Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 07 сарын 22 өдөр

Дугаар 183/ШШ2016/00325

 

Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Бага тойруу, 3-9 тоот байрлах, ******* регистрийн дугаартай, *******-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 2 дугаар хороо, Нэхмэл, 13 дугаар байр, 14 тоотод оршин суух, эмэгтэй, ******* регистрийн дугаартай, Сартуул овогт Сандагдоржийн Наранцэцэгт холбогдох,

 

гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2016 оны 6 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч ******* шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... ******* *******-тай 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан. Уг гэрээний дагуу 240,000 төгрөгийн үнэтэй төхөөрөмж авч, урьдчилгаанд 20,000 төгрөг өгч, 12 сарын хугацаатай, сар бүр 20,000 төгрөг төлж дуусгах нөхцөлтэйгөөр худалдан авсан. *******ээс төхөөрөмжийн үлдэгдэл төлбөр 180,000 төгрөг, гэрээнд заасны дагуу алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Хариуцагч ******* шүүхэд гаргасан хариу тайлбартаа: ******* миний бие *******-ийн нэхэмжилсэн төхөөрөмжийн үнэ болох 180,000 төгрөг, алданги 90,000 төгрөг, нийт 270,000 төгрөгийг 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдөр бүрэн төлж барагдуулна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

 

Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, иргэний хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******тэй 2015 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төхөөрөмж зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулж, 240,000 төгрөгийн үнэтэй NP10+ маркийн интэрнэт төхөөрөмжийг урьдчилгаа 20,000 төгрөг төлж зээлээр авсан нь хэрэгт авагдсан гэрээний хуулбараар нотлогдож байна.

 

Хариуцагч ******* гэрээний үүрэгт 270,000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрсөн байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч *******-ийн нэхэмжлэлийн шаардлага гэрээний үүрэгт 270,000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 8,750 төгрөгийн 4,375 төгрөгийг улсын орлогод үлдээж, 4,375 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 4,375 төгрөгийг хариуцагч *******ээс гаргуулж, нэхэмжлэгч *******-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                 Ж.ЭРДЭНЭЧИМЭГ