Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2016 оны 07 сарын 29 өдөр

Дугаар 103/ШШ2016/00333

 

 

 

 

 

2016 оны 0******* сарын 29 өдөр

Дугаар 10*******/ШШ2016/00*********************

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багануур дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Ариунаа даргалж, шүүх хуралдааны танхимд хаалттай хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Улаанбаатар хотын ******* дүүргийн ******* дугаар хороо, ******* *******-******* тоотод оршин суух, ******* овогт ******* ******* нэхэмжлэлтэй

Хариуцагч: Шүүхийн Шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа хорих 42******* дугаар ангид хүмүүжигч овогт холбогдох гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийг 2016 оны ******* дугаар сарын 19-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б., хариуцагч В, нарийн бичгийн дарга Д.Оргил нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь

Нэхэмжлэгч Б. шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Миний бие Втай 2009 онд гэр бүл болоод 201******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ батлуулсан. Одоо В нь 20 жилийн ял авч, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харъяа хорих 42******* дугаар ангид 4 жил хоригдож байна.

Бид 2 хамтран амьдрах хугацаандаа сэтгэл санаа таарахгүй байнгын маргаантай байдаг байсан бөгөөд миний бие Бүгд Найрамдах Чех улсад ажиллаж амьдархаар явах болсон тул гэрлэлтийн баталгаагаа цуцлуулах хүсэлтэй байна.

Иймээс цаашид хамтран амьдрах боломжгүй тул бидний гэрлэлтийг эвлэрүүлэн зуучлахаар оруулахгүй шийдвэрлэж өгнө үү. Бидний дунд хүүхэд болон эд хөрөнгийн мараан байхгүй болно, гэжээ.

Хариуцагч В шүүх хуралдаанд өгсөн тайлбартаа: Би гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна. Татгалзах зүйлгүй гэв.

 

ҮНДЭСЛЭХ нь

Нэхэмжлэгч Б. нь хариуцагч В. холбогдуулан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Хариуцагч В нь гэр бүл цуцлуулах талаар маргахгүй, хүлээн зөвшөөрч байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч Б., хариуцагч В нар 2009 оны 12 дугаар сарын 04-ний өдөр гэр бүл болж, ******* дүүргийн Иргэний бүртгэлийн газарт 201******* оны 01 дүгээр сарын 11-ний өдөр гэрлэлтээ албан ёсоор бүртгүүлсэн нь 018*******490 дугаартай гэрчилгээний хуулбараар тогтоогдож байна.

Зохигчид нь 201******* оноос хойш тусдаа амьдарсан, гэрлэлтээ цуцлуулахыг харилцан зөвшөөрсөн, нөхөр В нь чанга дэглэмтэй хорих ангид 20 жилийн ял эдэлж байгаа бөгөөд цаашид хамт амьдарч эвлэрэх боломжгүй, эвлэрүүлэх арга хэмжээ авсан ч үр дүнд хүрэхгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1*******2 дугаар зүйлийн 1*******2.4 дэх хэсэгт зааснаар эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж үзлээ.

Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй, хүүхэдгүй болохыг дурьдах нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 5******* дугаар зүйлийн 5*******.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамж *******0200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна.

Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт зааснаар овогт , ******* овогт ******* нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.    Зохигчид хүүхэдгүй, эд хөрөнгийн маргаангүй болохыг дурдсугай.

*******.    Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт заасныг баримтлан шийдвэрийн нэг хувийг шийдвэр хүчин төгөлдөр болсноос хойш ажлын ******* хоногийн дотор зохигчдын гэрлэлтийг бүртгэсэн байгууллага болох ******* дүүргийн Бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Нарангэрэлд даалгасугай.

4.    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн ******* дугаар зүйлийн *******.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн *******0200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Ваас *******0200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.******* дахь хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч ******* хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй бөгөөд дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6.      Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч нь анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ Г.АРИУНАА