Хөвсгөл аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 00288

 

 

 

   2019          02        15                                                                              2019/ШЦТ/39

 

 2019          10             08                                              2019/ШЦТ/288

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Азжаргал даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Золжаргал,

Улсын яллагчаар хяналтын прокурор Г.Сэндэнсүрэн,

Шүүгдэгч Н.Х-, түүний өмгөөлөгч Д.Доржханд,

Шүүгдэгч Д.Ө-, түүний өмгөөлөгч В.Энхболд,

Шүүгдэгч Д.Т-, түүний өмгөөлөгч Д.Содномдорж,

Хохирогч Г.Д-, түүний өмгөөлөгч Б.Мягмарсүрэн,

Хохирогч Б.Б-, Н.З-,

Гэрч Ш.О-., Т.Л-, Л.Б- нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Хөвсгөл аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н.Х-, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4, 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Ө-, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Т- нарт холбогдох эрүүгийн 1838000800411 дугаартай хэргийг хүлээн авч хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

  1. Монгол Улсын иргэн, Н.Х.
  2. Монгол Улсын иргэн, Д.Ө.
  3. Монгол Улсын иргэн, Д.Т.
  • Шүүгдэгч Н.Х- нь 2018 оны 01 дүгээр сарын 13-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын Урд чулуутын эх газраас хохирогч Г.Д-гийн 65 тооны адуу хулгайлж 29.800.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их сараалж” гэх газраас хохирогч Б.М-ын 4 тооны үхэр хулгайлж 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн 2017 оны 12 дугаар сарын 19-ний үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газарт байрлах хохирогч Л.Т-гийн эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглан малын мах болон 25 литртэй монгол архи хулгайлж 9.182.500 төгрөгийн хохирол учруулсан,
  • Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн 2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Шаргалдай гэх газраас хохирогч Б.Б-ын 4 тооны үхэр хулгайлж 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Шүүгдэгч Н.Х- С.М-, Х.Э- нар нь бүлэглэн 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед хохирогч П.С-гийн 2 тооны үхрийг тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан,
  • Шүүгдэгч Н.Х- нь шүүгдэгч Д.Ө-, Д.Т- нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1-р багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хониноос 32 тооны хонийг авч 4.080.000 /дөрвөн сая наян мянга/ төгрөгний хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг,
  • Шүүгдэгч Д.Ө- нь шүүгдэгч Д.Т-, Н.Х- нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1-р багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хониноос 32 тооны хонийг авч 4.080.000 /дөрвөн сая наян мянга/ төгрөгний хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг,
  • Шүүгдэгч Д.Т- нь шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нартай бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1-р багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хониноос 37 тооны хонийг авч 4.530.000 /дөрвөн сая таван зуун гучин мянга/ төгрөгний хохирол учруулж “Апдуул мал завших” гэмт хэргийг,
  • Шүүгдэгч Д.Ө- нь 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны гаднаас хохирогч Д.М-ын цагаан өнгийн Вени маркийн ... улсын дугаартай мотоцикпийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар авч 700.000 /долоон зуун мянга/ төгрөгний хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнд тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

Шүүхийн хэлэлцүүлгээр яллах, цагаатгах болон бусад нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлаад

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Шүүгдэгч нарын гэм буруугийн талаар:

1.1. Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 13-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Урд чулуутын эх” гэх газраас хохирогч Г.Д-гийн 65 тооны адууг хулгайлж 30.800.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/,

- Түнэл сумын 3-р багийн иргэн П.Б-ын адуунаас 8 тооны адууг хохирогч

Г.Д-д хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /1-р хх-ийн 53 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би хилийн цэргийн ... дугаар ангид малчин ахлагч хийдэг юм. Манайх Төмөрбулаг сумын 4 дүгээр баг Урд Чулуутын эх гэх газар оршин суудаг. 2018 оны 01 дүгээр сарын 12-ноос 2018 оны 01 дүгээр сарын 13-нд шилжих шөнө Урд чулуутын ах Сараалжийн ам гэх газраас хээр азаргатай 65 тооны адуу бэлчээрээс алга болсон ...уг адуун дотор Хилийн цэргийн 44 тооны адуу 21 нь миний хувийн адуу байсан юм ...2018 оны 01 дүгээр сарын 15-ны өдөр Өгөөмөр амралтын газрын доод тал руу Сүүж рүү Шарга морь зайдан унасан хүн бараан голдуу олон адуу тууж Мөрөнгийн голын чиглэлд явж байсан сураг байсан. Үүнийг жижиг мөнгөлөг саарал машинтай хүмүүс дагаж явсан гэсэн ...би хонгор зүсмийн нас нийлсэн гүү, хонгор зүсмийн унага, хээр зүсмийн даага, цавьдар хүрэн байдас, хүрэн зүсмийн үрээ, балар хүрэн зүсмийн даага, цавьдар хүрэн охин даага ийм 9 адууг буцаан авсан. Хохирлоо хурдан төлүүлж авмаар байна, би адуугаа эрх олох гэж 2 сар гаруй болсон. Булган аймгийн Бүрэгхангай, Тэшиг, Сайхан, Өлзийт, Өгийннуур, Архангай аймгийн Хайрхан, Цэцэрлэг, Булган аймгийн Могод Хутаг өндөр, Хөвсгөл аймгийн бүх газраас эрж хайж явсан. Ингэж явахдаа 6.000.000 төгрөг зарцуулсан. ...Би Н.Х- гэдэг хүний ээжээс нь авсан хөөрөг, бугуйвч зэрэг зүйлүүдийг буцаан өгсөн. Яагаад гэвэл би худалдан борлуулж чадаагүй. Хүн худалдаж авахгүй байсан. Би хулгайд алдсан адуунаасаа 9 адуу л өөрөө олж авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 84-88, 90, 2-р хх-ийн 237, 3-р хх-ийн 16-17 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би одоогоос 6-7 хоногийн орчим мотоцикльтой адуу хайж явсан юм. Тэгтэл Өгөөмөр тур амралтын газрын доод бэл дэх эзэнгүй хашаан дээр жижиг саарал машинтай 3 хүн 50, 60 орчим тооны адуу хашиж байсан юм. Намайг О-иход нэг залуу сур бариад хашаа руу орж морь барьж авч байсан. Намайг О-иход жолоО- нь тосч уулзсан. ЖолоО- нь 30 гаруй насны биерхүү тарган махлагдуу бор царайтай хүн байсан. Уг хүн намайг тосч ирж уулзаад голоос өгсөж ирсэн адуугаа буцааж явна гэж байсан” гэх мэдүүлэг / 1-р хх-ийн 127-128 дугаар хуудас/,

- Гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Одоогоос хэд хоногийн өмнө 2018 оны 01 дүгээр сарын 15-дын үед өдөр 14 цагийн орчим манай гэрийн урд талд Их чигжийн голын урд 60-70 орчим  адуу ирсэн юм. Уг адууг мөнгөлөг өнгийн Хонда пит маягийн машинтай 3 орчим хүн тууж явсан. ЖолоО- нь цагаан саарал өмдтэй, бүдүүвтэр, 40 орчим насны хүн байсан. Би холоос харсан. ...хул, хонгор голдуу, 3-4 цагаантай, хоёр том хул алаг морьтой, нэг нь жижиг алаг, нөгөө нь том алаг хоёр адуутай байсан. ...манай хойд талын өндөр дэнжийг даваад явсан. Өөрөөр хэлбэл “Өгөөмөр тур” амралтын зүг явсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/,

- Гэрч М.П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 1 дүгээр сар өдрийг нь санахгүй байна. Нэг өдөр О- морь унасан 8 тооны адуу тууж ирээд би наймаа хийгээс өлтөгт нь авсан юм гэж хэлээд явсан ...О- нь хонгор гүү, хүрэн унагатай, цавьдар даага, одоо ногооны шүдлэн, хээр даага, хээр унагатай авчирсан. Бусдыг санахгүй байна ...О- машинаа зарсан өлтөгт эдгээр адууг авсан гэж ярьсан. ...2018 оны 01 сард нэг өдөр манайд О- 22 тооны адуу /8 гүү, 8 унага, 6 даага гэж надад хүлээлгэж өгсөн/ тууж ирсэн, тэгээд тэрийгээ машины өлтөгт авлаа гэж ярьж байсан. О- надад өөр юм яриагүй. Үүнээс хойш яг хэзээ гэдгийг нь би мэдэхгүй байна. Нэг өдөр гэртээ байж байтал Б-, О- нар над руу утсаар яриад адуу авах гэж ирлээ Г-ын өвөлжөөний энд хүрээд ир гэхээр нь би ганцаараа яваад О-тол Б-, О- хоёр танихгүй хоёр хүнтэй хамт ирсэн, нэг хар бор гэмээр өнгөтэй маяти шиг машинд адуу ачиж байсан. Би хэдэн адуу үлдээсэн гэдгийг нь тоолж авахад 9 адуу үлдээгээд явцгаасан. Үүнээс хойш хэзээ гэдгийг нь санахгүй байна, нэг өдөр хилийн цэргээс явж байна, хулгайн адуугаа авна гээд үлдсэн 9 адууг машинд ачаад аваад явсан. Би тэгж л хулгайн адуу байсан талаар мэдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 132, 3-р хх-ийн 26-27 дугаар хуудас/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2017 оны 12 дугаар сарын үед Б-ын хүргэн дүү нь гээд нэг залуу цагаан өнгийн хайлүкс маркийн машин унаж ирээд заруулахаар болсон. Тухайн үед манай дүү Д.Ө- 1.800.000 төгрөгний урьдчилгаа өгөөд худалдаж аваад хэсэг унасан. Тэгтэл Д.Ө- Н.Х- хоёр Жаргалант суманд явж байгаад тэр машины дугуйг нь эвдэлсэн байхаар нь би засуулах гэж Мөрөнд гэрийнхээ хашаанд байлгаж байгаад машиныг Б-д буцаан өгөхөөр болсон. Тэгтэл Н.Х- 2018 оны 01 дүгээр сард отроор ахынхаа адууг тууж яваа, тэр адуунаасаа өгөөд наад машиныг чинь худалдаж авна гээд Б-тай уулзаад тохирсон байсан. Тэгтэл хэд хоногийн дараа Б-тай уулзахад Н.Х-ын адуу гарал үүсэлгүй юм байна машинаа зарахаа больсон гэж байсан. Тэгээд сүүлд энэ машин нь журмын хашаанд ороод тэндээ байж байгаад 4 дүгээр хороонд манай ээжийн хашаанд байхад нь Б- Улаанбаатар хот руу явуулна гээд аваад явсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/,

- Гэрч Ш.О-.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 01 дүгээр сарын сүүлээр санагдаж байна. Би Мөрөн сумын 5 дугаар багт байрлах урд захын тэнд явж байгаад Н.Х-тай тааралдсан. Тэгэхэд Н.Х- архи уучихсан ганцаараа явж байсан. Тэгээд Н.Х-тай уулзахад “надад ачааны нэг машин байгаа энэ машинаа зарчихмаар байна” гэсэн чинь Н.Х- “би үзье наймаа хийвэл хийе, өлтөгт нь адуу авах уу” гэхээр нь би “авья” гэсэн чинь “за” гээд бид хоёр салсан. Ингэж уулзсанаас нэг хоногийн дараа Н.Х- над руу яриад “Магнай трейд”-ийн урд тушаа байх адууны зүчээний энд байна гэхээр нь би О-оод Н.Х-тай уулзаад машинаа өгөхөөр болоод 22 тооны адуугаа туугаад Түнэл сумын 6 дугаар багийн нутаг “Хөндий” гэдэг газарт О-оод Б- ахын адуунд нийлүүлсэн. ...энэ өдрөөс хойш 2 хоногийн дараа Н.Х- манайд ирээд машины мотор болохгүй байна гээд буцааж авч ирээд наймаа буцахаар болсон. Тэгэхээр би “чи “Хөндий” гэх газраас О-иж адуугаа аваарай” гэж хэлэхэд Н.Х- О-оод унагатай гүүнүүдээ аваад явсан. Харин даага, шүдлэн нийлсэн 9 тооны адуу үлдээчихсэн байсан. Н.Х-т машинаа хүлээлгэж өгсний дараа нэг өдөр Н.Х- манайд ирээд “хэдэн адуу нядалж зарах гэсэн хашаа байдаггүй, “Мах маркет”-д өгөх гэсэн туранхай гээд авахгүй байна, адуу нядлах хашаа байна уу” гэхээр нь би тэг тэг баас шээсийг нь цэвэрлээрэй гэж хэлсэн. Ингэж уулзсанаас нэг хоногийн дараа Н.Х- манай хөрөө рамын хашаанд 20 гаруй тооны адуу авчирч нядалсан. ...манай хашаанд тууж ирсэн адуу нь бараг 40 орчим тооны адуу байсан байх, би машины өлтгөнд 22 тооны адуу ялгаж авсан. 20 гаруй тооны адуу нядалж авсан байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 141-145 дугаар хуудас/,

- Гэрч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 дүгээр сард ...гэртээ ирсэн чинь манай хашаанд адуу нядалсан бололтой хашаанд малын сэвс болсон байсан. Тухайн үед манай хашааны баас цэвэрлэхээр нэг ширэвгэр сахалтай шар царайтай эрэгтэй хүн ирсэн байсан. Одоо бодоход Н.Х- гэдэг нь тэр байсан юм байна лээ” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өөрийн эзэмшлийн 21-72 УНН улсын дугаартай мөнгөлөг саарал өнгийн пит маркийн машинаар 13 дугаар хороонд 16 цагийн үед таксинд явж байтал Д.Ө- гэдэг хүн гар өргөсөн. Би зогсоод тэр залууг авсан. Тэр залуу “гүүрээр гарчихаад ирье манай найз оторт явчихаад ирж байгаа юм, гол руу малыг нь шахаж өгчихөөд ирье” гэсэн. Тэгэхээр нь тэгье гээд явсан. Бид хоёр Хилэнтийн гүүр гараад Бүрэнтогтох тал руугаа өгсөөд хэсэг яваад би замын тэнд зогссон. Д.Ө- гэдэг “мал тууна” гээд явсан. Тэр залуу нэг цаг гаруй болоод буцаж ирсэн. Тэгээд Мөрөнд харанхуй болсон байхад орж ирсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 148-150 дугаар хуудас/,

- Хохирогч Г.Д-гийн алдагдсан 65 тооны тооны адууг 35.600.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/,

- Гэрч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 сард санагдаад байна. Би Орхон аймгаас ирээд мал авна гэсэн зарыг Зах дээр зарлуулсан. Тэгээд байж байтал энэ Н.Х- гэдэг залуу над руу залгаад зарах адууны мах байна гэхээр нь О-иж үзэхээр болсон. Тэгээд надад хаяг өгөхөөр нь яваад О-иход 10 дугаар хороонд хойшоо харсан хаалгатай хөрөө рамны бололтой хашаа байсан. Намайг О-иход Н.Х- оторт явж байгаад ирлээ, хэдэн адуу мөнгө болгох санаатай байгаа юм гээд хашаан дотор алаг цаасан дээр дэвссэн 7 адууны мах байсан. Би тэр махыг нь үзээд нэг л сэжигтэй санагдаад байхаар нь авахгүй гэж хэлээд явсан. Тэгээд явж байтал оройхон болж байхад Н.Х- над руу дахиж залгаад хямдхан өгье, та ирээд авчихаач гээд байхаар нь О-оод 7 адууны махыг 3.000.000 төгрөгөнд худалдаж авсан. Мах авсан мөнгийг нь Н.Х-т бэлэн өгсөн. Би худалдаж авсан махаа аваад Орхон аймагт аваачиж 3.800.000 төгрөгөөр зарсан. ... Намайг мах авахаар О-иход тэр гэрийн эзэн нь гээд нэг бор царайтай залуу байсан. Тэр эрэгтэйгийн эхнэр нь бололтой нэг хүүхэн байсан. Гэрт Н.Х- тэр гурав л байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 18-20 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2017 оны 12 сард л санагдаад байна, яг хэдэн сард гэдгийг нь мэдэхгүй байна. Би Улаанбаатар хотоос цагаан өнгийн Хайлюкс маркын тээврийн хэрэгслийг зарахаар авч ирсэн. Манай хүргэн надаар заруулахаар Мөрөнд авчруулсан юм. Тэгэхээр нь би тэр машиныг Т- буюу Д.Т-т үзүүлээд авах уу гэсэн чинь Т- адуугаар өлтгийг нь өгье, 25 тооны адуу байна гэхээр нь би тэр адуу чинь бичиг баримттай юм уу гэхэд Т- бичиг баримтгүй юм гэнэ лээ гэсэн. Тэгэхээр нь би машинаа зарахаа больсон. Тэгтэл тэр Н.Х- гэдэг нь өөрөө манай тэнд О-оод 16 тооны адуугаа авч яваад 9 адуу үлдээсэн байсан. Үлдсэн 9 адууг сүүлд хилийн цэргийнхэн авсан байсан. ...2018 оны эхээр л санагдаж байна. Т- машины өлтөгт адуу өгөхөөр авч ирлээ гэхээр нь би бичиг баримтаа аваад ир гэсэн чинь Т- бичиг баримт байхгүй гэж байсан” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 21-23 дугаар хуудас/,

- Гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би яг өдөр сарыг нь сайн санахгуй байна. 2018 оны 01 сард л санагдаад байна. Би нэг өдөр гэртээ байж байсан чинь манай нутгийн танил маань болох Б- гэдэг залуу /Б- ч гэж дууддаг/ над руу утсаар яриад “та завтай байна уу, хөлсөөр нь бод алах уу” гэхээр нь би олон юм уу гэсэн чинь хоёр гуравхан юм шиг байна гэсэн. Тэгэхээр нь би за яваад О-ъё нэг гээд хаяг заалгаад яваад О-сон. Тэгтэл тэр хашаа нь хойшоо харсан хаалгатай, нэг хөрөө рамны газрын хашаа бололтой байсан. Тэр хашаанд яваад ороход хээр зүсмийн 2, хүрэн зүсмийн 1 тооны адуу уяатай байсан. Тэр Х- гэдэг залуу хашаанд байсан гэр рүү орж гараад байсан. Б- бид хоёр тэр гурван адууг янзлаад дуусахад 17 цаг болж байсан. Б- бид хоёрыг адуу нядлаад дуусахад Х- гэдэг нь бид хоёрт тус тусад нь 20.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 24-25 дугаар хуудас/,

- Гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 сард л санагдаад байна. Нэг өдөр би малдаа явж байгаад орой гэртээ ирээд байж байтал манай гэрт Б-, О- хоёр машинтай ирсэн. Тэр хоёр ирээд: эндээс хэдэн адуу авах гэсэн юм, уул давуулж П.Б-ын тийшээ явах гэхээр холдоод байна, танай хашаанд хашиж байгаад аваад явж болох уу гэхээр нь би тэг тэг гээд гаргасан. Тэгээд тэр хоёр гараад явсан. Би хэсэг хугацааны дараа тэр хоёрын араас гараад гэрийнхээ үүдэн дээрээс хашааныхаа зүгт харахад бараан голдуу зүсмийн адуунуудыг хашиж байгаа харагдсан. Дэргэд нь нэг маяти шиг машин зогсож байгаа харагдсан. Тэд нар адуу хашиж барьж машиндаа ачаад явцгаасан байх, манайхаар дахиж ирээгүй. Сүүлд тэр адуунаас нь үлдсэн хэдэн адууг хилийн цэргийн хүмүүс ирж авсан юм гэсэн, ямар учиртай ямар адуу болохыг нь тухайн үед би мэдээгүй. ...” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 28-30 дугаар хуудас/, 

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хилийн цэргийн адууг хулгайлахад би ганцаараа тууж ирсэн. Адууг оруулж ирээд О-. гэдэг залуугийн хашаанд нядалсан. 9 адуу үлдээсэн. Хашаанаас 13 адуу алга болсон, бусдыг нь бүгдийг нь нядалсан. Махыг нь Б-, Т- ах нэг тийш нь ачуулсан. Б-ах, Т- ах хоёр надад эхлээд 6 сая гаруй төгрөг бэлнээр өгсөн. Дараа нь 3.5 сая төгрөг бэлнээр өгсөн. Мах авсан ченж нь ачааны машинаар ирсэн. Харин хаанаас яаж авч ирсэн ченж гэдгийг мэдэхгүй байна. ... 2018 оны 01-р сард байсан байх. Би Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сум, Бүрэнтогтох сум хоёрын залгаа байдаг Цагаанбургасын дунд салааны их гэх нэртэй газарт өөрийн өнгөрсөн намар буюу 2017 оны 11-р сард алдсан 1 тооны зөв талынхаа гуянд загасан тамгатай шар халтар зүсмийн морио хайж аваад Халтар зүсмийн азаргатай 53-54 тооны адуу байхтай таарсан. Тухайн үед би ганцаараа явган явж байсан учир тухайн адуун дотроос туранхай шарга зүсмийн морь барьж аваад тухайн морио унаад бусад адууг нь туугаад Мөрөнгийн чиглэлтэй явсаар байгаад Цагаанбургасын ам руу орж ирсэн. Тэгээд би тухайн адуунууд дотроос тарган морь барьж авах гэж туусаар байгаад Мөрөнгийн голын гүүрний хажууд ирсэн. Тэгээд тууж явсан адуунуудаа голоор тууж гаргах гэсэн чинь гарч өгөхгүй байхаар нь уг адуунуудыг гол өгсөөж орхиод, өөрөө унаж явсан шарга зүсмийн мориороо аймгийн төв рүү орье гэж бодоод аймгийн төвийн урдхан талаас шарга морио тавиад явган аймгийн төв рүү орж ирээд өөрийн танил хүн болох Д.Ө-ын утас руу өөрийн ... дугаартай утаснаас залгаад " Би адуугаа тууж ирж яваад гол гаргах гэсэн чинь чаддаггүй, чи хамт туугаад гол гаргалцаад өгөөч" гэхэд Өсөхөө " Би унаагүй байгаа одоо яахав" гэхээр нь би Өсөхөөд хандан " Чи унаа олчих би бензин тосыг чинь хийгээд өгье" гэхэд Д.Ө- за гэж хэлээд утсаа салгаад нэг их удалгуй над руу буцааж залгаад " би нэг ахыг олчихлоо чи хаана байна гэхээр нь Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн ойролцоо явж байна гэхэд чи наанаа байж бай бид хоёр яваад О-ье гэсэн. Тэгээд нэг их удалгүй Д.Ө- цагаан өнгийн жижиг суудлын машинтай, тарган шар царайтай хүн дагуулсаар ирсэн. Тэгээд би Д.Ө-ын авчирсан машинтай ахын машинд нь 15.000 төгрөгөөр бензин хийгээд бид гурав миний тууж явсан адуу руу явахад миний тууж явсан адуунууд "Урандөш" хүүхдийн зуслангийн ойролцоо байсан ба бид гурав машинаа орхиод 53-54 тооны адуугаа туугаад Мөрөнгийн чиглэлтэй яваад айлын хаваржааны хашаа тааралдахаар нь тухайн хашаанд хашиж байгаад цагаан зүсмийн морь барьж авсан. Тэгээд тэр хоёр машин руугаа яваад өгсөн. Харин би барьж авсан морио унаад бусад адуунуудаа туугаад Мөрөнгийн төвийн чиглэлтэй яваад Мөрөнгийн голоор морио гаргах гээд байж байтал Д.Ө- хамт явсан цагаан өнгийн жижиг суудлын машинтай ахтай хамт ирээд тэр хоёр надтай хамт адуунуудыг тууж их голоор гаргаж өгсөн. Тэгээд тэр адуунуудыг тууж аймгийн төв рүү оруулж ирэх гэхээр гадаа гэгээтэй болчихоод байхаар нь тэр хоёрт, та хоёр одоо яв яв жижиг голоор би ганцаараа гаргачихна гэж хэлээд ганцаараа тухайн адуунуудынхаа хажууд үлдсэн. Тэгээд орой болоод гадаа харанхуй болохоор нь жижиг голоор тууж явсан адуунуудаа гаргахаар туухад 30 гаран тооны адуу нь гараад үлдсэн адуунууд нь гол гарч өгөхгүй байхаар нь голын цаана орхиод голоор гарсан адуунуудаа туугаад аймгийн төв рүү орж ирээд Мөрөн сумын 10 дугаар хороонд оршин суух "О-" гэдэг нэртэй өөрийн танил хүнтэй утсаар яриад "Би хөдөөнөөс хэдэн адуу тууж орж ирсэн, адуунуудаа танай хашаанд хашчихмаар байна гэсэн чинь, О- надаас юун адуу юм бэ гэж асуухаар нь би өөрийнхөө хэдэн адууг хөдөөш нь гаргах гэсэн юм гэхэд за за чи өөрөө мэдэхгүй юу, би хөдөө явах гэж байна гэхээр нь за за би танай хашаанд нэг хонуулаад хөдөө туугаад явчихна гэж хэлсэн. Мөн би танай хашаанд 2-3 адуу (нядалж мөнгө болгох гэсэн юм гэхэд чи өөрөө мэдэхгүй юу гэж байсан. Тэгээд адуунуудаа туугаад О-ын гэрт нь О-иход О- гэрийнхээ гадаа хашаан дотроо цагаан өнгийн ачааны машин дээр өвс аччихсан өнөөдөр хөдөө явж гэсэн чадахааргүй болчихлоо, маргааш л явахаас гэж байсан. Тэгээд би тууж явсан адуунуудаа О-ын хашаан хашчихаад гэрт яваад ороход тэдний гэрт эхнэр хүүхдүүд нь байсан. Тэгээд бид хоёр юм ярьж сууж байгаад О-ийн цагаан өнгийн ачааны машиныг би худалдаж авахаар болж тохироод наймааныхаа өлтөгийг өглөө өгч авалцахаар болоод би нэг хүүхэнтэй уулзахаар тохирсон байсан учир тэр хүүхэнийхээ гэрт нь О-иж уулзаж хонО-ихоод маргааш нь О-ийн гэрт нь эргэж О-оод О-той машины наймаа хийсэн. Тэгээд би О-ид тууж явсан адуунаасаа найман унагатай гүү, таван даага өгсөн. Тэгээд үлдсэнээс нь 2-3 адуу нядалж мөнгө болгомоор байна танай хашаанд нядалчих уу гээд өөрөө л мэдэхгүй юу гэхээр нь тэдний хашаанд 5-6 адуу нядалсан. Би төв рүү орж ирж явахдаа тоолсон чинь 32 тооны адуу байсан. Тэгээд туранхай хүрэн халзан морьтой 5-6 адуу үлдэхээр нь Мөрөнгөөс тууж гаргаад хогийн толгой оруулаад орхисон. Тэгээд О-оос машин худалдаж авснаас хойш 2 хоногийн дараа тухайн машиных нь мотор нь цохьчихоор нь наймаа буцсан. Тэгээд би Хөвсгөл аймгийн Түнэл суманд О-иж О- гэх хүний адуунаас зургаан унагатай адуугаа О-иж аваад бусдыг нь үлдээсэн. Би О-ын адуунаас 6 унагатай гүү О-иж авахдаа зах дээрээс хөх өнгийн, улсын дугаар маркыг нь мэдэхгүй машин хөлслөөд О-иж авчирчаад аймгийн төвийн зүүн талд байрлах Сод-Монгол шатахуун түгээгүүрийн газрын хажуухан талд буулгаж аваад ачиж оруулж ирсэн адууныхаа өлтөгийг өгсөн. Тэгээд би зургаан унагатай гүүгээ тэндээ орхиод аймгийн төв рүү орж ирж захын наад талын Тэнхлэг нэртэй буудалд өрөө авч хоноод маргааш нь нөгөө адуунуудаа Соёмботой уулын хажуугаас олж авсан. Тэгээд нааш нь тууж байгаад сайн явж өгөхгүй болохоор нь буцааж цааш нь туугаад гүүрний наахан талын оноо руу тууж орхичихоод өөрөө явган аймгийн төв рүү орж ирсэн. Тухайн үед би Наран эх гэдэг нэртэй газарт байр түрээсэлж байсан тэрүүндээ байж байтал О- над руу залгаад машин өлтөгөнд надад өгсөн 2 унагатай гүү, таван даагыг чинь Хилийн цэргийн хүмүүс ирээд ачаад явлаа гэхээр аан за за тийм үү гээд утсаа салгасан. ...Хар халтар зүсмийн азаргатай адуу байсан. Уг адуун дотор миний санаж байгаагаар хул алаг зүсмийн морь нэг, өсгий цагаан хүрэн халзан зүсмийн морь нэг, цагаан бор зүсмийн морь хоёр, хар зүсмийн морь нэг, шарга зүсмийн морь хоёр, хөх бууралдуу гүү нэг, хар гүү хар унагатай, хүрэн гүү хүрэн завьдар унагатай, хүрэн зүсмий гүү 3 байсан. Тэр гүүнүүд нь хүрэн унагатай, хул гүү нэг байсан. Ер нь бараан голдуу адуу байсан. Унагануудын ихэнх нь хүрэн зүсмийн унага байсан. Миний хулгай хийсэн 53-54 адууны 25-25 нь шүдпэн наснаас доош адуу байсан. Нас гүйцсэн морь бол 10 аас хэтрэхгүй байсан. Гүү бол 15-16 дооны байсан байх. Уг адуунууд дотор уядаг морь бол байгаагүй, ер нь туранхай адуу байсан. Тухайн адуунууд дотор яалт ч аргагүй тарган адуу гэхээр хул алаг морь болон хоёр цагаан бор морьд байсан. ...Хилийн цэргийн 65 тооны адууг би Д.Ө-ын хамт хулгайлсан. Адууг голын цаад талд авч ирсний дараа Д.Ө- Мөрөнгөөс машин дуудсан, тэр нь ногоон Ч- гэдэг хүн ирсэн, тэр хүн хулгай гэдгийг мэдээгүй. Тэр адуунуудыг Мөрөнгийн голоор гаргаж ирээд Чимэдийн толгойн тэнд адууны жүчээний тэнд аваачиж ялгаад 22 тооны адууг О-.д үлдээсэн. Би Мөрөнд орж ирээд Т- рүү яриад адуу авч ирсэн талаараа хэлсэн чинь Т-: чи О- руу яриад О-той уулзаад грашинд нь хийгээд нядлаж бай, би өнөө шөнөдөө яваад орно гэсэн. Тэгэхээр нь би О-ийн утас руу залгасан чинь холбогдохгүй байхаар нь гэрт нь О-иж уулзаад адуу нядлах гэсэн юм гэсэн чинь О-: унага даагыг нь үлдээчих би мал хийж авна гэсэн. Тэгээд би буцаад чимэдийн толгойн тэнд адуун дээрээ О-сон. Тэнд О-оод 22 тооны адуу ялгаад О-.д үлдээсэн. Тэгээд ялгаж авсан 43 тооны адууг О-.ын хашаанд оруулж ирээд гурван өдрийн хугацаанд бүгдийг нь нядалсан. Нядалсан адууны махнуудаас 13 адууны билүү 12 адууны махыг Тариалангын Отгон гэдэг залуу ирж авсан, махны үнэ гэж 6,000,000 төгрөг бэлнээр надад өгөөд явсан. үлдсэн 800.000 төгрөгийг нь маргааш өгнө гээд явсан. Тэр Отгон гэдэг залууг Т- Тариалангаас дуудсан. Үлдсэн адууны махнаас 9 адуууны махыг Эрдэнэтээс ирсэн гээд Т-гийн эхнэрийнх нь хамаатных гээд нэг чинж аваад явсан. Үлдсэн 22 адууны махнаас би өөрөө 2 адууны мах авч үлдсэн, дараа нь Б-, Т- хоёр 9 адууны махыг авч явсан, үлдсэн адуу нь алга болчихсон. Сүүлд би нядалсан адуугаа тоолоод бодоод үзсэн чинь 12 тооны адуу алга болчихсон байсан. Тэр хашаанаас адуу алга болох үндэс байхгүй, тэд нар нь нааш цааш нь болгосон байх гэж бодож байна. Тариалангийн Отгон гэдэг залуугаас авсан 6 сая төгрөгнөөс 5 сая төгрөгийг нь би Т-д өгсөн, Т- Жаргалантын хохирогч Л.Т-д өгнө гээд авсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-41, 49-51, 3-р хх-ийн 35 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 01 сард л санагдаад байна. Би гэртээ байж байтал Н.Х-, ногоон хО-той Ч- хоёр цагаан өнгийн Пит машинтай манай гэрт ирээд Н.Х- нь би отрын адуу тууж явна гол гаргалцаад өгөөч гэхээр нь би тэгье гээд машинд нь суусан. Тэгээд бид гурав эмнэлэгийн тушаа голын цаана бургасан дотор 40-50 орчим тооны адуу байсан. Тэрийг нь би туулцаж гол гаргалцсан. Тэгээд Н.Х- адуугаа туугаад Түнэл явлаа гээд явсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 60 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.2. Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их сараалж” гэх газраас хохирогч Б.М-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 дугаар сарын 17-наас 2018 оны 10 дугаар сарын 18-нд шилжих шөнө Их-Уул сумын Их сараалж гэх газраас бэлчээрт байсан 4 тооны үхэр бэлчээрээс алга болсон. ...Тэгээд би миний мал хулгайн замаар явчихсан юм байна гэж бодоод гарал үүслийн бичгийг Их-Уул сумын малын эмч Б- гэдэг хүн дээр О-иж гарал үүслийн бичиг авсан хүмүүсийн талаар асуухад "гарал үүслийн бичиг авсан хүн байхгүй " гэхээр нь би Тариалан сумын малын О- гэж малын эмч дээр О-оод "Танаас гарал үүслийн бичиг авсан хүн байгаа юу" гэж асуутал "Над руу нэг хүн утсаар яриад гарал үүслийн бичиг асуугаад байсан. Тэгэхээр нь би өгсөн юм" гэж хэлсэн. Тэгээд би ямар хүн гарал үүслийн бичиг хийлгэсэн, хэдэн тооны ямар малын гарал үүслийн бичиг хийлгэсэн талаар асуухад "Хоёр тооны сувай үнээ, хоёр шүдлэн үхэр зэрэг малын гарал үүслийн бичгийг Тариалан сумын Э- гэж хүн авсан" гэж хэлсэн. Дараа нь би цагдаад хэлсэн. Манай алдагдсан үхэр сувай улаан зүсмийн үнээ, сувай улаан хүрэн зүсмийн үнээ, шүдлэн насны улаан халзан зүсмийн үхэр, хар халзан эр шүдлэн үхэр байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/,

- Гэрч Я.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 сарын 17-ны орой 18 цаг өнгөрч байхад болон 19 цаг өнгөрч байхад ... гэсэн утасны дугаараас залгасан байхаар нь ... дугаар руу залгатал М- гэж Тариалан сумын халуун усны газарт ажилладаг эмэгтэй залгаад манай дүү охин Э- Тосонцэнгэл сумаас хоёр хөгшнөөс наймаа хийж 4-н үхэр авч наашаа гарсан утас нь холбогдохгүй байна малын гарал үүсэл бичиг аваад тавьчихаач гэсэн юм. Тариалан сумаас манай дүү Э-тай хамт манай ээж хамт явах юм мөн өглөө эрт Орхон аймгаас Э-ын хүүхэд цэрэгт явах юм та малын гарал үүсэл бичээд өгөөч гэж хэлээд хүрэн зүстэй үнээ 2 ширхэг, халзан шүдлэн үхэр эр эм 2 ширхэг зэрэг монголын үхэрнүүд гэж хэлээд ...гэсэн дугаартай авто машин жолоО- нь Э- гэж хэлсэн. Тэгэхээр нь би Тосонцэнгэл сумаасаа яагаад малын гарал үүслийн бичгээ оройтоод авч чадаагүй хүн амьтан танихгүй болохоор намайг Тариалан сумаас аваад бэлдээд тавьчихаач гэсэн гэж хэлэхээр нь арай хулгайн мал биш юм байгаа биз дээ эмэгтэй хүмүүс арай хулгай хийхгүй байлгүй гэж асуутал юу гэж тийм юм байдаг юм муу ёрын юм яриад гэсэн үг надад хэлсэн. ...Тосонцэнгэл сумын иргэн хоёр настай хөгшин байдаг юм, гэрээсээ гардаггүй гэж хэлсэн. Тэгтэл 2018 оны 10 сарын 19-ны өдөр Их-Уул сумын иргэн Б.М- гэж хүн 2018 оны 10 сарын 17-ноос 18-ны хооронд Их-Уул сумын Их сараалж өнгөрөөж үхрээ бэлчээрт орхитол 4 тооны үхэр алга болоод олддоггүй гэсэн үг хэлэхээр нь 2018 оны 10 сарын 17-ны орой надаас М- 4 тооны амьдаар нь зүсээр ачиж явах 4 тооны үхэрний гарал үүсэл авсан талаар дараа нь Б.М-ад хэлтэл Б.М- 2018 оны 10 сарын 17-ны өдөр үхрээ бэлчээрт тууж явж байгаад засмал зам дагуу Их Сараалж гэх газарт орхисон талаараа хэлээд малынхаа зүс насыг надад хэлэхээр нь би тухайн 4 үхэрний зүсийг нь асуутал 2 тооны үнээ, 2 тооны шүдлэн үхэр гэж хэлсэн зүсийг нь асуутал хоёр үнээгээ хүрэн улаан, шүдлэн үхрээ хүрэн бил үү улаан халзан зүстэй гэж хэлж байсан би яг ямар зүстэй гэж надад хэлснийг нь сайн санахгүй байна алга болсон үхэрнийх нь зүстэй надаас малын гарал үүсэл авсан малын зүстэй их дөхүү адилхан зүс хэлсэн.  Монгол хүмүүс малчин хүмүүс хүрэн улаан хүрэн хоёрыг нийтлэг зүсээр нь хүрэн зүстэй үхэр гэж хэлдэг болохоор Б.М-ын алга болсон үхрийг байж магадгүй юм гэж хэлээд надаас гарал үүсэл авсан хүний дүүд наймааны оронд малаа өгсөн гэх хүний утасны дугаарыг Б.М-ад өгсөн. Э-д машины наймаа хийж мал өгсөн гэх Тосонцэнгэл сумын иргэн гэх хүнийг Э-аас утсаар асууж утасны дугаарыг нь авч Б.М-ад өгсөн. Би өөрөө хүртэл малаа өгсөн гэх Тосонцэнгэл сумын хүн гэж хэлж ярьж утасны дугаараа өгсөн хүн рүү ярьж асуутал тухайн хүн нь би өөрөө Мөрөн сумын харъяат хүн Тосонцэнгэл суманд байдаг би хулгайн мал зараагүй гэж хэлсэн. Надтай утсаар ярьсан хүн настай биш залуухан хүний дуу хоолой байсан. М- нь хоёр хөгшинтөй наймаа хийсэн гэж хэлсэн. Э- хүртэл утсаар надтай ярихдаа хоёр хөгшин хүн байгаа юм гэрээс гардаггүй машины наймаа хийж оронд нь үхэр авсан гэж хэлсэн. Э-ын М-аар хэлүүлж авахуулсан малын гарал үүсэл Орхон аймаг руу ачиж явах малаар бичүүлсэн тийм болохоор Орхон аймаг орж малаа зарж борлуулсан болов уу гэж бодож байна. ... мал зарсан гэх хүний дугаарыг Э-аас аваад утсаар яриад малаа зарсан гэх хүнтэй ярьж тодруултал над руу уурлангуй би өөрийнхөө малнаас өгсөн шүү гэж хэлээд нэрээ Н.Х- гэж танилцуулсан. Анх надад нэрээ хэлэхдээ Н.Х- гэж нэрнээс өөр нэр хэлсэн санагдаад байгаа юм би өөрөө гэхдээ буруу санаж байж магадгүй. Малын эзэн гэх Н.Х-ын утасны дугаар .... М-ын дугаар ..., Э-ын ээжийнх нь дугаараар Э-тай холбогдсон ... гэсэн дугаар байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 дүгээр хуудас/,

- Гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 сарын 17-ны өдөр Тариалан суманд ээжийнхээ гэрийг барьж янзалж өгчөөд байж байтал Х- гэж надаас машин авсан залуу утсаар залгаад та машиныхаа оронд мал авах уу гэхээр нь би мал мэдэхгуй шүү дээ гэж хэлтэл малаа үзэх үү та Тосонцэнгэл сумын ийшээ хүрээд ирэх үү гэхээр нь би миний унаж яваа машин хол явахад хэцүү болчихоод байна гэж хэлтэл эргээд яръя гэж хэлээд утсаа салгасан. Тэгтэл 17 цагийн үед залгаад нөгөө малаа ачаад явж байна та урдаас хүрээд ирэх үү гэхээр нь би урдаас нь явж О-ин Их-Уул сумын хөндлөнгийн дөрөлж Шивээгийн гуанз гэх газрын ойролцоо уулзаж малыг нь авахаар болтол малын гарал үүсэл байхгүй гэж хэлэхээр нь тэр хүмүүсээрээ гарал үүслийг нь хийлгүүлж авахгүй яасан юм гэж хэлтэл хоёр хөгшин гэрээс гарч чадахгүй болоод авч чадсангүй гэхээр нь би эгч М-д хэлж Тариалан сумын малын эмчээс гарал үүсэл аваад өгөөч гэж хэлээд малын гарал үүсэл бичүүлж авсан. Х- гэж залуу би өмнө нь машины наймаа хийсэн байсан юм. Хүрэлээ нь надаас 2018 оны 10 сарын 10-ны үед байхаа Орхон аймагт байж байтал намайг машинаа зарах уу гэж асуухаар нь үнэ тохирвол зарсан ч яахав гэж хэлтэл авах болж надад урьдчилгаа 3.000.000 сая төгрөг өгөөд үлдсэн мөнгийг нь бичиг баримтаа нэр дээрээ шилжүүлээд өгч авалцахаар болсон. Тэгээд үлдсэн 1.800.000 төгрөг авах байсан юм. Тухайн 4 үхрийг Орхон аймагт хаана зарсан эсэхийг нь би мэдэхгүй байна би таван-Эрдэнэд таньдаг хүн байгаа тийш нь аваачиж өгөхөөс гэж хэлээд явсан. Тэгтэл үдээс хойш малаа зарчихлаа 1.700.000 төгрөг боллоо гэж хэлээд надад 1.700.000 төгрөг өгсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 202 дугаар хуудас/,

- Гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 10 сарын 17-ны орой 20 цагаас 21 цагийн хооронд манай дүү Э- утсаар над руу залгаж яриад наймаа хийсэн хүн минь мал өгсөн мал нь гарал үүслийн бичиггүй тухайн мал өгсөн хүн нь настай хөгшин хүмүүс гарч орж чадахгүй гэж байна замд гарал үүсэлгүй бол явуулахгүй гэж хэлэхээр нь би Тариалан сумын малын эмч О- гэж эмчээс дүү минь мал авсан чинь тухайн хүмүүс нь хөгшин хүмүүс гарч орж чадахгүй гээд малын гарал үүсэл бичүүлж аваагүй гэнэ Тосонцэнгэл сумаас авч байгаа мал юм амьдаар нь ачиж авч явна гэж хэлж гуйтал хэнээс авч байгаа юм хулгайн мал биш юм байгаа биз гэж надаас асуухаар нь хулгайн мал биш гэж хэлээд учирлаж хэлж байгаад гарал үүсэл бичүүлж авсан. Надаар малын зүс хэлснийг нь би цаасан дээр бичиж авсан байснаа хаячихсан. О- эмчид зүсийг нь хэлж бичүүлсэн. О- эмч малын зүсээ яг үнэн зөвөөр бичүүлээрэй гэж хэлж асуугаад бичиж өгсөн. Тухайн малыг ачиж явах машины дугаарыг нь бол санахгүй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/,

- Хохирогч Б.М-ын хулгайд алдсан 4 тооны үхрийг нийт 3.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 10 сард билүү 11 сард би Их-Уулын сараалж гэдэг газраас хоёр шүдпэн үхэр, хоёр үнээ хулгайлаад өөрийнхөө ...дугаартай портер машинаар ачаад Орхон аймгийн Баян-Өндөр сумын Таван-Эрдэнэ захын үүдэнд О-оод амьдаар нь зарсан. Мөнгийг нь Э-д машиныхаа өрөнд өгсөн. Би ...дугаартай машиныг худалдаж аваад 3 сая төгрөгийг нь өгөөгүй байснаасаа 1.700.000 төгрөгийг нь өгсөн” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39-41 дүгээр хуудас/,

- 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, Орхон аймаг Э- нэрээр бичигдсэн 00007676 дугаартай “Мал, амьтны эрүүл мэндийн гэрчилгээ” /үхэр 4 толгой, хүрэн үнээ, хүрэн үнээ, хар халзан шүдлэн 2, тээврийн хэрэгсэл Порентор, улсын дугаар ..., жолоО-ийн нэр Э-/ гэх /2-р хх-ийн 177 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.3. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газарт байрлах хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан 2.000 килограмм малын мах болон 25 литрийн бидонтой монгол архи хулгайлж, 9.182.500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/,

- Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 54-58 дугаар хуудас/,

- Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,

- “Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/,

- Хохирогч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: "2017 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө манай зуслангийн байшинд хулгай орсон байсан. Би 2017 оны 12 дугаар сарын 20-ны орой малаа тууж яваад зуслангийнхаа хажуугаар гарахад байшингийн хаалга нь онгорхой байсан. Би яагаад ийм байдаг байна гэж О-иж үзэхэд дотор нь байсан хураагаад хучсан үхрийн махнаас дээрээс нь хонхойлгоод ачаад явсан байсан. Мөн хажуу талд нь байсан цагаан төмөр 25 литрийн бидонтой монгол архи байхгүй байсан. Гадна талд нь автомашины дугуйн мөрүүд байсан. ...3.000.000 төгрөг болон орчин үеийн цагаан хаш хөөрөг өгч нийт 5.000.000 төгрөгийн хохирол Д.Ө- барагдуулсан. ...би нийт хулгайд алдсан махаа нийтэд нь 9.000.000 төгрөгөөр үнэлнэ. ...25 литрийн бидонтой монгол архи алдагдсан. 1 литрийг нь 4.000 төгрөгөөр үнэлнэ. Төмөр бидоныг 100.000 төгрөгөөр үнэлж нийт 9.200.000 төгрөг нэхэмжилсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 94-98, 100, 102 дугаар хуудас/,

- Иргэний нэхэмжлэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 07 дугаар сарын 20-ны үед Д овогтой П гэдэг хүн манай санхүүгийн байгууллагад ... улсын дугаартай тоёото хайлүкс маркийн тээврийн хэрэгслийг 3.300.000 төгрөгний барьцаанд тавиад бичиг баримтыг нь шилжүүлээд гэрээ хийгээд мөнгийг нь авсан. Энэ хүн 2018 оны 02 дугаар сарын 19-ний өдөр хүртэл мөнгөө төлж байгаад зогсоосон. Ингэхээр нь би барьцаанд тавигдсан тээврийн хэрэгслийг хайгаад хайгаад нэлээд хугацаа өнгөрч байтал манай байгууллагын эзэмшлийн машин Хөвсгөл аймгийн цагдаагийн газарт битүүмжлэгдсэн гэдгийг олж мэдсэн. П- нь зээлээ төлж чадахаа байхаараа энэ машиныг Дархан-Уул аймагт байдаг хамаатныхаа хүнд зараад тэр хүн цааш нь дамжуулаад зарсан юм шиг байсан ... би машинаа авах хүсэлтэй байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/,

- Гэрч Ч.Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 26-ны өглөө би хүнсний зах дээр мах авах гээд байж байхад нэг залуу ирээд үхрийн мах хэдээр авах уу гэж асуухаар нь би гайгүй мах бол 3.500 төгрөгөөр авна гэж хэлсэн. Тэгсэн нөгөө залуу за би мах өгөх гэсэн юм гэхээр нь би гэрийнхээ хаягийг өгөөд манайд аваад ир би ингэсхээд гэртээ харина гээд салсан. Би захын урд талаас найзыгаа аваад гэртээ ирэхэд нөгөө залуу манай хашааны гадаа нэг цагаан машинтай бас нэг залуутай ирсэн байсан. Би махыг нь үзээд хашаандаа машинтай нь оруулаад юм дэвсэж байгаад махыг буулгаад нийт 375 кг мах болсон тэрнээс 175 кг нь 3.500 төгрөгөөр бодож үлдсэн 200 кг нь 3.200 төгрөгөөр тус тус бодож худалдаж авсан. Би тэр хоёр залууд 1.250.000 төгрөг өгсөн ...Үхрийн 5 ширхэг хаа, 2 ширхэг гуя, 3 ширхэг ууц, нэг өвчүү тийм л мах авсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/,

- Гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2017 оны 12 дугаар сарын 19-нээс 20-нд шилжих шөнө зуслангийн байшинд хулгай орсон байна гэж аав надад хэлэхээр нь би ...хулгай орсон байшинд О-иж үзсэн. ...25 ширхэг үхрийн мах, хонь ямааны нийлсэн 42 тооны мах байгаа. ...би анх махнуудыг хураахад хонь ямааны махнуудаа хураагаад дээрээс нь үхрийн махыг байшингийн дам нуруунд тулах хэмжээний хураасан байсан. ...миний баримжаагаар 10 гаруй үхрийн мах алга болсон байдалтай харагдсан. Манайх үхрийн махаа хүзүү, сээр, гуя, хаа, өвчүү, ууц зэрэг байдлаар 6 хөл хийж хөлдөөсөн байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/,

- Гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Л.Т- ахынх нийт 21-22 тооны үхэр нядалсан. Би О-иж 2 өдөр нядалж гаргасан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би О-иж үхэрнээс нь нядлалцсан. 20 гаруй тооны үхэр нядалсан. ...Тухайн үед Баруун эхэнд байрлах бараа хурааж хадгалдаг байшинд хурааж хадгалсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 176 дугаар хуудас/,

- Хохирогч Л.Т-н хулгайд алдсан 2000 килограмм махыг 9.000.000 төгрөгөөр, 25 литр монгол архийг 112.500 төгрөгөөр, 25 литрийн төмөр бидоныг 70.000 төгрөгөөр, нийт 9.182.000 төгрөгөөр үнэлсэн тайлан Үнэлгээчин Ш.Даваасүрэн /Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 225 дугаар хуудас/,

- “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 243 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэр хайлюкс машиныг би Улаанбаатар хот руу аваачиж хүргэн М- гэгчид хүлээлгэн өгсөн. Тэр машин нь банк бус санхүүгийн байгууллагын барьцаанд байсан юм байна лээ. Тэрийг нь би мэдээд энэ юмныхаа учрыг ол гээд М-д аваачиж өгсөн. М- тэр машиныг яасан гэдгийг би мэдэхгүй байна. М- өөрөө Солонгос яваад харалчихсан гэсэн. М- тэр машиныхаа мөнгө төгрөгийг банк бусдаа өгч дуусгах юм ярьж байна лээ” гэх мэдүүлэг /3-р хх-ийн 22 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би Жаргалант сумын иргэн Л.Т- гэдэг хүний амбаараас мах хулгайлсан. Өсөхөө бид хоёр хамт явж хулгай хийсэн. ... 2017 оны 12 сард ...тэр өдрийнхөө маргааш нь өөрийнхөө цагаан өнгийн Хайлюкс гэдэг машинтай ирсэн. Өсөхөөг ирсний дараа бид хоёр жаахан архи дарс ууж байгаад машинаа Мөрөн рүү чирэхээ болиод сумын төвд байдаг хамаатны ах Ганбааг гэрээс нь аваад өмнө нь зүслэж өгсөн байсан адуугаа зааж өгөхөөр явсан. Тэгээд нарийн давааны тэр хавиар адуугаа хайж явж байтал машины дугуй хагарчихаар нь хагархай дугуйтайгаа Шинэ-Идэр сумын төв рүү орсон. Тэндээсээ Г- ахыг Жаргалант сум руу буцааж явуулаад тэндээ архидаж хоёр хоноод нөгөөдөр нь буцаад Жаргалант сум руу явж байгаад Баруун эх гэдэг газарт байдаг Л.Т- ахын гэрийн хажуугаар өнгөрсөн. Тэгсэнээ санаандгүй амбаарынх нь хажууд О-оод цоожийг нь онгойлгоод үзсэн чинь үхрийн махыг хураагаад тавьсан байхаар нь тэрнээс нь машиндаа ачаад хөдөлсөн. Тэгээд тэндээсээ сумын төв рүү явж байтал машины дугуй хагарчихаар нь Идэрийн голын захын шугуй руу О-оод махаа бүтээгээд орхисон. Тэндээсээ ойрхон байсан Насан гэдэг айлд О-иж мотоциклийг нь гүйж аваад сумын төв рүү явж дугуйгаа засуулсан. Маргааш нь дугуйгаа янзлаад нөгөө газраасаа О-иж махаа аваад Мөрөн рүү орж ирээд зах дээр Баянмөнх гэдэг нэртэй ченжид бүгдийг нь өгсөн. Тэгэхэд бид хоёрын өгсөн мах нийтдээ 1.400.000 төгрөг болсон. Нэг килограммыг нь 3.500 төгрөгөөр бодож өгсөн юм. ...Хоёр тусдаа байшин байсан, мах хураасан байсан байшин нь цоож гэхэд хэцүү юмаар түгжсэн байхаар нь татсан чинь нугасаараа онгойчихсон. Харин хажууд байсан байшин нь цоожтой байхаар нь цоожийг нь төмрөөр цохьсон чинь онгойчихсон, тэр байшингаас 25 литрийн битон савны дундуур байсан монгол архийг авч уусан. ...Л.Т-н амбаараас үхрийн мах хулгайлахдаа Д.Ө- бид хоёр хамт явж 2 удаа ачсан. Ингэхэд Д.Ө- надтай хамт хулгайлсан. Эхэлж оруулж ирсэн махнаас Т- нэг бүтэн үхрийн мах авсан, үлдсэн махыг нь Тариалангийн ченж Отгоны хамаатны ах гэсэн Түмээ гэдэг хүн ирж авсан. Тэр Түмээ гэдэгтэй Т- хамт ирсэн. Хоёр дахь удаагаа ачиж ирсэн махыг Мөрөнд мах авдаг Шинэ-Идэрийн гаралтай ченжид зарсан. Д.Ө- бид хоёр миний бодлоор нийт 7 үхрийн мах авсан байх ёстой” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 39, 46-47, 3-р хх-ийн 35 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.4. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Шаралдай гэх газраас хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулан “мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 52 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 77-81 дүгээр хуудас/,

- Хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 06 дугаар сарын 13-наас 14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар баг Шаргалдай гэх газраас 30 тооны үхрээс 4 үхэр хулгайд алга болсон байсныг цагдаад мэдэгдсэн ... алдсан үхэр 4-лээ чих нь араасаа ухам эмтэй хүрэн халзан, цагаан алаг, хар халтар, хар зүсмийн үхрүүд байсан ...хохирлоо барагдуулж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 126 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 06 сарын 13-ны үед л санагдаад байна. Би гэртээ байж байтал Н.Х- манай гэрт ганцаараа явган ирсэн. Тэгээд хамтТосонцэнгэл яваад ирье, хүнээс юм авах гэсэн юм, унаа олчих гэхээр нь би тэгье гээд Мөрөн сумын 4 дүгээр багт байдаг Буман-агт караокены ард гэр нь байдаг төрсөн ах Д.Т-ын гэрт ганцаараа О-сон. Энэ хооронд Н.Х- захын тэнд О-оод байж байя гээд явсан. Би ахын гэрт орсон чинь ах гэртээ байхгүй харин хүүхэд нь болох Бандлхүндэв гэртээ ганцаараа байсан. Тэгэхээр нь би дүүд хандаж ах нь овооны баярт явах гэсэн юм ахын машины түлхүүр байна уу гэсэн чинь дүү цаанаасаа түлхүүрийг нь олоод ав гэхээр нь би хайж байгаад старекс машиных нь түлхүүрийг олж аваад гэрийнх нь гадаа байсан дугаарыг нь мэдэхгүй саарал өнгөтэй старекс машиныг унаад гарсан. Тэгээд захын тэнд О-иж Н.Х-тай уулзаж машиндаа суулгаад Тосонцэнгэл рүү явсан. Бид хоёр гарахдаа захын урдаас шатахуун авсан. Бид хоёр замд явж байхад Н.Х- хүнээс юм авах гээгүй юм, хамт хэдэн үхэр хулгайлъя гэхээр нь би тэгье гэсэн. Тэгээд Тосонцэнгэлийн төв ороод машиныхаа дугуйг янзлуулаад цаашаа 10 орчим км зайд явж байтал засмал замын урд талд /баруун талд/ нэлээд олон монголын үхэр байхаар нь Н.Х- машинаас буугаад үхрүүдийг эзэнгүй өвөлжөөний хашаан дээр аваачсан. Би машинтайгаа араас нь явсан. Тэгээд өвөлжөөний хашаа руу хэдэн үхэр тууж оруулаад 3 үхэр барьж аваад бусдыг нь тууж гаргаад барьж авсан гурван үхрээ нядалсан. Тэгээд махыг нь машиндаа ачаад, толгой шийрийг нь тэнд нь хаясан. Тэгээд шууд Мөрөнгийн чиглэлд хөдөлсөн. Мөрөнд орж ирээд урд захын тэнд байдаг нэг эрэгтэй махны ченжүүдтэй уулзаад 10 дугаар хороонд аваачиж мах буулгасан. Тэр ченж өөрөө ярихдаа гэр нь 10 дугаар хороонд байдаг гэсэн юм. Гурван үхрийн махыг нийтэд нь 620.000 төгрөгөнд зарсан. Н.Х- бид хоёр мөнгөө тэнцүү хувааж авсан. Тэгээд Н.Х- салаад явсан. Би ахын машиныг гэрт нь аваачиж өгөөд шууд гэртээ харьсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 59-60 дугаар хуудас/,

- Хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийн нийт 3.600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 243 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.5. Шүүгдэгч Н.Х- нь яллагдагч С.М-, Х.Э- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Улиастай гэх газраас хохирогч П.С-гийн 2 тооны үхрийг ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50 дугаар хуудас/,

- Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /гэрч Х.Э-/ /1-р хх-ийн 65-70 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 71-74 дүгээр хуудас/,

- Хохирогч П.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “2018 оны 11 дүгээр сарын 16-ны өдөр манайх Их-Уул сумын Улиастын ам гэдэг газраас ...хар нүдтэй ягаан зүсмийн нас нийлж байгаа үнээ 1 толгой, халзан, улаан ягаан зүсмийн шүдэлж яваа эр бяруугаа хулгайд алдсан. ...ингээд сураг нь гарахгүй байж байгаад цагдаагаас дуудаад нядлагдсан үхрийн толгойн зураг үзүүлэхээр нь үзтэл манай хоёр үхэр мөн байсан. Үүнээс гадна танихгүй 2 үхрийн толгой бас байсан. ...Хоёр үхрийн мөнгө болох 900.000 төгрөгийг төлүүлж авмаар байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/,

- Хохирогч Н.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын 10-ны үед байх сайн санахгүй байна. Өглөө манай үхэр гэрийнхээ гадаа ирсэн байхаар нь үхэр лүүгээ орчиж үзтэл 2 тооны үхэр байхгүй байсан. ...тэгээд сураг сураад байсан чинь манай сумын иргэн П.С- гэдэг айлын 2 тооны үхэр бас бэлчээрээс алга болсон байсан. Тэгээд бид нар эрэл сурал болж байтал хэсгийн төлөөлөгч бид нартай уулзаад алдагдсан үхрийн толгойн зургийг үзүүлсэн. Тэгтэл манай алга болсон үхрийн толгойн зураг мөн байсан ...би нядлагдсан 2 үхрийнхээ махыг журмын хашаанаас О-иж авсан” гэх мэдүүлэг /1 дүгээр хавтас 115-116 дугаар хуудас/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сарын сүүлээр ... Н.Х- над руу яриад “би Булганд машинаа журамлуулчихлаа” гэхээр нь би байгаа газраа хэлсэн чинь Н.Х- ганцаараа ирсэн. Тэгээд уулзахад Н.Х- “би хот явах гээд портертой 4 үхрийн мах ачиж яваад журамлуулчихлаа гарал үүслийн бичигтэй юм машиныг минь аваад өгвөл нэг үхрийн махыг нь өгье гэхээр нь Баттөгстэй хамт Булган аймаг руу явсан. Булганд О-оод цагдаа нартай уулзахад Н.Х- хулгай мах ачиж явсан юм болохоор нь бид нар буцаад явсан. Н.Х-ыг цагдаа нар саатуулаад үлдсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас/,

- Гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “ ... би 2018 оны 11 дүгээр сарын 09-ний өглөө Тариалан сумын төвд байрлах өөрийн гэрээсээ ... Тариалан сумын сумын Тавантолгой багийн нутаг Намнангийн ар гэх газар луу Зил-130 маркийн машинтай мод бэлтгэхээр явсан. Тэгээд тэнд Тариалан сумын төвөөс гараад ертөнцийн зүгээр урд зүг рүү яваад засмал зам ороод ойролцоогоор 25 орчим км газар яваад баруун тийш салаад мод руу орсон. ...тэгээд бид нар модоо бэлтгэж машиндаа ачаад буцаад сум руу хөдөлсөн. Тухайн үед шөнийн 02 цаг орчиж болж байсан шиг санагдаж байна. Төв рүү хөдлөөд явж байхад Намнангийн ар Цагаан толгой гэх газар модны хаяанд 4 тооны үхэр нядлагдсан байсан ...цувдаа толдгой шийр зэрэг нь байж байсан. ...тэр газар орос бакалын мөр байсан, Портер машины давхар дугуйтай мөр байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 178 дугаар хуудас/,

- Гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... 2018 оны 11 дүгээр сар Х-, Х.Э- ах бид 3 замаа үхэр авч нядлаад аваад явья гэж тохироод Хөвсгөл аймгаас 14 цагийн үед Улаанбатар хот чиглэлд хөдөлсөн. Тэгээд явж байгаад Тариалан сум руу салаад Намнангийн ар гэх газар 20 гаруй тооны үхэр байхаар нь бид 3 нийлж байгаад 4 тооны үхэр барьж авч гурвуулаа нийлж машин дээрээ ачсан. Тэгээд шууд Улаанбаатар хотын чиглэлд явсан. Явсаар байгаад 02 цагийн үед Булган аймгийн төв рүү дөхөөд ороод ирсэн чинь зам дээр цагдаа байсан. Тэгсэн Х- машинаа зам гаргаад тоормослож зогсоод машинаас буугаад зугтаасан. Х.Э- бид хоёр цагдаад баригдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 дугаар хуудас/,

- Гэрч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Хөвсгөл аймагт ирээд С.М- болон Х- гэх залуутай танилцаад уулзсан. Тэр Х- гэх залуу бид хоёрыг С.М- танилцуулсан. Бид 3 уулзаж байхдаа өнөөдөр Хөвсгөл аймагт хоноод маргааш буцахдаа замаасаа идэшний хэдэн үхэр хийгээд явья гэж яриад 2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Хөвсгөл аймгаас Улаанбаатар орох гээд 17 цагийн үед гарсан. Тэгээд явж байхад Хөвсгөл аймгийн Тариалан сумаар дайраад явж байхад 20 гаруй тооны үхэр байхаар нь бид 3 гурван талаас нь хоргоож байгаад 4 тооны хүрэн зүсмийн үхэр барьж хамтдаа нядлаад Х-гийн унаж явсан 20-05 ХӨВ улсын дугаартай хөх өнгийн Портер маркийн тээврийн хэрэгсэлд ачаад шууд Улаанбаатар хот руу гарсан. Шөнийн 02 цагийн үед Булган аймаг руу орж ирээд явж байхад зам дээр цагдаа байсан. Тэгсэн Х- машинаа унтраагаад зугтаад өгсөн. Харин С.М- бид хоёр машин дотор үлдээд баригдсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 183-185 дугаар хуудас/,

- Гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “Би 2018 оны 11 дүгээр сарын эхээр Улаанбаатар хотоос Хөвсгөл аймгийн Мөрөн суманд амьдардаг хялар Т- хО-той Д.Т-тай уулзахаар ирсэн юм. ...Тэгээд 11 дүгээр сарын 17-ны хагас сайн өдөр би хот явах гэсэн чинь Т- би чамайг Эрдэнэт хүргээд өгье, замд манай дүү нар байгаа гээд 12 цагийн үед бид хоёр Т-гийн өөрийнх нь машинаар явсан. Явж байтал Тариалан сумын нутаг дэвсгэрт Т-гийн дүү нар гээд хөх өнгийн портер машинтай 3 залуу байсан. ...цаашаа яваад Зүлэгт гэдэг нэртэй хоолны газарт О-иж хоол идсэн. Тэнд хоол идээд байж байтал Т- болон нөгөө танихгүй гурван залуу надаас хол О-иж уулзаад байсан. Тэд нар уулзаж дуусаад цаашаа явахаар болоод Т- портер машины ачаан дээрээс 3-4 том шуудайтай зүйл аваад өөрийнхөө машины ар талын багаж руу хийсэн. ...Зүлэгтээ хөдлөөд 20-30 километр явж байтал засмал зам дээр нөгөө гурван залуу нь портер машинтайгаа хүлээж байхаар нь Т- хажууд нь зогсоод өөрийнхөө машины ард нь хийсэн нөгөө 3-4 шуудайтай зүйлээ буцаагаад портер дээр ачсан. ...Тэгээд Т- гурван дүү Булганы цагдаа дээр баригдсан байна. Мах нь гарал үүсэлгүй хулгайн мах байсан байна гэж ярьж байгаад бид хоёр буудалдаа хоносон. ...Т-тэй хамт явсан энэ гурван хүн мөн байна” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар хуудас/,

- Хохирогч П.С-гийн хулгайд алдсан 2 тооны үхрийг нийт 900.000 төгрөгөөр, хохирогч Н.З-гийн хулгайд алдсан 2 тооны үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 6.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 229 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Намнангийн арын тэнд байсан модны хаянаас О-иж ачсан, намайг О-иход тэнд нядалсан үхрийн махнууд байсан. Тэр махнуудыг цагдаад баригдахаасаа 2 хоногийн өмнө О-иж ачсан юм. Уг нь энэ хэрэгт Х.Э- нь ямар ч хамаагүй юм. С.М- нь хэд хоногийн өмнө явж тэр 4 үхрийг нядалж үлдээчихээд надад зааж өгч махыг нь ачуулсан юм” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/,

- Яллагдагч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2018 оны 11 сарын 15-ны өдөр Н.Х- над руу нэг танихгүй дугаараас залгаад: Х- ах нь байна завтай байна уу уулзая гэхээр нь би завтай байна гэж хэлэхэд 4 замын энд хүрээд ир гэсэн. Тэгэхээр нь би ахын гэрээс гараад дөрвөн замын энд ирэхэд Н.Х- өөрийнхөө машинтай ирсэн байхаар нь би машинд нь ороод суусан чинь Н.Х- ганцаараа машин дотроо байсан. Тэгээд ах нь цагдаа дээр хэрэгтэй байгаа, ах нь оргосон, О-их газар байхгүй, Улаанбаатар хотод ажил төрөл олдоод хэсэг байх газар байна уу гэхээр нь О-иход олдох байх гэтэл Н.Х- тэгвэл хамт явъя, надад жолооны үнэмлэх байхгүй, машин бариад явах хүн байна уу гэхээр нь би хотод манай хүргэн байгаа гээд Эрдэнсүрэн ахыг Улаанбаатар хотоос хүрээд ирээч гэж дуудсан. 2018 оны 11 сарын 17-ны өглөө замын унаагаар Х.Э- ирсэн. Х.Э- ирээд ахын гэрт ирсэн. Бид хоёр шууд Н.Х- руу залгаад бөхийн өргөөний тэнд уулзсан. Н.Х- тэгэхэд ганцаараа ирсэн. Бид гурав дэлгүүр орж ус ундаа, хоол хүнс аваад Улаанбаатар хот руу гарсан. Бид нар 17 цаг болж байхад хөдөлсөн, явж байх замд Н.Х- хоосон явахгүй шүү, ийшээ гарч байгаад идшээ бэлдэж авнаа гэсэн. Х.Э- тэгье гэсэн. Тэгээд явж байгаад Тосонцэнгэл сумын урдуур засмал замаар өнгөрч яваад замаасаа хойшоогоо уул тал руугаа гараад эгцээрээ явж байтал зам дээр монголын үхэрнүүд явж байхаар нь ард нь О-иж зогсоод машины гэрлээ унтраасан. Тэгээд намайг яваад үхрүүдийг бөөгнүүлээд ир гэхээр нь би явж үхрүүдийг бөөгнүүлж ирсэн чинь Н.Х-, Х.Э- хоёр бугуйлаар 8 үхэр барьж авсан. Тэр найман үхрийг Н.Х- бүгдийг нь нугаслаж алаад дараа нь бид гурав нийлээд үхрүүдийг өвчсөн. Тэгээд гэдэс дотрыг нь гаргаж хаяаад толгойг нь таслаж хаяад шийрийг нь машин дээрээ ачсан. Тэгээд 8 үхрийн махаа ачаад явсан. Зүлэгтийн гуанзан дээр ирэхэд шөнийн 03 цаг болж байсан. Бид гурав тэнд байж байгаад өглөө болгосон. Өглөө болоход Х.Э- бид хоёр гуанзан дээр үлдсэн. Н.Х- Тариалангийн төв рүү яваад 4 үхрийн махаа буулгаад ирсэн. Өөрөө ярихдаа эхнэрийнхээ махаа буулгасан гэж байсан. Би хаана хэнийд буулгасан гэдгийг нь мэдээгүй. Бид гурав Зүлэгтийн гуанзан дээр байж байтал орой 19 цагийн үед Т- гэж дуудаад байдаг хүн жижиг машинтай ирсэн. Т-гийн машин дотор нэг танихгүй хүн байсан. Т-г ирсний дараа Х- тэр машин руу ороод сууж байгаад бууж ирснээ өөрийнхөө машины дээрээс амыг нь боосон 2 ширхэг цагаан шуудайтай зүйл аваад Т-гийн машины ар руу хийсэн. Тэгтэл Т- гэдэг хүн машинаараа түрүүлээд явсан. Би юун хүмүүс байгаа юм бэ гэсэн чинь Н.Х- таньдаг хүмүүс байгаа юм аа гэсэн. Тэгээд бид нар замдаа сааталгүй явсаар байгаад шууд Булган орсон. Булган дээр цагдаа саатуулах үед Н.Х- машин барьж явсан, тэгээд машинаа замаас гаргаж хаяж унтраангуутаа би яваагүй шүү, та хоёр л явсан гэж хэлээрэй гээд зугатаагаад явчихсан. Ингээд цагдаад баригдсан. Цагдаад баригдах үед Н.Х- энэ 4 үхрийг Тариалангаас авсан гэж хэлээрэй, газрыг нь би зааж өгнө, бусад юмыг нь би зохицуулна гэсэн. ...Хар зүсмийн монголын үхэр 1, улаан зүсмийн монголын үхэр 4, ягаан зүсмийн үхэр 1, духандаа сартай үхэр 1, жижигхэн биетэй монголын үхэр 1 байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/,

- Яллагдагч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Мөрөнд 11 сарын 16- ны өглөө 11 цаг болж байхад ирээд хадам ээжийн гэрт О-сон. Тэнд О-иход Оюунбилэг, хадам ээж 2 байсан. Хадам ээжийн гэрт О-оод байж байсан чинь С.М- миний гар утас руу танихгүй дугаараас залгаад: та хэзээ буцах гэж байгаа юм бэ гэхээр нь би өнөө орой буцна гэтэл С.М-: наанаас нь чинь нэг портер машин Эрдэнэт орох гэж байгаа та тэр хүнтэй уулзаад Эрдэнэт ортол машин бариад яваад өгөөч гэхээр нь зардлын хэдэн төгрөг нь хаа юм гэж бодоод тэгье гэсэн. Тэгээд С.М- надад нэг юнителийн дугаар өгөөд наад дугаараараа холбогдоод ирээрэй гэхээр нь өгсөн дугаар руу нь залгасан чинь нэг эрэгтэй хүн 17 цагийн үед 9 дүгээр хорооны замын уулзвар дээр ирээрэй гэхээр нь би 16 цаг өнгөрч байхад уулзах газраа О-сон. Тэгэхэд нэг хөх портер машинтай хүн ирээд намайг машиндаа суулгасан. Машинд нь суугаад явахад тэр залуу өөрийгөө Х- гэдэг гэж танилцуулаад бичиг баримтаа Эрдэнэтэд орхисон байна гэсэн. Бид хоёр Мөрөнгөөс 17 цаг өнгөрч байхад гараад явсан, Мөрөнгөөр гарахад Н.Х- машинаа унаад явсан, бид хоёр явсаар байгаад шууд Тариалангын зүлэгтийн гүүрэнд О-сон. Тэнд О-иход С.М- замын эсрэг талын нэг байшинд ганцаараа байж байсан. Би тэнд О-оод замын эсрэг талын дэлгүүрээс ундаа авахаар явган яваад хэсэг болоод буцаад ирэхэд Х-, С.М- хоёр портер машины тэвшин дээр баахан мах аччихсан зам дээр гарч ирээд зогсож байсан. Тэр ачсан мах нь сайн хөлдөөгүй байсан. Тэгээд тэндээс би машин унаад хөдөлсөн. Зүлэгтийн гүүрнээс хөдлөөд хэсэг явж байтал Тариалан руу салдаг замын дэргэд нэг жижиг суудлын машин зогсож байсан. Тэгтэл Н.Х- наад машиныхаа урд нь гараад зогсчих гэхээр нь урд нь гараад зогссон. Тэгтэл Х- С.М- хоёр тэр машин руу нэг шил архи аваад орсон, тэр хоёр нэлээд удаад гарч ирэхдээ согтуу гарч ирсэн. Х- тэр хоёр жижиг машинаас гарч ирээд портерын тэвшин дээрээс цагаан өнгийн шуудайтай амыг нь боосон нэг юм гаргаж ирээд жижиг тэрэгний ард талын багаж руу хийсэн. Тэгээд тэр хоёр машинд орж ирж суугаад яв гэхээр нь би машинаа унаад цаашаа явсан, миний урд талд жижиг машин хөдөлсөн. Тэгээд явж байтал Х- зогсоорой гэхээр нь зогссон чинь С.М- машинаас буугаад урд талын жижиг тэрэг рүү суусан. Тэгээд хөдөлцгөөсөн. Яваад Уньт өнгөрч байхад С.М- жижиг тэрэгнээс буугаад портерт орж ирсэн, тэгэхдээ С.М- нэлээд согтуу байсан. Тэгээд цаашаа явж байтал Булган орохын наахна талд миний нойр хүрээд, явж чадахааргүй болчихоор нь Х-д чи хэсэг машин барих уу, би нойргүй явж ирсэн болохоор унтчих гээд байна гэсэн чинь Х- тэгье гээд машинаа унаад хөдөлсөн. Би машинд ороод унтсан. Унтаж байтал машин зогсохоор нь сэрсэн чинь Х- машинаас гараад зугатааж байсан. Машины дэргэд Булганы цагдаа нар ирээд бид нарыг саатуулсан. Тэгээд Булганы цагдаагийнхан тэр шөнөжин Х-г хайгаад олоогүй. Маргааш өглөө нь би Х-гийн дугаараар залгаж ярьж Х-г дуудсан. Х- ирэхээс өмнө нь хялар хО-той Т- Булганы цагдаа дээр байцаагчтай нь уулзаад байсан. Тэгээд удалгүй Х- баригдсан. ...Зүлэгтийн гүүрний тэнд О-иход С.М-ийн байсан байшингаас ачсан байх гэж бодож байна. Би хаанаас ачсан гэдгийг нь мэдэхгүй байна. Намайг дэлгүүр яваад ундаа тамхи аваад ир гэхээр нь дэлгүүр рүү явган яваад буцаад ирэхэд машины тэвшин дээр мах ачаатай байсан. ...Маргааш нь Булганы цагдаа дээр баригдсан байхад Т- хар өнгийн Ландкрузер 570 машинтай ирээд Булганы байцаагчтай уулзаад машиныг нь авах гээд байх шиг байсан” гэх мэдүүлэг /2-р хх-ийн 85-86 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.6. Шүүгдэгч Н.Х- нь шүүгдэгч Д.Ө-, Д.Т- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн өмчлөлийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг Нисэх онгоцны буудлын чанх урд хөдөө байдаг. Тэнд манайх зусаад 10 гаруй жил болж байна. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой манай өөрийн 186 тооны хонь алга болсон. Миний өөрийн бодлоор манай хонь өөрсдийн хөлөөр орой бэлчиж алга болоод замаас нь хүмүүс завшсан гэж бодож байгаа. Манайх нийт 186 тооны хоньтой түүний 110 тооны хонь нь эм хонь, үлдсэн нь 70 гаруй тооны хонь нь эр хонь байгаа. Түүнээс одоогийн байдлаар 174 тооны хонийг олж авсан байгаа. 12 тооны хонь олдоогүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 07-ны орой би 22 цаг өнгөрч байхад хонио хотлуулсан. Манайх хурга, ямаа, ишгээ тусад нь ялгаад хашаанд хашдаг. Хашааны гадаа зөвхөн хонио задгай хэвтүүлдэг. Би хонио хотлуулаад гэртээ зурагт үзэж байгаад орой 00 цаг өнгөрч байхад хонио гарч хартал манай хашааны гадаа хэвтэж байсан хонь маань алга болсон байсан. Би нисэх онгоцны буудлын урдуур ойролцоогоор 1 гаран хайсан. Тэгээд хонио олж чадаагүй өглөө хайж ольё гэж бодоод гэртээ хариад амарсан.Өглөө 06 цаг өнгөрч байхад ... нисэх онгоцны буудлын араар хонио хайж явтал хээрээс 52 тооны хонийг олсон.Мөн нисэх онгоцны буудлын ард зусдаг Мянган гэх айлаас 1 тооны хонийг олсон. Уг хонь ганцаараа гүйж ирж хоньтой нийлсэн гэж Мянган ярьж байсан. Өдөр Хатгал тосгон луу явдаг хар замын хажуугаас 3 тооны хонио олж авсан. Сүхийн амны наана байх Х- гэх айлаас өөрийн 5 тооны хоньтой олж авсан. Орой Мянган гэх хүн манай хонинд 2 тооны хонь чинь гүйж ирсэн гэж надад хэлсэн. Би тэр 2 хонийг ялгаж авсан. Дулааны энгэр гэх газрын дээхэн талд байх айлаас 4 тооны хонь ялгаж авсан. Маргааш нь би гэртээ үлдэж хонио харж манай хадам ах Банди төрсөн эгч Б.О- 2 хонио хайхаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр өглөө би 09 цаг болж байхад Мөрөн сумын ... тоотод байдаг гэрээсээ гараад 09 цаг 40 минут болж байхад шүүх рүү О-иж цагаа бүртгүүлэхэд, манай найз Х- ирээгүй байхаар нь би гэр рүүгээ алхаж яваад хүний гар утас гуйгаад найз Х-гийн ... дугаарлуу залгаад чи хаана байгаа юм цагаа бүртгүүлсэн юм уу? гэж асуусан чинь үгүй би чөлөө авсан гэж надад хэлсэн. Хэзээ чөлөө авсан юм бэ гэж асуусан чинь харин хот явах гээд гэж надад хэлсэн. Тэгэхээр нь хэзээ явах гэж байгаа юм гэж асуусан чинь өнөөдөр л явах гэж байна, уулзаа байна чи 1-р хороонд байдаг “Тарган нуур” гээд дэлгүүр дээр хүрээд ир гэж надад хэлсэн. Тэгээд яваад О-сон чинь Х- 4 хонь байшин дотор хийсэн энэ хонинуудыг нядлалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд хонийг нь янзлалцаж өгөөд байж байсан. Гаднаас энгийн хувцастай 2 цагдаа хашаа руу ороод ирсэн. ...2019 оны 07-р сарын 08-ны өглөө 08 цагийн үед найз Н.Х- манай гэр болох Мөрөн сумын 04-р хороо 25-р гудамж 19 тоот гэрт ирсэн. Ирэхдээ мотоцикльтой ирсэн байсан. Н.Х- надад хэлэхдээ хэдэн хонь шөнө тууж ирээд Мөрөн сумын урд хаясан. Тэгтэл өнөө өглөө О-оод авах гэсэн чинь нөгөө хонинуудаа олохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг чи гэртээ байж байх юм уу гэж надаас асуухад би хариуд нь шүүх орж ирчихээд гэртээ байж байна гэж Н.Х-т хэлсэн. Тэгээд надад өөр юм хэлэлгүй буцаад яваад өгсөн. Өглөө 10 цагийн үед Н.Х- мөн манай гэрт өөрийн бор ногоон өнгийн Stагех маркийн машинтайгаа ирээд нөгөө хонинуудаа олчихлоо хоёулаа хамт явъя гэж надад хэлсэн. Би Н.Х-ын машинд суугаад хамт явтал Мөрөн сумын 13-р хорооноос урагшаа Дулааны цахилгаан станцын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах эзэнгүй блоконд хашаанд 100 гаруй тооны хонь хашсан байсан. Н.Х- бид хоёрын тэр хашааны ойролцоо ирэхэд урдаас хар өнгийн жийп /ямар маркын машин байсныг нь мэдэхгүй байна/ хажуугаар өнгөрсөн. Н.Х- надад хэлэхдээ махны ченж Б- ирсэн байна гэж хэлсэн. Н.Х- бид хоёр хашаанд байсан 100 гаруй тооны хониноос авахаа авъя гээд том эр хониноос нь ялгаад 30 гаруй тооны хонииг нь ялгаж аваад, би Дэлгэрмөрөн гол өгсөөгөөд ертөнцийн зүгээр хойшоо зүгт туусан. Намайг Н.Х- 30 гаруй тооны хонио гол өгсөөгөөд тууж бай гээд өөрөө 70, 80-аад хониныхоо хажууд үлдсэн. Би Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгийн харалдаа гол дагуулаад 30 гаруй тооны хонио ганцаараа тууж явж байтал араас Н.Х- ирсэн. Би тэр үед айгаад Н.Х-т гэр рүүгээ явлаа гэж хэлтэл Н.Х- надад за би наад хонинуудыг чинь хүнд үзүүлээд зохицуулна орой залгана шүү гар утсаа аваарай гэж хэлсэн. Би Хүрэлбатаараас салаад шууд гэртээ ирсэн. Би гэртээ байж байтал орой харанхуй болж байхад Н.Х- над руу дахин гар утсаар залгаад Нисэхийн гүүрэн дээр хүрээд ир нөгөө хэсэг хонио аргалая гэж хэлсэн. Би захын урдаас мотоцикль хөлслөөд Н.Х- дээр явж О-сон. Н.Х- бид хоёр 30 гаруй тооны хэсэг хонио туугаад Мөрөн сумын 02-р хороо “Тарган нуур” дэлгүүрийн замын эсрэг талын харалдаа хашаан дотор байрлах шавран муу байшин дотор хонио оруулж хашсан. Тэгээд Н.Х- хоёулаа өглөө хонинуудаа зохицуулая гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 07-р сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Н.Х- над руу гар утсаар залгаад нөгөө газраа хүрээд ир гэж хэлсэн. Би тэр газар явж О-оод байж байтал Н.Х- ирээд бид хоёр биллярд гэсэн бичигтэй нэг байшин руу нь ортол дотор нь 4 хонь нядалсан байсан. Би энэ хонинуудыг хэн нядалсан юм бэ гэж асуутал Н.Х- би өглөө ирж нядалсан юмаа гэж надад хариулсан. Би тэр хонинуудын махнаас нь эвдэж өгч байтал цагдаа нар ирсэн. ...Надад Н.Х- анх хэлэхдээ наад 100 гаруй тооны хонинууд чинь ямар ч асуудалгүй. Холоос тууж ирсэн гэж надад юм гэж хэлсэн. Би тэр үеэс хулгайн хонь гэдгийг мэдсэн. ...Зарим нь сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай байсан, зарим нь будаггүй байсан. ...Бусад хонийг нь тэр эзэнгүй хашаанд нь үлдээсэн. Би ялгаж авсан 30 гаруй тооны хонио туугаад явсан. Н.Х- тэр хашаатай хоньтой үлдсэн. Тэр үлдсэн хонийг яг зарж үрсэн талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07-р сарын эхэн үеэр одоо яг хэдний өдөр байсныг санахгүй байна /наадмын өмнөх өдөр байсан. Өглөөний 09 цаг өнгөрч байхад зүс таньдаг Нямка /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ над руу ... дугаарын гар утаснаас залгаад хямдхан хонь худалдаж авах уу гэж надаас асуусан. Би тэр хонийг чинь үзье гэж хэлэхэд Мөрөн сумын 13-р хорооны урд байрлах Дулааны цахилгаан станцын хажуу талын эзэнгүй хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ганцаараа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх өнгийн марк X маркийн машинтай явж О-сон. Намайг О-иход эзэнгүй блокон хашаанд 100 орчим тооны сэрвээн дээрээ /хөх байсан уу ногоон байсан уу/ будагтай хонинууд байсан. Мөн намайг ирэхэд тэр хонин дээр хүн байхгүй байсан бөгөөд би ... дугаарын гар утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь танил махны ченж Б-ыг дуудсан. Тэгтэл удалгүй Б- өөрийн хар өнгийн 470 маркийн машинтайгаа ирсэн. Б- бид хоёр уулзаж байгаад Б- гарал үүслийн бичигтэй бол авъя гэж хэлээд яваад егсөн. Яг Б-ыг явах замд бор өнгийн старекс машинтай Н.Х-, Д.Ө- хоёр зөрөөд хонин дээр ирсэн. Би та хоёр юу хийж яваа юм бэ гэж асуутал энд хүнтэй уулзах гзж байна гэж надад хзлсэн. Би тэр хоёрыг орхиод буцаад Мөрөн сумын 04-р хороонд байдаг Оранж нэртэй хүнсний дэлгүүр дээр хүрч ирээд байж байтал өдөр 12 цагийн үед ... дугаарын утаснаас Нямка гэх залуу над руу мөн залгасан. Нямка хэлэхдээ Мөрөн сумын 02-р хороонд “Тарган нуур” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын Төмөрийн хашаанд хонь байгаа ирж үзээч гэж хэлсэн. Би Б-ын хамт О-иж хонь үзтэл Нямка бас байхгүй байсан. Тэр үед өдрийн 12 цаг болж байсан. Тэгтэл тэр хашаан дотор байх шавран байшин дотор 20 гаруй тооны сэрвээн дээрээ ногоон будагтай хонь хашсан байсан. Би Нямкагийн мөн ... дугаарын гар утас руу залгатал утсаа авахгүй байсан. Б- бид буцаж яваад би Оранж нэртэй хүнсний дэлгүүр дээрээ сууж байтал Нямка ... дугаарын гар утаснаас залгаад 5 төлөг байна та худалдаж аваач гэж хэлсэн. Би хаана байгаа юм гэж асуутал Хүнсний захын урд хонь зардаг газар байна гэж хэлсэн. Би захын урд талд О-тол Нямка 5 төлөг шонгоос уясан ганцаараа зогсож байсан. Тэгээд би танил Б-ийн ээж хонь худалдаж авна гэж ярьж байсан болохоор Б-ийн ээжид Нямка бид хоёр 5 төлөгөө аваачиж өгсөн. Аваачиж өгөхдөө 2 хонийг миний машинаар, 3 хонийг таксигаар авч яваад Мөрөн сумын 05-р хороо /хаягийг нь санахгүй байна/ аваачиж өгсөн. Тэр 5 тооны төлөгний арьсыг Нямка буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед танил Д.Т- над руу ... дугаарын гар утсанас залгаад хонь худалдаж авах уу гэж асуусан. Би О-иж үзье хаана байгаа юм гэж асуутал Мөрөн сумын 13 дугаар хороо Дулааны цахилгаан станцийн арын эзэнгүй хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр Д.Т-ын заасан газарт О-иж үзтэл Д.Т- өөрийн хөх өнгийн X марк 2 маркийн машинтайгаа байсан. Би О-иж хонийг үзтэл 100 гаруй тооны хонь байсан. Д.Т- нь нэг хонио 80.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би буруу гарын хонь гэдгийг мэдээд авбал 10 хонь авья гэж хэлээд яваад өгсөн. Намайг машиндаа суугаад хөдлөхөд бор өнгийн старекс маркийн машинтай Х- зөрсөн. Түүний хажууд миний өмнө харж байсан залуу хамт явж байсан ...намайг зөрөхөд Н.Х- ирсэн байхаар нь би буруу гарын хонь юм байна гэж бодож байсан. Тэгээд би хониос худалдаж аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/,

- Гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын эхээр ...санагдаж байна. Тухайн үед манай хүүхэд Б- Ханх сум руу ажлаар явсан байсан ба явахаасаа өмнө нь Д.Т-т хямдхан мах байвал ээж авах юм шүү гэж захисан юм шиг байсан. Тэгээд нэг өдөр би цайны газар дотроо байж байтал 11 цагийн үед Д.Т- ганцаараа орж ирээд “хүнд зарах 5 хонь байгаа байна та мах авах юм уу” гэхээр нь би авъя гэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Д.Т- над руу залгаад “хонь зарах хүн хонио аваад ирсэн байна, хаана аваачих вэ” гэхээр нь би 5 дугаар хороонд хашаанд авааччих гэж хэлсэн. Тэгээд хонь нядлуулахаар танилынхаа хүнийг дуудаад тэр хүнтэйгээ хамт 13 цагийн орчимд гэртээ харьсан. О-иход манай хашааны граш дотор 5 хонь хийж үлдээгээд хүмүүс нь явсан байсан. Би О-оод нөгөө хүнээрээ хонио нядлуулаад өөрөө гэдсийг нь цэвэрлэсэн. Хонио нядлаж дуусаад энэ хонинууд чинь туранхай юм байна гэж Д.Т- руу залгаж хэлсэн чинь өөдөөс “хүн нь одоо О-их байх та тэр хүнтэйгээ яриарай” гэсэн. Тэгээд байж байтал үдээс хойш 16 цагийн үед дунд зэргийн нуруутай, монхор хамартай шар царайтай хүн ирээд надаас 180.000 төгрөг аваад явсан. Гэхдээ тэр залуу 1 хониныхоо махыг буцааж авна гээд нэг махаа аваад явсан байсан. Би тэр хүнд 4 хонины мөнгө гэж 180.000 төгрөг өгсөн. Тэр хүн бас явахдаа хонины нэхийг толгой шийртэй нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 180 тооны хонийг 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Ө- бид хоёр 4 тооны хонь л нядалсан ч мах, толгой шийр, арьсийг нь хохирогч буцаан авсан. Д.Т- буюу Т- нь 5 хонийг авч яваад Цэнгэл гэдэг хүнд өгсөн байсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байтал Н.Х- манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд надад хонь мал байна гэж ярьсан. Тэгээд би хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Би Х-г явсны дараа шүүх орж цагаа бүртгүүлчихээд гэртээ байж байтал Н.Х- эргэж хонь руу явъя гэхээр нь би тэгье гээд бид хоёр журмын хашааны тэнд байдаг тоосгон хашааны тэнд О-сон. Тэнд О-иход сэрвээн дээрээ будагтай 100 толгой хонь байхаар нь 32 тооны хонь ялгаж салгаад гол өгсөөгөөд туугаад явсан. үлдсэн хонь нь нөгөө хашааныхаа тэнд үлдсэн. Н.Х- бид хоёр хонийг тууж гол өгсөж явсаар байгаад тэр өдрийнхөө орой нь харанхуй болсон байхад 2 дугаар хороонд Хариадын Төмрөө гэдгийн хашаа руу 32 хонио тууж оруулсан. Тэнд О-иход Н.Х- хонь авах хүн энд ирнэ гэж ярьж байсан. Би тэндээсээ гэр рүүгээ явсан. Намайг гэртээ харихад 00 цаг өнгөрсөн байсан. Маргааш нь гэртээ байж байтал 09 цаг өнгөрч байтал Н.Х- над руу залгаад 3-4 хонины мах эвдэлцээд өгөөч хот явах гэж байна гэхээр нь би 2 дугаар хороонд хонь хашсан газраа О-сон. Тэнд О-иход нөгөө 28 хонь хашаанд байсан, 4 хонины амийг тасалсан байхаар нь би ороод махыг нь эвдэлцэж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ын хуучин хашаанд Б- гэж айл байгаа. Б-ийн хашаанд 5 тооны төлөг нядалсан. Тэр 5 тооны төлөгийг Нямка гэдэг залуу бид хоёр хамт авч О-иж нядалсан. Тэгээд махыг нь Б-ийн ээжийн гуанзанд аваачиж өгөөд мөнгийг Нямкад авсан. Би тэрнээс хэдэн ч төгрөг аваагүй. Тухайн үед Б-ийн хашаанд ээж нь гээд хөгшин л байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.7. Шүүгдэгч Д.Ө- нь шүүгдэгч Д.Т-, Н.Х- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг Нисэх онгоцны буудлын чанх урд хөдөө байдаг. Тэнд манайх зусаад 10 гаруй жил болж байна. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой манай өөрийн 186 тооны хонь алга болсон. Миний өөрийн бодлоор манай хонь өөрсдийн хөлөөр орой бэлчиж алга болоод замаас нь хүмүүс завшсан гэж бодож байгаа. Манайх нийт 186 тооны хоньтой түүний 110 тооны хонь нь эм хонь, үлдсэн нь 70 гаруй тооны хонь нь эр хонь байгаа. Түүнээс одоогийн байдлаар 174 тооны хонийг олж авсан байгаа. 12 тооны хонь олдоогүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 07-ны орой би 22 цаг өнгөрч байхад хонио хотлуулсан. Манайх хурга, ямаа, ишгээ тусад нь ялгаад хашаанд хашдаг. Хашааны гадаа зөвхөн хонио задгай хэвтүүлдэг. Би хонио хотлуулаад гэртээ зурагт үзэж байгаад орой 00 цаг өнгөрч байхад хонио гарч хартал манай хашааны гадаа хэвтэж байсан хонь маань алга болсон байсан. Би нисэх онгоцны буудлын урдуур ойролцоогоор 1 гаран хайсан. Тэгээд хонио олж чадаагүй өглөө хайж ольё гэж бодоод гэртээ хариад амарсан.Өглөө 06 цаг өнгөрч байхад ... нисэх онгоцны буудлын араар хонио хайж явтал хээрээс 52 тооны хонийг олсон. Мөн нисэх онгоцны буудлын ард зусдаг Мянган гэх айлаас 1 тооны хонийг олсон. Уг хонь ганцаараа гүйж ирж хоньтой нийлсэн гэж Мянган ярьж байсан. Өдөр Хатгал тосгон луу явдаг хар замын хажуугаас 3 тооны хонио олж авсан. Сүхийн амны наана байх Х- гэх айлаас өөрийн 5 тооны хоньтой олж авсан. Орой Мянган гэх хүн манай хонинд 2 тооны хонь чинь гүйж ирсэн гэж надад хэлсэн. Би тэр 2 хонийг ялгаж авсан. Дулааны энгэр гэх газрын дээхэн талд байх айлаас 4 тооны хонь ялгаж авсан. Маргааш нь би гэртээ үлдэж хонио харж манай хадам ах Банди төрсөн эгч Б.О- 2 хонио хайхаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

- Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07-р сарын 09-ний өглөө 06 цагийн үед би усанд орох зорилгоор Дэлгэрмөрөн гол орсон. Би Мөрөн сумын 8-р хороо “Ирээдүй” цолцолбор сургуулийн цаад талд О-тол голын эргэн доор шахагдсан 30 гаруй тооны сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай хонь байсан. Би тэр 30 гаруй тооны хонийг туугаад Мөрөн сумын 02-р хороо /яг хаягийг нь мэдэхгүй байна/ дотроо снүкер биллярдтай хашаанд уг хонинуудаа тууж оруулсан. Би тэр хониос өөрийн хэрэгцээнд буюу эхнэр хүүхдийн бие муу байгаа тул 4 тооны хонийг өөрийн найз Д.Ө-ын хамтаар нядалсан. Би уг нь 1 тооны хонийг нь мөнгө болгоод 3 тооны хонийг нь Улаанбаатар хот руу эхнэр хүүхэд рүүгээ авч явах гэж байсан юм. Тэгээд 4 тооны хонио нядалж байхад цагдаа нар орж ирсэн. Би хонио ганцаараа туугаад дээр дурьдсан Мөрөн сумын 2-р хороонд байх айлын хашаанд хонио хашиад байж байтал над руу найз Д.Ө- гар утсаар залгасан. Д.Ө- намайг чи хаана байгаа юм бэ шүүх дээр ирэхгүй юм уу гэж надаас асуусан. Би 2019 оны 07-р сарын 05-ны өдөр буюу 5 дахь өдөр чөлөө авсан гэж хэлсэн. Би хот руу явах гэж байна, эхнэр хүүхдийн бие муу байгаа чи Мөрөн сумын 1-р хорооны “Тарганнуур” дэлгүүрийн энд хүрээд ир гэж хэлсэн. Өглөөний 09 цаг өнгөрч байхад найз Д.Ө- ирсэн. Би Д.Ө-ыг ирэхэд найзад нь 4 тооны хонь байна хамт нядалцаад өгөөч, найз нь хот явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд хамт хонь нядалсан. Тэр хашааны цаад буланд байх цагаан өнгийн шавран баашинд байсан 20 гаруй тооны хонины талаар Д.Ө- мэдээгүй. Би ирэхээс нь өмнө 4 тооны хонийг бэлдсэн байсан. ...2019 оны 07-р сарын 08-ны өглөө 07 цагийн үед Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн урд байрлах өөрийн хамаатан Магсаржав гэх айлаас сүү тараг авахаар явж байтал “Дулааны цахилгаан станц"-ын ертөнцийн зүгээр баруун талын мухар хашааны ойролцоо яг сайн тоог нь мэдэхгүй байна, 100 орчим тооны сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай хонинууд байсан. Би тэр хэсэг хонийг хараад буцаж хойшоо өгсөөд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгийн ойролцоо явж байгаад танил Д.Т-ын ... дугаарын гар утас руу залгасан. Д.Т-т би хэлэхдээ ‘‘Дулааны цахилгаан станц’’-ын ойролцоо эзэнгүй 100 орчим тооны хонь байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Т- чи одоо хаана байгаа юм, би яваад О-ьё гэж хэлсэн. Удалгүй Т- буюу /Д.Т-/ нь өөрийн хөх өнгийн марк X машинтайгаа ирсэн /машиных нь улсын дугаарыг нь мэдэхгүй байна/. Бид хоёр эмнэлэгийн гадаа уулзаад 100 орчим хонины талаар хэлтэл Д.Т- наад хониноос чинь авж заръя, чи машинаа цоожилчих гээд бид хоёр Д.Т-ын машинтай нөгөө хэсэг хонин дээр О-сон. Уг хонин дээр О-оод Д.Т- чи хонио буугаад туучих би чамайг дагаж явъя гээд “Дулааны цахилгаан станц”-ын ертөнцийн зүгээр яг хойгуур нь тууж гаргаад зүүн талын блокон эзэнгүй хашаанд 100 гаруй тооны хонио хашсан. Тэгтэл Д.Т- дүү Д.Ө- руу гар утсаар залгаж дуудсан. Удалгүй танил Д.Ө-, Д.Т- бид хоёр дээр ирсэн. Д.Ө-ыг авчирч өгсөн машинтай бид хоёр ус ундаанд яваад би Нэгдсэн эмнэлэгийн гаднаас машинаа аваад Д.Ө-тай 100 орчим тооны хонин дээр О-тол урдаас хар өнгийн Lexus 470 маркийн машинтай махны ченж Б- гарч ирсэн. Миний бодлоор Д.Т- махны ченж Б-ыг дуудаж хонь үзүүлсэн. Д.Ө- бид хоёр миний ногоон өнгийн старекс маркийн машинтай явж байсан бөгөөд Б-ыг хараад Мөрөн сумын 13-р хороо , хойд зүг рүү явсан. Тэгээд Мөрөн сумын 13-р хорооны хамгийн эхний нүүрэн эгнээний гудамжинд Д.Ө- бид хоёр машинтайгаа зогсож байтал Д.Т- бид хоёрын араас ирсэн. Тэгээд Д.Т-, Д.Ө- бид гурав нөгөө хэсэг хонин дээрээ О-оод том биетэй хониноос нь ялгасан. Нийт 30 гаруй тооны хонь ялгаад Д.Ө- гол өгсөөгөөд хойш нь явган туугаад явсан. Тэгтэл Д.Т- үлдсэн 70 гаруй тооны хонийг Б-д нэг хонийг нь 70.000 төгрөгөөр зарчих уу гэж надаас асуусан. Би мэдэхгүй өөрсдөө мэд надад хамаагүй би Улаанбаатар хот руу явахдаа эхнэр хүүхэддээ шөлний 2 хонины махтай л явмаар байна гэж хэлсэн. Уг өдөр оройн 21 цаг болж байсан байх Д.Ө- над руу 86775255 дугаарын гар утаснаас залгаад Мөрөн сумын нисэхийн гүүрний энд хүрээд ир гэж хэлсэн Би тэр үед Мөрөн сумын 02-р хороонд айлд байсан бөгөөд Д.Ө- дээр такси бариад О-сон. Тэгтэл Д.Ө- нисэхийн гүүрний тэнд нөгөө ялгаж авсан 30 гаруй тооны хоньтойгоо байсан. Бид хоёр тэр 30 гаруй тооны хонийг туугаад Мөрөн сумын 02-р хороо Тарган нуур дэлгүүрийн замын эсрэг талын биллъярд ажиллуулдаг хашаанд хонийг тууж оруулаад муу шавран байшинд нь хонийг хашсан. 2019 оны 07-р сарин 09-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Ө- бид хоёр Мөрөн сумын 02-р хороонд хонь хашсан хашаандаа О-сон. Бид хоёр тэндээ 4 тооны хонь нядалсан. Тэгээд Д.Ө- би цагаа шүүх дээр бүртгүүлэх ёстой гээд бид хоёр хамт явсан. Тэгтэл 09 цаг өнгөрч байхад Д.Ө- дээр дурьдсан дугаараас над руу залгаад би хонин дээрээ ирчихсэн байна чи ирэх болж байна уу гэж надаас асуусан. Би явж О-оод Д.Ө-ын хамт нядалсан хониныхоо махыг эвдэлж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Д.Т- нь Мөрөн сумын 08-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Хариад зоогийн газрын эзэн Төмөр гэх хүнийг таньдаг. Тэр Мөрөн сумын 02-р хороонд хонь аваачиж хашдаг хашаа байшин нь Төмөр гэх хүний эзэмшлийнх. Д.Ө-, Д.Т- бид гурав Мөрөн сумын “Дулааны цахилгаан станц’-ын ертөнцийн зүгээр баруун талын блокон хашаанд 100 гаруй тооны хонь ялгаж байхад Д.Т- нь надад тэр Төмөрийн хашаа байшингийн түлхүүрийг өгөөд муу шавран байшинд нь наад хонио туугаад оруулаарай гэж хэлсэн. 2019 оны 07-р сарын 08-ны орой 18 цагийн үед Д.Т- над руу ... дугаарын гар утаснаас залгаад чи Мөрөн сумын 05-р хороо урд зах дээр хүрээд ир гэж хэлсэн. Би урд зах дээр явж О-тол Д.Т- өөрийн хөх өнгийн марк X машинтайгаа зогсож байсан. Намайг О-тол Д.Т- нь дагаад явчих гэж хэлсэн. Би Д.Т-ыг дагаж явтал Мөрөн сумын 05-р хороонд байдаг ченж Б-ын гэрт О-сон. Тэнд О-иход Д.Т- нь наад хашаанд чинь 5 тооны хонь нядалж байгаа, чи толгой шийрийг нь аваад явчих гэж хэлсэн. Би Б-ын хашаа руу ортол саарал өнгийн шавран машины гражид нь нэг үл таних хөгшин хүн сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай 5 тоонь хонь нядалсан байсан. Тэр 5 тооны хонь Д.Т-, Д.Ө- бид нарын хулгайлсан хонь мөн байсан. Тэр 5 тооны хонины махыг Д.Т-ын найз Б- худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 27-29 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07-р сарын эхэн үеэр одоо яг хэдний өдөр байсныг санахгүй байна /наадмын өмнөх өдөр байсан. Өглөөний 09 цаг өнгөрч байхад зүс таньдаг Нямка /жинхэнэ нэрийг нь мэдэхгүй байна/ над руу ... дугаарын гар утаснаас залгаад хямдхан хонь худалдаж авах уу гэж надаас асуусан. Би тэр хонийг чинь үзье гэж хэлэхэд Мөрөн сумын 13-р хорооны урд байрлах Дулааны цахилгаан станцын хажуу талын эзэнгүй хашаан дээр хүрээд ир гэж хэлсэн. Би ганцаараа өөрийн эзэмшлийн ... улсын дугаартай хөх өнгийн марк X маркийн машинтай явж О-сон. Намайг О-иход эзэнгүй блокон хашаанд 100 орчим тооны сэрвээн дээрээ /хөх байсан уу ногоон байсан уу/ будагтай хонинууд байсан. Мөн намайг ирэхэд тэр хонин дээр хүн байхгүй байсан бөгөөд би ... дугаарын гар утас руу залгатал утсаа авахгүй байсан. Тэгэхээр нь танил махны ченж Б-ыг дуудсан. Тэгтэл удалгүй Б- өөрийн хар өнгийн 470 маркийн машинтайгаа ирсэн. Б- бид хоёр уулзаж байгаад Б- гарал үүслийн бичигтэй бол авъя гэж хэлээд яваад егсөн. Яг Б-ыг явах замд бор өнгийн старекс машинтай Н.Х-, Д.Ө- хоёр зөрөөд хонин дээр ирсэн. Би та хоёр юу хийж яваа юм бэ гэж асуутал энд хүнтэй уулзах гзж байна гэж надад хзлсэн. Би тэр хоёрыг орхиод буцаад Мөрөн сумын 04-р хороонд байдаг Оранж нэртэй хүнсний дэлгүүр дээр хүрч ирээд байж байтал өдөр 12 цагийн үед ... дугаарын утаснаас Нямка гэх залуу над руу мөн залгасан. Нямка хэлэхдээ Мөрөн сумын 02-р хороонд “Тарган нуур” хүнсний дэлгүүрийн замын эсрэг талын Төмөрийн хашаанд хонь байгаа ирж үзээч гэж хэлсэн. Би Б-ын хамт О-иж хонь үзтэл Нямка бас байхгүй байсан. Тэр үед өдрийн 12 цаг болж байсан. Тэгтэл тэр хашаан дотор байх шавран байшин дотор 20 гаруй тооны сэрвээн дээрээ ногоон будагтай хонь хашсан байсан. Би Нямкагийн мөн ... дугаарын гар утас руу залгатал утсаа авахгүй байсан. Б- бид буцаж яваад би Оранж нэртэй хүнсний дэлгүүр дээрээ сууж байтал Нямка ... дугаарын гар утаснаас залгаад 5 төлөг байна та худалдаж аваач гэж хэлсэн. Би хаана байгаа юм гэж асуутал Хүнсний захын урд хонь зардаг газар байна гэж хэлсэн. Би захын урд талд О-тол Нямка 5 төлөг шонгоос уясан ганцаараа зогсож байсан. Тэгээд би танил Б-ийн ээж хонь худалдаж авна гэж ярьж байсан болохоор Б-ийн ээжид Нямка бид хоёр 5 төлөгөө аваачиж өгсөн. Аваачиж өгөхдөө 2 хонийг миний машинаар, 3 хонийг таксигаар авч яваад Мөрөн сумын 05-р хороо /хаягийг нь санахгүй байна/ аваачиж өгсөн. Тэр 5 тооны төлөгний арьсыг Нямка буцаагаад аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед танил Д.Т- над руу ... дугаарын гар утсанас залгаад хонь худалдаж авах уу гэж асуусан. Би О-иж үзье хаана байгаа юм гэж асуутал Мөрөн сумын 13 дугаар хороо Дулааны цахилгаан станцийн арын эзэнгүй хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр Д.Т-ын заасан газарт О-иж үзтэл Д.Т- өөрийн хөх өнгийн X марк 2 маркийн машинтайгаа байсан. Би О-иж хонийг үзтэл 100 гаруй тооны хонь байсан. Д.Т- нь нэг хонио 80.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би буруу гарын хонь гэдгийг мэдээд авбал 10 хонь авья гэж хэлээд яваад өгсөн. Намайг машиндаа суугаад хөдлөхөд бор өнгийн старекс маркийн машинтай Х- зөрсөн. Түүний хажууд миний өмнө харж байсан залуу хамт явж байсан ... намайг зөрөхөд Н.Х- ирсэн байхаар нь би буруу гарын хонь юм байна гэж бодож байсан. Тэгээд би хониос худалдаж аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/,

- Гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын эхээр ...санагдаж байна. Тухайн үед манай хүүхэд Б- Ханх сум руу ажлаар явсан байсан ба явахаасаа өмнө нь Д.Т-т хямдхан мах байвал ээж авах юм шүү гэж захисан юм шиг байсан. Тэгээд нэг өдөр би цайны газар дотроо байж байтал 11 цагийн үед Д.Т- ганцаараа орж ирээд “хүнд зарах 5 хонь байгаа байна та мах авах юм уу” гэхээр нь би авъя гэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Д.Т- над руу залгаад “хонь зарах хүн хонио аваад ирсэн байна, хаана аваачих вэ” гэхээр нь би 5 дугаар хороонд хашаанд авааччих гэж хэлсэн. Тэгээд хонь нядлуулахаар танилынхаа хүнийг дуудаад тэр хүнтэйгээ хамт 13 цагийн орчимд гэртээ харьсан. О-иход манай хашааны граш дотор 5 хонь хийж үлдээгээд хүмүүс нь явсан байсан. Би О-оод нөгөө хүнээрээ хонио нядлуулаад өөрөө гэдсийг нь цэвэрлэсэн. Хонио нядлаж дуусаад энэ хонинууд чинь туранхай юм байна гэж Д.Т- руу залгаж хэлсэн чинь өөдөөс “хүн нь одоо О-их байх та тэр хүнтэйгээ яриарай” гэсэн. Тэгээд байж байтал үдээс хойш 16 цагийн үед дунд зэргийн нуруутай, монхор хамартай шар царайтай хүн ирээд надаас 180.000 төгрөг аваад явсан. Гэхдээ тэр залуу 1 хониныхоо махыг буцааж авна гээд нэг махаа аваад явсан байсан. Би тэр хүнд 4 хонины мөнгө гэж 180.000 төгрөг өгсөн. Тэр хүн бас явахдаа хонины нэхийг толгой шийртэй нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 180 тооны хонийг 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Ө- бид хоёр 4 тооны хонь л нядалсан ч мах, толгой шийр, арьсийг нь хохирогч маань буцаан авсан. Д.Т- буюу Т- нь 5 хонийг авч яваад Цэнгэл гэдэг хүнд өгсөн байсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байтал Н.Х- манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд надад хонь мал байна гэж ярьсан. Тэгээд би хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Би Х-г явсны дараа шүүх орж цагаа бүртгүүлчихээд гэртээ байж байтал Н.Х- эргэж хонь руу явъя гэхээр нь би тэгье гээд бид хоёр журмын хашааны тэнд байдаг тоосгон хашааны тэнд О-сон. Тэнд О-иход сэрвээн дээрээ будагтай 100 толгой хонь байхаар нь 32 тооны хонь ялгаж салгаад гол өгсөөгөөд туугаад явсан. үлдсэн хонь нь нөгөө хашааныхаа тэнд үлдсэн. Н.Х- бид хоёр хонийг тууж гол өгсөж явсаар байгаад тэр өдрийнхөө орой нь харанхуй болсон байхад 2 дугаар хороонд Хариадын Төмрөө гэдгийн хашаа руу 32 хонио тууж оруулсан. Тэнд О-иход Н.Х- хонь авах хүн энд ирнэ гэж ярьж байсан. Би тэндээсээ гэр рүүгээ явсан. Намайг гэртээ харихад 00 цаг өнгөрсөн байсан. Маргааш нь гэртээ байж байтал 09 цаг өнгөрч байтал Н.Х- над руу залгаад 3-4 хонины мах эвдэлцээд өгөөч хот явах гэж байна гэхээр нь би 2 дугаар хороонд хонь хашсан газраа О-сон. Тэнд О-иход нөгөө 28 хонь хашаанд байсан, 4 хонины амийг тасалсан байхаар нь би ороод махыг нь эвдэлцэж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ын хуучин хашаанд Б- гэж айл байгаа. Б-ийн хашаанд 5 тооны төлөг нядалсан. Тэр 5 тооны төлөгийг Нямка гэдэг залуу бид хоёр хамт авч О-иж нядалсан. Тэгээд махыг нь Б-ийн ээжийн гуанзанд аваачиж өгөөд мөнгийг Нямкад авсан. Би тэрнээс хэдэн ч төгрөг аваагүй. Тухайн үед Б-ийн хашаанд ээж нь гээд хөгшин л байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.8. Шүүгдэгч Д.Т- нь шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 37 тооны хонийг авч 4.530.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь: 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...манайх Хөвсгөл аймгийн Мөрөн сумын 1-р баг Нисэх онгоцны буудлын чанх урд хөдөө байдаг. Тэнд манайх зусаад 10 гаруй жил болж байна. Тэгтэл 2019 оны 07 дугаар сарын 07-ны орой манай өөрийн 186 тооны хонь алга болсон. Миний өөрийн бодлоор манай хонь өөрсдийн хөлөөр орой бэлчиж алга болоод замаас нь хүмүүс завшсан гэж бодож байгаа. Манайх нийт 186 тооны хоньтой түүний 110 тооны хонь нь эм хонь, үлдсэн нь 70 гаруй тооны хонь нь эр хонь байгаа. Түүнээс одоогийн байдлаар 174 тооны хонийг олж авсан байгаа. 12 тооны хонь олдоогүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/,

- Гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 07-ны орой би 22 цаг өнгөрч байхад хонио хотлуулсан. Манайх хурга, ямаа, ишгээ тусад нь ялгаад хашаанд хашдаг. Хашааны гадаа зөвхөн хонио задгай хэвтүүлдэг. Би хонио хотлуулаад гэртээ зурагт үзэж байгаад орой 00 цаг өнгөрч байхад хонио гарч хартал манай хашааны гадаа хэвтэж байсан хонь маань алга болсон байсан. Би нисэх онгоцны буудлын урдуур ойролцоогоор 1 гаран хайсан. Тэгээд хонио олж чадаагүй өглөө хайж ольё гэж бодоод гэртээ хариад амарсан.Өглөө 06 цаг өнгөрч байхад ... нисэх онгоцны буудлын араар хонио хайж явтал хээрээс 52 тооны хонийг олсон.Мөн нисэх онгоцны буудлын ард зусдаг Мянган гэх айлаас 1 тооны хонийг олсон. Уг хонь ганцаараа гүйж ирж хоньтой нийлсэн гэж Мянган ярьж байсан. Өдөр Хатгал тосгон луу явдаг хар замын хажуугаас 3 тооны хонио олж авсан. Сүхийн амны наана байх Х- гэх айлаас өөрийн 5 тооны хоньтой олж авсан. Орой Мянган гэх хүн манай хонинд 2 тооны хонь чинь гүйж ирсэн гэж надад хэлсэн. Би тэр 2 хонийг ялгаж авсан. Дулааны энгэр гэх газрын дээхэн талд байх айлаас 4 тооны хонь ялгаж авсан. Маргааш нь би гэртээ үлдэж хонио харж манай хадам ах Банди төрсөн эгч Б.О- 2 хонио хайхаар явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/,

- Гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07-р сарын 09-ний өглөө 06 цагийн үед би усанд орох зорилгоор Дэлгэрмөрөн гол орсон. Би Мөрөн сумын 8-р хороо “Ирээдүй” цолцолбор сургуулийн цаад талд О-тол голын эргэн доор шахагдсан 30 гаруй тооны сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай хонь байсан. Би тэр 30 гаруй тооны хонийг туугаад Мөрөн сумын 02-р хороо /яг хаягийг нь мэдэхгүй байна/ дотроо снүкер биллярдтай хашаанд уг хонинуудаа тууж оруулсан. Би тэр хониос өөрийн хэрэгцээнд буюу эхнэр хүүхдийн бие муу байгаа тул 4 тооны хонийг өөрийн найз Д.Ө-ын хамтаар нядалсан. Би уг нь 1 тооны хонийг нь мөнгө болгоод 3 тооны хонийг нь Улаанбаатар хот руу эхнэр хүүхэд рүүгээ авч явах гэж байсан юм. Тэгээд 4 тооны хонио нядалж байхад цагдаа нар орж ирсэн. Би хонио ганцаараа туугаад дээр дурьдсан Мөрөн сумын 2-р хороонд байх айлын хашаанд хонио хашиад байж байтал над руу найз Д.Ө- гар утсаар залгасан. Д.Ө- намайг чи хаана байгаа юм бэ шүүх дээр ирэхгүй юм уу гэж надаас асуусан. Би 2019 оны 07-р сарын 05-ны өдөр буюу 5 дахь өдөр чөлөө авсан гэж хэлсэн. Би хот руу явах гэж байна, эхнэр хүүхдийн бие муу байгаа чи Мөрөн сумын 1-р хорооны “Тарганнуур” дэлгүүрийн энд хүрээд ир гэж хэлсэн. Өглөөний 09 цаг өнгөрч байхад найз Д.Ө- ирсэн. Би Д.Ө-ыг ирэхэд найзад нь 4 тооны хонь байна хамт нядалцаад өгөөч, найз нь хот явах гэж байна гэж хэлсэн. Тэгээд хамт хонь нядалсан. Тэр хашааны цаад буланд байх цагаан өнгийн шавран баашинд байсан 20 гаруй тооны хонины талаар Д.Ө- мэдээгүй. Би ирэхээс нь өмнө 4 тооны хонийг бэлдсэн байсан. ...2019 оны 07-р сарын 08-ны өглөө 07 цагийн үед Мөрөн сумын Нэгдсэн эмнэлгийн урд байрлах өөрийн хамаатан Магсаржав гэх айлаас сүү тараг авахаар явж байтал “Дулааны цахилгаан станц"-ын ертөнцийн зүгээр баруун талын мухар хашааны ойролцоо яг сайн тоог нь мэдэхгүй байна, 100 орчим тооны сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай хонинууд байсан. Би тэр хэсэг хонийг хараад буцаж хойшоо өгсөөд Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгийн ойролцоо явж байгаад танил Д.Т-ын ... дугаарын гар утас руу залгасан. Д.Т-т би хэлэхдээ ‘‘Дулааны цахилгаан станц’’-ын ойролцоо эзэнгүй 100 орчим тооны хонь байна гэж хэлсэн. Тэгтэл Д.Т- чи одоо хаана байгаа юм, би яваад О-ьё гэж хэлсэн. Удалгүй Т- буюу /Д.Т-/ нь өөрийн хөх өнгийн марк X машинтайгаа ирсэн /машиных нь улсын дугаарыг нь мэдэхгүй байна/. Бид хоёр эмнэлэгийн гадаа уулзаад 100 орчим хонины талаар хэлтэл Д.Т- наад хониноос чинь авж заръя, чи машинаа цоожилчих гээд бид хоёр Д.Т-ын машинтай нөгөө хэсэг хонин дээр О-сон. Уг хонин дээр О-оод Д.Т- чи хонио буугаад туучих би чамайг дагаж явъя гээд “Дулааны цахилгаан станц”-ын ертөнцийн зүгээр яг хойгуур нь тууж гаргаад зүүн талын блокон эзэнгүй хашаанд 100 гаруй тооны хонио хашсан. Тэгтэл Д.Т- дүү Д.Ө- руу гар утсаар залгаж дуудсан. Удалгүй танил Д.Ө-, Д.Т- бид хоёр дээр ирсэн. Д.Ө-ыг авчирч өгсөн машинтай бид хоёр ус ундаанд яваад би Нэгдсэн эмнэлэгийн гаднаас машинаа аваад Д.Ө-тай 100 орчим тооны хонин дээр О-тол урдаас хар өнгийн Lexus 470 маркийн машинтай махны ченж Б- гарч ирсэн. Миний бодлоор Д.Т- махны ченж Б-ыг дуудаж хонь үзүүлсэн. Д.Ө- бид хоёр миний ногоон өнгийн старекс маркийн машинтай явж байсан бөгөөд Б-ыг хараад Мөрөн сумын 13-р хороо , хойд зүг рүү явсан. Тэгээд Мөрөн сумын 13-р хорооны хамгийн эхний нүүрэн эгнээний гудамжинд Д.Ө- бид хоёр машинтайгаа зогсож байтал Д.Т- бид хоёрын араас ирсэн. Тэгээд Д.Т-, Д.Ө- бид гурав нөгөө хэсэг хонин дээрээ О-оод том биетэй хониноос нь ялгасан. Нийт 30 гаруй тооны хонь ялгаад Д.Ө- гол өгсөөгөөд хойш нь явган туугаад явсан. Тэгтэл Д.Т- үлдсэн 70 гаруй тооны хонийг Б-д нэг хонийг нь 70.000 төгрөгөөр зарчих уу гэж надаас асуусан. Би мэдэхгүй өөрсдөө мэд надад хамаагүй би Улаанбаатар хот руу явахдаа эхнэр хүүхэддээ шөлний 2 хонины махтай л явмаар байна гэж хэлсэн. Уг өдөр оройн 21 цаг болж байсан байх Д.Ө- над руу 86775255 дугаарын гар утаснаас залгаад Мөрөн сумын нисэхийн гүүрний энд хүрээд ир гэж хэлсэн Би тэр үед Мөрөн сумын 02-р хороонд айлд байсан бөгөөд Д.Ө- дээр такси бариад О-сон. Тэгтэл Д.Ө- нисэхийн гүүрний тэнд нөгөө ялгаж авсан 30 гаруй тооны хоньтойгоо байсан. Бид хоёр тэр 30 гаруй тооны хонийг туугаад Мөрөн сумын 02-р хороо Тарган нуур дэлгүүрийн замын эсрэг талын биллъярд ажиллуулдаг хашаанд хонийг тууж оруулаад муу шавран байшинд нь хонийг хашсан. 2019 оны 07-р сарин 09-ний өглөө 06 цаг өнгөрч байхад Д.Ө- бид хоёр Мөрөн сумын 02-р хороонд хонь хашсан хашаандаа О-сон. Бид хоёр тэндээ 4 тооны хонь нядалсан. Тэгээд Д.Ө- би цагаа шүүх дээр бүртгүүлэх ёстой гээд бид хоёр хамт явсан. Тэгтэл 09 цаг өнгөрч байхад Д.Ө- дээр дурьдсан дугаараас над руу залгаад би хонин дээрээ ирчихсэн байна чи ирэх болж байна уу гэж надаас асуусан. Би явж О-оод Д.Ө-ын хамт нядалсан хониныхоо махыг эвдэлж байтал гаднаас цагдаа нар орж ирсэн. ...Д.Т- нь Мөрөн сумын 08-р хороонд үйл ажиллагаа явуулдаг Хариад зоогийн газрын эзэн Төмөр гэх хүнийг таньдаг. Тэр Мөрөн сумын 02-р хороонд хонь аваачиж хашдаг хашаа байшин нь Төмөр гэх хүний эзэмшлийнх. Д.Ө-, Д.Т- бид гурав Мөрөн сумын “Дулааны цахилгаан станц’-ын ертөнцийн зүгээр баруун талын блокон хашаанд 100 гаруй тооны хонь ялгаж байхад Д.Т- нь надад тэр Төмөрийн хашаа байшингийн түлхүүрийг өгөөд муу шавран байшинд нь наад хонио туугаад оруулаарай гэж хэлсэн. 2019 оны 07-р сарын 08-ны орой 18 цагийн үед Д.Т- над руу ... дугаарын гар утаснаас залгаад чи Мөрөн сумын 05-р хороо урд зах дээр хүрээд ир гэж хэлсэн. Би урд зах дээр явж О-тол Д.Т- өөрийн хөх өнгийн марк X машинтайгаа зогсож байсан. Намайг О-тол Д.Т- нь дагаад явчих гэж хэлсэн. Би Д.Т-ыг дагаж явтал Мөрөн сумын 05-р хороонд байдаг ченж Б-ын гэрт О-сон. Тэнд О-иход Д.Т- нь наад хашаанд чинь 5 тооны хонь нядалж байгаа, чи толгой шийрийг нь аваад явчих гэж хэлсэн. Би Б-ын хашаа руу ортол саарал өнгийн шавран машины гражид нь нэг үл таних хөгшин хүн сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай 5 тоонь хонь нядалсан байсан. Тэр 5 тооны хонь Д.Т-, Д.Ө- бид нарын хулгайлсан хонь мөн байсан. Тэр 5 тооны хонины махыг Д.Т-ын найз Б- худалдан авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 27-29 дүгээр хуудас/,

- Гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 09-ны өдөр өглөө би 09 цаг болж байхад Мөрөн сумын ... тоотод байдаг гэрээсээ гараад 09 цаг 40 минут болж байхад шүүх рүү О-иж цагаа бүртгүүлэхэд, манай найз Х- ирээгүй байхаар нь би гэр рүүгээ алхаж яваад хүний гар утас гуйгаад найз Х-гийн ... дугаарлуу залгаад чи хаана байгаа юм цагаа бүртгүүлсэн юм уу? гэж асуусан чинь үгүй би чөлөө авсан гэж надад хэлсэн. Хэзээ чөлөө авсан юм бэ гэж асуусан чинь харин хот явах гээд гэж надад хэлсэн. Тэгэхээр нь хэзээ явах гэж байгаа юм гэж асуусан чинь өнөөдөр л явах гэж байна, уулзаа байна чи 1-р хороонд байдаг “Тарган нуур” гээд дэлгүүр дээр хүрээд ир гэж надад хэлсэн. Тэгээд яваад О-сон чинь Х- 4 хонь байшин дотор хийсэн энэ хонинуудыг нядлалцаад өгөөч гэж хэлсэн. Тэгэхээр нь би за гээд хонийг нь янзлалцаж өгөөд байж байсан. Гаднаас энгийн хувцастай 2 цагдаа хашаа руу ороод ирсэн. ...2019 оны 07-р сарын 08-ны өглөө 08 цагийн үед найз Н.Х- манай гэр болох Мөрөн сумын 04-р хороо 25-р гудамж 19 тоот гэрт ирсэн. Ирэхдээ мотоцикльтой ирсэн байсан. Н.Х- надад хэлэхдээ хэдэн хонь шөнө тууж ирээд Мөрөн сумын урд хаясан. Тэгтэл өнөө өглөө О-оод авах гэсэн чинь нөгөө хонинуудаа олохоо байчихлаа гэж хэлсэн. Тэгээд намайг чи гэртээ байж байх юм уу гэж надаас асуухад би хариуд нь шүүх орж ирчихээд гэртээ байж байна гэж Н.Х-т хэлсэн. Тэгээд надад өөр юм хэлэлгүй буцаад яваад өгсөн. Өглөө 10 цагийн үед Н.Х- мөн манай гэрт өөрийн бор ногоон өнгийн Stагех маркийн машинтайгаа ирээд нөгөө хонинуудаа олчихлоо хоёулаа хамт явъя гэж надад хэлсэн. Би Н.Х-ын машинд суугаад хамт явтал Мөрөн сумын 13-р хорооноос урагшаа Дулааны цахилгаан станцын ертөнцийн зүгээр зүүн талд байрлах эзэнгүй блоконд хашаанд 100 гаруй тооны хонь хашсан байсан. Н.Х- бид хоёрын тэр хашааны ойролцоо ирэхэд урдаас хар өнгийн жийп /ямар маркын машин байсныг нь мэдэхгүй байна/ хажуугаар өнгөрсөн. Н.Х- надад хэлэхдээ махны ченж Б- ирсэн байна гэж хэлсэн. Н.Х- бид хоёр хашаанд байсан 100 гаруй тооны хониноос авахаа авъя гээд том эр хониноос нь ялгаад 30 гаруй тооны хонииг нь ялгаж аваад, би Дэлгэрмөрөн гол өгсөөгөөд ертөнцийн зүгээр хойшоо зүгт туусан. Намайг Н.Х- 30 гаруй тооны хонио гол өгсөөгөөд тууж бай гээд өөрөө 70, 80-аад хониныхоо хажууд үлдсэн. Би Мөрөн сумын Нэгдсэн эмнэлэгийн харалдаа гол дагуулаад 30 гаруй тооны хонио ганцаараа тууж явж байтал араас Н.Х- ирсэн. Би тэр үед айгаад Н.Х-т гэр рүүгээ явлаа гэж хэлтэл Н.Х- надад за би наад хонинуудыг чинь хүнд үзүүлээд зохицуулна орой залгана шүү гар утсаа аваарай гэж хэлсэн. Би Хүрэлбатаараас салаад шууд гэртээ ирсэн. Би гэртээ байж байтал орой харанхуй болж байхад Н.Х- над руу дахин гар утсаар залгаад Нисэхийн гүүрэн дээр хүрээд ир нөгөө хэсэг хонио аргалая гэж хэлсэн. Би захын урдаас мотоцикль хөлслөөд Н.Х- дээр явж О-сон. Н.Х- бид хоёр 30 гаруй тооны хэсэг хонио туугаад Мөрөн сумын 02-р хороо “Тарган нуур” дэлгүүрийн замын эсрэг талын харалдаа хашаан дотор байрлах шавран муу байшин дотор хонио оруулж хашсан. Тэгээд Н.Х- хоёулаа өглөө хонинуудаа зохицуулая гэж хэлээд яваад өгсөн. Маргааш нь буюу 2019 оны 07-р сарын 09-ний өглөө 09 цаг өнгөрч байхад Н.Х- над руу гар утсаар залгаад нөгөө газраа хүрээд ир гэж хэлсэн. Би тэр газар явж О-оод байж байтал Н.Х- ирээд бид хоёр биллярд гэсэн бичигтэй нэг байшин руу нь ортол дотор нь 4 хонь нядалсан байсан. Би энэ хонинуудыг хэн нядалсан юм бэ гэж асуутал Н.Х- би өглөө ирж нядалсан юмаа гэж надад хариулсан. Би тэр хонинуудын махнаас нь эвдэж өгч байтал цагдаа нар ирсэн. ...Надад Н.Х- анх хэлэхдээ наад 100 гаруй тооны хонинууд чинь ямар ч асуудалгүй. Холоос тууж ирсэн гэж надад юм гэж хэлсэн. Би тэр үеэс хулгайн хонь гэдгийг мэдсэн. ...Зарим нь сэрвээн дээрээ ногоон өнгийн будагтай байсан, зарим нь будаггүй байсан. ...Бусад хонийг нь тэр эзэнгүй хашаанд нь үлдээсэн. Би ялгаж авсан 30 гаруй тооны хонио туугаад явсан. Н.Х- тэр хашаатай хоньтой үлдсэн. Тэр үлдсэн хонийг яг зарж үрсэн талаар нь би мэдэхгүй байна” гэх мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/,

- Гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 дугаар сарын 08-ны өглөө 10 цагийн үед танил Д.Т- над руу ... дугаарын гар утсанас залгаад хонь худалдаж авах уу гэж асуусан. Би О-иж үзье хаана байгаа юм гэж асуутал Мөрөн сумын 13 дугаар хороо Дулааны цахилгаан станцийн арын эзэнгүй хашаанд хүрээд ир гэж хэлсэн. Би тэр Д.Т-ын заасан газарт О-иж үзтэл Д.Т- өөрийн хөх өнгийн X марк 2 маркийн машинтайгаа байсан. Би О-иж хонийг үзтэл 100 гаруй тооны хонь байсан. Д.Т- нь нэг хонио 80.000 төгрөгөөр зарна гэж надад хэлсэн. Би буруу гарын хонь гэдгийг мэдээд авбал 10 хонь авья гэж хэлээд яваад өгсөн. Намайг машиндаа суугаад хөдлөхөд бор өнгийн старекс маркийн машинтай Х- зөрсөн. Түүний хажууд миний өмнө харж байсан залуу хамт явж байсан ... намайг зөрөхөд Н.Х- ирсэн байхаар нь би буруу гарын хонь юм байна гэж бодож байсан. Тэгээд би хониос худалдаж аваагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/,

- Гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 07 сарын эхээр ...санагдаж байна. Тухайн үед манай хүүхэд Б- Ханх сум руу ажлаар явсан байсан ба явахаасаа өмнө нь Д.Т-т хямдхан мах байвал ээж авах юм шүү гэж захисан юм шиг байсан. Тэгээд нэг өдөр би цайны газар дотроо байж байтал 11 цагийн үед Д.Т- ганцаараа орж ирээд “хүнд зарах 5 хонь байгаа байна та мах авах юм уу” гэхээр нь би авъя гэсэн. Тэгтэл хэсэг хугацааны дараа Д.Т- над руу залгаад “хонь зарах хүн хонио аваад ирсэн байна, хаана аваачих вэ” гэхээр нь би 5 дугаар хороонд хашаанд авааччих гэж хэлсэн. Тэгээд хонь нядлуулахаар танилынхаа хүнийг дуудаад тэр хүнтэйгээ хамт 13 цагийн орчимд гэртээ харьсан. О-иход манай хашааны граш дотор 5 хонь хийж үлдээгээд хүмүүс нь явсан байсан. Би О-оод нөгөө хүнээрээ хонио нядлуулаад өөрөө гэдсийг нь цэвэрлэсэн. Хонио нядлаж дуусаад энэ хонинууд чинь туранхай юм байна гэж Д.Т- руу залгаж хэлсэн чинь өөдөөс “хүн нь одоо О-их байх та тэр хүнтэйгээ яриарай” гэсэн. Тэгээд байж байтал үдээс хойш 16 цагийн үед дунд зэргийн нуруутай, монхор хамартай шар царайтай хүн ирээд надаас 180.000 төгрөг аваад явсан. Гэхдээ тэр залуу 1 хониныхоо махыг буцааж авна гээд нэг махаа аваад явсан байсан. Би тэр хүнд 4 хонины мөнгө гэж 180.000 төгрөг өгсөн. Тэр хүн бас явахдаа хонины нэхийг толгой шийртэй нь аваад явсан” гэх мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/,

- Хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 180 тооны хонийг 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Д.Ө- бид хоёр 4 тооны хонь л нядалсан ч мах, толгой шийр, арьсийг нь хохирогч маань буцаан авсан. Д.Т- буюу Т- нь 5 хонийг авч яваад Цэнгэл гэдэг хүнд өгсөн байсан. ...хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 08 сарын 08-ны өглөө 08 цаг өнгөрч байтал Н.Х- манай гэрт ганцаараа ирсэн. Тэгээд надад хонь мал байна гэж ярьсан. Тэгээд би хүнтэй уулзчихаад ирье гээд явсан. Би Х-г явсны дараа шүүх орж цагаа бүртгүүлчихээд гэртээ байж байтал Н.Х- эргэж хонь руу явъя гэхээр нь би тэгье гээд бид хоёр журмын хашааны тэнд байдаг тоосгон хашааны тэнд О-сон. Тэнд О-иход сэрвээн дээрээ будагтай 100 толгой хонь байхаар нь 32 тооны хонь ялгаж салгаад гол өгсөөгөөд туугаад явсан. үлдсэн хонь нь нөгөө хашааныхаа тэнд үлдсэн. Н.Х- бид хоёр хонийг тууж гол өгсөж явсаар байгаад тэр өдрийнхөө орой нь харанхуй болсон байхад 2 дугаар хороонд Хариадын Төмрөө гэдгийн хашаа руу 32 хонио тууж оруулсан. Тэнд О-иход Н.Х- хонь авах хүн энд ирнэ гэж ярьж байсан. Би тэндээсээ гэр рүүгээ явсан. Намайг гэртээ харихад 00 цаг өнгөрсөн байсан. Маргааш нь гэртээ байж байтал 09 цаг өнгөрч байтал Н.Х- над руу залгаад 3-4 хонины мах эвдэлцээд өгөөч хот явах гэж байна гэхээр нь би 2 дугаар хороонд хонь хашсан газраа О-сон. Тэнд О-иход нөгөө 28 хонь хашаанд байсан, 4 хонины амийг тасалсан байхаар нь би ороод махыг нь эвдэлцэж байтал цагдаа нар ирсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б-ын хуучин хашаанд Б- гэж айл байгаа. Б-ийн хашаанд 5 тооны төлөг нядалсан. Тэр 5 тооны төлөгийг Нямка гэдэг залуу бид хоёр хамт авч О-иж нядалсан. Тэгээд махыг нь Б-ийн ээжийн гуанзанд аваачиж өгөөд мөнгийг Нямкад авсан. Би тэрнээс хэдэн ч төгрөг аваагүй. Тухайн үед Б-ийн хашаанд ээж нь гээд хөгшин л байсан, өөр хүн байгаагүй” гэх мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар,

1.9. Шүүгдэгч Д.Ө- нь 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны гаднаас хохирогч Д.М-ын цагаан өнгийн Вени маркийн ... улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь:

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/,

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/,

- Хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр Мөрөн сумын 10 дугаар баг Хөх толгойн зүүн талд байдаг Баян нэмэх дэлгүүрийн арын гудамжны баруун үзүүрийн хашаанд байшин барих гэж О-сон бөгөөд хашааны гадаа мотоциклио тавиад орхисон. ...10 гаруй минут болсон байх гараад иртэл мотоцикль байхгүй болсон байсан. Зогсож байсан газраас мөрийг нь хөөгөөд явган явахад 10 дугаар хороо Боссо дэлгүүрийн урдуур ертөнцийн зүгээр баруун тийшээ явсан байсан ...мөрөөр нь хөөсөн бөгөөд мотоциклийн мөр 9 дүгээр хорооны ар тал дээгүүр гараад баруун тийш явсан байсан. Тэгтэл Хатгал явдаг засмалын зүүн талд 2 мотоцикпьтой хүн зогсож байхаар нь яваад О-тол миний мотоцикль дүрээрээ байж байсан. Хажууд нь өөр бас нэг мотоцикльтой хүн байсан. Мотоцикль дээр байсан нөхрийг буулгаж ирээд яаж байгаан гэсэн чинь согтуу залуу өөдөөс хэгжүүрхээд зодох гээд байхаар нь цагдаад дуудлага өгсөн. ...цагаан өнгийн Вени маркийн хятад мотоцикь ... улсын дугаартай бичиг баримттай, миний нэр дээр байдаг ...мотоциклийнхоо эвдрэлийг нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/,

- Гэрч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...би өчигдөр буюу 06 дугаар сарын 10-ны өдөр 10 дугаар хороонд байдаг найз Б.Б-тай уулзахаар явж байтал араас мотоцикльтой хүн давхиад ирсэн. Тэгтэл Д.Ө- ах байсан уулзаад та хаачих гэж байгаа юм гэсэн чинь ах нь Алаг-Эрдэнэ сум орох гэж яван гэсэн ... бид хоёр тал дээр зогсож байтал удалгүй араас машинтай 2 хүн ирээд мотоцикль хулгайлаад явчихсан байна гээд Өсөхөө ахтай маргаад цагдаа руу дуудлага өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/,

- Хохирогч Д.М-ын хулгайд алдсан “Венни” маркын хятад мотоциклийг 700.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/,

- Хохирогч Д.М-ын хулгайд алдсан “Венни” маркын хятад мотоциклийн эвдэрсэн эд анги болох дугуйг 5.000 төгрөгөөр, толийг 3000 төгрөгөөр, рамыг 120.000 төгрөгөөр, нийт 128.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/,

- Шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэг өгсөн “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдож байна.

Шүүгдэгч Н.Х-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг

шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Гэрч П.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Х- гэртээ тогтворгүй байдаг архи уудаг. ...2017 оноос хойш ааш зан нь эвдрээд эхнэр, хүүхдээ хөөж туугаад байдаг болсон” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 163-165 дугаар хуудас/,
  • Гэрч Л.Б-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Хүү маань ааш зангийн хувьд хүнд их тусархуу, жаахан хөнгөн хуумгай юм шиг байдаг. ...Ходоодны хавдар болсноос хойш архи уухгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 167 дугаар хуудас/,
  • Н.Х-, П.О-э нарын гэрлэлтийн гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 91 дүгээр хуудас/,
  • О.У-н төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 92 дугаар хуудас/,
  • Х.У-н төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 93 дугаар хуудас/,
  • Х.Н-н төрсний гэрчилгээний хуулбар /2-р хх-ийн 94 дүгээр хуудас/,
  • Мал, тэжээвэр амьтад, хашаа, худгийн тооллого /2-р хх-ийн 95-97 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн Засаг даргын: тодорхойлолт /2-р хх-ийн 98 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 109 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн 158 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /2-р хх-ийн 110-113 дугаар хуудас/,
  • Шүүгдэгч Н.Х-ын иргэний үнэмлэхний лавлагаа /3-р хх-ийн 45 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүгдэгч Д.Ө-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Иргэний үнэмлэхний лавлагаа /2-р хх-ийн 134 дүгээр хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Бүрэнтогтох сумын Сангийн далай багийн Засаг даргын тодорхойлолт /2-р хх-ийн 135 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байгаагүй болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /2-р хх-ийн 138 дугаар хуудас/,

Шүүгдэгч Д.Т-ын хувийн байдлыг тогтоосон дараах баримтуудыг шүүх шинжлэн судлав. Үүнд:

  • Шүүгдэгч Д.Т-ын ВС ангиллын жолоО-ийн үнэмлэхний хуулбар /хх-ийн 106 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймгийн Мөрөн сумын Урандөш багийн Засаг даргын: тодорхойлолт /хх-ийн 107 дугаар хуудас/,
  • Урьд нь ял шийтгүүлж байсан болохыг тодорхойлсон эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 108 дугаар хуудас/,
  • Хөвсгөл аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн

2018 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 225 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 114-116 дугаар хуудас/ болон хэрэгт авагдсан бусад баримт зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, үгүйсгэх нотлох баримт хэрэгт байхгүйн дээр шүүгдэгч нар нь өөрсдийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байгаагаар давхар нотлогдож байх тул энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай, үнэн зөв гэж шүүх үнэллээ.

Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хуульд заасан нотолбол зохих нөхцөл байдлуудыг бүрэн гүйцэд тогтоосон гэж үзлээ.

Гэмт хэрэг гарахад шүүгдэгч нарын согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, хууль зүйн ухамсар дутмаг байдал, хохирогч нар өөрсдийн мал, эд хөрөнгөө хараа хяналтгүй орхисон зэрэг нөхцөл байдал нөлөөлсөн байна.

Дээрх гэмт хэргүүдийг шүүгдэгч Н.Х-, Д.Ө-, Д.Т- нар нь дангаараа болон шүүгдэгч Д.Ө-, Д.Т-, яллагдагч Х.Э-, С.М- нартай бүлэглэж үйлдсэн болох нь хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг зэргээр нотлогдож байна.

  1. Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 13-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Урд чулуутын эх” гэх газраас хохирогч Г.Д-гийн 65 тооны адууг хулгайлж 30.800.000 төгрөгийн хохирол учруулж, бусдын олон тооны мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 44 дүгээр хуудас/, Түнэл сумын 3-р багийн иргэн П.Б-ын адуунаас 8 тооны адууг хохирогч Г.Д-д хүлээлгэж өгсөн тухай мөрдөгчийн илтгэх хуудас /1-р хх-ийн 53 дугаар хуудас/, хохирогч Г.Д-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 84-88, 90, 2-р хх-ийн 237, 3-р хх-ийн 16-17 дугаар хуудас/, гэрч Ц.Л-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг / 1-р хх-ийн 127-128 дугаар хуудас/, гэрч Т.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 129-130 дугаар хуудас/, гэрч М.П.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 132, 3-р хх-ийн 26-27 дугаар хуудас/, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139 дүгээр хуудас/, гэрч Ш.О-.ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 141-145 дугаар хуудас/, гэрч Т.Л-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 146-147 дугаар хуудас/, гэрч Д.Ч-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 148-150 дугаар хуудас/, хохирогч Г.Д-гийн алдагдсан 65 тооны тооны адууг 35.600.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/, гэрч Д.Ч-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 18-20 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 21-23 дугаар хуудас/, гэрч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 24-25 дугаар хуудас/, гэрч Д.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 28-30 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 39-41, 49-51, 3-р хх-ийн 35 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 60 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-ын гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

2. Шүүгдэгч Н.Х- нь шунахайн сэдэлтээр 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их сараалж” гэх газраас хохирогч Б.М-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулж “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл /1-р хх-ийн 51 дүгээр хуудас/, хохирогч Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 120-121 дүгээр хуудас/, гэрч Я.О-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 200-201 дүгээр хуудас/, гэрч Ж.Э-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 202 дугаар хуудас/, гэрч Ж.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 205 дугаар хуудас/, хохирогч Б.М-ын хулгайд алдсан 4 тооны үхрийг нийт 3.000.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 39-41 дүгээр хуудас/, 2018 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Мал эмнэлэг, ариун цэврийн үйлчилгээний төлбөрийн хуудас, Орхон аймаг Э- нэрээр бичигдсэн 00007676 дугаартай Мал, амьтны эрүүл мэндийн гэрчилгээ /үхэр 4 толгой, хүрэн үнээ, хүрэн үнээ, хар халзан шүдлэн 2, тээврийн хэрэгсэл Порентор, улсын дугаар ..., жолоО-ийн нэр Э-/ гэх /2-р хх-ийн 177 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

3. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газарт байрлах хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан малын мах болон 25 литртэй монгол архи хулгайлж 9.182.500 төгрөгийн хохирол учруулж, хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 49 дүгээр хуудас/, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 54-58 дугаар хуудас/, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 59-60 дугаар хуудас/, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тухай тэмдэглэл /1-р хх-ийн 63-64 дүгээр хуудас/, хохирогч Л.Т-н мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 94-98, 100, 102 дугаар хуудас/, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 104-105 дугаар хуудас/, гэрч Ч.Б.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 151-152 дугаар хуудас/, гэрч Т.Д-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 154 дүгээр хуудас/, гэрч Ч.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 174 дүгээр хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 176 дугаар хуудас/, хохирогч Л.Т-н хулгайд алдсан 2.000 килограмм махыг 9.000.000 төгрөгөөр, 25 литр монгол архийг 112.500 төгрөгөөр, 25 литрийн төмөр бидоныг 70.000 төгрөгөөр, нийт 9.182.000 төгрөгөөр үнэлсэн тайлан Үнэлгээчин Ш.Даваасүрэн /Хавтаст хэргийн 1 дүгээр хавтасны 225 дугаар хуудас/, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгслийг 7.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 243 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /3-р хх-ийн 22 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 39, 46-47, 3-р хх-ийн 35 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

4. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Шаралдай гэх газраас хохирогч Б.Б-ын 4 тооны үхэр хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 52 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 75-76 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын гэрчээр өгсөн мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 77-81 дүгээр хуудас/, хохирогч Б.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 126 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 59-60 дугаар хуудас/, хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийн нийт 3.600.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /2-р хх-ийн 243 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

5. Шүүгдэгч Н.Х- нь яллагдагч С.М-, Х.Э- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Улиастай гэх газраас хохирогч П.С-гийн 2 тооны үхрийг ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгсэл ашиглан хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулан мал хулгайлах гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 50 дугаар хуудас/, мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зураг /гэрч Х.Э-/ /1-р хх-ийн 65-70 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгслийг битүүмжилсэн тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 71-74 дүгээр хуудас/, хохирогч П.С-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 109-110 дугаар хуудас/, хохирогч Н.З-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1 дүгээр хавтас 115-116 дугаар хуудас/, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 139-140 дүгээр хуудас/, гэрч Б.Б-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 178 дугаар хуудас/, гэрч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 181-182 дугаар хуудас/, гэрч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 183-185 дугаар хуудас/, гэрч Т.Н-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 187-188 дугаар хуудас/, хохирогч П.С-гийн хулгайд алдсан 2 тооны үхрийг нийт 900.000 төгрөгөөр, хохирогч Н.З-гийн хулгайд алдсан 2 тооны үхрийг 1.200.000 төгрөгөөр үнэлсэн тайлан. Үнэлгээчин Ш.Даваасүрэн /1-р хх-ийн 216-218 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан ... улсын дугаартай портер маркийн тээврийн хэрэгслийг 6.500.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 229 дүгээр хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 40-41 дүгээр хуудас/, яллагдагч С.М-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 73-74 дүгээр хуудас/, яллагдагч Х.Э-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /2-р хх-ийн 85-86 дугаар хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н.Х-ын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

6. Шүүгдэгч Н.Х- нь шүүгдэгч Д.Ө-, Д.Т- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн өмчлөлийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/, гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 180 тооны хонийг 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

7. Шүүгдэгч Д.Ө- нь шүүгдэгч Д.Т-, Н.Х- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26, 27-29 дүгээр хуудас/, гэрч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/, гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн хулгайд алдагдсан 180 тооны хонийг нийт 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

8. Шүүгдэгч Д.Т- нь шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж уг хониноос 37 тооны хонийг авч 4.530.000 төгрөгийн хохирол учруулж “Алдуул мал завших” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 13-15, 17-18, 20 дугаар хуудас/, гэрч Б.О-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 22-24 дүгээр хуудас/, гэрч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 26, 27-29 дүгээр хуудас/, гэрч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 31-33 дугаар хуудас/, гэрч Л.Б-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 44, 46 дугаар хуудас/, гэрч Н--О-ирын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 48 дугаар хуудас/, хохирогч Б.О-ийн хулгайд алдсан 180 тооны хонийг нийт 22.840.000 төгрөгөөр үнэлсэн эд хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 52 дугаар хуудас/, шүүгдэгч Н.Х-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 61 дүгээр хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 64-65 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Т-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 69 дүгээр хуудас/ болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын гэм буруугаа хүлээн зөвшөөрч өгсөн мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар,

9. Шүүгдэгч Д.Ө- нь 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны гаднаас хохирогч Д.М-ын цагаан өнгийн Вени маркийн ... улсын дугаартай мотоциклийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч 700.000 төгрөгийн хохирол учруулж, “хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн болох нь гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5 дугаар хуудас/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 6-8 дугаар хуудас/, хохирогч Д.М-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 12-13, 15 дугаар хуудас/, гэрч Ц.Л-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг /хх-ийн 17 дугаар хуудас/, хохирогч Д.М-ын хулгайд алдсан “Венни” маркын хятад мотоциклийг 700.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 23 дугаар хуудас/, хохирогч Д.М-ын хулгайд алдсан “Венни” маркын хятад мотоциклийн эвдэрсэн эд анги болох дугуйг 5.000 төгрөгөөр, толийг 3000 төгрөгөөр, рамыг 120.000 төгрөгөөр, нийт 128.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27 дугаар хуудас/, шүүгдэгч Д.Ө-ын мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна” гэх мэдүүлэг зэрэг шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож, шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарын үйлдэлд хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй буюу “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор машин, механизм ашиглаж” үйлдсэн байна. Учир нь бусдын өмчлөх эрхэд хууль бусаар халдаж болохгүйг, мөн өөрсдийнх нь үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, мэдсээр атлаа “тусгайлан хамгаалсан байр, агуулахад нэвтэрч, учрах саадыг арилгах зорилгоор “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглаж” хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшингийн хаалгыг эвдэлж, нэвтрэн дээрх гэмт хэргийг үйлдсэн байна. 

Шүүгдэгч нар нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлаж, бусдын эд хөрөнгийг эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхгүй гэдгээ баттай мэдсээр байж өөрт ашиг хонжоо олох зорилгоор, Монгол Улсын иргэний Үндсэн хууль, Эрүүгийн хуулиар хамгаалагдсан өмчлөх эрхийн эсрэг “бусдын эд хөрөнгийг нууц, далд аргаар, шунахайн сэдэлтээр, хүч хэрэглэхгүйгээр, хууль бусаар авч, бүрмөсөн, үнэ төлбөргүй өөрийн өмчийн нэгэн адил захиран зарцуулах боломж бүрдүүлж” бусдын эд хөрөнгийг хулгайлах гэмт хэргийг санаатайгаар үйлдсэн байна гэж үзлээ.

Хэрэгт авагдсан баримтуудыг үндэслэн прокурорын үйлдсэн яллах дүгнэлт нь үндэслэлтэй, хэргийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нар нь дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн, хулгайн гэмт хэрэг үйлдсэн арга барил нь дээрх гэмт хэрэгт давтагдаж байгаагаар нотлогдоно. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Н.Х- нь мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ үргэлжилсэн арга барилаар тээврийн хэрэгсэл ашиглан ахин дахин хулгай хийж байснаас харагдана. 

Гэмт хэргийг илрүүлэх зорилгоор хийсэн хэргийн газрын үзлэг, эд зүйлд хийсэн үзлэг болон бусад шинжилгээ, шинжээчийн дүгнэлт нь гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг бүрэн дүүрэн тогтооход чухал ач холбогдолтой болсон байна.

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Шүүгдэгч Н.Х-, Д.Ө-, Д.Т- нарын үйлдсэн бусдын мал, эд хөрөнгө хулгайлах, алдуул мал завших гэмт хэргийн улмаас шууд учирсан үр дагавар нь бусдын эд хөрөнгөд нийт 77.022.000 төгрөгийн бодит хор уршиг учирсан гэж шүүх дүгнэлээ. 

  1. Шүүгдэгч Н.Х- нь хохирогч Г.Д-гийн өөрийн болон түүний маллаж байсан Хилийн цэргийн 0... дугаар ангийн нийт 65 тооны адууг хулгайлж 35.600.000 төгрөгийн хохирол учруулснаас:

Хилийн 0... дугаар анги 44 тооны 22.150.000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу алдсанаас олдсон 5 адууны үнэ 1.600.000 төгрөгийг хасч, 20.550.000 төгрөгийг нэхэмжилнэ /2-р хх-ийн 150-152/, хохирогч Г.Д-  өөрийн 21 тооны 8.650.000 төгрөгийн үнэлгээ бүхий адуу алдсанаас олдсон 4 адууны үнэ 1.000.000 төгрөгийг хасч 7.650.000 төгрөгийг /2-р хх-ийн 153/, адуугаа эрж хайсны зардалд 6.000.000 төгрөг зарцуулсан, нийт 34.200.000 төгрөгийг нэхэмжилж байх ба шүүгдэгч Н.Х-аас 27.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д олгож, хохирогч нь адуугаа эрж хайсны зардлын талаарх нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар шүүгдэгч Н.Х-аас нэхэмжлэх эрхтэйг дурдаж,

  1. Шүүгдэгч Н.Х- нь хохирогч Б.М-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулснаа нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Х-аас 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-ад олгох,
  2. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, малын мах болон 25 литртэй монгол архи зэргийг хулгайлж 9.182.500 төгрөгийн хохирол учруулснаас:

Шүүгдэгч Д.Ө- 2018 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хохирогч Л.Т-тэй эвлэрлийн гэрээ /2-р хх-ийн 136/ байгуулан “1.400.000 төгрөгийг өгсөн”,

Хохирогч Л.Т- мөрдөн шалгах ажиллагааны үед: "...3.000.000 төгрөг болон орчин үеийн цагаан хаш хөөрөг өгч нийт 5.000.000 төгрөгийн хохирол Д.Ө- барагдуулсан. ...нийт 9.200.000 төгрөг нэхэмжилсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 98/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарыг хохирогч Л.Т-д төлөх төлбөргүй, 

  1. Шүүгдэгч Д.Ө-, Н.Х- нар нь бүлэглэн хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулснаа шүүгдэгч нар нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нараас тус бүр 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т олгох,
  2. Шүүгдэгч Н.Х- нь яллагдагч С.М-, Х.Э- нартай бүлэглэн хохирогч П.С-гийн 2 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол тус тус учруулснаас:

Хохирогч Н.З- мөрдөн шалгах ажиллагааны үед: “Би нядалсан 2 үхрийнхээ махыг журмын хашаанаас О-иж авсан. Одоо нэхээд байх юм алга” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 115/-ийг өгсөн байх тул шүүгдэгч Н.Х-ыг хохирогч Н.З-д төлөх төлбөргүй,

Шүүгдэгч Н.Х-аас 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.С-д олгох нь зүйтэй байна.

6. Шүүгдэгч Д.Ө-, Д.Т-, Н.Х- нар нь бүлэглэн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас иргэн Б.О-ийн 186 тооны хониноос 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулснаас:

Хохирогч Б.О-ийн: “...174 тооны хонио амьдаар нь олж авсан. ...4 эр хониныхоо мах, толгой шийр, арьсыг нь аваад зарсан. ...Одоо 8 тооны хонины хохирол байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 20/,

Гэрч Б.О-ын: “...одоо 12 тооны хонь дутуу байгаа. 7 эр хонь, 5 эм хонь байхгүй байна. Нас нийлсэн 4 эр хонь, соёолон насны 3 эр хонь, нас нийлсэн 5 эм хонь байгаа” гэх мэдүүлэг /хх-ийн 24/ авагдсан байх тул шүүгдэгч Д.Т-аас 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т олгох,

  1. Шүүгдэгч Д.Ө- нь 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны гаднаас хохирогч Д.М-ын цагаан өнгийн Вени маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлж 700.000 төгрөгийн хохирол учруулснаас:

Хохирогч Д.М-ын: “...би мотоциклио буцаан авсан байгаа. Миний мотоциклийн эвдэрсэн эд ангийн мөнгийг өгчих юм бол надад санал хүсэлт байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 15/, хохирогч Д.М-ын хулгайд алдсан “Венни” маркын хятад мотоциклийн эвдэрсэн эд анги болох дугуйг 5.000 төгрөгөөр, толийг 3000 төгрөгөөр, рамыг 120.000 төгрөгөөр, нийт 128.000 төгрөгөөр үнэлсэн хөрөнгө үнэлсэн тайлан /хх-ийн 27/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч Д.Ө-аас 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-ад олгох нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй”, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт “Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” гэж тус тус зааснаар хохирогч нарт төлбөл зохих34.678.000 төгрөгийнхохирлыг шүүгдэгч Н.Х-, Д.Ө-, Д.Т- нар нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн шатанд хохирогч нарт төлж барагдуулаагүй байх тул:

Шүүгдэгч Н.Х-аас 27.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-ад, 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.С-д,

Шүүгдэгч Д.Ө-аас 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-ад,

Шүүгдэгч Д.Т-аас 450.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.О-т тус тус олгох нь зүйтэй байна.

Харин хохирогч Г.Д- адуугаа эрж хайсны зардлын талаарх болон иргэний нэхэмжлэгч Д.Б-ын нэхэмжлэлийг хэлэлцэхгүй орхиж, иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна. 

Хавтаст хэрэгт баримтжуулсан шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй байна.

2. Шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай:

Эрүүгийн хуулийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч Н.Х-, Д.Ө-, Д.Т- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь эрүүгийн хариуцлага оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүх хуралдаанаар шинжлэн судлагдаж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон баримтуудыг үндэслэн шүүгдэгч Н.Х-, Д.Ө-, Д.Т- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ

  1. Шүүгдэгч Н.Х-ын шунахайн сэдэлтээр 2018 оны 01 дүгээр сарын 13-ны үед Хөвсгөл аймгийн Төмөрбулаг сумын “Урд чулуутын эх” гэх газраас хохирогч Г.Д-гийн 65 тооны адууг хулгайлан 30.800.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Х-ын шунахайн сэдэлтээр 2018 оны 10 дугаар сарын 17-ноос 18-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Их-Уул сумын “Их сараалж” гэх газраас хохирогч Б.М-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.000.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Х-ын шүүгдэгч Д.Ө-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Шаралдай гэх газраас хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Х-ын яллагдагч С.М-, Х.Э- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 11 дүгээр сарын 16-ны үед Хөвсгөл аймгийн Их-Уул сумын Шивээ багийн Улиастай гэх газраас хохирогч П.С-гийн 2 тооны үхрийг хулгайлж 900.000 төгрөгийн хохирол, хохирогч Н.З-гийн 2 тооны үхрийг хулгайлж 1.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлүүдийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар,

  1. Шүүгдэгч Н.Х-ын шүүгдэгч Д.Ө-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газарт байрлах хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан малын мах болон 25 литртэй монгол архи хулгайлж 9.182.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
  2. Шүүгдэгч Н.Х-ын шүүгдэгч Д.Ө-, Д.Т- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн өмчлөлийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  3. Шүүгдэгч Д.Ө-ын шүүгдэгч Н.Х-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2017 оны 12 дугаар сарын 19-ний үед Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг “Баруун эх” гэх газарт байрлах хохирогч Л.Т-н эд зүйл хадгалдаг модон байшинд хууль бусаар нэвтэрч, “Тоёота Хайлюкс” маркын ... улсын дугаартай тээврийн хэрэгсэл ашиглан малын мах болон 25 литртэй монгол архи хулгайлж 9.182.500 төгрөгийн хохирол учруулсан үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар,
  4. Шүүгдэгч Д.Ө-ын шүүгдэгч Н.Х-тай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2018 оны 06 дугаар сарын 13-14-нд шилжих шөнө Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын 2 дугаар багийн нутаг Шаралдай гэх газраас хохирогч Б.Б-ын 4 тооны үхрийг хулгайлж, 3.600.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  5. Шүүгдэгч Д.Ө-ын шүүгдэгч Д.Т-, Н.Х- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 32 тооны хонийг нь авч 4.080.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  6. Шүүгдэгч Д.Ө-ын 2019 оны 06 дугаар сарын 10-ний өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын ... тоот хашааны гаднаас хохирогч Д.М-ын цагаан өнгийн Вени маркийн ... улсын дугаартай мотоциклийг хулгайлсан үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар,
  7. Шүүгдэгч Д.Т-ын шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нартай бүлэглэн шунахайн сэдэлтээр 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Хөвсгөл аймгийн Мөрөн сумын сумын 1 дүгээр багийн нутгаас алдагдсан иргэн Б.О-ийн 186 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж 37 тооны хонийг авч 4.530.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйчилж эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан нэг гэмт хэргийн шинжийг хэд хэдэн удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал үргэлжилсэн нэг гэмт хэрэг үйлдсэнд тооцно” гэж байх тул шүүгдэгч Н.Х-ын дээрх 5 удаагийн үйлдэл, шүүгдэгч Д.Ө-ын дээрх 4 удаагийн үйлдэл нь үргэлжилсэн нэг гэмт хэрэгт тооцогдохоор байна.

Шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарын үйлдсэн гэмт хэрэгт нь цээрлүүлэх, ахин гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх зорилгоор тэдний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлага хүндрүүлэх болон хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй зэргийг тус тус харгалзан түүнд Эрүүгийн хуульд заасан шударга ёсны зарчмыг баримтлан, тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт нь тохирсон, хуульд заасны дагуу хорих ялыг оногдуулж, хорих байгууллагад тусгаарлан эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын хувийн байдалд шүүхийн хэлэлцүүлэгт дурдсан нотлох баримтаар тогтоогдсон нөхцөл байдал, шүүгдэгч Д.Ө-ын хувьд үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч, хохирол төлбөрийг төлөх талаар санаачлагатай хандаж байгаа байдал, шүүгдэгч Н.Х-, Д.Т- нарын хувьд хохирол төлбөрийг төлөхөө илэрхийлсэн, үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байгаа байдал, үйлдсэн гэмт хэрэг, хохирол, хор уршигт хандаж буй хандлага зэргийг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүнийг зургаан сараас хорин жил хүртэл хугацаагаар нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад тусгаарлаж хугацаатай хорих ялыг эдлүүлнэ”, мөн зүйлийн 4 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан хугацаатай хорих ялыг нээлттэй, эсхүл хаалттай хорих байгууллагад эдлүүлэхээр тогтооно” гэж тус тус заасныг баримтлан дээрх нөхцөл байдалд тус бүрд нь дүгнэлт хийж, шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Т-т торгох ял оногдуулах нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч нар нь гэмт хэргийг зориуд санаатайгаар үйлдэж байгааг “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаагаа гэмт хэрэг үйлдсэн” гэх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамруулаагүй болно.

Шүүгдэгч нарын хувьд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалгүй гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнийг тус бүр ял хүндрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.

Шүүгдэгч Н.Х-, Д.Т- нар нь урьд нь гэмт хэрэг үйлдэж

байсан болох нь ял шийтгэлийн лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбаруудаар тогтоогдож байна.

Иймд шүүхээс ял оногдуулахдаа Эрүүгийн хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж заасныг баримтлан шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэж байгаа арга, хэрэгсэл, нөхцөл байдал, гэмт хэргийн улмаас учирсан 32.300.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Н.Х-, 450.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Т-, 1.928.000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Д.Ө- нөхөн төлөхөө илэрхийлж байгаа байдал, шүүгдэгч нарын хувийн байдал, үйлдсэн гэмт хэрэгтээ хандах хандлага, нас, хүйс, цагдан хоригдсон хугацаа, биеийн байдал зэргийг тус тус харгалзан

шүүгдэгч Н.Х-ын “Хулгайлах гэмт хэргийг машин ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял, “Бусдын олон тооны мал хулгайлах” үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял, “алдуул мал завших” үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 4 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж,

шүүгдэгч Д.Ө-ын “Хулгайлах”, “Хулгайлах гэмт хэргийг машин ашиглаж, орон байр, агуулах саванд нэвтэрч үйлдсэн” үйлдэлд нь 2 жилийн хугацаагаар хорих ял, “Бусдын мал хулгайлах” үйлдэлд нь 1 жилийн хорих ялаар, “алдуул мал завших” үйлдэлд нь 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, оногдуулсан ялыг нэмж нэгтгэн нийт 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэж, шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх, шүүгдэгч Д.Т-ын “алдуул мал завших” үйлдэлд нь 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв. 

Шүүх шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шүүх хуралдаанд улсын яллагчаас шүүгдэгч Н.Х-ыг “Бусдын олон тооны мал хулгайлсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жил 1 сар, “Хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар, үргэлжилсэн үйлдлээр буслын мал хулгайлах гэмт хэргийг 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил, “Адуул мал завших” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор сольж, 30 хоногийн хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн бүгд 6 жил 3 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Д.Ө-ыг “Бусдын мал хулгайлсан” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял, “Хулгайлах” гэмт хэргийг орон байранд нэвтэрч, тээврийн хэрэгсэл ашиглаж үйлдсэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2.1, 2.4 дэх хэсэгт зааснаар 2 жил 2 сар хорих ял, “Адуул мал завших” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг хорих ялын нэг хоногоор сольж, 30 хоногийн хорих ял, “эд зүйл хулгайлах” гэмт хэргийг үйлдсэнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил хорих ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэмж нэгтгэн бүгд 4 жил 2 сар 30 хоногийн хугацаагаар хорих ял оногдуулж, хаалттай хорих ангид эдлүүлэх,

Шүүгдэгч Д.Т-ыг “Адуул мал завших” гэмт хэргийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгж буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах санал гаргасныг, шүүгдэгч Н.Х-ын өмгөөлөгч Д.Доржханд, шүүгдэгч Д.Ө-ын өмгөөлөгч В.Энхболд нарын “шүүгдэгч нарт хувийн байдлыг харгалзан хорих ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг, шүүгдэгч Д.Т-ын өмгөөлөгч Д.Содномдоржоос “торгох ялын доод хэмжээг оногдуулж өгнө үү” гэх хүсэлтийг тус тус харгалзан үзсэн болно. 

Шүүгдэгч Д.Ө- нь 2019 оны 08 дугаар сарын 14-ний өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийг хүртэл 55 хоног цагдан хоригдсон,

Шүүгдэгч Н.Х- нь 2018 оны 03 дугаар сарын 10-ны өдөр сэжигтнээр баривчлагдаж, 2018 оны 03 дугаар сарын 12-ны өдрөөс 2018 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл,  2018 оны 11 дүгээр сарын 17-ны өдрөөс 2019 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийг хүртэл, 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдрөөс 2019 оны 10 дугаар сарын 08-ны

өдрийг хүртэл нийт 271 хоног баривчлагдаж, цагдан хоригдсон,

Шүүгдэгч Д.Т- нь 2019 оны 10 дугаар сарын 01-нээс 10 дугаар сарын 02-ны өдрийг хүртэл 1 /нэг/ хоног цагдан хоригдсон байх ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцно”, 2 дахь хэсэгт “Баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагаар, хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна” гэж зааснаар шүүгдэгч Н.Х-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 271 хоногийг хорих ялын 271 хоногоор тооцож, шүүгдэгч Д.Ө-ын цагдан хоригдсон 55 хоногийг хорих ялын 55 хоногоор тооцож ял эдэлсэн хугацаанд нь тус тус оруулан тооцож, шүүгдэгч Д.Т-ын цагдан хоригдсон 1 хоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож эдлэх ялд нь оруулан тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч Н.Х-ын хулгайлах гэмт хэргийг үйлдэхдээ ашигласан түүний эзэмшлийн ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгсэл /6.500.000 төгрөг. хөрөнгө үнэлсэн тайлан /1-р хх-ийн 229/-ийг хураан авч, хохирогч Г.Д- болон Хилийн цэргийн 0... дугаар ангийн хохирол төлбөрт оруулан тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгах нь зүйтэй.

 

 

 

Шүүгдэгч нараас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

Шүүхийн тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3.1 дэх хэсэг,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.5, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.  Шүүгдэгч Н.Х-ыг бусадтай бүлэглэн “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

мөн “Бусдын олон тооны малыг хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэн “Бусдын мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусадтай бүлэглэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

 Шүүгдэгч Д.Ө-ыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хулгайлах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

мөн бусадтай бүлэглэн “Хулгайлах гэмт хэргийг машин механизм ашиглаж, тусгайлан хамгаалсан агуулахад нэвтэрч” үйлдсэн гэм буруутайд,

бусадтай бүлэглэн “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

бусадтай бүлэглэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд,

Шүүгдэгч Д.Т-ыг бусадтай бүлэглэн алдуул малыг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завших гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

  1. Шүүгдэгч Н.Х-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, мөн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Д.Ө-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

Шүүгдэгч Д.Т-ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

           3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Н.Х-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялыг, мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 4 /дөрөв/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар,

                  Шүүгдэгч Д.Ө-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.4-т зааснаар оногдуулсан 2 /хоёр/ жилийн хугацаагаар хорих ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийг нэг хоногоор тооцож, 1 /нэг/ сарын хорих ялаар сольж, нэмж нэгтгэн нийт биечлэн эдлэх ялыг 3 /гурав/ жил 1 /нэг/ сарын хугацаагаар хорих ялаар тус тус тогтоосугай.  

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Т- нь торгох ялыг биелүүлээгүй бол хорих ялаар солихыг анхааруулсугай.

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-ын баривчлагдаж, цагдан хоригдсон 271 /хоёр зуун далан нэг/ хоногийг,  шүүгдэгч Д.Ө-ын цагдан хоригдсон 55 /тавин тав/ хоногийг, шүүгдэгч Д.Т-ын цагдан хоригдсон 1 /нэг/ хоногийг тус тус эдлэх ялд нь оруулан тооцсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Х-аас 27.200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.Д-д, 3.000.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.М-д, 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б-т, 300.000 төгрөгийг гаргуулж хохирогч П.С-д, шүүгдэгч Д.Ө-аас 1.800.000 төгрөгийг гаргуулж хохирогч Б.Б- т, 128.000 төгрөгийг гаргуулж хохирогч Д.М-д, шүүгдэгч Д.Т-аас450.000 төгрөгийг гаргуулж Б.О-т тус тус олгож, хохирогч Г.Д-гийн замын зардал болон бусад нэхэмжлэл, иргэний нэхэмжлэгч Д.Б-ын иргэний нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц энэ хэрэгт битүүмжлэгдсэн шүүгдэгч Н.Х-ын эзэмшлийн ... улсын дугаартай “Хуандай портер” маркын тээврийн хэрэгслийг хураан авч, хохирогч Г.Д-д буюу /Хил хамгаалах Ерөнхий газрын ... дугаар анги/-ийн хохирол төлбөрт оруулан тооцож олгохыг Хөвсгөл аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж шүүхэд ирүүлсэн эд зүйлгүй, шүүгдэгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н.Х-, Д.Ө- нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг, шүүгдэгч Д.Т-т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

11. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч,

хохирогч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч нар эс зөвшөөрвөл шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Хөвсгөл аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Д.АЗЖАРГАЛ