Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 210/МА2026/00401

 

 

*******ын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч С.Энхбаяр даргалж, шүүгч Г.Нямсүрэн, Ц.Алтанцэцэг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00052 дугаар шийдвэртэй,

Нэхэмжлэгч *******ын нэхэмжлэлтэй

Хариуцагч *******, *******, ******* нарт холбогдох,

Үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн,

 

Хариуцагч *******ын гаргасан орон сууц хөлсөлсний үлдэгдэл төлбөрт 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч Ц.Алтанцэцэг илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, хариуцагч *******, хариуцагч *******, ******* нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1. Нэхэмжлэгч талын нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Би 2012 оноос Баянзүрх дүүргийн хороо хорооллын 72 дугаар байрны 1 өрөө байрыг хөлслөн амьдарч байгаад байрны эзэгтэйн төрсөн дүү ******* хамтран амьдрахаар болсон. *******гийн төрсөн эгч ******* болон түүний нөхөр ******* нартай өөрийн амьдарч байгаа 1 өрөө байрыг 45,000,000 төгрөгөөр зээлээр худалдан авахаар тохирсон. Гэтэл 1 өрөө орон сууц худалдахаар тохирсон 45,000,000 төгрөгөө төлж дуусаад үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн газарт ******* нэр дээр байрны гэрчилгээг шилжүүлэх хүсэлт тавихад анхны тохирсон үнээсээ буцаж... ер нь би байраа дүүдээ өгөх юм гэж бодоод хямд үнэлсэн одоо больсон 45,000,000 төгрөгийн байр зах зээл дээр хаана ч байхгүй тул миний дүүгийн нэрийг хамтран өмчлөгчөөр тогтоовол үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг та хоёрын нэр дээр шилжүүлнэ... гэсэн нь нэмэлт шаардлага тавьж үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээг миний нэр дээр шилжүүлэхээс татгалзсан. Үл хөдлөх эд хөрөнгийн гэрчилгээгээ *******ын нэр дээр гаргуулахын тулд одоогийн байдлаар 70,000,000 төгрөг төлөөд байна. Хариуцагчийн төрсөн дүү ******* нь дээрх орон сууцыг худалдаж авахад нэг ч төгрөгийн төлбөр төлж байгаагүй нь банкны дансны хуулгаар тогтоогдож байгаа.

Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр намайг тогтоож, илүү төлсөн 25,000,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

2. Хариуцагч *******, ******* нарын гаргасан тайлбарын агуулга:

*******, ******* нар нь *******тай харилцан тохирсон зүйл байхгүй гэдэг. *******, ******* нарын хувьд хамтран амьдарч байсан хүмүүс юм. ******* мөнгийг шилжүүлж байхад мөнгийг *******ын мөнгө гэж үзэх боломжгүй. Байрны үнэ гэж тавьж шилжүүлсэн. Сүүлд 32,000,000 төгрөг шилжүүлсэн байдаг. 32,000,000 төгрөгийн хувьд зориулалт нь тодорхой бус байсан. Талууд хоорондоо бүрэн тохиролцоогүй байсан учраас 32,000,000 төгрөгийг буцаагаад 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр ******* нь *******ын Хаан банкны дансанд буцаагаад шилжүүлсэн. Энэ баримтыг 2 удаа шүүхэд өгсөн. Талуудад орон сууц хөлслөх харилцаа үүссэн үүнийг нэхэмжлэгч өөрөө ч нэхэмжлэл дээрээ бичдэг, ******* ч хүлээн зөвшөөрдөг. Мөнгөний хувьд 2012 оноос 2015 он хүртэлх хугацаанд 35 сарын хугацаанд 400,000 төгрөгөөр бодохоор 14,000,000 төгрөг 2015 оны 01 сараас 2018 он дуусах хүртэлх хугацаанд нийт 48 сарын хугацаанд 500,000 төгрөг 24,000,000 төгрөг, нийтдээ 38,000,000 төгрөгийн үнийн дүн гарч байгаа. Энэ бол талууд хоорондоо харилцан тохиролцсон түрээсийн мөнгө гэж *******ын зүгээс хэлдэг. Иймд, нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй байна гэжээ.

 

3. Хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

Орон сууцыг анхнаасаа би хөлсөлж байсан. Хөлсийг нь заримдаа бэлнээр заримдаа эгчийнхээ гэр хороололд байдаг дэлгүүрт нь ажиллаж туслах байдлаар төлдөг байсан. 2011 оны намар *******тай хамт Ховд аймагт 3 cap ажиллаж байгаад ирсэн. Тухайн үед *******т очих газар байгаагүй учраас эгчээсээ гуйж байгаад 2012 оны 3 сараас эхлэн хамтдаа үргэлжлүүлэн хөлслөхөөр гуйж зөвшөөрүүлсэн. Орон сууцыг өргөтгөлтэй нь хамт түрээслүүлбэл сарын төлбөр нь өндөр гарахаар байсан ч та хоёрыг бодоод 2014 оныг дуустал сарын 400,000 төгрөгөөр 2015 оноос 500,000 төгрөгөөр тооцно гэж байсан. Бид хоёр мөнгөний боломж муу байсан учраас төлбөрийг төлж чадахгүй байсан. Тухайн үед орон сууц хөлсөлсөн төлбөр нь 38,000,000 төгрөг болсон санагдаж байна. Тэгээд мөнгө өгөхгүй бол болохгүй байсан тул би эхлээд 15,000,000 төгрөг, дараа нь дахиад 15,000,000 төгрөгийг шилжүүлсэн.

Компанийн орлогоор ямар нэгэн юм худалдаж авбал дандаа өөрийнхөө нэрээр ******* гэж авдаг байсан. Хэзээ ч компанийн нэр дээр авдаггүй. Тухайн үед би энэ хүнтэй хамтарч амьдарч байсан учраас би мэдээж миний нөхөр гэдэг утгаар энэ хүнд итгэнэ. Ямар шалтгааны улмаас тэгж байсан юм бүү мэд сүүлд 32,000,000 төгрөгийг хурдан шилжүүлээд *******ыг миний өмчлөлд хурдан шилжүүлээд өг гэж дарамталсан байсан. Над руу асуугаад би хотод байхгүй байгаа наадахыг чинь мэдэхгүй шүү гэж хэлснээр 32,000,000 төгрөг буцаагдсан. Энэ хүн худлаа хэлж шилжүүлсэн. Байрны тухайд энэ хүн өөрөө өмчлөгчөөр тогтоолгож 25,000,000 төгрөг нэхэмжилнэ гэж яриад байгааг ойлгохгүй байна. Хүний байранд ирж хөлсийг нь төлөхгүй амьдарчхаад одоо яагаад байр авах гээд байгааг би ойлгохгүй байна гэжээ.

 

4. Хариуцагч *******ын гаргасан сөрөг нэхэмжлэлийн шаардлага, тайлбарын агуулга:

Баянзүрх дүүргийн хороо хороолол 72 дугаар байрны 1 тоот орон сууцны хөлсний үлдэгдэл төлбөр 44,369,500 төгрөгийг *******аас гаргуулна. Тооцооллын хувьд 2012 оны 02 дугаар сараас авахуулаад 2018 оны 12 дугаар сарыг дуусах хүртэлх хугацаанд 38,000,000 төгрөг болсон. 2019 оны 01 дүгээр сараас 2024 оны 12 дугаар сарыг дуусах хугацааны тооцооллын хувьд 44,369,500 төгрөг гарч байгаа. Орон сууцыг хөлсөлж байснаа нэхэмжлэгч нэхэмжлэлдээ хүлээн зөвшөөрсөн байгаа гэжээ.

 

5. Нэхэмжлэгч талаас сөрөг нэхэмжлэлд гаргасан тайлбарын агуулга:

Сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Орон сууц хөлслөх гэрээг бичгийн хэлбэрээр байгуулах шаардлагагүй гэж хэлж байна. Иргэний хуулийн 302 дугаар зүйл орон сууц хөлслөх гэрээ, 318 дугаар зүйлд орон сууц түрээслэх гэрээ гэж бий энэ нарийвчилсан хуулиар үл хөдлөх улсын бүртгэлийн 2018 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн аливаа үл хөдлөх хөрөнгөтэй холбоотой хэлцэл заавал эд хөрөнгийн улсын бүртгэлд бүртгэж нотариатаар баталгаажуулна гэсэн нарийвчлан заасан. 2012 оноос хойш энэ байрыг хөлсөлж амьдарч байсан гэж нэхэмжлэгч хэлээгүй. Харин *******тай 2011 оноос хойш амьдарсан л гэж хэлсэн. 2018 оны 06 дугаар сарын анхны мөнгө шилжүүлсэн баримт их төвөгтэй үйл явдалтай зүйл болсон. ******* төрсөн эгч *******ын ******* аймагт байдаг байрыг ******* гэдэг хүнд зараад эднийх хоорондоо том маргаан гараад энэ мөнгийг 2018 онд ******* ******* гэдэг хүнд төлж эргүүлж энэ байрыг авсан. *******тай ярьж тохирсны үндсэн дээр дансанд тэр мөнгөө 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдөр орон сууц худалдаж авах үнэ гэж шилжүүлсэн байгаа, хавтаст хэрэгт авагдсан. ******* суманд *******, *******, ******* нар нийлж худалдан авалт хийгээд Цэнгэлдэх хүрээлэнгийн барилга бариад 212,000,000 төгрөгийн татварын өр үүссэн. Энэ хэрэгт эд нарын гаргаж өгч байгаа 32,000,000 төгрөгийн буцаалтыг яагаад төлөх гэж яараад байна гэхээр тэндээс юм авах, одоо тамга тэмдгийг нь аваад зугтчихсан ******* хэрэгт чухал ач холбогдолтой учраас ярихаас аргагүй сөрөг нэхэмжлэлийн шаардлага дээр хэлэхээс өөр аргагүй гэжээ.

 

6. Анхан шатны шүүхийн шийдвэрийн агуулга: Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.1, 109.2, 110 дугаар зүйлийн 110.1, 243 дугаар зүйлийн 243.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******ын хариуцагч *******, *******, ******* нарт холбогдуулан гаргасан үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөг гаргуулах тухай үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгч *******аас төлсөн 507,950 төгрөгийг Баянгол дүүргийн Татварын хэлтсийн ******* тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас төлсөн 379,797 төгрөгийг Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ******* тоот дансанд хэвээр үлдээж, нэхэмжлэгч *******аас 157,950 төгрөгийг гаргуулж Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн ******* тоот дансанд оруулж шийдвэрлэсэн байна.

 

7. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлын агуулга:

Анхан шатны шүүх нэхэмжлэгч талаас удаа дараа гаргасан хүсэлт орон сууцанд хэргийн газрын үзлэг хийлгэх, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д зааснаар маргаж буй орон сууцанд хариуцагч *******гийн оюутан хүү болон төрсөн ах, эгч нарын хүүхдүүдийг нэхэмжлэгч *******аас зөвшөөрөл авалгүй суулгасан хүмүүсийг хэрэг хянан шийдвэрлэж дуустал тухайн орон сууцанд нэвтрүүлэхгүй байх хүсэлтийг хангаагүйгээс нэхэмжлэгч орон сууцанд байгаа, Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснийг нотлох баримтаа шүүхэд гаргаж өгч чадсангүй. Гэтэл нэхэмжлэгч нь хариуцагч *******тай ярилцсан сиди бичлэгийг нотлох баримтаар шүүхэд гаргаж өгөх боломжтой байв.

Нэхэмжлэгч ******* орон сууц хөлсөлж амьдраагүй, орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийж төлбөрийг төлөөд амьдарч байсан гэж маргасан.

******* 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр 32,000,000 төгрөг маргаж буй орон сууцны төлбөрт шилжүүлээд, ******* Орон сууц зээлээр худалдах, худалдан авах гэрээ-ний үүргээ эс биелүүлж үл хөдлөх эд хөрөнгийн Улсын бүртгэлийн гэрчилгээ гаргаж өгөөгүй тул шүүхэд нэхэмжлэл гаргасан.

Шүүхэд нэхэмжлэл гарган, хэрэг хянан шийдвэрлэгдэж байхад *******ын -ийн нэрээр хариуцагч *******, ******* нар ******* аймгийн ******* суманд сумын наадмын талбайн барилга барих төрийн худалдан авалтад оролцож 90,000,000 төгрөгийн татварын өрөнд компанийг нь оруулсан.

Энэ татварын өр төлбөрийн хагасыг буюу 30,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******т төлснийг орон сууц зээлээр худалдан авсан гэрээний буцаалт гэж шүүх үзсэн нь буруу байна. Татварын өрийн буцаалтууд энэ талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн тайлбарыг хариуцагч тал баримт гаргаж няцаагаагүй, няцаах тайлбар хэлээгүй байхад буцаан төлсөн төлбөрийн баримтыг нэхэмжлэлтэй огт хамааралгүй татварын өр болохыг тогтоолгүй үндэслэлгүй шийдвэр гаргаж нэг талын эрх ашгийг хэт хамгаалсан шүүхийн шийдвэр гаргасан.

Орон сууц хөлслөх гэрээ хавтаст хэрэгт огт байхгүй тийм гэрээ хийгдэж ч байгаагүйг нэхэмжлэгч тал няцаасан 2012 онд орон сууц хөлсөлсөн төлбөр 400,000 төгрөг 2015 онд 500,000 төгрөг гэдгийг шүүх хурал дээр ******* л өөрөө нотлох баримтгүй худлаа ярьсан. Хариуцагчийн огт хийж байгаагүй орон сууц хөлслөх гэрээ нь Иргэний хуулийн 190 дүгээр зүйлийн 190.2 дахь хэсэгт Нэг тал нь өөрт бэлэн байгаа бүх эд хөрөнгө буюу түүний хэсгийг нөгөө талын өмчлөлд шилжүүлэх, эсхүл хязгаартайгаар эзэмшүүлж, ашиглуулах /узуфрукт/-аар үүрэг хүлээсэн гэрээг нотариатаар заавал гэрчлүүлнэ гэж заасныг зөрчсөн тул мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д заасан хэлцэл тул 56.5 дахь хэсэгт зааснаар харилцан эд зүйлээ буцаан өгөхөөр хуульчилсан тул сөрөг нэхэмжлэлээр мөнгө нэхэх нь үндэслэлгүй гэжээ.

 

8. Давж заалдах гомдолд хариуцагч *******, ******* нарын гаргасан тайлбарын агуулга:

Өргөтгөлийн талаар маргаагүй. Хэргийн материалд бичгийн хэлбэрээр үл хөдлөх эд хөрөнгийн бүртгэл байгаа тохиолдолд орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох нэхэмжлэл гаргах шаардлага байхгүй. Үзлэг хийлгэх хүсэлтийг хангаагүй. Анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгуулах гомдол гаргаж байгаа бол хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчсөн талаар давж заалдах гомдолдоо дурдах ёстой. Шүүх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг зөрчөөгүй.

Шүүхэд ямар ч нотлох баримт гаргаж өгөөгүй атлаа шүүх хуралдааны явцад худал тайлбар гаргадаг. Орон сууцыг худалдан авсан мэтээр тайлбарладаг. Гэрээний гол нөхцөл болох үнийн талаар ярилцаж, тохиролцсон зүйл байхгүй. Нэхэмжлэгч нь хариуцагч нартай уулзаж байгаагүй. 120,000,000 төгрөгийн үнэ бүхий орон сууцанд дундын данснаас нийлүүлэн шилжүүлсэн мөнгө нь 38,000,000 төгрөг байсан. Гэтэл дундын данснаас шилжсэн мөнгөний тал нь нэхэмжлэгчийн байсан гэж үзэхэд 15,000,000-18,000,000 төгрөгөөр хүний орон сууцыг булааж авах боломжгүй. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдол хууль зүйн үндэслэлгүй. Иймд анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

9. Давж заалдах гомдолд хариуцагч *******гийн гаргасан тайлбарын агуулга:

32,000,000 төгрөгийг татварын өрөнд суутгасан гэж тайлбарласан. Энэ нь хууль зүйн үндэслэлгүй. Уг мөнгийг намайг байхгүй байхад нэхэмжлэгч нь надтай ярилцаж тохиролцсон мэтээр *******ад шилжүүлсэн. 32,000,000 төгрөгийг шилжүүлсэн учраас орон сууцыг миний нэр дээр шилжүүлж өг гэж дарамталсан. 32,000,000 төгрөгийг авах ёсгүй гэж би хэлсэн учраас буцаасан. Иймд, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж өгнө үү гэжээ.

 

ХЯНАВАЛ:

 

Давж заалдах шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт зааснаар зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******, *******, ******* нарт тус тус холбогдуулан, эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, 72 дугаар байрны 18 м.кв 1 өрөө орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасныг хариуцагч нар эс зөвшөөрч сөрөг нэхэмжлэл гаргаж маргажээ.

 

2. Хариуцагч ******* нь эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, 72 дугаар байрны ын 1 өрөө, 18 м.кв орон сууцны өмчлөгчөөр бүртгэлтэй болох нь үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 001305334 дугаартай гэрчилгээгээр тогтоогдож байна./хх105/

 

3. Хариуцагч нараас анхан шатны шүүх сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн хэсгийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаагүй боловч давж заалдах шатны шүүхээс Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянах эрх хэмжээний хүрээнд сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн эрх зүйн дүгнэлтийг өөрчилж, шийдлийг хэвээр үлдээх нь талуудын зарчимд харшлахгүй.

 

3.1. Хариуцагч нар нь Баянзүрх дүүргийн хороо хороолол 72 дугаар байрны 1 тоот орон сууцны хөлсний үлдэгдэл төлбөр 44,369,500 төгрөгийг *******аас гаргуулна. Тооцооллын хувьд 2012 оны 02 сараас авахуулаад 2018 оны 12 сарыг дуусах хүртэлх хугацаанд 38,000,000 төгрөг болсон. 2019 оны 01 сараас 2024 оны 12 сарыг дуусах хугацааны тооцооллын хувьд 44,369,500 төгрөг гарч байгаа гэж, нэхэмжлэгч нь ...2012 оноос хойш энэ байрыг хөлсөлж амьдарч байсан гэж нэхэмжлэгч ерөөсөө хэлээгүй. Харин *******тай 2011 оноос хойш амьдарсан л гэж хэлсэн тул сөрөг нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэж тус тус тайлбарласан.

 

3.2. Хэрэгт цугларсан баримтаар *******, хариуцагч *******гийн хамт *******ын өмчлөлд бүртгэлтэй Баянзүрх дүүргийн хороо, 72 дугаар байрны 18 м.кв 1 өрөө орон сууцанд 2012 оноос 2024 оныг дуустал хугацаанд амьдарсан үйл баримт зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

 

3.3. Талууд орон сууц хөлслөх гэрээний хөлсийг тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байхад анхан шатны шүүх нэхэмжлэгчийн 2012 онд 11 сарыг сард 400,000 төгрөгөөр тооцвол 4,400,000 төгрөг, 2013 онд 4,800,000 төгрөг, 2014 онд 4,800,000 төгрөг, 2015 онд 6,000,000 төгрөг, 2016 онд 6,000,000 төгрөг, 2017 онд 6,000,000 төгрөг, 2018 онд 6,000,000 төгрөг, нийт 38,000,000 төгрөг болж байх тул хөлслөгч *******, ******* нарыг орон сууц хөлслөх гэрээний үүрэгт *******ад 2012 оны 2 сараас 2018 оныг дуусталх хугацааны хөлсөнд 38,000,000 төгрөгийг төлсөн гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт заасан нотлох баримт үнэлэх журамд нийцээгүй. Тодруулбал, гэрээний хөлсийг талууд аман болон бичгийн хэлбэрээр тохиролцох ба нэг талын хүсэл зориг буюу хариуцагч нарын гаргасан сөрөг нэхэмжлэлд дурдсан үнэлгээгээр хөлс төлөхөөр тохиролцсон гэж эргэлзээгүй тогтоох боломжгүй байна.

 

4. Анхан шатны шүүхийн маргаан бүхий орон сууцны өмчлөх эрхийг шилжүүлэхийг шаардах эрх нэхэмжлэгчид үүсээгүй талаарх дүгнэлт зөв боловч талуудын хооронд үүссэн эрх зүйн харилцаанаас татгалзсан үйл баримтыг анхаараагүй алдаа гаргаснаас шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй байна.

 

4.1. Нэхэмжлэгч нь маргаан бүхий орон сууцыг 2012 оноос эхэлж хариуцагч *******гийн хамт хөлслөн амьдарч байгаад улмаар уг орон сууцыг худалдан авахаар өмчлөгч ******* болон түүний нөхөр ******* нартай ярилцаж, 45,000,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон боловч 70,000,000 төгрөг шилжүүлсэн тул уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгож, илүү төлсөн 25,000,000 төгрөгийг буцаан гаргуулна гэж, хариуцагч нар нь ...2012 оноос эхлэн уг орон сууцыг хөлслөн амьдарч байсан тул шилжүүлсэн 70,000,000 төгрөгөөс 38,000,000 төгрөгийг 2012 оноос 2018 онуудын орон сууцны хөлсөнд төлсөн, үлдэх 32,000,000 төгрөгийг буцаан шилжүүлсэн... гэж тус тус тайлбарласан.

 

4.2. Нэхэмжлэгч *******, хариуцагч ******* болон *******, ******* нарын хооронд эрхийн улсын бүртгэлийн ******* дугаарт бүртгэлтэй, Баянзүрх дүүргийн хороо, 72 дугаар байрны 18 м.кв 1 өрөө орон сууцыг худалдахаар аман хэлбэрээр тохиролцсон болох нь талуудын тайлбараар тогтоогдож байна.

 

4.3. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар худалдах, худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ.

Худалдах, худалдан авах гэрээний гол нөхцөл гэрээний үнийг хэрхэн тохиролцсон байдал хэргийн баримтаар тогтоогдохгүй байх тул зөвхөн нэхэмжлэгч талын тайлбар, мөн нэхэмжлэгч болон хариуцагч *******гийн хамтын данснаас болон нэхэмжлэгчийн данснаас нийт 70,000,000 төгрөг шилжүүлсэн баримтад үндэслэн орон сууцны үнийг 45,000,000 төгрөгөөр тохиролцож, үнийг бүрэн шилжүүлсэн, мөн илүү 25,000,000 төгрөг шилжүүлсэн гэж эргэлзээгүй дүгнэх боломжгүй.

 

4.4. Нэхэмжлэгч болон хариуцагч ******* нарын хамтран эзэмшдэг Хаан банкны дугаартай данснаас хариуцагч *******ын дугаар дансанд 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр байрны урьдчилгаа ******* гүйлгээний утгаар 15,000,000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр байрны үнэ утгаар 15,000,000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сарын 06-ны өдөр агаад байрны үнэ утгаар 5,000,000 төгрөг, нийт төлсөн 35,000,000 төгрөгийг орон сууцыг худалдан авах гэрээний төлбөрт шилжүүлсэн гэж үзэхээр байна. /хх152-154/

 

Харин, 2018 оны 08 дугаар сарын 16-ны өдөр агаад гэсэн утгаар шилжүүлсэн 3,000,000 төгрөгийг орон сууц худалдах худалдан авах гэрээний төлбөр гэж үнэлэх боломжгүй өөрөөр хэлбэл, гүйлгээний утга эргэлзээтэй, үнэн зөв гэж үзэхээргүй байна.

 

4.5. *******аас 2024 оны 07 дугаар сарын 26-ны өдөр байрны үлдэгдэл утгаар *******ын дансанд шилжүүлсэн 32,000,000 төгрөгийг, хариуцагч ******* 2025 оны 08 дугаар сарын 26-ны өдөр Нармандах буцаалт гэсэн утгаар буцаан шилжүүлсэн үйл баримт/хх155, 139/ нь хариуцагч *******аас Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт зааснаар талуудын хоорондын худалдах, худалдан авах гэрээний тохиролцооноос татгалзаж байгаа хүсэл зорилгыг илэрхийлж байна. Талууд гэрээнээс татгалзсан тул нэхэмжлэгчээс хариуцагч ******* нарын хамтран эзэмшдэг Хаан банкны дугаартай данснаас 35,000,000 төгрөгөөс нэхэмжлэгч *******т ногдох хэсэг 17,500,000 төгрөгийг хариуцагч *******, ******* нараас гаргуулан нэхэмжлэгчид олгох нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт нийцнэ гэж үзэв.

 

4.6. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тай маргаан бүхий орон сууцыг 45,000,000 төгрөгөөр худалдах, худалдан авахаар амаар тохиролцож, орон сууцны төлбөрийг төлсөн гэх боловч Иргэний хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2 дахь хэсэгт заасан шаардлага хангагдаагүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагаас өмчлөгчөөр тогтоолгох болон илүү төлсөн 25,000,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдэл зөв байна. Тодруулбал, талууд уг орон сууцыг худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж гэрээний гол нөхцлийн талаар тохиролцох, нотариатаар гэрчлүүлэх хуулийн шаардлага хангагдаагүй байна. Иймд нэхэмжлэгч уг орон сууцны өмчлөгчөөр тогтоолгох шаардах эрхгүй байх тул энэ талаар гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй.

 

4.7. Түүнчлэн, нэхэмжлэгч нь орон сууцны үнийг 45,000,000 төгрөгөөр тохирсон үйл баримтыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй байх тул орон сууц худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 25,000,000 төгрөгийг илүү төлсөн гэж үзэх үндэслэлгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

5. Анхан шатны шүүх, шаардах эрхийн үндэслэлд хамааралгүй Иргэний хуулийн 109 дугаар зүйлийн 109.1 109.2, 110 дугаар зүйлийн 110.1 дэх хэсгийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтаас хасч, Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1 дэх хэсэгт заасныг нэмсэн хууль хэрэглээний өөрчлөлтийг шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад оруулна.

 

6. Нэхэмжлэгчийн гаргасан ... Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5-д заасан арга хэмжээг аваагүйгээс орон сууцыг зээлээр худалдах, худалдан авах гэрээ хийснийг нотлох баримтаа авч чадаагүй, мөн гэрээ хийх талаар хариуцагч *******тай ярилцсан сиди бичлэгийг нотлох баримтаар гаргаж өгөх боломжгүй болсон гэх давж заалдах гомдлыг хангахгүй. Учир нь, үл хөдлөх эд хөрөнгийг худалдах, худалдан авах гэрээ хийх талаар талууд тохиролцож байсныг хариуцагч нараас үгүйсгээгүй.

 

Түүнчлэн, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1.5 дахь заалт нь шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулахтай холбоотой ажиллагаа бөгөөд зохигчийн хүсэлтээр нотлох баримт бүрдүүлэхтэй хамааралтай зохицуулалт биш тул анхан шатны шүүхээс уг хүсэлтийг хангахгүй орхисныг буруутгахгүй.

 

7. Нэхэмжлэгч талаас ...*******ын -ийн нэрээр хариуцагч *******, ******* нар ******* аймгийн ******* суманд наадмын талбайн барилгын барих төрийн худалдан авалтад оролцож, 90,000,000 төгрөгийн өрөнд компанийг оруулсан. Энэ татварын өр төлбөрийн хагасыг буюу 30,000,000 төгрөгийг 2025 оны 08 дугаар сарын 11-ний өдөр *******т төлснийг орон сууц зээлээр худалдан авсан гэрээний буцаалт гэж шүүх үзсэн нь буруу. Шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүхэд нэхэмжлэл гаргаснаас 1 жилийн дараа хийсэн буцаалтыг орон сууц худалдах, худалдан авах гэрээний буцаалт юм уу, татварын буцаалтын аль нь болохыг тогтоолгүй нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэх гомдол үндэслэлгүй байна.

 

8. Нэхэмжлэгч нь хариуцагч талын татгалзлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт заасан журмаар өөрөө нотлох үүрэгтэй бөгөөд өөрөө олж авах боломжгүй нотлох баримтын хувьд мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.6 дахь хэсэгт зааснаар хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэй. Гэтэл, нэхэмжлэгчийн нэхэмжлэл үндэслэл болон хариуцагчийн татгалзалтай холбоотой баримтыг талууд хүсээгүй байхад мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.9 дэх хэсэгт зааснаар шүүх бүрдүүлэхгүй тул энэ талаар гаргасан гомдлыг хангахгүй.

 

9. Нэхэмжлэгчийн гаргасан гомдолд дурдагдсан Иргэний хуулийн 190 дугаар зүйлийн 190.2 дахь заалт нь талуудын маргаанд хамааралгүй тул энэ талаар гаргасан гомдол үндэслэлгүй болно.

 

10. Дээрх үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 191/ШШ2026/00052 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 302 дугаар зүйлийн 302.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч *******, ******* нараас 17,500,000 төгрөг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөгчөөр тогтоолгох, 25,000,000 төгрөгийг гаргуулах тухай болон хариуцагч *******д холбогдох нэхэмжлэлийг, нэхэмжлэгч *******ын хариуцагч *******т холбогдуулан гаргасан 44,369,500 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгосугай. гэж,

 

тогтоох хэсгийн 2 дахь заалтын ...оруулсугай. гэснийг ...оруулж, хариуцагч *******, ******* нараас 245,450 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч *******т олгосугай. гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад хэсгийг хэвээр үлдээсүгэй.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 665,900 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.3, 172 дугаар зүйлийн 172.1 дэх хэсэгт зааснаар магадлал танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч магадлалыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор хяналтын журмаар Улсын Дээд шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт тус тус зааснаар магадлалыг танилцуулан сонсгож, 14 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж магадлалыг гардан авах үүргээ биелүүлээгүй нь хяналтын журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ С.ЭНХБАЯР

 

ШҮҮГЧИД Г.НЯМСҮРЭН

 

Ц.АЛТАНЦЭЦЭГ