Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00326

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00326

Улаанбаатар хот

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би,

Нэхэмжлэгч: Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Багануур дүүргийн 1 дүгээр хороо, 22 дугаар байрны 128 тоотод оршин суух, Ням-Осор овогтой Балдандоржид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 65880 гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 7 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч хянаад

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Жи мобайл ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Н.Балдандорж нь Жи Мобайл ХХК-тай 2011 оны 7 дугаар сарын 25-ны өдөр хувь хэрэглэгчид Үүрэн холбооны дараа төлбөрт үйлчилгээ үзүүлэх тухай гэрээ байгуулан 98112542 дугаарын хэрэглэгч болсон.

Одоогийн байдлаар Н.Балдандорж нь 2014 оны 10 дугаар сарын ярианы төлбөр 49920 төгрөг 19 мөнгө, 2014 оны 11 дүгээр сарын ярианы төлбөр 22000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын ярианы төлбөр 22000 төгрөг, нийт 93920 төгрөг 19 мөнгөний төлбөртэй байна.

Иймд Н.Балдандоржийн ярианы төлбөр 93920 төгрөг 19 мөнгөнөөс барьцаанд байршуулсан 50000 төгрөгийг хасч тооцон, 43920 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 21960 төгрөг, нийт 65880 төгрөгийг гаргуулан, компанийг хохиролгүй болгож өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК нь хариуцагч Н.Балдандоржоос худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 65880 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүхэд хариуцагч нь 2016 оны 7 дугаар сарын 25-ны өдөр ярианы төлбөр 65880 төгрөг төлсөн Дараа төлбөрт үйлчилгээний гэрээ цуцалсан тухай 98112542 дугаарын ярианы төлбөрт 65880 төгрөгийг тушаав мөн Голомт банкны гүйлгээ 65880 төгрөгийг төлөв гэсэн баримтуудыг шүүхэд ирүүлсэн байх тул нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжийг тал хувиар бууруулж тогтоов.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.1, 74.2 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.     Нэхэмжлэгч Жи Мобайл ХХК-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Н.Балдандоржид холбогдох худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт 65880 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, хариуцагч нь нэхэмжлэлийн шаардлагыг биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 4550 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 2275 төгрөгийг улсын төсвөөс, хариуцагч Н.Балдандоржоос 2275 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

3.     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА