| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00329/И |
| Дугаар | 183/ШШ2016/00403 |
| Огноо | 2016-08-01 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 01 өдөр
Дугаар 183/ШШ2016/00403
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: В сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Боржигон овогт Б.Б-д холбогдох,
нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 185,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч В сууц өмчлөгчдийн холбоо шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “... Вива сити хотхон N-0 тоотод оршин суух Б.Б нь 2014 оны 12 дугаар сараас 2016 оны 9 дүгээр сар хүртэлх төлбөр 175,000 төгрөг, шүүхэд нэхэмжлэл гаргахад нотариатын зардал 10,000 төгрөг, нийт 185,000 төгрөгийг хариуцагч Б.Б-с гаргуулж өгнө үү.” гэжээ.
Хариуцагч Б.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: В сууц өмчлөгчдийн холбооны нэхэмжлэлийн шаардлагаас 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 85,000 төгрөг тус тус төлөхөөр зөвшөөрч байх тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Шүүх нэхэмжлэл, нэхэмжлэлд хавсаргасан баримт, хариуцагчийн тайлбар, иргэний хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч ******* нь Б.Боломаагаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардалд 185,000 төгрөг гаргуулахаар шаардсан бөгөөд хариуцагч ******* 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 85,000 төгрөгийг тус тус төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрчээ.
Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч хүлээн зөвшөөрөх эрхтэй бөгөөд түүний зөвшөөрөл нь гуравдагч этгээдийн эрх ашгийг хөндөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг шүүх баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75 дугаар зүйлийн 75.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******гаас нийтийн зориулалттай орон сууцны байшингийн дундын өмчлөлийн зүйлийн ашиглалт үйлчилгээний зардал 185,000 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч ******* 2016 оны 7 дугаар сарын 30-ны өдөр 100,000 төгрөг, 2016 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн дотор 85,000 төгрөгийг тус тус төлөхөөр хүлээн зөвшөөрсөнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч *******ноос тэмдэгтийн хураамжид төлсөн 1,800 төгрөгийн 900 төгрөгийг улсын орлогод үлдээж, 900 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 900 төгрөгийг хариуцагч *******гаас гаргуулж, нэхэмжлэгч *******нд тус тус олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэг адил албадан гүйцэтгэхийг Нийслэлийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ