| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Нямжав Гэрэлтуяа |
| Хэргийн индекс | 183/2024/07474/И |
| Дугаар | 210/МА2026/00084 |
| Огноо | 2026-01-09 |
| Маргааны төрөл | Хэлцэлийг хүчин төгөлдөр бусд тооцох, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 210/МА2026/00084
2026 01 09 210/МА2026/00084
******* нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08003 дугаар шийдвэртэй,
Нэхэмжлэгч ******* нэхэмжлэлтэй,
Хариуцагч *******, ******* нарт холбогдох,
Өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******ийн өмгөөлөгч, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Анулан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл, үндэслэлийн агуулга:
1.1. Баянгол дүүрэг, ******* хороо, өргөн чөлөө гудамж, парк, байр тоот хаягт байрлах орон сууцыг барьцаалж бусдаас зээл авсан байсан ба зээлийн төлбөрийг төлж чадахгүйд хүрсэн учир 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******оор зээлээ төлүүлж, уг орон сууцны өмчлөх эрхийг түүний шаардсанаар гэх хүн рүү шилжүүлсэн.
1.2. Хариуцагч *******ид дансаар 6,150,000 төгрөг, бэлнээр 500,000 төгрөг, цалингаас 5,000,000 төгрөг тус тус төлсөн. Гэтэл нэмж 50,000,000 төгрөг шаардаж, улмаар ******* гэх хүн рүү шилжүүлсэн байна. Иймд, уг орон сууцны өмчлөх эрхийг буцаан авч, төлбөл зохих төлбөрийг тогтоож өгнө үү гэжээ.
2. Хариуцагч *******ын хариу тайлбар, татгалзлын агуулга:
2.1. Би, Баянгол дүүрэг, хороо, өргөн чөлөө гудамж, парк хотхон, байр тоот, 31 м.кв орон сууцыг 30,000,000 төгрөгөөр *******оос худалдаж авсан. Уг орон сууцыг , түүний хүү нар чөлөөлж өгөхгүй, түрээсэлье гэж гуйсан учир сарын 800,000 төгрөгөөр түрээслэхээр тохирсон. Гэвч түрээсээ дутуу төлсөн учир орон сууцыг чөлөөлүүлэхээр шүүхэд хандаж, шүүхээс орон сууцыг албадан чөлөөлөх шийдвэр гарсан. Уг шийдвэрт хариуцагч тал гомдол гаргаагүй. Нэгэнт *******ын өмчлөлд шилжсэн байхад өмчлөх эрхийг сэргээлгэх шаардлага гаргасан нь ойлгомжгүй, тодорхой бус, нэхэмжлэл гаргах эрхтэй эсэх нь эргэлзээтэй байна гэжээ.
3. Хариуцагч *******ийн хариу тайлбар, татгалзлын агуулга:
3.1. Хамт ажилладаг байсан орон сууцаа зээлийн барьцаанд алдах гээд байна гэхэд нь би банк бусын өрийг нь төлж, тухайн орон сууцыг худалдаж авъя гээд 28,000,000 төгрөгөөр худалдаж авсан. орон сууцаа буцааж худалдаж авъя гэхэд нь зөвшөөрч, 30,000,000 төгрөг та хэд бэлнээр надад төлөх ёстой, 30,000,000 төгрөгийн хүү нь тухайн байрныхаа оронд барьцаанд тавьсан 1.5 хувийн хүү буюу 450,000 төгрөг байгаа, үүнийгээ ядаж төлөөд явж байгаад зээлээ хаана, зээлээ авах үед та хэд мөнгө төгрөгөө нэмэлтээр өгөөд, жилийн дотор хааж дуусгаад, асуудлаа цэгцэлье гэсэн тохиролцоонд хүрсэн боловч биелүүлээгүй гэжээ.
4. Анхан шатны шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн агуулга:
4.1. Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нарт холбогдох өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэгч ******* нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож,
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т тус тус зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.
5. Нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын агуулга:
5.1. Тухайн орон сууцыг тэр хүмүүсээс буцааж авахын тулд хүү *******ийн удирдлагад 2 жил цалингаа суутгуулж ажилласан байтал энэ баримтыг огт авч үзээгүй атлаа хүчээр тулган шаардаж хүү руу 5,000,000 төгрөг, хүү 15,000,000 төгрөг шилжүүлсэн ба орон сууцны үнийг төлсөн гэж тодорхойлж байгаа нь хууль бус гэж үзэж байна. Тухайн шилжүүлсэн мөнгө бол орон сууцанд хамааралгүй. Хүүгээс нэхээд авах бүрэн үндэслэлтэй. Би, өөрийн орон сууцаа 27,000,000 төгрөгөөр бусдад өмчлөх эрх гэж нэрээр худалдаагүй. Иймд, орон сууцны өмлөх эрхийг сэргээж өгнө үү гэжээ.
6. Давж заалдах гомдолд гаргасан хариуцагч *******ийн өмгөөлөгч, хариуцагч *******ын итгэмжлэгдсэн төлөөлөгчийн талын тайлбарын агуулга:
6.1. Давж заалдах гомдолд дурдсан үндэслэлүүд нь анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх хууль зүйн үндэслэлд хамаарахгүй бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтууд нь талуудын тайлбар, шүүхийн хийсэн эрх зүйн дүгнэлт зэрэг нь Иргэний хуулийн 265 дугаар зүйл, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115, , 119 дүгээр зүйлүүдэд бүрэн нийцсэн байна. Анхан шатны шүүх нь нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн шалгаж, нотлох баримтыг тал бүрээс нь үнэлж, хэрэгт хамааралтай эрх зүйн зохицуулалтыг зөв хэрэглэн шийдвэрийг логик, хууль зүйн уялдаа, үндэслэлтэйгээр шийдвэрлэсэн гэж үзэж байна.
Иймд, давж заалдах журмаар гаргасан гомдол үндэслэлгүй байна гэж үзэж байна. Хоёрдугаарт, нэхэмжлэгч нотлох баримтыг буруу үнэлсэн гэх агуулгаар гомдолд дурдсан. Анхан шатны шүүх хэрэгт цугларсан нотлох баримтуудыг хуульд заасны дагуу үнэлсэн. Маргаан бүхий орон сууцын өмчлөх эрх нь Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт зааснаар буцаан худалдах нөхцөл бүхий худалдах, худалдан авах гэрээний шинжийг агуулсан. Мөн анхан шатны шүүх нэхэмжлэгчийн өмчлөх эрхийг сэргээх, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох шаардлага гаргах хууль зүйн үндэслэлгүй гэж зөв тогтоосон. Анхан шатны шүүх талуудын хоорондын харилцааг энгийн худалдах, худалдан авах гэрээ биш бөгөөд буцаан худалдан авах нөхцөлтэй эд хөрөнгө шилжүүлсэн харилцаа байна гэж зөв дүгнэсэн. Худалдах, худалдан авах гэрээгээр тухайн орон сууцыг гаас худалдаж аваагүй бөгөөд 2-3 этгээдэд дамжуулсан байсан этгээдээс худалдаж авч байсан гэв.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар хэргийг зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэлээ.
2. Нэхэмжлэгч нь хариуцагч *******, ******* нарт холбогдуулан өмчлөх эрхийг сэргээж, төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч маргажээ.
Анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлээгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэснээс шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий болоогүй байх тул давж заалдах шатны шүүхээс залруулна.
3. Хэрэгт цугларсан нотлох баримтыг үнэлэхэд дараах үйл баримт тогтоогджээ. Үүнд:
3.1. Нэхэмжлэгч , иргэн болон “” ХХК-ийн хооронд 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дугаартай “Зээлийн гэрээ” байгуулагдаж, уг гэрээгээр 9,000,000 төгрөгийг 30 сарын хугацаатай, сарын 3.8 хувийн хүүтэй зээлдүүлэх, зээлдэгч нар зээлийн гэрээний эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлбөр төлөхөөр харилцан тохиролцсон. /хх-6-7/
Мөн талууд дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангахаар 2019 оны 03 дугаар сарын 01-ний өдөр дугаартай “Зээлийн барьцааны гэрээ” байгуулж, ******* өмчлөлийн Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо, парк хотхон //, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийг барьцаалсан. /хх-8-9/
3.2. Хариуцагч ******* нь иргэн 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр 27,000,000 төгрөгийг 2 удаагийн гүйлгээгээр шилжүүлсэн. /хх-143-144/
Дээрх зээлийг төлсний үндсэн дээр болон нарын хооронд 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр худалдан авсан гэх гэрээ байгуулагдсан. /хх-155-156/
Үүний дараа болон хариуцагч ******* нарын хооронд 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулагдаж, уг гэрээгээр маргаан бүхий орон сууцыг 30,000,000 төгрөгөөр ******* нь худалдаж авсан гэх гэрээ байгуулагджээ. /хх-153-154/
Харин хариуцагч ******* нь 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээгээр хариуцагч *******од 30,000,000 төгрөгөөр худалдсан байна. /хх-111-112/
4. Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг зөв тогтоосон боловч нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хооронд үүссэн харилцааг Иргэний хуулийн 265 дугаар зүйлийн 265.1 дэх хэсэгт заасан эд хөрөнгө буцаан худалдах авах нөхцөлтэй гэрээ гэж дүгнэсэн нь үндэслэл бүхий болоогүй байна.
4.1. Иргэний хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-д Иргэний эрх, үүргийг үүсгэх, өөрчлөх, шилжүүлэх, дуусгавар болгох зорилгоор хүсэл зоригоо илэрхийлсэн иргэн, хуулийн этгээдийн үйлдэл /эс үйлдэхүй/-г хэлцэл гэнэ заасан.
Нэхэмжлэгч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Баянгол дүүрэг, хороо, парк хотхон //, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах 31 м.кв талбай бүхий орон сууцыг барьцаалж бусдаас зээл авсан гэвч зээлээ төлж чадахгүй нөхцөлд байдалд хүрсэн учир 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр хариуцагч *******оор зээлээ төлүүлсэн...” гэсэн бол,
Хариуцагч ******* нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа “... хамт ажилладаг байсан орон сууцаа зээлийн барьцаанд алдах гээд байна гэхэд нь банк бусын өрийг нь төлсөн ...” гэж тайлбарласан.
Үүнээс үзвэл нэхэмжлэгч болон хариуцагч ******* нар анхнаасаа тус орон сууцыг буцаан худалдах, худалдан авахаар эрх, үүргийн хувьд холбогдох жинхэнэ хүсэл зоригтой байгаагүй, энэ талаар талууд маргаагүй байна.
4.2. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д хүчин төгөлдөр бус байх хэлцлийн талаар зохицуулсан бөгөөд 56.1.2-т дүр үзүүлэн хийсэн хэлцэл нь анхнаасаа хүчин төгөлдөр бус байна гэж заасан ба тодорхой үр дүнд хүрэх зорилгоор бус, тухайн хэлцлийг хийх хүсэл зориг, эрмэлзэлгүйгээр, хэлцэл хийсэн зөвхөн гадаад илэрхийллийг бий болгохын тулд хийгддэг.
Хэргийн 11 дүгээр талд авагдсан “Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа”-аар нэхэмжлэгч нь 2019 оны 03 дугаар сарын 05-ны өдөр маргаан бүхий орон сууцыг “” ХХК-иас авсан 9,000,000 төгрөгийн зээлийн барьцаанд барьцаалуулсан, тухайн барьцаалбар 2019 оны 06 дугаар сарын 13-ны өдөр дуусгавар болж, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр иргэн , 2020 оны 03 дугаар сарын 11-ний өдөр , 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр ад, 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр *******ид тус тус худалдах-худалдан авах хэлцлийн дагуу шилжиж, улмаар ******* нь 2020 оны 12 дугаар сарын 22-ны өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр хүртэл хугацаанд “” ХХК болон “ банк” ХК-д тус тус барьцаалагдсан, мөн 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрөөс ******* өмчлөгчөөр бүртгэгдсэн, 2024 оны сарын 02-ны өдрөөс банк ХК-ийн барьцаанд барьцаалуулсан болох нь тогтоогдсон.
Зохигч , нарын “” ХХК-аас авсан зээлийн төлбөрийг , мөн түүнд төлөх төлбөрийг тус тус төлж, улмаар маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэн авсан гэх үйл баримтын талаар маргаагүй.
4.3. Үүний дараа хариуцагч ******* нь нэхэмжлэгчийн зээлийн үлдэгдэл төлбөрийг төлж, энэхүү орон сууцыг барьцаанаас чөлөөлж, улмаар аар дамжуулан тай 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр орон сууц худалдах худалдан авах гэрээ байгуулж, дараа нь 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдөр тай худалдах, худалдаж авах гэрээ байгуулж, өөрийн өмчлөлд шилжүүлэн авсан байна. /хх-153-154, 155-156/
Тодруулбал, хариуцагч ******* нь нэхэмжлэгч ******* бусдад төлөх зээлийг төлөх зорилгоор түүний өмчлөлийн орон сууцыг өөрийнхөө нэр дээр шилжүүлж авсан, харин эрх, үүргийн хувьд харилцан холбогдох хүсэл зориггүйгээр ******* нь худалдах, худалдан авах гэрээгээр дамжуулан аас маргаан бүхий орон сууцыг өөрийн нэр дээр шилжүүлсэн хэлцэл хийснийг дүр үзүүлсэн хэлцэл буюу Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2 дахь хэсэгт хамааруулна.
Иймээс Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасан худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүссэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул болон хариуцагч ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн худалдах, худалдан авах гэрээг дүр үзүүлж хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл гэж дүгнэнэ.
5. Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт “Дараахь хэлцэл хүчин төгөлдөр бус байна” гээд мөн зүйлийн 56.1.10 дахь хэсэгт “Дээр дурдсан хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн бусад хэлцэл” гэж заажээ.
Өөрөөр хэлбэл, хүчин төгөлдөр бус хэлцэлтэй шууд холбоотой, тэдгээрийн үндсэн дээр байгуулагдсан шалтгаант холбоо бүхий бусад хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож болно.
5.1. Хариуцагч ******* нь 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдөр нэхэмжлэгч ******* зээлийг төлсөн, гэвч хариуцагч нь нэхэмжлэгч тухайн зээлсэн мөнгөө хугацаандаа өгөөгүй тул орон сууцыг *******од худалдаж, ******* нь маргаан бүхий орон сууцны өмчлөгч болсон, харин нэхэмжлэгч нь “*******оос зээлсэн мөнгөө бага багаар төлсөн тул хариуцагчаас орон сууцыг буцааж авч өгнө үү” гэж, өмчлөх эрхээ сэргээлгэх агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч ******* нь давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “...Худалдах, худалдан авах хэлцлүүд хийгдэж байх үед , *******, ******* бид нар бүгдээрээ тойрч сууж байгаад тохиролцоонд хүрч, мөнгө шилжүүлсэн...” гэснээс үзвэл ******* нь тухайн орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөлийн зүйл болохыг мэдсэн гэж үзэхээр байна.
5.2. Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1 дэх хэсэгт “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” гэж заасан.
Иргэн ******* нь маргаан бүхий орон сууцыг нэхэмжлэгч ******* өмчлөлийн орон сууц болохыг мэдсэн атлаа /улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдсэн/ тэрээр *******той 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдөр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан нь шударгаар хандсан гэж үзэх нөхцөл байдалд хамаарахгүй.
Энэ тохиолдолд *******ыг Иргэний хуулийн 11 зүйлийн 114.4 дэх хэсэгт “Эд хөрөнгө шилжүүлж байгаа этгээд нь өмчлөгч биш болохыг өмчлөх эрх олж авч байгаа этгээд мэдээгүй бөгөөд мэдэх боломжгүй байсан бол түүнийг өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж тооцохгүй. Харин эрхээ шилжүүлж байгаа этгээд өмчлөгч биш болохыг тухайн үед мэдэж байсан буюу мэдэх ёстой буюу мэдэх боломжтой байсан бол өмчлөх эрхийг шударгаар олж авсан гэж үзэхгүй” гэж зааснаар шударгаар өмчлөх эрхийг олж авсан гэж дүгнэх боломжгүй юм.
Анхан шатны шүүх дээрх үйл баримтыг анхааралгүй, хэргийн баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байгааг давж заалдах шатны шүүхээс залруулж, ******* болон ******* нарын хооронд байгуулсан худалдах, худалдах авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцлийн үндсэн дээр хийсэн хэлцэлд тооцно.
6. Талуудын хооронд хүчин төгөлдөр бус гэрээ байгуулсан, буцаан худалдах, худалдан авах нөхцөлтэй гэрээ байгуулаагүй байх тул тухайн орон сууцтай холбогдуулан 2024 оны сарын 27-ны өдөр *******оос шилжүүлсэн 15,000,000 төгрөг, мөн 2024 оны сарын 07-ны өдөр *******оос д шилжүүлсэн 5,000,000 төгрөг, нийт 20,000,000 төгрөгийг нэхэмжлэгч нь өөрийгөө төлөөлж байсан этгээдүүддээ шилжүүлэх байдлаар өөртөө авсан гэж үзэх учраас Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1 дэх хэсэгт зааснаар авсан гэж үзнэ.
Иймд, *******ийн шилжүүлсэн 20,000,000 төгрөгийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар нэхэмжлэгч гаас гаргуулж *******ид олгосноор хүчин төгөлдөр бус гэрээний дагуу үүссэн эрх зүйн үр дагаврыг арилгана гэж үзэв. /хх-145, 146/
7. Харин нэхэмжлэгчийн зээлийн гэрээний үүргийг тогтоох шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэнэ.
Нэхэмжлэгч нь хариуцагч *******ид хэдэн төгрөгийн өр төлбөртэй байсан буюу төлбөл зохих мөнгөн дүнг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг уг хэрэгт авагдсан баримтын хэмжээнд шийдвэрлэх боломжгүй.
Учир нь, зээлийн харилцаанаас үүссэн маргаан нь зээлдүүлэгчийн гаргах нэхэмжлэлийн шаардлагаас хамаарах бөгөөд гэрээний гол нөхцөлийг талууд хэрхэн тодорхойлсон нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй.Түүнчлэн талууд энэ шаардлагын хүрээнд бүрэн мэтгэлцээгүй байх тул уг асуудлыг тусдаа шийдвэрлэх боломжтой болохыг дурдах нь зүйтэй.
Дээр дурдсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэх нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 06-ны өдрийн 192/ШШ2025/08003 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн
1 дэх заалтыг “Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2, 56.1.10, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан , нарын хооронд байгуулагдсан 2020 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 2440 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, , ******* нарын хооронд байгуулагдсан 2020 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”, *******, ******* нарын хооронд байгуулагдсан 2024 оны 02 дугаар сарын 28-ны өдрийн 0527 дугаар “Үл хөдлөх эд хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ”-г тус тус хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Улаанбаатар хот, Баянгол дүүрэг, хороо, парк хотхон //, өргөн чөлөө гудамж, байр, тоот хаягт байрлах, 31 м.кв талбай бүхий, эрхийн улсын бүртгэлийн дугаартай орон сууцны зориулалттай үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр г бүртгэхийг Улсын бүртгэлийн ерөнхий газарт даалгаж, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх “Төлбөл зохих төлбөрийн дүнг тогтоолгох тухай” хэсгийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгч гаас 20,000,000 /хорин сая/ төгрөг гаргуулж хариуцагч *******ид олгосугай.” гэж,
2 дахь заалтыг “Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч ******* улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******оос 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч д, нэхэмжлэгч гаас 257,950 төгрөгийг гаргуулж хариуцагч *******ид олгосугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар давж заалдах журмаар гомдол гаргахдаа нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт тус тус зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардаж авсан, аль эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд Шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж гардаж авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын жураар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
Н.ГЭРЭЛТУЯА