| Шүүх | Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дагвадоржийн Мөнхтуяа |
| Хэргийн индекс | 105/2019/1545/Э |
| Дугаар | 1579 |
| Огноо | 2019-10-16 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Эрдэнэбаатар, |
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2019 оны 10 сарын 16 өдөр
Дугаар 1579
2019 10 16 2019/ШЦТ/1579
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Мөнхтуяа даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,
улсын яллагч Б.Эрдэнэбаатар,
шүүгдэгч О.М нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар:
Нийслэлийн Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн О.М ад холбогдох эрүүгийн 1806 08397 2137 дугаартай хэргийг 2019 оны 10 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, О.М , /РД:/,
Холбогдсон гэмт хэргийн талаар: /яллах дүгнэлтэд бичсэнээр/
Шүүгдэгч О.М нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархираа амралтын газарт иргэн Б.М ийг зодож биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, баруун чамархай, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх талуудын гаргасан хүсэлтээр хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шүүхийн хэлэлцүүлэгт тал бүрээс нь бүрэн, бодитой шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч О.М шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз нарын хамт Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо “Хархираа” амралтын газарт очсон, тэр үед хамт явж байсан Мөнхбат гэх ахын төрсөн өдөр болж байсан. Тэндээ хоол унд хийж идээд архи уусан, тэгээд орой 20 цагийн үед би явах гээд найз Мөнхзулыг авч явах гэхэд бид хоёрын гар утас алга болчихсон. Гар утсаа хайсан чинь одоо нэрийн санахгүй байна, нэг залуугийн халааснаас гараад ирэхээр нь би уурандаа төрсөн өдөр нь болж байсан Мөнхбат гэх ахыг танай дүү нар чинь миний утсыг хулгайлсан гээд алгадсан чинь Мөнхбат шууд босож ирээд гэрт байсан жижиг модон сандлаар шууд миний нүүр лүү цохисон, тэр үед би орон дээр унахад дээрээс гараараа цохиод байсан. Би айгаад уучлалт гуйсан, Мөнхзул өөрийн найз залуу руу утсаар ярьсан чинь оройн 23 цагийн үед цагдаа дагуулж орж ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Сайханжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнгөнцэцэг гэх эмэгтэй согтуурхаж, хүн хүн рүү дайраад байсан ба тэрэгчин Мөнхбат ах руу дайрч “чи хэн юм” гээд нүүр лүү нь нэг алгадсан. Тэгтэл тэрэгчин Мөнхбат ах тэр Мөнгөнцэцэг гэх охины хацар луу нь 2 удаа алгадсан...Мөнхцэцэг гэх тэр охиныг Мөнхбат галын төмөрөөр цохисон юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Н.Дэндэвсамбуудоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр охин согтчихсон байсан хүн бүр лүү очиж өдөөд хэрүүл хийгээд байсан. Мөнхбат ахыг хүртэл өдөөд байсан. Жижиг Мөнхбат ахад том Мөнхбат ингээдэх, тэгээдэх гэсэн чинь найз охинтойгоо тоохгүй суугаад байсан. Тэгтэл том Мөнхбат ах сандал аваад жижиг Мөнхбат ах руу шидсэн чинь хажууд нь сууж байсан Мөнгөнцэцэг гэх охины хөлийг оночихсон. Нөгөө Мөнгөнцэцэг охин чанга чанга хашгираад та нар яахаараа намайг зоддог юм гээд хүн хүн рүү үсчээд, дайраад байсан. Тэгж байгаад уйлаад суугаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹12655 дүгнэлтэд “1. Б.М -н биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, баруун чамархай, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” /хэргийн 42 дугаар хуудас/,
Иргэний үнэмлэхний лавлагаа /хэргийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.
Шүүгдэгч О.М нь 2018 оны 10 дугаар сарын 18-ны өдрөөс 2018 оны 10 дугаар сарын 19-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах Хархираа амралтын газарт иргэн Б.М ийг зодож биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, баруун чамархай, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт зэрэг түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь шүүгдэгч О.М ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй” гэх мэдүүлэг,
Хохирогч Б.М ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2018 оны 10 дугаар сарын 18-ны өдөр найз нарын хамт БЗД-ийн 20 дугаар хороо “Хархираа” амралтын газарт очсон, тэр үед хамт явж байсан Мөнхбат гэх ахын төрсөн өдөр болж байсан. Тэндээ хоол унд хийж идээд архи уусан, тэгээд орой 20 цагийн үед би явах гээд найз Мөнхзулыг авч явах гэхэд бид хоёрын гар утас алга болчихсон. Гар утсаа хайсан чинь одоо нэрийн санахгүй байна, нэг залуугийн халааснаас гараад ирэхээр нь би уурандаа төрсөн өдөр нь болж байсан Мөнхбат гэх ахыг танай дүү нар чинь миний утсыг хулгайлсан гээд алгадсан чинь Мөнхбат шууд босож ирээд гэрт байсан жижиг модон сандлаар шууд миний нүүр лүү цохисон, тэр үед би орон дээр унахад дээрээс гараараа цохиод байсан. Би айгаад уучлалт гуйсан, Мөнхзул өөрийн найз залуу руу утсаар ярьсан чинь оройн 23 цагийн үед цагдаа дагуулж орж ирсэн.” гэх мэдүүлэг. /хэргийн 17-20 дугаар хуудас/,
Гэрч Б.Сайханжаргалын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнгөнцэцэг гэх эмэгтэй согтуурхаж, хүн хүн рүү дайраад байсан ба тэрэгчин Мөнхбат ах руу дайрч “чи хэн юм” гээд нүүр лүү нь нэг алгадсан. Тэгтэл тэрэгчин Мөнхбат ах тэр Мөнгөнцэцэг гэх охины хацар луу нь 2 удаа алгадсан...Мөнхцэцэг гэх тэр охиныг Мөнхбат галын төмөрөөр цохисон юм…” гэх мэдүүлэг. /хэргийн 23-24 дүгээр хуудас/,
Гэрч Н.Дэндэвсамбуудоржийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Тэр охин согтчихсон байсан хүн бүр лүү очиж өдөөд хэрүүл хийгээд байсан. Мөнхбатыг ахыг хүртэл өдөөд байсан. Жижиг Мөнхбат ахад том Мөнхбат ингээдэх, тэгээдэх гэсэн чинь найз охинтойгоо тоохгүй суугаад байсан. Тэгтэл том Мөнхбат ах сандал аваад жижиг Мөнхбат ах руу шидсэн чинь хажууд нь сууж байсан Мөнгөнцэцэг гэх охины хөлийг оночихсон. Нөгөө Мөнгөнцэцэг охин чанга чанга хашгираад та нар яахаараа намайг зоддог юм гээд хүн хүн рүү үсчээд, дайраад байсан. Тэгж байгаад уйлаад суугаад байсан...” гэх мэдүүлэг. /хэргийн 29-30 дугаар хуудас/,
Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2018 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн шинжээчийн ¹12655 дүгнэлтэд “1. Б.М -н биед зүүн нүдний дээд зовхи, доод зовхи, хамар, баруун чамархай, зүүн чамархай хэсгийн хуйханд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун нүдний дээд зовхи, доод зовхи, доод уруул, зүүн ташаа, баруун өвдөгт цус хуралт, зүүн өвдөгт цус хуралт, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. 2. Дээрх гэмтэл мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. 3. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой шинэ гэмтэл байна. 4. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна…” /хэргийн 42 дугаар хуудас/ гэх дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч О.М ад прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар саналтай, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Шүүгдэгч О.М ад холбогдох хэргийг прокуророос хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн нь нотлох баримтаар нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, прокурорын сонсгосон ялыг болон хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг хүлээн зөвшөөрсөн, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөний улмаас үүсэх хууль зүйн үр дагаварыг ойлгосон байх тул түүнийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаар зүйлийн 8 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүх шүүгдэгч О.М ад эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч О.М нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдах нь зүйтэй байна.