Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 26 өдөр

Дугаар 103/ШШ2016/00331

 

 

 

 

 

20*******6 оны 07 сарын 26 өдөр

Дугаар *******03/ШШ20*******6/0033*******

Улаанбаатар хот

 

Зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг

хэрэгсэхгүй болгох тухай

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа би

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******7 дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дүгээр хороо, *******04 дүгээр байрны тоотод оршин суух, овогт - холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 20*******6 оны 6 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хянаад

 

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Д. нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: М.- нь 20*******5 оны 8 дугаар сарын 20-ны өдөр надтай амаар тохиролцон, *******0.000.000 төгрөгийг өдрийн ******* хувийн хүүтэй, 7 хоногийн хугацаатай зээлж аваад хүүнд нь 9 дүгээр сард 300.000 төгрөг, 4 дүгээр сард дансаар 400.000 төгрөг өгсөн.

Үүнээс хойш үндсэн зээл болон хүүгээ төлөхгүй болохоор нь түүнтэй уулзаж, тохиролцсоны үндсэн дээр 20*******5 оны *******0 дугаар сарын *******3-ны өдөр зээлийн гэрээгээ баталгаажуулан, бичгээр гэрээ байгуулж нотариатаар гэрчлүүлж, зээлийг 20*******5 оны ************** дүгээр сарын *******3-ны өдөр буцаан төлөхөөр болсон.

Иймээс М.-аас зээлийн гэрээнд заасны дагуу 20*******5 оны ************** дүгээр сарын *******3-ны өдрөөс хойш 20*******6 ооны 6 дугаар сарын *******3-ны өдрийг хүртэлх төлөгдөөгүй байгаа үндсэн зээл *******0.000.000 төгрөг, зээлийн хүү 500.000 төгрөг, алданги гэрээний 2.7 дахь хэсэгт зааснаар 20*******6 оны 6 дугаар сарын *******3-ны өдөр хүртэл хэтрүүлсэн 7 сар буюу 2*******0 хоног тутамд 0.5 хувиар бодоход /2*******0.000х50.000/ **************.500.000 төгрөг болж байгаа ба үүнийг Иргэний хуульд заасан алдангийг үндсэн зээлийн 50 хувиас хэтрүүлж болохгүй гэсэн заалтыг баримтлан тооцож, 5.000.000 төгрөгөөр бодоход нийт *******6.500.000 төгрөг болж байна.

Иймд М.-аас *******6.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Д. нь хариуцагч М.-аас зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6.500.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Шүүх зохигчдын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад зохигчид эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээг бичгээр байгуулж, хоёр тал гарын үсэг зурж баталгаажуулан, нэхэмжлэгч Д. *******6.500.000 төгрөг нэхэмжилснийхээ 4.500.000 төгрөгнөөс татгалзаж, *******2.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.- 20*******6 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 4.700.000 төгрөг өгсөн, 20*******6 оны 9 дүгээр сарын 25-нд *******.300.000 төгрөг, 20*******7 оны ******* дүгээр сарын 30-ны өдрөөс өмнө 6.000.000 төгрөгийг төлнө, хэрвээ 20*******7 оны ******* дүгээр сарын 30-нд 6.000.000 төгрөгийг төлөөгүй тохиолдолд нэмж 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар харилцан тохиролцож, зохигчид эвлэрсэн байх тул зохигчдын эвлэрлийг батлах нь зүйтэй гэж үзэв.

Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 7.300.000 төгрөгт ногдох улсын тэмдэгтийн хураамж *******3*******750 төгрөгийг тал хувиар бууруулан тогтоож, улсын орлогоос 65875 төгрөг, хариуцагч М.-аас 65875 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгох нь зүйтэй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.*******, 74.2 дахь хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

*******.      Нэхэмжлэгч Д.******* нэхэмжлэлтэй, хариуцагч Бэсүди овогт Мөнхнасангийн Өлзий- холбогдох зээлийн гэрээний үүргийн биелэлт *******6.500.000 төгрөг гаргуулах иргэний хэрэгт, нэхэмжлэгч нь нэхэмжлэлийнхээ шаардлагынхаа 4.500.000 төгрөгнөөс татгалзаж, *******2.000.000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч М.Өлзий- 20*******6 оны 7 дугаар сарын 8-ны өдөр 4.700.000 төгрөг өгсөн, 20*******6 оны 9 дүгээр сарын 25-нд *******.300.000 төгрөг, 20*******7 оны ******* дүгээр сарын 30-ны өдөр 6.000.000 төгрөгийг төлнө, төлөөгүй тохиолдолд нэмж 3.000.000 төгрөгийг төлж барагдуулахаар хүлээн зөвшөөрч, зохигчид эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

2.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 240450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, 65875 төгрөгийг улсын орлогоос, 65875 төгрөгийг хариуцагч М.Өлзий-аас тус тус гаргуулж, нэхэмжлэгч Д.д олгосугай.

3.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6 дахь хэсэгт зааснаар энэхүү захирамжийг хариуцагч нь сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.

4.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

ШҮҮГЧ Г.АРИУНАА