Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 111

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,Шүүгдэгч Л.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимднээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорынгазрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмааршийдвэрлүүлэхээр ирүүлсэн Л.Бд холбогдох эрүүгийн 1930002520151 дугаартайхэргийг 2019 оны 06 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1962 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр Сүхбаатар аймгийнНаран суманд төрсөн, 57 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,Наран сумын ерөнхий боловсролын сургуулийн жижүүр ажилтай,  ам бүл 7, эхнэрхүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар баг “Суваргын 4-4 тоотодоршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Л.Б.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:ШүүгдэгчЛ.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр 19 цагийн орчимдСүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  Ерөнхийболовсролын сургуулийн жижүүр дотуур байранд өсвөр насны Г.Оийг зодожэрүүл мэндэд нь  тархины доргилт, зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхийхөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч  Л.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 05 дугаарсарын 31-ний орой 16.00 цагаас жижүүрт гарсан юм. Тэгээд байрны тогооч 4 хүүхэдүлдсэн байгаа. Та хоолыг нь өгчихөөрэй гээд түлхүүрээ өгөөд явсан. Би хоолыг нь өгөөдбайрыг нь түгжчихээд явж байхад Шинэжил, Ганбаяр хоёр сургуулийн үүдэнд усны

тэргэн дээр суучихсан тоглож байхаар нь “усны тэргээ байсан оронд нь аваачиж тавь”гэж шаардлага тавьсан. Миний шаардлагыг биелүүлэхгүй болохоор нь Шинэжилийг нэгудаа алгадсан. Гэтэл Шинэжил намайг зөрүүлээд хамар руу цохиж миний хамраас цусгаргасан. Би сургууль руу ороод хамрынхаа цусыг тогтоочихоод Шинэжилийг яваадөгсөн байх гэж бодоод байр руу буцаад очиход Шинэжил довжоон дээр нь зогсожбайснаа намайг харангуутаа байр руу гүйгээд орсон. Би Шинэжилийг байрнаас гаргахгэсэн боловч гарахгүй байхаар нь цохисон юм.  Энэ үед Г.Оэ дундуур оржирээд цохиулсан байсан гэв. Өсвөр насны хохирогч Г.Оийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...сургуулийн манаач Б ах ирснээ “Би та нарт шаардлага тавиад байгаа юм бишүү” гээд манай ангийн Шинэжил рүү дайрч, тэр хоёр зууралдаад, муудаад байсан. Битухайн үед тэр хоёрыг юунаас болж муудаад байсныг мэдэхгүй. Б ах “Би та нартшаардлага тавьсан. Та нар үгэнд орсонгүй” гэж загнаад л байсан. Б  ах тухайн үедмаш их ууртай байсан. Тэгээд жижүүрийн өрөөнд Б ах Шинэжилийг зодох гээддайраад байхаар нь би салгах гэж дундуур нь орж байгаад Б ахад зүүн талыншанаа руу 2 удаа цохиулж, газар унахдаа толгойныхоо баруун хэсгээр ширээ мөргөжунасан. Жижүүрийн өрөөнд сурагчийн жижиг ширээ байсан. Тэгээд миний толгой эргээдбосож чадахгүй, босох гэхээр унаад байсан болохоор Галсанжамц намайг өргөж орондээр тавьж байсан. Тэрнээс цааш юу болсныг санахгүй байгаа. Нэг мэдэхэд л эмнэлэгтухаан орж  сэрсэн. Л.Б ах унааны зардал, эмчилгээ эм тарианы зардал болох529.700 төгрөгийг төлсөн. Одоо миний зүгээс ямар нэгэн санал хүсэлт, нэхэмжлэхзүйлгүй, гомдолгүй...” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,       Өсвөр насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантөмөрийн мөрдөнбайцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын 31-ний өдрийн 20 цаг 30 минутынорчимд манай эхнэр В.Урангоо сумын төв дээрээс хөдөө гэр лүү утсаар залгаад,“сургуулийн жижүүр Б ах манай охиныг зодоод, одоо эмнэлэгт ухаангүй ирчихээдбайна. Яаралтай ир” гэж уйлаад ярьсан юм. Би тэр даруй сумын төв орж, эмнэлэг дээрирэхэд манай охин ямар ч ухаангүй хэвтэж байсан. Манай охин Г.Оэ одооНаран сумын Ерөнхий боловсролын сургуулийн 9 дүгээр ангид сурдаг юм. Эмнэлэгтирснийхээ маргааш өглөө нь ухаан орсон. Одоо эмнэлэгт 2 хоног хэвтэн эмчлүүлжбайна. Манай охин Г.О ангийнхаа хүүхдүүдтэй сургуулийн дотуур байрандбайж байтал ангийнх нь Шинэ-Жил гэдэг хүүхэд сургуулийн жижүүр Б ахтаймуудсан юм билээ. Тэгэхэд нь манай охин болиулж, салгах гэхэд нь Б манайохиныг толгой руу нь цохиж, унахдаа ширээ мөргөсөн гэж харсан хүүхдүүд нь ярьжбайгаа юм. Тухайн үед ангийнх нь найзууд, байрны хүүхдүүд байсан гэсэн” гэх мэдүүлэг/хх-ийн 8/,Гэрч У.Ганболдын  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2019 оны 05 дугаар сарын31-ний өдрийн 17 цаг 00 минутаас сургуулийн жижүүр багшийн үүрэг хүлээж авсан юм.Би жижүүрээ хүлээж авчихаад, гэр лүүгээ харьж хоол, цайгаа идэж уугаад орой 19 цаг30 минутын үед дотуур байранд ирэхэд 9 дүгээр ангийн сурагч Г.Оэ байрныгадаа толгойгоо 2 гараараа бариад уйлаад, бархираад хэвтэж байсан. Тухайн үедхажууд нь Шинэжил, Эрдэнэтулга, Ганбаяр, Ганганчимэг, Уянга гэдэг хүүхдүүд байжбайсан. Би юу болсон талаар хүүхдүүдээс асуухад “сургуулийн манаач Б ах, 9дүгээр ангийн Шинэжил нар муудаж байхад Г.Оэ дундуур нь орж салгах гэжбайгаад цохиулж, ширээ мөргөж унасан” гэж байсан. Тэр үед сургуулийн манаач Бах байгаагүй. Тэгээд эмнэлэг рүү дуудлага өгч Г.Оийг эмнэлэг рүү авч явсан”гэх мэдүүлэг /хх-ийн 9/,

Гэрч Д.Сэрчмаагийн   мөрдөн байцаалтанд өгсөн: “...орой 19 цаг 30 минутын үедбайр луу ороход охидуудын өрөөнд гадуур байрны 9 дүгээр ангийн сурагч Г.Огэдэг охин шалан дээр толгойгоо 2 гараараа барьчихсан, орилоод хэвтэж байсан. Бихүүхдүүдээс яасан, юу болсон талаар асуухад “сургуулийн манаач Б ах Оюун-Эрдэнийг зодчихоод гарсан” гэж байсан. Намайг гэрээсээ байр луу орох гээд явжбайхад Б ах цэцэрлэгийн хажууд хойшоо явж байгаа таарсан. Таараад “та хаашааявж байгаа юм бэ?” гэж асуухад юм дуугарахгүй цааш яваад өгсөн. Дотуур байрны 4сурагч хоолоо идэж байхад гадуур байрны Шинэжил гэдэг хүүхэд гал тогооны өрөө рүүорж хоолноос нь идсэн юм билээ. Тэгээд Шинэжил гэдэг хүүхэд нь сургуулийн гадаабайсан усны тэргэн дээр суугаад, хүүхдээр түрүүлээд явж байхаар нь Б ах уурлаж,Шинэжилийг алгадсан юм билээ. Тэрнээс болж Б ах, Шинэжил хоёрыг байрандотор, жижүүрийн өрөөнд муудаж байхад нь Г.О орж, салгах гэж байгаадцохиулан, ширээ мөргөж унасан гэж хүүхдүүд ярьсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10/,Гэрч Б.Ганганчимэгийн   мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 05 дугаар сарын31-ний орой 19 цаг өнгөрч байхад сургуулийн манаач Б ах, 9 дүгээр ангийнШинэжил ах 2 хоорондоо муудсан юм. Шинэжил ах сургуулийн гал тогоо руу орж,Ганбаяр ахыг хоолоо идэхгүй гэхээр нь хоолыг нь идчихээд, сургуулийн гадаа уснытэргээр тоглож байтал Б ах “наад тэргээ цааш нь тавь” гэж загнахаар болиодбайрны гадаа очсон. Гэтэл Б ах бид нарын араас ирж, Шинэжил нүүр лүү цохиодбайсан. Тэгэхэд Шинэжил ах “Та намайг гурван удаа цохилоо шүү” гэж байсан. ТэгээдШинэжил ахыг 9 дүгээр ангийн Г.О эгч байр луу авч ороход Б ах дахинараас нь орж ирээд, Шинэжил ахыг жижүүрийн өрөөнд зодох гэхэд нь Г.О эгчдундуур нь орж, салгах гэж байгаад Б ахад 2 удаа цохиулж, унахдаа ширээнийбулан мөргөж унасан. Гэхдээ аль талаараа мөргөж унасныг сайн санахгүй байна.Б ах Г.О эгчийг санаатай цохиогүй. Шинэжил ахыг цохих гэж байгаадШинэжил ах бултахад Г.О эгчийг цохисон” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,Өсвөр насны гэрч Д.Шинэжилийн  мөрдөн байцаалтанд өгсөн: “...Гэтэл Б ахбид нарын араас ирээд байрны довжоон дээр зогсож байтал Эрдэнэтулгыг цохих гээддайрахад нь Эрдэнэтулга довжоон дээрээс үсрээд буучихсан юм. Тэгтэл над руу эргэжхараад миний баруун талын шанаа руу нэг удаа цохиж, заамдаж сэгсрээд, модонхашлага руу шахаж, түлхээд байхаар нь хүүхдүүд салгасан. Гэтэл дахиж над руу дайрчдахин миний баруун шанаа руу нэг удаа цохихоор нь “Та намайг 2 удаа цохилоо шүү”гэж би хэлсэн. Тэгээд манай ангийн Г.О байр луу ирж яваа таараад намайгдотогшоо манаачийн өрөө рүү авч ороход Б ах дахин миний араас орж ирээд,намайг цохих гээд дайрахад Г.О миний өмнүүр орж, Б ахад 2 удаатолгой руугаа цохиулж, газар унахдаа ширээ мөргөж унасан. Б ахыг гарч явахадГ.О толгойгоо бариад уйлаад үлдсэн” гэх мэдүүлэг /хх-ийн 12/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ныөдрийн 319 дугаартай: Г.Оюун-Эрдэнийн  биед тархины доргилт, зүүн шанаа орчмынзөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн  гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийнзэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсанхөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвартнөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн15-16 /Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын 08/126 дугаар

тодорхойлолт /хх-ийн 35/Шүүгдэгч Л.Бгийн  хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэхболомжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 29/Шүүгдэгч Л.Бгийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/ зэрэгбаримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч Л.Б нь 2019 оны 05 дугаар сарын 31-ний  өдөр 19 цагийн орчимдСүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах  Ерөнхийболовсролын сургуулийн жижүүр дотуур байранд өсвөр насны Г.Оюун-Эрдэнийг зодожэрүүл мэндэд нь  тархины доргилт, зүүн шанаа орчмын зөөлөн эдийн няцрал бүхийхөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Л.Бгийн  мөрдөн байцаалт, шүүхийнхэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, өсвөр насны хохирогч Э.Г.О, гэрч  Д.Гантөмөр, У.Ганболд, Д.Сэрчмаа,  Б.Ганганчимэг, Д.Шинэжил нарынмэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 06-ныөдрийн 319 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтастхэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Л.Бд  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Л.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ.Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бус шинжтэйболохыг ухамсарлаж мэдсэн атлаа өсвөр насны хохирогч Э.Оюун-Эрдэнийг  зодожэрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.Шүүгдэгч Л.Бгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул Л.Бг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэйгэж шүүх дүгнэв.Шүүгдэгч  Л.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэгүйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээртогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим,“эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмбуруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагынзорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзаншүүгдэгч Л.Бг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-д зааснаар500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэйбайна.Шүүгдэгч Л.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэтогтоолоор бусдад төлөх төлбөргүй өсвөр насны хохирогч Э.Г.Од эмчилгээболон унааны зардалд 529.700 төгрөг  төлсөн, хохирогч  гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй

гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаарзүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:         1.Шүүгдэгч Л. Бг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарЛ.Бг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуунмянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар уг торгуулийнялыг 3 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан Л.Бд мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Л.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 6. Ялтан Л.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримтирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэтогтоолоор бусдад төлөх төлбөргүй, өсвөр насны хохирогч Э.Г.Од эмчилгээболон унааны зардалд 529.700 төгрөг  төлсөн, хохирогч   гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйгэснийг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР