Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 08 өдөр

Дугаар 121

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүххуралдааныг тус шүүхийн шүүгч Д.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч С.Сугар           Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг           Шүүгдэгч С.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулж Сүхбаатар аймгийн прокурорын газрын хяналтын прокурорС.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар  шүүгдэгч С.Нд яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 1930000000124дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 06 дугаар сарын 28-ны өдөр ирүүлснийг хүлээнавч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:1.Монгол Улсын иргэн, 1980 оны 12 дугаар сарын 08-ны өдөр Сүхбаатар  аймгийнЭрдэнэцагаан суманд  төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй,  ам бүл1, Сүхбаатар аймгийн  Эрдэнэцагаан сумын  2 дугаар багт  оршин суух хаягтай улсаасавсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй, С.Н.Холбогдсон хэргийн талаар: Шүүгдэгч С.Н нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг ,Билүүтийн 5-1 тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай Х.Ббайшингийн цонхоор 2017 оны 02 дугаар сард нэвтэрч мөнгөн чимэглэлтэй хэт хутгахулгайлж, 1000.000 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Чулуун хороотын 421тоотод байх хүн байнга амьдрах зориулалттай Д.Нгийн байшингийн цонхоор2017 оны 07  дугаар сард  нэвтэрч мөнгөн аяга, эрэгтэй мөнгөн бүс, эрэгтэй монголдээл, цагаан өнгөтэй годон гутал зэргийг хулгайлж 3,950,000 төгрөгийн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар багийн иргэн А.Сийнхүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2018 оны 07 дугаар сарднэвтэрч  мөнгөн аяга 1 ширхэг, 2 шил архи зэргийг хулгайлж, 780.000 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Сүмийн 4-9 тоотод байх Ч.Бийн  эзэмшлийн хүн байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор2018 оны 07 дугаар сард нэвтэрч 7 ширхэг мөнгөн аяга  хулгайлж, 1.050.000 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг,  3-16 тоотод оршин суух
Ж.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт 2019 оны 03 дугаар сарын15-17-ны хооронд нэвтэрч  10 кг ноолуур хулгайлж 1250.000 төгрөгийн, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Худалдааны гудамж 1-10тоотод байх Г.Уийн үйл ажиллагаа явуулах зориулалттай  Оргих нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор  2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжих шөнө нэвтэрч  3 кг хиам хулгайлж, 30000 төгрөгийн,           Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Худалдааны гудамж 1-10тоотод байх Б.Дийн  эзэмшлийн үйл ажиллагаа явуулах зориулалттай  Хишигнэртэй цайны газрын цонхоор  2019 оны 04 дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнөнэвтэрч  хөлдөөгч, сэнс хулгайлж, 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдэдхолбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон хөнгөрүүлэх талын нотлохбаримтуудыг шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч С.Н  шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: Би эхлээд У.Батцэцэгийнгэрээс хэт хутга авсан. Дараа нь Д.Н гэдэг айлаас дээл, мөнгөн бүс, годон гуталавсан. Үүний дараа А.С ахынхаас архи авсан. Үүний дараа Батгэрэл ахынхаас 7ширхэг мөнгөн аяга авсныгаа буцаагаад гэрийнх нь гадаа тавьсан. Харин би 10 кгноолуурыг аваагүй. Үүнд намайг гүтгэж байна. Б.Дэлгэрмаа эгчийн дэлгүүрээс сэнс,хөлдөөгч авсныг буцаагаад өгсөн гэв.           Хохирогч  Х.Б  “...Манай гэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынтөв зүүн урд байр буюу тус сумын 8 дугаар баг,  Билүүтийн 5-1 тоотод хашаа байшиндоршин суудаг юм. 2017 оны 02 дугаар сард буюу цагаан сарын шинийн 3- ны өдөр бигэр бүлийнхээ хамт хөдөө золголтоор яваад шинийн 04-ний өдөр ирсэн чинь манайбайшингийн баруун талын цонхны порчикийг дотогш түлхэж нээгээд цагаан сарынидээний ширээн дээр тавьсан байсан мөнгөн хэт хутга алга болсон байсан юм. тухайнүедээ цагдаагийн байгууллагад хэлээгүй бөгөөд хэнийг  гэж хэлэх билээ гэж бодоодхэлээгүй юм. Ширээн дээр мөнгөн аяганууд байсан боловч аваагүй, зөвхөн хэт хутгыгавсан байсан юм. Хутганы ажлын хэсэг нь ган төмөр бөгөөд бариул болон хутганы хуйхэсгийг мөнгөлсөн 35 орчим см урттай байсан. уг хутга бол манай ээж ааваас уламжланирсэн эд зүйл байгаа бөгөөд намайг бага байхад л манай гэрт байдаг байсан бөгөөднадад уламжлан ирсэн зүйл байгаа юм. би алдагдсан хэт хутгыг 1.000.000 төгрөгөөрүнэлнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 45-46/,Яллагдагч  С.Нгийн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвдбуюу зүүн урд байранд 2017 оны 02 дугаар сард цагаан сарын дараахан айлаар цагаансарын хэсэл хийж явж байгаад нэг айл  руу орох гэсэн чинь хүн байхгүй байсан. ингээдцонхоор нь харсан чинь мөнгөн аяга байхаар  цонхоор нь дотогш орсон чинь хэт хутгабайхаар  сонирхоод аваад гарсан. Өөр эд зүйл аваагүй. Уг хутгыг би авч явж байгаадсүүлдээ согтоод сэрсэн чинь алга болсон байсан. Эсвэл би хаячихсан байх, эсвэлсогтуугаар далимдуулж хэн нэг нь надаас авчихсан байх, тухайн айлын гэрийг заажчадна хэн гэдэг айл болохыг мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,            Хохирогч Д.Нгийн  “....Манай гэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын8 дугаар баг,  Чулуун хороотын 421 тоотод хашаа байшинд оршин суудаг юм. 2017 оны07 дугаар  сард  буюу улсын баяр наадмын дараах өдрүүдэд байх  хөдөө гэр  рүүгээ амрахаар яваад ирсэн чинь манай байшингийн баруун талын цонхны шил ньхагарчихсан байхаар нь дотогш орж үзсэн чинь гэр доторх эд зүйлсийг тараачихсанбайсан. ингээд хулгай орсон байна гэж үзсэн юм. Хуучин цагийн дунд гарын мөнгөн аяга1 ширхэг, мөнгөн чимэглэлтэй эрэгтэй бүс 1 ширхэг, цэнхэр өнгийн гадартай булганэмжээртэй эрэгтэй монгол дээл 1 ширхэг цагаан өнгөтэй эмэгтэй годон гутал 1 хос тустус алдагдсан юм. надад ямар нэгэн гомдол байхгүй, эд зүйлээ эх байдлаар нь олжавмаар байна” гэх мэдүүлэг /хх-ийн 108-109/,Яллагдагч С.Нгийн “...Би сумын төвд буюу зүүн урд байранд 2017 оны 07дугаар сард наадмын дараа байшинтай айл руу орж мөнгөн аяга, мөнгөн бүс, гутал,дээл зэргийг хулгайлж аваад танихгүй хүнд хэдэн шил архинаас зарсан. Тухайн үед бисогтуу байсан болохоор хэн гэдэг айл болохыг мэдээгүй. Харин истана маркийн машинжолоодож ийш тийш явдаг Намхай гэх залуугийн гэр гэдгийг сүүлд мэдсэн юм. Би хэнгэдэг хүнд зарснаа мэдэхгүй байна” гэх мэдүүлэг,Хохирогч А.Сийн “...Манайх Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынтөвийн 8 дугаар баг, Билүүтийн 4-2 тоотод хашаа байшинд байдаг юм. 2018 оны 07дугаар  сард буюу сумын баяр наадмын дараа би хөдөө гэр рүүгээ яваад ирсэн чиньманай байшингийн цонхоор хулгай орж гэрт байсан дунд гарын мөнгөн аяга 1 ширхэг,хурган дотортой монгол дээл,  2 ширхэг архи зэрэг алга болсон байсан. мөнгөн аяга ньшинэ цагийн аяга байсан бөгөөд 150.000 төгрөгөөр, хурган дээлийг зах зээлийнханшаар үнэлэх бөгөөд хэдэн жил өмссөн байсан. 2 шил архи экс архи байсан тухайнүеийн ханшаар нь үнэлнэ. Тухайн  үед цагдаа дээр очсон чинь ямар ч хүн байхгүй,Бичигт боомт руу явсан гэж байсан. ингээд би хөдөө ажилтай байсан учир хөдөө явсанюм” гэх мэдүүлэг /хх-ийн 14/.Яллагдагч С.Нгийн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын төвдбайдаг манай сумын захиргаанд ажилладаг Батгэрэлийн гэрээс 7 ширхэг мөнгөн аягахулгайлаад буцаагаад маргааш нь гэрийнх нь гадна тавьсны дараа  буюу 2018 оны 07дугаар сард сумын наадмын дараа манай сумын өндөр Содоогийн байшин руу цонхоорнь орж гэрээс нь 0.75 литрийн 2 шил архи хулгайлж авсан юм. Энэ үедээ дээл мөнгөнаяга зэргийг аваагүй. Зөвхөн архийг нь авсан юм. Би тухайн үед архи уух гэж хулгайхийсэн. Өндөр Содоогийн гэрээр хааяа орж гардаг байсан юм. Содоогийн ээж нь манайээж аавтай хамт нэг газар ажиллаж байсан учраас сайн таньдаг юм”гэх мэдүүлэг.           Хохирогч Ч.Бийн “...Манай гэр Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумынтөвийн зүүн урд байр буюу сумын төвийн 2 дугаар баг, Сүмийн 4-9 тоотод хашаабайшинд оршин суудаг бөгөөд манай байшинд 2018 оны 07 дугаар  сард хөдөөгүүр явжбайгаад ирсэн чинь байшингийн урд талын 2 цонхны зүүн талын цонхны порчик ньонгорхой байхаар нь дотогш орж үзсэн чинь ямар нэгэн зүйл ажиглагдахгүй байсан.ингээд эд зүйлээ бүртгэсэн чинь гал тогооны шүүгээнд байсан 7 ширхэг мөнгөн аягаалга болсон байсан. маргааш нь гадуур ажилтай явж байгаад орой гэртээ ирсэн чиньманай байшингийн үүдний хаалганы хажууд урьд өдөр нь алга болсон 7 ширхэг мөнгөнаяга байж байсан. 1 ширхэг нь 150,000 төгрөгийн үнэтэй мөнгөн аяга байсан тухайнаягануудыг буцааж манай хашаанд тавьсан учир надад гаргах гомдол санал болоннэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 31/Яллагдагч С.Нгийн “...Эрдэнэцагаан сумын төвд байх манай сумынзахиргаанд ажилладаг Батгэрэлийнх дэлгүүртэй бөгөөд би дэлгүүрийнх нь зуухандгалчаар ажилладаг байсан. 2018 оны 07 дугаар  сард наадмын дараа Батгэрэл ахын гэр
рүү  очсон чинь хүн байхгүй цоожтой байхаар нь цонхны порчикийг дотогш түлхэжороод гал тогооны шүүгээнд нь байсан 7 ширхэг мөнгөн аягыг нь аваад цонхоор ньбуцаж гараад хүнд зарах гэсэн чинь “чи хаанаас мөнгөн аяга аваад ирвээ, чамаасмөнгөн аяга худалдаж авахгүй” гэсэн. Мөнгөн аяга худалдаж авах хүн олдохгүйболохоор нь Батгэрэл ахын гэрт ирж байшингийн хаалганы үүдэнд нь тавьж орхисонюм. Батгэрэл ахынх мөнгөн аягатай гэдгийг мэддэг байсан.  Учир нь галчаар ажиллажбайхдаа гэрээр нь орж гарахдаа харж байсан юм” гэх мэдүүлэг.Хохирогч Ж.Цгийн “...2019 оны 03 дугаар сарын 15-ны оройны 20цагийн орчимд Эрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан овооны зүүн доор цацралтынбайрны 3-16 тоотод гэртээ ирээд 3 шуудайтай ноолуураа хийж цоожлоод хөдөө малруугаа явсан. 2019 оны 03 дугаар сарын 17-ний 19 цагийн орчимд хөдөө гэрээсээ сумынтөвд гэрийнхээ хашааны гадна ирсэн чинь гадаа хашааны хаалга доош унжсанбайдалтай байсан. Хашааны хаалгаа онгойлгоод гэрийнхээ үүдэнд очсон чинь үүднийпингийн хаалга онгорхой, хаалганы цүүг суга татаад цоожийг нь эвдээд хаячихсанбайдалтай байсан. гэрт 3 шуудайтай ноолуурын 1 шуудайтай ноолуурыг алдсан байсан.3 шуудайнд яг тэнцүү 10 кг тус бүрээр нь хийсэн байсан, хохирлыг минь барагдуулжөгнө үү” гэх мэдүүлэг /хх-ийн 88-89/,Яллагдагч С.Нгийн “...Би Эрдэнэцагаан сумын төвд голын урд байдагМөнхөө гэх залуугийн гэрээр нь орж гардаг найзууд бөгөөд нийлж архи уудаг юм.Мөнхөөгийн гэрийн баруун хашаанд Цагаандалай ахынх байдаг бөгөөд гэрийнх ньхаалгыг эвдэж ороод 3 шар шуудайтай ноолуур байхаар нь 1 шуудай ноолуурыг авчгараад голын дэрсэнд нууж байгаад маргааш нь танихгүй ченжид зарсан. Би согтуубайсан болохоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг,Хохирогч Г.Уийн “...Би Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаарбаг, Худалдааны гудамж 1-10 тоотод Оргих нэртэй 8 нэрийн хүнсний дэлгүүражиллуулдаг юм.  2019 оны 04-р сарын 12-13-нд шилжих шөнө манай дэлгүүрийн урдталын цонхны порчикийг дотогш түлхэж цонхны доор байсан шилэн тагтай хиамхүнсний бүтээгдэхүүн хадгалах зориулалттай хөргүүрээс хиам алдагдсан юм. Манайхөргүүр дэлгүүрийн  урд хананд тулгаж байрлуулсан байсан бөгөөд порчикийг ньтүлхэхэд тулж хагас онгойсон байсан учир бүтэн биеэр орж чадаагүй байсан бөгөөдбиеийнхээ хагас хэсгээрээ орж ирж гараа сунгаж байгаад хөргүүрийн тагыг нээж хиамавсан  байсан. Нийтдээ 54,500 төгрөгийн хохирол учирсан байна” гэх мэдүүлэг /хх-ийн72/Гэрч Л.Эрдэнэбатын  “...2019 оны 04-р сарын 13-ны орой манай гэрт Нямдаваа ньганцаараа бага зэрэг архи уучихсан байдалтай ирээд “ах гадуур гарах уу” гэхээр ньхамт гарч уурын зуух галлах ажлаар 17 цагийн үед орсон юм.  Уг дэлгүүрийг  дүү ньгалладаг юм билээ. Ингээд дэлгүүр дотуур нь явж паар нь хэр халж байгаа талаар үзээдбайсан. Бид 2 уурын зууханд нь нэг хэсэг байх үед дэлгүүр хааснаас хойш Нямдаваа ньгарчихаад ирье гэж гарч яваад буцаж орж ирэхдээ нэлээн хэдэн хиам барьчихсан оржирсэн. Хаанаас авчихсан юм гэхэд хулгайлчихсан юм гэж хэлсэн. Бид хоёр манай гэртхиамыг цайтай хольж идэж дуусгасан” гэх мэдүүлэг /хх-ийн 75/,Яллагдагч С.Нгийн “...Эрдэнэцагаан сумын төвд байх Оргих нэртэйдэлгүүр  рүү 2019 оны 04 дүгээр сарын 12-ны орой очсон юм. Энэ үед дэлгүүр ньхаагаагүй байсан бөгөөд манай төрсөн дүү уг дэлгүүрийн галладаг юм. Би дэлгүүрдотуур нь явж паар нь хэр халж байгааг нь үзэхдээ хиам байгаа газрыг нь анх харсан
юм. Ингээд хэсэг дүүгээ амраагаад Эрдэнэбат ахын хамт галыг нь түлж өгсөн. Энэ үедби өлсөөд байсан учир урд талын цонхыг түлхэж цонхоор нь биеийнхээ цээж хэсгийгоруулаад цонхны орчимд байсан хөргөгчнөөс олон хиам авсан. Уг хиамыг би зуух  рууавч ороод Эрдэнэбат ахын гэр  рүү явсан. би Эрдэнэбат ахад юм яриагүй хулгайлсангэж л хэлсэн. Яг хаанаас хулгайлсан талаараа хэлээгүй юм. Оргих дэлгүүрийн эзэнд ньби хашааг нь цэвэрлэж өгөх зэргээр тусалдаг байсан юм. Эрдэнэбат ах намайг хулгайхийх үед мэдээгүй зуухны өрөөнд байсан” гэх мэдүүлэг:Хохирогч Б.Дэлгэрмаагийн “...Би Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг, Худалдааныгудамжинд Хишиг нэртэй цайны газар ажиллуулдаг юм. 2019 оны 04 дүгээр сарын 13-ны шөнө урд талын цонхыг хагалж, хөлдөөгч, сэнс зэргийг гаргаад хашаанд орхисонбайсан. Хөлдөөгч, сэнс зэргийг буцаагаад цайны газартаа оруулсан. Надад гаргахгомдол,  санал байхгүй “гэх мэдүүлэг /хх-ийн 59/Яллагдагч С.Нгийн “...Би Эрдэнэцагаан сумын төвд Хишиг  нэртэй цайныгазар руу 2019 оны 04 дүгээр сарын 13-ны орой очсон юм. урд талын цонхыг хагалааддотогш орж, хөлдөөгч, тасалгаа сэрүүцүүлэх сэнс зэргийг аваад хагарсан цонхнызайгаар гадагш гаргасан. Ингээд авч явах гэж байгаад нэг хүн бархирахаар нь бихөлдөөгч, сэнс зэргийг хаяад зугтаасан. Хүнд зарж, мөнгөтэй болж, архи уух зорилготойхулгай хийсэн” гэх мэдүүлэг:Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд / хх-ийн 04-08 /           Эрдэнэцагаан сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 24, 38, 53, 66, 81, 101, 116/Эрүүгийн хэрэг нэгтгэх тухай тогтоол /хх-ийн 26, 40, 55,68, 83, 103/           С.Нгийн урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас / хх-н 120/Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багийн засаг даргын 2019 оны04-р сарын 22-ны өдрийн 02/175 дугаартай тодорхойлолт / хх-н 98 / зэрэг болно.Шүүгдэгч С.Н нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаарбагийн  Билүүтийн 5-1 тоотод байдаг хүн байнга амьдрах зориулалттай Х.Ббайшингийн цонхоор 2017 оны 02 дугаар сард нэвтэрч мөнгөн чимэглэлтэй хэт хутгахулгайлж иргэн Батцэцэгт 1000.000 төгрөгийн хохирол, мөн  сумын 8 дугаар багийнЧулуун хороотын 421 тоотод байдаг хүн байнга амьдрах зориулалттай Д.Нгийнбайшингийн цонхоор  2017 оны 07  дугаар сард  нэвтэрч мөнгөн аяга, эрэгтэй мөнгөнбүс, эрэгтэй монгол дээл, цагаан өнгөтэй годон гутал зэргийг хулгайлж  иргэнД.Нд 3,950,000 төгрөгийн хохирол учруулсан, мөн сумын 8 дугаар багийн иргэнА.Сийн хүн  байнга амьдрах зориулалттай байшингийн цонхоор 2018 оны 07дугаар сард  нэвтэрч хурган дотортой дээл,  мөнгөн аяга 1 ширхэг, 2 шил архи зэргийгхулгайлж иргэн А.Ст 780.000 төгрөгийн хохирол учруулсан, мөн сумын 2 дугаарбагийн Сүмийн 4-9 тоотод байх Ч.Бийн  эзэмшлийн хүн байнга амьдрахзориулалттай байшингийн цонхоор   2018 оны 07 дугаар сард нэвтэрч 7 ширхэг мөнгөнаяга  хулгайлж иргэн Ч.Бд 1.050.000 төгрөгийн, мөн сумын 2 дугаар багийн  3-16тоотод оршин суух Ж.Цгийн хүн байнга амьдрах зориулалттай гэрт 2019 оны03 дугаар сарын 15-17-ны хооронд нэвтэрч  10 кг ноолуур хулгайлж  иргэнЦагаандалайд 1250.000 төгрөгийн, мөн сумын 8 дугаар багийн Худалдааны гудамжны1-10 тоотод байх Г.Уийн үйл ажиллагаа явуулах зориулалттай  Оргих нэртэй 8нэрийн хүнсний дэлгүүрийн цонхоор  2019 оны 04 дүгээр сарын 12-ноос 13-нд шилжихшөнө нэвтэрч  3 кг хиам хулгайлж иргэн Г.Уэд 30000 төгрөгийн,  мөн сумын 8дугаар баг Худалдааны гудамж 1-10 тоотод байх Б.Дэлгэрмаагийн эзэмшлийн үйлажиллагаа явуулах зориулалттай  Хишиг нэртэй цайны газрын цонхоор  2019 оны 04
дүгээр сарын 13-наас 14-нд шилжих шөнө нэвтэрч  хөлдөөгч, сэнс хулгайлж иргэнБ.Дэлгэрмаад 175.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргүүдийг тус тус үйлдсэн гэмбуруутай болох нь шүүгдэгч С.Нгийн хэрэг бүртгэлт болон шүүхийнхэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Х.Батцэцэг,Д.Н, А.С, Ч.Б, Ж.Ц, Г.У, Б.Дэлгэрмаа,  гэрчЛ.Эрдэнэбат нарын мэдүүлэг, эд зүйлийн үнэлгээ, хэргийн газрын үзлэг хийсэнтэмдэглэл зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдожбайна.Шүүгдэгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт Би Ж.Цгийн гэрээсноолуур аваагүй намайг гүтгэж байна гэх мэдүүлэг нь шүүгдэгч Нямдаваагийняллагдагчаар өгсөн“... Мөнхөөгийн гэрийн баруун хашаанд Цагаандалай ахынх байдагбөгөөд гэрийнх нь хаалгыг эвдэж ороод 3 шар шуудайтай ноолуур байхаар нь 1 шуудайноолуурыг авч гараад голын дэрсэнд нууж байгаад маргааш нь танихгүй ченжид зарсан.Би согтуу байсан болохоор хэдэн төгрөг болсныг мэдэхгүй байна гэх мэдүүлэг /хх-ийн86-87-х/, хэргийн газрын үзлэгийн тэмдэглэл /хх-ийн 11-р х/, яллагдагч Нямдаваамөрдөн байцаалтад иргэн Цагаандалайн хашаа гэрийг өөрөө зааж, хашааг яаж давжорсноо өөрийн биеэр харуулж  буй гэрэл зураг /хх-ийн 6-р х/, хохирогч Цагаандалайнмөрдөн байцаалтад өгсөн“...2019 оны 03 дугаар сарын 15-ны оройны 20 цагийн орчимдЭрдэнэцагаан сумын 2 дугаар баг, Цагаан овооны зүүн доор цацралтын байрны 3-16тоотод гэртээ ирээд 3 шуудайтай ноолуураа хийж цоожлоод хөдөө мал руугаа явсан.2019 оны 03 дугаар сарын 17-ний 19 цагийн орчимд хөдөө гэрээсээ сумын төвдгэрийнхээ хашааны гадна ирсэн чинь гадаа хашааны хаалга доош унжсан байдалтайбайсан. Хашааны хаалгаа онгойлгоод гэрийнхээ үүдэнд очсон чинь үүдний пингийнхаалга онгорхой, хаалганы цүүг суга татаад цоожийг нь эвдээд хаячихсан байдалтайбайсан. Гэрт байсан 3 шуудайтай ноолуурын 1 шуудайтай ноолуураа хулгайдалдсан...гэх мэдүүлэг зэргээр няцаагдаж байна.Шүүгдэгч С.Нгийн  дээрх үйлдлүүд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1дүгээр зүйлийг 2 дахь хэсгийн 2.1-д  заасан гэмт хэргийн шинжийг агуулах хийгээдпрокуророос ирүүлсэн хэргийн зүйлчлэл үндэстэй байна.Хэргийн байдлыг нотлох дээрх баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ачхолбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлэгдсэн, мөнхэрэг бүртгэлтийн явцад оролцогчийн эрхийг зөрчсөн, хязгаарласан, мөрдөн шалгахажиллагаа явуулахад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөнбайдал тогтоогдоогүй байна.Иймд  шүүгдэгч С.Нг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээрзүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар орон байранд нэвтэрч хулгайлах гэмт хэрэгүйлдсэн гэм буруутай гэж шүүх дүгнэв. Шүүгдэгч С.Нд  ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй байна. Харин хулгайн хэргийгдавтан үйлдсэн нь эрүүгийн хуулийн 6.6 дугаар зүйлийн 1.2-т  заасан  хүндрүүлэхнөхцөл байдал болно. Шүүгдэгчид ял шийтгэл оногдуулахад хэрэг гарсан нөхцөл байдал,  гэмт хэргийнулмаас хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн төлөөгүй байгаа, түүний хувийн байдлыгхаргалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д
хорих ял оногдуулах эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.Хохирогч Б.Дэлгэрмаад учирсан 175000 төгрөгийн, хохирогч Ч.Бд учирсан1050000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн нь шүүгдэгч болон хохирогч нарынмэдүүлгээр нотлогдож байна. Харин хохирогч Х.Батцэцэг, Д.Н,  А.С,Ж.Ц , Г.У нарт учирсан хохирол нөхөн төлөгдөөгүй байна. Иймд шүүгдэгч С.Нгаас 1000000 төгрөгийг гаргуулж хохирогчХ.Батцэцэгт, 3950000 төгрөг гаргуулж хохирогч Д.Нд, 780000 төгрөг гаргуулжхохирогч А.Ст,   1250000 төгрөг гаргуулж хохирогч Ж.Цд, 30000төгрөг гаргуулж хохирогч Г.У нарт олгох нь зүйтэй байна. Шүүгдэгч С.Н  энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийнбаримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй, иргэний бичиг баримтирээгүй,  түүнээс гаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тусдурдах нь зүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2,36.3, 36.6,36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч С.Н-ыг орон байранд нэвтэрч бусдын эдхөрөнгийг хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-дзааснаар шүүгдэгч С.Нг 3 /гурав/-н жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарялтан С.Нд оногдуулсан 3 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлсүгэй.4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол ялтан С.Ндавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж  цагдан хорихтаслан сэргийлэх арга хэмжээ авсугай.5.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн  497.1, 510 дугаар зүйлийн510.1-д зааснаар шүүгдэгч С.Нгаас 1000000 төгрөгийг гаргуулж хохирогчСүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Билүүтийн 5-1 тоотод оршин суухХатанбаатарын Батцэцэгт, 3950000 төгрөг гаргуулж хохирогч Эрдэнэцагаан сумын 8дугаар баг Чулуунхороотын 421 тоотод оршин суух Дамдинсүрэнгийн Намхайд, 780000төгрөг гаргуулж хохирогч Эрдэнэцагаан сумын 8 дугаар баг Билүүтийн 4-2 тоотод оршинсуух Алтанчимэгийн Содбилэгт,   1250000 төгрөг гаргуулж хохирогч Эрдэнэцагаансумын 2 дугаар багт оршин суух Жигжидын Цагаандалайд, 30000 төгрөг гаргуулжхохирогч Эрдэнэцагаан сумын 8 дугаар багт оршин суух Гантөмөрийн Урансүх  нартолгосугай.6. Ялтан С.Н  нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эдмөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, түүнээсгаргуулах байцаан шийтгэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болно.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйгтайлбарласугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                     Д.СУГАР