Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00330

 

 

 

 

 

2016 оны 0******* сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00330

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн 5 дугаар хороо, Нарийны 19 дүгээр гудамжны *******6 тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, ******* ******* дүгээр гудамжны ******* тоотод оршин суух, ******* овогтой

Хариуцагч: Улаанбаатар хот, дүүргийн дүгээр хороо, -3*******1В тоотод оршин суух, овогтой нарт холбогдох орон сууцны бэлэглэлийн гэрээний үүргийн биелэлт, шилжүүлсэн байраа буцаан авах, эсхүл хашаагаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх, үлдсэн мөнгийг тооцон авах, эсхүл одоогийн зах зээлийн ханшаар бодож байрны үнэ гаргуулж авах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 2*******-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцээд

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие 2008 оны ******* дугаар сарын 26-ны өдөр Р.ийн хүсэлтээр Б.т ******* дүүргийн 1 дүгээр хороо, дугаар байрны 55 тоотын 18 метр квадрат нэг өрөө байрыг 20.000.000 төгрөгөөр худалдахаар Бэлэглэлийн гэрээ хийсэн. Үнийн дүнгээс 1.220.000 төгрөг, 3-******* насны гахай зэргийг манайд өгсөн.

Мөн Хаан банкнаас малчны зээл 2500000 төгрөгийг манай эмээгээр авахуулсан. Дахиад *******00000 төгрөгийг дүү Б. Төмөр замын Дээд сургуульд оруулж өгнө гэж авсан. Дүү маань сургуульдаа орж чадаагүй. Байрны үнэ болох 20.000.000 төгрөгнөөс 12.000.000 төгрөгт нь хоёр айлын газар бодож өгсөн боловч одоог хүртэл хашааны нэрийг миний нэр дээр шилжүүлээгүй болно.

Иймд Шилжүүлсэн байраа буцаан авах, эсхүл хашаагаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх, үлдсэн мөнгийг тооцон авах, эсхүл одоогийн зах зээлийн ханшаар бодож байрны үнээ гаргуулж авах, хүсэлтэй байна. Дээрх аргуудаас аль нэг боломжтойгоор нь шийдвэрлэж өгнө үү, гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч Р., Б. нараас Шилжүүлсэн байраа буцаан авах, эсхүл хашаагаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх, үлдсэн мөнгийг тооцон авах, эсхүл одоогийн зах зээлийн ханшаар бодож, байрны үнэ гаргуулахыг шаардаж байна.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгчийн гаргасан шаардлагыг хариуцагч нар хүлээн зөвшөөрч, хоёр тал эвлэрэн, гарын үсгээ зурж баталгаажуулан, хариуцагч Р., Б. нар хашаа байшин, газрын гэрчилгээний үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг Б.******* өмчлөлд татгалзах зүйлгүйгээр 2016 оны дүгээр сарын -ны өдрөөс өмнө бүрэн шилжүүлж, үлдэгдэл 8.950.000 төгрөгийг 201******* оны 6 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид эвлэрэн хэлэлцсэн нь Иргэний хуульд харшлаагүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******3950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хашаа байшингийн үнэ 12.000.000 төгрөг, хариуцагч нарын нэхэмжлэгчид төлөх мөнгөний үлдэгдэл 8.950.000 төгрөг, нийт 20.950.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 262*******00 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 131350 төгрөгийг улсын орлогоос, 131350 төгрөгийг хариуцагч Б., Р. нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.1, **************.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

1.    Нэхэмжлэгч Олхонууд овогт ******* ******* нэхэмжлэлтэй, хариуцагч ******* овогтой , овогтой нарт холбогдох Шилжүүлсэн байраа буцаан авах, эсхүл хашаагаа өөрийнхөө нэр дээр шилжүүлэх, үлдсэн мөнгийг тооцон авах, эсхүл одоогийн зах зээлийн ханшаар бодож байрны үнэ нэхэмжилснийг, хариуцагч нар хашаа байшин газрын гэрчилгээний үл хөдлөх хөрөнгийн бичиг баримтыг Б.******* өмчлөлд 2016 оны дүгээр сарын -ны өдрөөс өмнө шилжүүлж, үлдэгдэл 8.950.000 төгрөгийг 201******* оны 6 дугаар сард бүрэн төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 2*******3950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 20.950.000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 262*******00 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, 131350 төгрөгийг улсын орлогоос, 131350 төгрөгийг хариуцагч Р., Б. нараас гаргуулж, нэхэмжлэгч Б.д олгосугай.

3.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн *******5 дугаар зүйлийн *******5.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

*******.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн ************** дүгээр зүйлийн **************.******* дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА