Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2016/00332

 

 

 

 

 

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00**************2

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Ариунаа даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: ******* дүүргийн ******* дугаар хороо, ************** дугаар байрны ******* тоотод оршин суух, ******* овогтой ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: ******* дүүргийн ******* дугаар хороо, *******6 дугаар байрны 1******* тоотод оршин суух, овогтой холбогдох, худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8*******00 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны 6 дугаар сарын 16-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Ө., хариуцагч Л., шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Ө. шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Л. нь 2014 оны 10 дугаар сарын 22-нд ХХК-д хагас боловсруулсан бүтээгдэхүүн бууз, баншны цехэд ажилчнаар орсон. Ажиллах хугацаандаа 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр найзынхаа дэлгүүрт өгнө гээд 5 уут бууз авч яваад, 4 уут бууз нь буцаж ирээд, 1 уут бууз зарагдсаны үнэ 4000 төгрөгийн тооцоог одоо болтол хийгээгүй. Мөн 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр манай хажуугийн айлын эгч бууз, банш зээлдүүлээч, цалин буухаар өгье гээд 5 килограмм бууз 2*******00 төгрөг, 1.8******* килограмм банш 9*******00 төгрөг, нийт *******8*******00 төгрөгийн бууз, баншны үнэ болон тэмдэгтийн хураамж 45******* төгрөгийг нэмээд, 428******* төгрөгийг Л.ээс гаргуулж өгнө үү, гэжээ.

Хариуцагч Л. шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би бууз, банш аваад, багшид өгсөн. Манай аав багшаас *******8000 төгрөгийг авсныг би өгч чадаагүй. Дараа нь Сарнай эгчийг цалин дээрээс аваарай гэхэд за гэсэн. Надад өгсөн цалин 100000 төгрөгт орсон гэж бодож байна. Одоо буузны 4000 төгрөг өгнө. Би тэр дэлгүүрийн хүмүүсийг танихгүй, намайг Сарнай эгч хүргэлт хийгээд өгөөдөх гэхээр нь аваачиж өгсөн. Цалин өгөхгүй болохоор нь шүүхээр шийдвэрлүүлсэн нь үнэн гэв.

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Ө. нь хариуцагч Л.ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8*******00 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч би төлөхгүй, буузны үлдэгдэл 4000 төгрөгийг төлнө гэж маргаж байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангах үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч, хариуцагчид 2014 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр *******4*******00 төгрөгийн бууз, банш мөн 2014 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр 20000 төгрөгийн бууз хүлээлгэн өгсөн нь хүлээн авсан гэсэн гарын үсэгтэй зарлагын баримтуудаар тус тус тогтоогдож байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцэх явцад хариуцагч нь нэхэмжлэгчээс *******4*******00 төгрөгийн бууз, баншийг аваад, багшид өгч, мөнгийг нь авсан боловч эргүүлэн өгч чадаагүй нь үнэн, цалинд суутгагдсан гэж бодож байгаа төлөхгүй, өмнөх буузнаас 4000 төгрөг үлдсэн төлнө гэх тайлбарыг гаргасан боловч ИХШХШТХ-ийн 25 дугаар зүйлийн 25.2.2 дахь хэсэгт хэргийн оролцогч нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүргийг хүлээнэ гэж зааснаар хариуцагчид цалинд бууз, баншны үнэ *******4*******00 төгрөгийг суутгуулсан ямар нэгэн баримт байхгүй, бууз, банш авснаа хүлээн зөвшөөрч, зарлагын баримтан дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан, хавтас хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтууд болон нэхэмжлэгч, хариуцагчийн шүүхэд бичгээр ирүүлсэн хариу тайлбар зэргийг шинжлэн судлаад, хариуцагч Л.ээс *******8*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж шүүх дүгнэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас *******8*******00 төгрөгт оногдох улсын тэмдэгтийн хураамж 45******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 24******* дугаар зүйлийн 24*******.1 дэх хэсэгт зааснаар Багачууд овогт ийн ээс худалдах, худалдан авах гэрээний үүргийн биелэлт *******8*******00 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч ******* овогтой д олгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 45******* төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 45******* төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

*******.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.АРИУНАА