Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 1578

 

 

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС     

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Пүрэвсүрэн даргалж,  

нарийн бичгийн дарга: Л.Ундармаа

улсын яллагч: А.Ариунаа

Хохирогч Д.Ө

шүүгдэгчийн өмгөөлөгч: Л.Даваасүрэн  

шүүгдэгч: М.Д нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн Эрүүгийн шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт Б овогт М Д  холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж  ирүүлсэн 1906013560540 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 9 дүгээр сарын 17-ны  өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

                                                                                                   

Шүүгдэгчийн   биеийн байцаалт:

          1.Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Б овогт М Д, 19 оны 10 дугаар  сарын 11-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн,  настай, эрэгтэй, дээд боловсролтой, Төрийн захиргааны удирдлагын мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам  бүл 3, эмээ, өвөө нарын хамт,  тоотод  оршин суудаг,  улсаас авсан гавьяа шагналгүй, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, РД:  регистрийн дугаартай,

Холбогдсон хэргийн талаар:

           М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эс Би Центр зочид буудлын  тоот өрөөнд хохирогч Д.Ө Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.447.830 төгрөгний хохирол учруулсан   гэмт хэрэгт холбогджээ.

                                                                                 ТОДОРХОЙЛОХ нь:

          Шүүхэд талуудын  гаргасан  дараах нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь шинжлэн судлав.

          Шүүгдэгч М.Д  шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  Мэдүүлэг өгөхгүй. Яллах дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаа гэв.

            Хохирогч Д.Ө шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:  2019 оны 01 дүгээр сарын 26-ны өдрөөс 2019 оны 01 дүгээр сарын 27-нд шилжих шөнө Эс Би нэртэй зочид буудалд Д, М нарын хамт байсан. Тухайн үед Д миний өмдний халаасанд байсан Голомт банкны виза картыг надад хэлэлгүйгээр авч яваад 4.447.830 төгрөгийг авсан. Би оройны 23.00 цагт гар утсанд ирсэн банкны мессежийн дагуу хохирол учирсныг мэдсэн. Шүүгдэгч М.Д нь 4 удаа хохирол төлж нийт хохирлоо бүрэн барагдуулсан. Одоогоор гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй. Хохирол төлбөрөө төлсөн, уучлалт гуйсан тул хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

         Шүүгдэгч  М.Д  мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 2 дугаар сард санагдаж байна би М, Ө нарын хамт бөхийн өргөөний хойд талд байрлах нэрийг нь санахгүй байна нэг буудалд орж архи ууцгаасан. Тэгээд байж байхад гаднаас Э гэх хүн орж ирээд гараад явсан. Бид нар 4 шил архи уусан. Тэгээд хоол захиалж идээд дууссаны дараа архи дуусаад Ө надад картаа өгөөд архи аваад ирээч гэсэн. Би дэлгүүр ороод архи авах гэсэн чинь архи нь дууссан байхаар нь цаашаа Баянзүрх зах орсон. Тэнд АТМ орж дансыг нь шалгаад тэгээд 800.000 төгрөгөөр 3 удаа, 200.000 төгрөгөөр 1 удаа мөнгө авсан. Тэгээд буцаж ороогүй бага тойруу орж “drame” гэх нэртэй буудалд ганцаараа унтсан. Надад тодорхой хэмжээний мөнгөний хэрэг байсан учир маргааш нь М гэдэг хүнд 2.000.000 төгрөг өгсөн. Би М гэх хүүхдийг Хятад улсын Засгийн газрын тэтгэлэгт оруулж өгнө гэж хэлээд 2018 онд материалыг нь бүрдүүлж өгөх гээд 2.000.000 төгрөг авсан байсан юм. Тэгээд 2018 оны 7 дугаар сард уг хүүхдийн урилга ирсэн боловч уг хүүхэд өөрөө Солонгос улсруу гарсан байсан. Тэгээд би 2.000.000 төгрөгийг нь буцааж өгсөн юм. Өмнө нь Ө 2014 онд байх миний данснаас 1.800.000 төгрөг авч байсан. Тухайн үед би согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож байсан учир Өсөхбаярт таблет, гар утас, цүнхээ үлдээж байсан юм. Гэтэл миний цүнхэнд байсан дугтуйтай цалингийн картыг аваад дотроос нь мөнгө авсан байсан юм гэжээ. /хх-ийн 15/

         Хохирогч Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 19.00 цагийн орчимд байх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эс Би Центр зочид буудалд М.М, М.Д нарын хамт үйлчлүүлсэн. Тухайн өдөр зочид буудалд 1 шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд архи уучихаад унтаж байтал М.Д миний Голомт банкны виза картыг хулгайлж авч явсан байсан. Би тухайн үед таньдаг хүн болохоор авчираад өгчих байх гэж бодоод байж байтал ерөөсөө өгөхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийнхөө эзэмшдэг Голомт банкны дансны хуулгаа авч үзэхэд данснаас 4.447.830 төгрөг авчихсан байсан гэжээ. /хх-ийн 8/

          Гэрч М.М мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлэхдээ: Тухайн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Д.Ө бид 2 Хүлэг зочид буудалд байж байхад манай найз Д орой 20.00 цагийн орчимд орж ирээд бид 3 уг буудалд архи ууж хоноцгоосон. Маргааш өдөр нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 12.00 цагийн орчимд гараад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах СБ центрийн Тайёо нэртэй зочид буудлын 108 тоот өрөөг 1 хоногоор түрээслэн авсан. Бид 3 уг газартаа дахин архи ууж хоносон. Тухайн үед Д нэг их архи уухгүй бид хоёрыг дагаад л яваад байсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 26-ны орой бид 2 архи ихээр хэрэглэсэн болохоор босож чадахгүй байж байтал Д 19.00 цагийн орчимд картаа өгчих дэлгүүр ороод ирий гэхэд Ө картаа өгөөгүй. Бид хоёр ядарсан байсан болохоор унтаад өгсөн байсан. Оройны 23.00 цагийн орчимд сэрээд хартал Д байхгүй болчихсон байсан. Ө надад гар утсаа үзүүлээд миний картнаас нийт 4.520.000  төгрөг гарсан байна гэж хэлсэн. Бид 2011 онд Хятад улсад оюутан байхдаа танилцаж байсан юм гэжээ. /хх-ийн 12/

         Эд зүйл баримт, бичиг, гомдол,мэдээлэл, бусад баримтын талаархи тэмдэглэл /хх-н 1-5/ 441.000 төгрөгийг Д.Өсөхбаярт өгсөн байна.

         М.Д  иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 19-21/, ял шийтгэгдсэн  эсэхийг шалгах хуудас /хх-н 22 /, оршин суугаа газрын тодорхойлолт /хх-н 40/

         М.Д  шүүхийн зөвшөөрөлгүй баривчлах тухай баримт, сэжигтнийг баривчилсан тэмдэглэл  /хх-н 13, 17/

          М.Д Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татах тухай мөрдөгчийн тогтоол, /хх-н 38/, прокурорын тогтоол /хх-н 39/, яллагдагчаас мэдүүлэг авсан тэмдэглэл /хх-н 45-48/ зэрэг болно.

           Шүүгдэгч М.Д нь согтуурсан үедээ 2019 оны 1 дүгээр сарын 26-наас 27-нд шилжих шөнө Баянзүрх дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Эс Би Центр зочид буудлын 308 тоот өрөөнд хохирогч Д.Ө Голомт банкны виза картыг хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар хулгайлан авч 4.447.830 төгрөгний хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд хохирогч  Д.Ө мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: 2019 оны 1 дүгээр сарын 26-ны өдөр 19.00 цагийн орчимд байх Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Эс Би Центр зочид буудалд М.М, М.Д нарын хамт үйлчлүүлсэн. Тухайн өдөр зочид буудалд 1 шил архи гурвуулаа хувааж уусан. Тэгээд архи уучихаад унтаж байтал М.Д миний Голомт банкны виза картыг хулгайлж авч явсан байсан. Би тухайн үед таньдаг хүн болохоор авчираад өгчих байх гэж бодоод байж байтал ерөөсөө өгөхгүй байсан. Тэгэхээр нь би цагдаагийн байгууллагад хандсан. Би өөрийнхөө эзэмшдэг Голомт банкны дансны хуулгаа авч үзэхэд данснаас 4.520.230 төгрөг авчихсан байсан гэсэн мэдүүлэг. /хх-ийн 8/

          Гэрч  М.М мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: Тухайн өдөр буюу 2019 оны 1 дүгээр сарын 24-ны өдөр Д.Ө бид 2 Хүлэг зочид буудалд байж байхад манай найз Д орой 20.00 цагийн орчимд орж ирээд бид 3 уг буудалд архи ууж хоноцгоосон. Маргааш өдөр нь буюу 2019 оны 1 дүгээр сарын 25-ны өдөр 12.00 цагийн орчимд гараад Баянзүрх дүүргийн 18 дугаар хороонд байрлах Сб центрийн Тайёо нэртэй зочид буудлын 108 тоот өрөөг 1 хоногоор түрээслэн авсан. Бид 3 уг газартаа дахин архи ууж хоносон. Тухайн үед Д нэг их архи уухгүй бид хоёрыг дагаад л яваад байсан. Гэтэл 2019 оны 1 дүгээр сарын 26-ны орой бид 2 архи ихээр хэрэглэсэн болохоор босож чадахгүй байж байтал Д 19.00 цагийн орчимд картаа өгчих дэлгүүр ороод ирий гэхэд Ө картаа өгөөгүй. Бид хоёр ядарсан байсан болохоор унтаад өгсөн байсан. Оройны 23.00 цагийн орчимд сэрээд хартал Д байхгүй болчихсон байсан. Ө надад гар утсаа үзүүлээд миний картнаас нийт 4.520.000  төгрөг гарсан байна гэж хэлсэн. Бид 2011 онд Хятад улсад оюутан байхдаа танилцаж байсан юм гэсэн мэдүүлэг. /хх-ийн 12/ зэрэг болно.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

           М.Д холбогдох хэргийн зүйлчлэл зөв тохирсон байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн  1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг тогтоож хуульд заасан ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.  

           М.Д нь хохирогч С.Ө учруулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болно.         

           М.Д нь энэ хэргийн улмаас 3 хоног цагдан хоригдсоныг дурьдах нь зүйтэй.           

          Энэ хэрэгт шийдвэрлэвэл зохих эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.Д нь бусдад төлөх төлбөргүй болно.

         Шүүх шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахдаа гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал, үлдэгдэл төлбөрөө төлөхөө илэрхийлсэн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт заасаныг үндэслэн тухайн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр тэнсэхээр шийдвэрлэв.

         Эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй болно.

 

         Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.4. 36.6, 36.7, 36.8, 36.10,36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-д заасныг  удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Б овогт М Д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр нууцаар, хууль бусаар хулгайлсан гэмт хэрэг  үйлдсэн гэм буруутай болохыг  тогтоосугай.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  6.7 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зааснаар М.Д Эрүүгийн хуулийн тусгай  ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жилийн хорих ял оногдуулж, уг ялыг 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.  

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар М.Д гэмт хэргийн зан үйлээ засах, хор уршигийг арилгах талаар арга хэмжээ авах үүрэг, 2.5-д зааснаар оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг тус тус хүлээлгэсүгэй.

4. М.Д нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурьдсугай.

5. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол М.Д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй,   битүүмжлэгдэж ирсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг  тус тус дурьдсугай.

7. Шүүхийн шийдвэр нь уншин сонсгосоноор хүчин төгөлдөр болох бөгөөд шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч,  хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч  өөрөө гардан авсанаас хойш 14 хоногийн дотор  давж заалдах гомдол гаргах,  эсэргүүцэл бичих эрхтэй, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний төлөөлөгч шүүхийн тогтоолын зөвхөн иргэний нэхэмжлэлтэй холбогдох хэсэгт давж заалдах, гомдол гаргах  эрхтэйг дурьдсугай.

8. Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол М.Д  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

      

 

 

                 ДАРГАЛАГЧ                                  С.ПҮРЭВСҮРЭН