Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00324

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрснийг баталж,

хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчбимэг би тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

 

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон N-21-3-1 тоотод байрлах, *******ны нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 4 дүгээр хороо, Вива сити хотхон S-11-5-1 тоотод оршин суух, эрэгтэй, ЗМ86052815 дугаарын регистртэй, Чансан овогт Оюунгэрэлийн Тэмүүлэнд холбогдох,

 

дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөрт 332,500 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг 2016 оны 6 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч *******ны итгэмжлэгдсэн төлөөлөгч*******, хариуцагч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Долгион нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Вива сити хотхон S-11-5-1 тоотод оршин суух, ******* нь 2014 оны 8 дугаар сараас 2016 оны 3 дугаар сар хүртэлх 19 сарын төлбөр буюу /19*17500/ 332,500 төгрөгийг хариуцагч *******гээс гаргуулж өгнө үү гэв.   

 

Хариуцагч ******* шүүх хуралдаанд гаргасан хүсэлт, тайлбартаа: *******ны нэхэмжилсэн 332,500 төгрөгийг 2016 оны 9 дүгээр сарын 20-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна гэв.

 

Нэхэмжлэл, зохигчийн тайлбар, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Хариуцагч ******* шүүх хуралдааны шатанд *******ны нэхэмжилсэн дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөр 332,500 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн тайлбарыг бичгээр гаргасан байна.

 

Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

           

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. *******ны нэхэмжлэлтэй, хариуцагч *******д холбогдох дундын өмчлөлийн эд хөрөнгийн засвар, үйлчилгээний төлбөрт 332,500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57,1, 106 дугаар зүйлийн 106.6 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ноос улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,625 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч *******гээс улсын тэмдэгтийн хураамжид 10,625 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

 

3. Хариуцагч тохирсон хугацаанд хүлээсэн үүргээ сайн дураар эс биелүүлбэл Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.1.1-д зааснаар энэхүү захирамжийг албадан гүйцэтгүүлэхээр нэхэмжлэгч тал хүсэлтээ шүүхэд гаргах эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                          Ж.ЭРДЭНЭЧИМЭГ