хүнсний материал авч ирж цэцэрлэгт нийлүүлэх зэрэг санхүүгийн зөрчлийг удаа дараа гаргаж байсан. 2014 оны 12 дугаар сард нябо А.ын хий орлогодож авсан мах хүнсний бүтээгдэхүүний 1*******.*******5.890 төгрөгний дутагдлыг миний гомдлоор шалгаж илрүүлсэн боловч тухайн үйл явдалд ямар ч хамаагүй, миний эрх хэмжээний бус асуудалд 2015 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 6/10 тушаалаар А.тай хувааж төлөх үүрэг өгч байсан. 2015 оны 09 дүгээр сард Дотоод аудитын шалгалтаар над дээр гарсан зөрчлүүд нь эрхлэгч, нягтлан нартай холбоотой зөрчлүүд байсан. Ня-бо бүртгэлийн тухай хуулийн 5.1, 7.1, 7.7, 19.1.4, 20.1.6, Төсвийн байгууллагын мөнгөн кассын журмын *******.8 дахь хэсэг, Дотоод Аудитын хорооны А/01 тогтоол, хөдөлмөрийн гэрээний *******.4, 12.4, *******.12 дахь хэсгийг тус тус үндэслэн 2015 оны 12 дугаар сарын 0*******-ны өдөр б/92 тоот тушаал гаргаж намайг эрхэлсэн ажлаас чөлөөлсөн тул эс зөвшөөрч гомдол гаргаж байна. Нэгдсэн тайланд санхүүгийн баримтуудыг үдэхдээ тайланг засварлах, дутуу орхигдуулсантай шууд холбоотой бөгөөд нягтлан хянаж гарын үсгээ зураагүй байхад эрхлэгч гарын үсгээ зурсан байна. Энэ үйл явдалд Авилгатай тэмцэх газар гомдол гаргасныг гэмт хэргийн бүрэлдэхүүнтэй гэж үзэн Дүүргийн Цагдаагийн хэлтэс шалгаж байгаа болно. Мөн Хөдөлмөрийн хуулийн дагуу сахилгын шийтгэл оногдуулах хугацаа өнгөрсөн байхад сахилгын шийтгэл оногдуулж байгаа нь үндэслэлгүй юм. Иймд ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 1.964.000 төгрөг гаргуулах, эрүүл мэндийн болон нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгэх тухай нэхэмжлэл гаргаж байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц. шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Нэхэмжлэгч Ц. нь 2012 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт няравын ажилд орсон. Ажиллаж байх хугацаанд нь 2015 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр ******* дүүргийн дотоод аудитын хорооны тогтоолын дагуу 2014 оны санхүүгийн аж ахуйн үйл ажиллагаанд аудитын шалгалт хийгдсэн байна. Улмаар 2015 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн 6/92 тоот Ц.г ажлаас чөлөөлөх тухай тушаал гаргасан байна. Тушаалын үндэслэх хэсэгт Монгол улсын хөдөлмөрийн хуулийн 40.1.4, 40.1.5 дахь хэсэг, Монгол улсын нягтлан бодох тухай хуулийн 5,1, 7.1, 7.7, 19.1.4, 21.6 дахь хэсэг, Монгол улсын Засгийн газрын 2012 оны 1******* дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оын 274 дүгээр тушаалаар батлагдсан төсвийн байгууллагын мөнгөн кассын журмын *******.8 дэх хэсэг, дүүргийн дотоод Аудитын хорооны 2015 оны 01 дүгээр тогтоол, 2012 оны 0******* дугаар сарын 28-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээний *******.4, *******.12 4.******* дэх хэсгийг үндэслэн тус цэцэрлэгт нярав ажилтай Ц. нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан, хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил болох холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдож байх тул 2015 оны 12 дугаар сарын 04-ний өдрөөс эхлэн ажлаас чөлөөлсүгэй гэсэн тушаал гарсан байна. Энэ тушаал нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна. Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг талууд хөдөлмөрийн гэрээндээ зайлшгүй тусгасан байх ёстой. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэдэг энэ заалт нь өөрөө хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил биш гэж үзэж байна. Монгол улсын Дээд шүүхийн 20******* оны ************** дугаар тогтоолоор хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчлийг үйлдэл тус бүрийг талууд хөдөлмөрийн гэрээндээ тухайлан нэг бүрчлэн нэрлэн заасан байна гэж тайлбарласан байдаг. Холбогдох хууль тогтоомж зөрчсөн гэж оруулснаараа ажилтан ямар ч хууль тогтоомжийг зөрчсөн ажлаас халах үндэслэлийг бий болгож байна. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсэгт хууль зөрчсөн аливаа хэлцэл хүчин төгөлдөр бус байна гэж заасны дагуу холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчил гэж үзэж ажлаас халахаар заасан заалт нь өөрөө хүчин төгөлдөр бус юм. Мөн Хөдөлмөрийн хуулийн 40.1.5 дахь хэсэгт заасан ажил олгогчийн итгэлийг алдсан ажилтны гаргасан буруутай үйлдэл, эс үйлдхүй хууль санхүүгийн болон хяналтын эрх бүхий байгууллагын шалгалт, мөн ажил олгогчийн дотоодын хяналт шалгалтаар тогтоогдсон байвал зохино гэж тайлбарласан байна. Хавтаст хэрэгт байгаа нотлох баримтыг авч үзвэл 2015 оны 11 дүгээр 16-ны өдрийн ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт Дотоод аудит хийсэн тухай тушаал байгаа бөгөөд энэ тушаалын дагуу ажлаас халсан байгаа нь Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.2 дэх хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш 6 сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ноогдуулна гэсэн заалтыг зөрчсөн байна. Өөрөөр хэлбэл гаргасан зөрчил нь 2014 онд гарсан зөрчил байгаа юм. Ийм учраас хууль зүйн үндэслэлгүй ажлаас халсан тул нэхэмжлэгч Ц.г няравын ажилд эгүүлэн тогтоож ажилгүй байсан хугацааны цалинг шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаагаар тооцож гаргуулах, нийгмийн даатгал, хөдөлмөрийн дэвтэрт бичилт хийлгэхийг 1*******1 дүгээр цэцэрлэгт даалгаж өгнө үү гэв.
Хариуцагч 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж. шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Ц.г 2014 оны бүтэн жилийн санхүүгийн баримтыг шалгасаны үндсэн дээр ажлаас халсан. Мөн аудитын хорооны тогтоолыг үндэслэн хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан цэцэрлэгийн орон байр , хоол хүнсний эд хогшлыг хадгалах хамгаалах үүргээ биелүүлээгүй, нийтийн аж ахуйн хоол хүнсний тайлан мэдээг үнэн зөв гаргаж данс бүртгэлд тусган хөдөлгөөнтэй ба хөдөлгөөнгүй хаяг хийсэн байх гэх мэт хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан үүргүүдээ биелүүлж ажиллаагүй, агуулахын бүртгэл бүртгээгүй, тооллогын бүртгэлийн тайлан байхгүй, эцэг эхийн хандиваар өгсөн өнгөт болон техник тоног төхөөрөмжүүдийг санхүүгийн тайлангийн анхан шатны баримтуудыг бүрдүүлээгүй, нийт 12.579.000 төгрөгийн бараа материалын орлого аваагүй, тайлант хугацааны махны орлого зарлагын 62.000.00 төгрөгийн анхан шатны баримт байхгүй зэрэг зөрчил гаргасан. Анхан шатны баримт үйлдэх нь няравын ажлын гол чиг үүрэг байдаг ч удаа дараа зөрчил гаргаж байсан. Ёс зүйн алдаа дутагдал ч гаргаж байсан. Ц. буруутай үйл ажиллагаанаас болж 2015 онд би өөрөө цалингийн 20 хувиар арга хэмжээ авахуулсан. Манай байгууллага дээр нягтлан, няравын санхүүгийн үйл ажиллагаатай холбоотой зөрчил гараад байгааг би 2014 оны 12 дугаар сарын сүүлээр мэдсэн. Мөн нягтлан бодогч Болормаа ч надад удаа дараа хэлж байсан. Гэвч Ц.д ямар нэгэн сахилгын арга хэмжээ авч байгаагүй, энэ хамт олныг тэр чигээр нь авч үлдэхийг тулд явж байсан боловч Ц. нь үнэхээр нярав хүний ажлын байрны тодорхойлолтыг зөрчсөн үйлдэл гаргасан. Иймд нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг зохигчдын хүсэлтээр шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц. нь хариуцагч ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт холбогдуулан няравын ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин гаргуулах, нийгмийн даатгал болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийлгэх нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Хариуцагч 1*******1 дүгээр цэцэрлэгийн эрхлэгч Ж. нь хөдөлмөрийн гэрээ, ажил байрны тодорхойлолтонд заасан үүргээ биелүүлээгүй бөгөөд ******* дүүргийн аудитын дүгнэлт, шалгалтын дүнг үндэслэн ажлаас халсан учраас нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэх дараах үндэслэл тогтоогдлоо.
Нэхэмжлэгч Ц. нь 2012.0*******.28-ны өдрөөс ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн няраваар томилогдон ажиллаж байсан бөгөөд ажил олгогч 2015 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрийн Б/92 тоот тушаалаар Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5, Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 7 дугаар зүйлийн 7.1, 7.7, 19 дүгээр зүйлийн 19.1.4, 20 дугаар зүйлийн 20.1.6, Засгийн газрын 2012 оны 1******* дугаар тогтоол, Сангийн сайдын 2012 оны 276 дугаар тушаалаар батлагдсан Төсвийн байгууллагын мөнгөн кассын журам-ын *******.8 дахь хэсэг, Дүүргийн дотоод аудитын хорооны 2015 оны А/01 дүгээр тогтоол, хөдөлмөрийн гэрээний *******.4, *******.12, 4.******* дахь хэсгийг үндэслэн ажлаас чөлөөлжээ. /хх-11/
Хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахад хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох тушаалд баримталсан хуулийн зохицуулалт нь ажилтныг ажлаас чөлөөлөгдөх болсон үндэслэлтэй тохирсноор хуулийн дагуу ажлаас чөлөөлсөн гэж үзэх үндэслэл бүрддэг.
Ажлаас халах тушаалын удиртгал хэсэгт ажил олгогч Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 40.1.5 дахь заалтыг давхар барьсан атлаа тушаалын тушаах хэсэгт нярав нь хөдөлмөрийн гэрээнд тусгагдсан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил болох холбогдох хууль тогтоомж зөрчсөн нь тогтоогдсон гэж зөвхөн 40.1.4 дэх хэсэгт заасан үндэслэлийг дурьдаж ажлаас халсан нь буруу байна.
Хөдөлмөрийн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан хөдөлмөрийн харилцааг шууд зогсоох ноцтой зөрчил гэдгийг талууд хөдөлмөрийн гэрээндээ тухайн ажилтны ажлын байр, гүйцэтгэх үүрэг, ажил үүргийн онцлогтой уялдуулан ямар зөрчлийг ноцтой гэж үзэх талаар харилцан тохиролцож нэрлэн заасан байх шаардлагатай юм.
Гэтэл хавтаст хэргийн 78 дугаар хуудсанд авагдсан хөдөлмөрийн гэрээний 4.******* дахь хэсэгт холбогдох хууль тогтоомж зөрчсөн тохиолдолд ноцтой зөрчилд тооцохоор заасан байгаа нь хууль бус бөгөөд ямар хуулийн ямар заалтыг зөрчсөн тохиолдолд ажлаас талах талаар нэг бүрчлэн дурьдаж заагаагүй учир уг заалтыг хэрэглэн ажилтныг халах боломжгүй байна.
Түүнчлэн нярав нь хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтонд заасан ажил үүргээ гүйцэтгээгүй зөрчил гаргаж байгааг ажил олгогч 2012.12 дугаар сард мэдсэн талаар шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа дурьдсан бөгөөд 2014 оны адиутын шалгалтын дүнг үндэслэн ажлаас халсан байгаа нь Хөдөлмөрийн хуулийн 1*******1 дүгээр зүйлийн 1*******1.2 дахь хэсэгт заасан сахилгын зөрчил гаргаснаас хойш зургаан сар, илрүүлснээс хойш 1 сарын дотор сахилгын шийтгэл ногдуулна гэсэн хуулийн заалтыг зөрчжээ.
1*******1 дүгээр цэцэрлэгийн 2014 оны санхүүгийн үйл ажиллагаанд аудит хийсэн 2015.9.10-ны өдрийн тайлан тус цэцэрлэгт 2015.10.*******-ны өдөр ирсэн талаарх ирсэн бичгийн бүртгэл хэрэгт авагджээ. /хх-44/
Байгууллагын дотоод хяналтаар 1*******.*******5.890 төгрөгийн зөрчил гаргасан гэж эрхлэгчийн 2015.02.02-ны өдрийн тушаалаар Ц.г уг зөрчил дутагдлыг арилгах талаар үүрэг өгч байсан, нягтлан бодогч Х.Болормаагийн шүүхэд өгсөн мэдүүлэг, хариуцагч Ж.ын тайлбар зэргээс дүгнэж үзэхэд хариуцагч Ж. нь нэхэмжлэгч Ц.г хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолтонд заасан үүргээ биелүүлээгүй, удаа дараа зөрчил гаргасан гэдгийг дээрх аудитын тайлангаас өмнө мэдсэн бөгөөд хуульд заасан арга хэмжээ аваагүй удаашруулж Хөдөлмөрийн хуульд заасан сахилгын арга хэмжээ авах хугацаа өнгөрсний дараа ажлаас халах тушаалыг гаргажээ.
Иймд ажил олгогчийн санаачлагаар ажлаас үндэслэлгүй халсан тухай нэхэмжлэгчийн гомдол үндэслэлтэй байх тул түүнийг 1*******1 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоох үндэслэлтэй байна.
Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт ...ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар Ц. ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговор тооцон олгох нь зүйтэй гэж үзэв.
Нөхөн олговрыг Нийгэм хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын *******-ны өдрийн дундаж цалин хөлс тодорхойлох тухай журмын дагуу ажилтны сүүлийн ******* сард авч байсан цалингийн дунджаар тодорхойлох нь зүйтэй.
Нэхэмжлэгч нь 2015 оны 8 дугаар сараас 11 сар хүртэл чөлөөтэй байсан талаар хариуцагч тайлбартаа дурьдсан.
Ц. нь сарын 421.521 төгрөгийн цалинтай талаарх тодорхойлолт хэрэгт авагдсан хэдии ч нийгмийн даатгалын дэвтэр бичигдсэн цалин тогтмол бус байх тул сүүлийн ******* сарын цалингийн дунджаар тооцов.
Нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нийгмийн даатгалын дэвтэрт бичигдсэн 2015 оны 6 сарын цалин 40*******411 төгрөг, 7 сарын цалин 40*******411 төгрөг, 11 дүгээр сарын цалин 416.521 төгрөгийн цалингаас тооцоход нэхэмжлэгчийн 1 сарын дундаж цалин 407.781 төгрөг, нэг өдрийн цалин 19.418 төгрөг болж байна. /1.22*******.*******44:21=19.418/
2015 оны 12 дугаар сарын 0*******-ны өдрөөс 2016 оны 7 дугаар сарын 20-ны өдөр хүртэл 6 сар 8 хоногийн цалин нийт 2.602.0*******0 төгрөгийн олговор олгох боломжтой гэж үзэв.
Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ гомдол нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч байгууллагаас 2.602.0*******0 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 56.582 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь ажлаас халсан 2015.12.0*******-ны өдрийн Б/92 тоот тушаалыг гардаж авч 2015.12.22-ний өдөр шүүхэд гомдлоо гаргасан байгаа нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2 дахь хэсэгт заасан хугацаанд гомдлоо гаргасан, хөөн хэлэлцэх хугацаа хэтрээгүй байна.
Улмаар нэхэмжлэгч нь 2015.12.22-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлээ 2016.2.26-ны өдөр сайн дураар татан авч 2016.4.25-ны өдөр гомдлоо дахин шүүхэд гаргасан бөгөөд уг хугацаанд аудитын дүгнэлттэй холбоотой Авлигатай тэмцэх газар болон дүүргийн Прокурорт гомдол гаргасан байгаа нь хүндэтгэн үзэх шалтгаантай байна.
Хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******8 дугаар зүйлд заасан шаардлагын дагуу гаргуулж авсан, тухайн маргааны үйл баримтад хамааралтай мэдээллийг агуулсан, ач холбогдолтой, эргэлзээгүй баримтууд байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж дүгнэлээ.
Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага
болгон ТОГТООХ нь:
1.Монгол улсын Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1, 128 дугаар зүйлийн 128.1.2 дахь хэсэгт зааснаар ******* овогт г ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгийн няравын ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин хөлс 2.602.0*******0 төгрөгийг ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгээс гаргуулж нэхэмжлэгч Ц.д олгож, түүний нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн дэвтэрт нөхөн бичилт хийхийг ******* дүүргийн 1*******1 дүгээр цэцэрлэгт үүрэг болгосугай.
2.Улсын Тэмдэгтийн хураамжийн хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д зааснаар энэ нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 56.582 төгрөг гаргуулж улсын орлого болгосугай.
*******.Хариуцагч байгууллага шүүхийн шийдвэрийг сайн дураараа эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь уг шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй ба 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ П.ТУЯА