| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0130/э |
| Дугаар | 126 |
| Огноо | 2019-07-17 |
| Зүйл хэсэг | 22.1.2., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 17 өдөр
Дугаар 126
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир
Улсын яллагч С.Сугар
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг
Шүүгдэгч З.Знарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З.Зэмбэд холбогдох эрүүгийн 1930002140156дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.
Монгол Улсын иргэн 1945 оны 07 дугаар сарын 26-нд өдөр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суманд төрсөн, 74 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, нягтлан бодогч мэргэжилтэй, Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч улс төрийн албан тушаалтан ажилтай, ам бүл 2,эхнэрийнхээ хамт Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын ......... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй З.З.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/
Шүүгдэгч З.Знь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Эрдэнэцагаан сумын“Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон үйлдэл болох Албан тушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхий этгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах,хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээх, гэрээ байгуулах, этгээдийг хэлэлцэх, бэлтгэх,оролцохыг хориглосон байхад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож, албан үүрэг, албан тушаалын байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүү З.Бийн “Бүтээлч сум” төслийг дэмжиж 80 000 000 төгрөгийн зээлийг олгуулан өөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгч З.З шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би сумын Иргэдийн хурлын төлөөлөгч гэдгээ мэднэ. Харин сум хөгжүүлэх сангийн төлөөлөгчдийн нэгээр
намайг томилсон гэдгийг мэдээгүй байсан. Би 2017 оны сумын иргэдийн Төлөөлөгчдийн анхдугаар хуралдаан дээр иргэдийн төлөөлөгч нарыг юу ч хийхгүй байна гэж шүүмжлээд иргэдийн хурлын Төлөөлөгч бүр сум орон нутагтаа хэрэгтэй нэг нэг ажил хийхийг санаачлаад, 20 гаруй төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой, 14 хүний гажлын байраар хангах барилгын материалын үйлдвэр барих хүүхдийнхээ бичсэн энэ төслийг 2017 ондоо оруулж чадахгүй явсаар 2018 онд хэлэлцэхээр оруулсан. Үйлдвэр ажиллаж эхлэх бэлтгэл ажлаа хангаад 2018 оны 10 дугаар сард ашиглалтад ороод намрын нар гарсан гурван өдөр ажиллахад 20.000 ширхэг замын өнгөт хавтан үйлдвэрлэсэн. Үүнийг Эрдэнэцагаан сумын Соёлын төвийн зүүн талд байрлах “Хаан банкны” хажуу талын зам засвар авч хийсэн. Үүнээс хойш цаг агаарын нөхцөл байдлаас болоод үйлдвэрээ ажиллуулах боломжгүй болж зогсоосон. Энэ оны 07 дугаар сард манай үйлдвэрийн Монгол ажилтныг сургаж байсан Хятад улсын инженерийн виз нь хүлээгдээд ажиллуулж амжаагүй байна. Гэхдээ энэ 07 дугаар сарын сүүлээр үйлдвэрийн ажил эхэлчих байх гэж бодож байна. Ер нь энэ үйлдвэр 204.000.000төгрөгөөр босох байсныг 120.000.000 төгрөгийн төсөл бичиж, 80.000.000 төгрөгийн зээл авсан. Үлдсэн мөнгийг тэтгэврийн зээл болон ах, дүү төрөл садангаасаа тусламж авч гаргасан.Нэгэнт миний хийсэн зүйл хуулийн заалтаар хориглосон учраас надад өөр яриад байх зүйл байхгүй гэв.Уг зээлсэн 8000000 төгрөгийг төлнө авсан нь үнэн юм болохоор төлнө гэв.
Иргэний нэхэмжлэгч Д.Цын мөрдөн байцаалтад өгсөн.“...Намайг ажилд ороход манай сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн гишүүн З.Згуай 2017 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр “Бүтээлч сум” төсөл хөтөлбөрөөр 80 сая төгрөгийн зээлийг авсан байсан. Би ажилд ороод зээлийн материал, гэрээ, эргэн төлөлттэй нь танилцсан. З.Згуай одоогоор авсан 80 сая төгрөгийн зээлээс ямар нэг төлбөр төлөөгүй байна.Уг нь 2018 оны 09 дүгээр сарын 20-ны өдөр төлж дуусгах хуваарьтай байсан боловч зээлээ төлж чадахгүй байна, зээлийн төлөлтийг хойшлуулж өгнө үү гэсэн хүсэлтийг сумын Засаг дарга Ө.Бд гаргаж хүсэлтийнх нь дагуу зээлийн төлөлтийг 2019оны 09 дүгээр сарын 20 хүртэл 1 жилийн хугацаагаар сунгасан байна лээ. Өнөөдрийн байдлаар зээлээс нэг ч төгрөг төлөгдөөгүй байна. Уг нь зээлийн эргэн төлөлтийн хуваариар З.Згуай 2019 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн 09 дүгээр сарын20-ныг хүртэлх хугацаанд зээлийг хүүгийн хамт төлж дуусгах ёстой байгаа юм. Надад ямар нэг гомдол, санал хүсэлт гээд байх зүйл байхгүй. З.Згуай зээлээ л төлчихвөл сайн байна. ” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/.
Гэрч В.Цийн “...Ингээд манай гэрийнхэн, нөхөр бид хоёр суманд ямар үйлдвэрлэл үйлчилгээ явуулбал болох талаар ярилцаад хүүхдүүдтэйгээ нийлээд өнгөт хавтан, блок, замын боржур, тоосгоны үйлдвэрлэл барьсан нь зүгээр юм байна гэж ярилцсан. Ингээд би тухайн “Бүтээлч сум” гэдэг төслийг хүүхдүүдтэйгээ нийлж өөрөө бичсэн. Хүмүүсээс ямар нэг зөвлөгөө аваагүй. Техник, тоног төхөөрөмжийн үнэлгээг БНХАУ-аас болон аймгаас судалж гаргасан, харин бүтээгдэхүүнийх нь үнийг Дорнод,Сүхбаатар аймаг, БНХАУ-ын Улиастайгаас судалж байсан. Тэгээд 120 сая төгрөгийн зээл хүссэн төслийг бичиж материалыг нь төрийн сангийн мэргэжилтнүүдэд нь л өгсөн байх, яг хэнд нь өгснөө санахгүй байна. Ингээд 2017 оны намар зээлийн мөнгө нь манай хүүгийн дансанд орсон. Үүний дагуу 2018 онд худаг ус гаргуулж, гэрэл цахилгааны асуудлыг шийдвэрлэсээр байгаад 2018 оны 10 дугаар сард үйлдвэрлэл нь эхлээд талбай барих 20 орчим мянган хавтанг нь үйлдвэрлээд үйл ажиллагаа зогссон. Одоо энэ 6 дугаар сараас эхлэх төлөвлөгөөтэй байгаа. Үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийг хэдэн төгрөгөөр авсныг би мэдэхгүй байна, манай нөхөр Зэмбэ л мэдэх байх...” гэх мэдүүлэг /хх-ийн 50-52/
Гэрч З.Бийн “...Би сар өдрийг нь нарийн санахгүй байна. 2017 оны намар байх манай аав З.Знь “Сум хөгжүүлэх сангаас зээл авах боломжтой байна, сум орон нутгаас үйлдвэрлэл үйлчилгээний чиглэлээр сумандаа үлдэцтэй төслийг дэмжиж байна, тиймээс чи энэ чиглэлээр төсөл бичиж тэр зээлийг хөөцөлд” гэсэн зөвлөгөөг өгсөн. Үүний дагуу би тухайн “Бүтээлч сум” төслийг ээж В.Цээр бичүүлсэн. Миний бичсэн төсөл сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлд орж дэмжигдээд 80 сая төгрөгийн зээл олгохоор болсон. Уг нь 120 сая төгрөгийн зээлийг хүсэж төсөл бичсэн боловч тухайн санд байгаа мөнгө нь хүрэхгүй гээд 80 сая төгрөгийн зээлийг олгосон. Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлд манай аав байдаг эсэхийг мэдэхгүй, манай аав надад энэ талаар хэлээгүй, тухайн зөвлөлд ямар албан тушаалтнууд ордог талаар ч би мэдэхгүй байна. Ингээд зээлийн мөнгө болох 80сая төгрөг миний ХААН банкны 5642213333 тоот дансанд удалгүй орсон. Би тэр үед хөдөө байсан учир сумын төв дээр ирээд өөр нэг данс руу бүгдийг нь шилжүүлсэн. Учир нь аав үйлдвэрээ барих техник, тоног төхөөрөмжөө захина гээд надад нэг дансны дугаар өгсөн байсан учир тухайн данс руу нь тэр мөнгөнүүдээ бүгдийг нь шилжүүлсэн.Ингээд үйлдвэрийн тоног төхөөрөмжөө 2018 оны 07 дугаар сард БНХАУ-аас оруулж ирсэн. Тэгээд би үйлдвэрлэлээ эхлээд өнгөт хавтан үйлдвэрлэсэн, хэдэн ширхэг хавтанг, хэзээ үйлдвэрлэсэн талаар одоо санахгүй байна, манай аав л энэ талаар сайн мэдэх байх гэх мэдүүлэг /хх-ийн 47-49/
Гэрч Ө.Бы “...Би 2016 оны 11 дүгээр сарын 25-ны өдөр Эрдэнэцагаан сумын Засаг даргаар томилогдсон. Ингээд сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн 2017 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 11 дүгээр тогтоолоор “Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгуурлах зөвлөл”-ийн даргаар томилогдсон. Уг зөвлөлийн нарийн бичгийн даргаар ЗДТГ-ын жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтэн Х.Ганболд, гишүүдэд Баялаг бүтээгчидийн холбоог төлөөлж хурлын төлөөлөгч Д.А, ХААН банкны эрхлэгч Т.Б, иргэнийг төлөөлж Ж.Э, З.Зэмбэ, Д.Оюунбилэг нар томилогдсон. Уг зөвлөл нь Засгийн газрын 2016оны 03 дугаар сарын 14-ний өдрийн 153 дугаар тогтоолоор батлагдсан журмыг баримтлан ажиллах чиг үүрэгтэй юм. Ингээд тус зөвлөл нь 2017 оны 09 дүгээр сарын13-ны өдөр 1 дүгээр хуралдаанаа хийсэн. Уг хуралдаанд миний бие, Х.Ганболд,Д.А, Ж.Э, З.Зэмбэ, Д.Оюунбилэг, Т.Б нар оролцсон. Уг хуралдаанаар З.Бийн 120 сая төгрөгийг хүссэн “Бүтээлч сум” төсөл,С.Шинэжаргалын “Бетон блокны цехийн өргөжүүлэх төсөл” 10 сая төгрөгийг, иргэн Б.Жаргалын “Талх нарийн боовны цех өргөжүүлэх” 40 сая төгрөгийн зээл хүссэн төслүүд хэлэлцэгдсэн. Ингээд зөвлөлийн гишүүд зөвлөлдөөд З.Бд “Бүтээлч сум”төсөлд нь 80 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр... олгохоор дэмжигдсэн. Үүний дагуу тухайн иргэдэд зээл нь олгогдсон. З.Зэмбийн хүү З.Б нь сум орон нутагт боломжийн ашигтай жижиг дунд үйлдвэрлэл хөгжүүлэх зорилго чиглэл бүхий төсөл бичсэн учраас бид нар дэмжсэн. Манай суманд гайгүй төсөл хэрэгжвэл явган замын хавтан, тоосгоны үйлдвэртэй болох, ажлын байр нэмэгдүүлэх юм байна гэж үзээд л би энэ төслийг дэмжиж саналаа хэлсэн байгаа гэх мэдүүлэг /хх-ийн 33-34/
Гэрч Ж.Эын “...Тухайн зөвлөлд Засаг дарга Ө.Б, хурлын төлөөлөгч Д.А, нарийн бичгийн дарга Х.Ганболд, Т.Б, Д.Оюунбилэг,З.Знар оролцсон. Уг хуралдаанаар З.Зэмбийн хүү З.Бийн “Бүтээлч сум”төсөлд 80 сая төгрөгийн зээлийг, С.Шинэжаргалын төсөлд 7 сая төгрөгийн зээлий голгохоор шийдвэрлэсэн. З.Бийн төслийг дэмжсэн нь тухайн төсөл нь сайн төсөл байсан, сумандаа томоохон үйлдвэртэй болчихъё, зах зээл сайтай учир хямд өртөгөөр иргэдэд нийлүүлэх байх гэж бодсон, суманд 10 орчим ажлын байр нэмэгдүүлэх давууталтай байсан учир дэмжсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 11/
Гэрч Т.Бгийн“...Энэ хурлаар 3 төсөл орж ирсэн, иргэн З.Бийн 120сая төгрөгийг хүссэн “Бүтээлч сум” төсөл, С.Шинэжаргалын “Бетон блокны цехийн өргөжүүлэх төсөл” 10 сая төгрөгийг, иргэн Б.Жаргалын “Талх нарийн боовны цех өргөжүүлэх” 40 сая төгрөгийн зээл хүссэн төслүүд хэлэлцэгдсэн. Тухайн зөвлөлд Засаг дарга Ө.Б, хурлын төлөөлөгч Д.А, Х.Ганболд, Ж.Э,Д.Оюунбилэг, З.Знар оролцсон. Уг хуралдаанаар З.Зэмбийн хүү З.Бийн өнгөт хавтан үйлдвэрлэх төсөлд 80 сая төгрөгийн зээлийг, С.Шинэжаргалын төсөлд 7 сая төгрөгийн зээлийг олгохоор шийдвэрлэсэн. Тухайн З.Бийн төсөл нь 10 хүнийг ажлын байраар хангана, тоосго өнгөт хавтан үйлдвэрлэнэ гэсэн учир дэмжсэн... гэх мэдүүлэг /хх-ийн 39-/
Гэрч Д.Аийн “...“Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгуурлах зөвлөл”-ийн анхдугаар хуралдаан 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр болсон, угхуралд би оролцсон. Уг хурлаар З.Бийн 120 сая төгрөгийг хүссэн “Бүтээлч сум”төсөл, С.Шинэжаргалын “Бетон блокны цехийн өргөжүүлэх төсөл” 10 сая төгрөгийн,иргэн Б.Жаргалын “Талх нарийн боовны цех өргөжүүлэх” 40 сая төгрөгийн зээл хүссэн төслүүдийг хэлэлцсэн. Ингээд зөвлөлийн гишүүд зөвлөлдөөд З.Бд “Бүтээлч сум”төсөлд нь 80 сая төгрөгийн зээлийг 1 жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр,С.Шинэжаргалд “Бетон блокны цехийн өргөжүүлэх төсөл”-д 7 сая төгрөгийн зээлийг 1жилийн хугацаатай 3 хувийн хүүтэйгээр олгохоор зөвлөлөөр дэмжиж баталсан. Тухайнзээл хүссэн иргэдийн оруулж ирсэн төслийг хэлэлцээд дэмжиж олгосон юм. З.Зөөрөө энэ төслийг дэмжиж зээл олгох саналыг хуралд хэлж байсан гэх мэдүүлэг /хх-ийн35-36/
Гэрч Ч.Агийн“... Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгч З.Знь 2017 оны 9 дүгээр сард “Сум хөгжүүлэх сан”-гаас 80 сая төгрөгийн зээлийг тоосгоны үйлдвэр барих нэрийдлээр авсан. З.Знь өөрийн нэрээр зээл авчихаад хэл ам болохоор нь хүү З.Бийн нэр дээр шилжүүлсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/Сум хөгжүүлэх сангийн хөрөнгийг бүрдүүлэх, зарцуулах, тайлагнах, хяналт тавихжурам /хх-ийн 12-17/Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол /хх-ийн 18-19Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 21,/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 22/Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл байгуулах тухайЭрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол /хх-ийн56-63/Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ /хх-ийн 66-67/Бүтээлч сум төслийн хуулбар /хх-ийн 68-79/З.Зэмбийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 195-р хуудас/ зэрэгбаримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч З.Знь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Иргэдийнтөлөөлөгч буюу нийтийн албан тушаалтнаар ажиллаж байхдаа Эрдэнэцагаан сумын“Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл”-ийн гишүүнээр ажиллан“Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын
зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулиар хориглосон үйлдэл болох Албантушаалтан албан үүргээ гүйцэтгэхдээ өөрийн болон өөртэй нь хамаарал бүхийэтгээдийн хувийн ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах, удирдах,хяналт, шалгалт хийх, хариуцлага хүлээх, гэрээ байгуулах, этгээдийг хэлэлцэх, бэлтгэх,оролцохыг хориглосон байхад 2017 оны 09 дүгээр сарын 13-ны өдрийн Сум хөгжүүлэхсангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөлийн хуралдаанд оролцож, албан үүрэг, албантушаалын байдлаа ашиглан өөрийн хамаарал бүхий этгээд болох төрсөн хүүЗ.Бийн “Бүтээлч сум” төслийг дэмжиж 80 000 000 төгрөгийн зээлийг олгууланөөртөө, бусдад давуу байдал бий болгож их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийгүйлдсэн болох нь шүүгдэгч З.Зэмбийн мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэмбуруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, иргэний нэхэмжлэгч Д.Ц, гэрчЗ.Б,Ө.Б,Ж.Э,Т.Б, Д.АЧ.Анарын мэдүүлэг, Сум хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах зөвлөл байгуулахтухай Эрдэнэцагаан сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын тэргүүлэгчдийн тогтоол,Сум хөгжүүлэх сангаас олгосон зээлийн гэрээ, “Бүтээлч сум төслийн хуулбар” зэрэгхуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанааршинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч З.Зэмбэд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч З.Знь эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглахгэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлажмэдсээр атлаа нийтийн албан тушаалтан албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалынбайдлаа урвуулан ашиглаж их хэмжээний зээлийг өөрийн хүү З.Бд 8000000төгргийг гаргуулан өгч их хэмжээний хохирол учруулсан байна.Шүүгдэгч З.Зэмбийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсон тулЗ.Зэмбийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэнгэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүхдүгнэв.Шүүгдэгч З.Зэмбэд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлдзаасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтогтоогдоогүй болно.Шүүгдэгч З.З нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, сум хөгжүүлэх санд 80 000 000 төгрөг нөхөн төлөхөө илэрхийлсэн болохыгтус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Хатгин овгийн Зэнээгийн Зэмбийг эрх мэдэл, албан тушаалынбайдлаа урвуулан ашиглах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 22.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаарЗ.Зэмбийн нийтийн албанд томилогдох эрхийг 2 /хоёр/ жилээр хасаж, 5400 нэгжтэйтэнцэх хэмжээний буюу 5 400 000 төгрөгөөр торгож шийтгэсүгэй.3. Шүүгдэгчийн хөрөнгө орлогын боломжийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар уг торгуулийн ялыг 24 сарын хугацаандхэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан З.Зэмбэд мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч З.Зэмбэдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-тзааснаар хэрэгт битүүмжлэгдсэн ялтан З.Зэмбийн эзэмшлийн Эрдэнэцагаан сумын 2дугаар баг Жаран 7-711 тоот дахь Ү-1212000337 дугаартай 108 квадрат орон сууц, мөнхаяг дахь Г-1212000130 дугаартай 1115 метр квадрат талбай бүхий газрыгбитүүмжилсэн 5/16 дугаар Прокурорын тогтоолыг хэвээр үлдээсүгэй. 7. Ялтан З.З нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,Эрдэнэцагаан сумын Сум хөгжүүлэх санд 80 000 000 төгрөгийг нөхөн төлөхөөилэрхийлсэн зэргийг тус тус дурдсугай.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР