| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0117/э |
| Дугаар | 115 |
| Огноо | 2019-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 115
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,Улсын яллагч хяналтын прокурор Э.Хосбаяр,Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар,Шүүгдэгч С.Ө нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийнПрокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийгхялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн С.Өт холбогдохэрүүгийн 1930002300141 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 21-нийөдөрхүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1985 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Сүхбаатар аймгийнОнгон суманд төрсөн, 34 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, амбүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар баг “төвийнбайрны 611 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй С.Ө.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:ШүүгдэгчС.Ө нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатараймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутаг дэвсгэрт байрлах өөрийн гэртээ хохирогчМ.Нарангэрэлтэй маргалдаж улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодожэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч С.Ө шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 05сарын 11-ний өдөр гэртээ телевизорын дууг чанга тавьчихаад бөх үзээд сууж байхадэхнэр Нарангэрэл хийх ажилгүй хүн үү гээд үглээд байсан. Хүүхэд уйлаад байхаар нь бидэлгүүр рүү явсан боловч дэлгүүрт юу ч байгаагүй. Тэгээд ирсэн чинь эхнэр талх чбайхгүй юу гээд уурлаад маргалдсан. Мөн эхнэр мах чанасан байсан би мах идэхгүйбайсан чинь хийсэн хоол идсэнгүй гээд хэрэлдсэн. Би эхнэрийнхээ үснээс зулгаасан,
цамцнаас нь зулгааж түүн рүү ус цацсан. Эхнэр маань жирэмсэн байсан. Хийсэнхэрэгтээ гэмшиж байна гэв.Хохирогч Г.Нийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 05 сарын 11-ний өдөр 15 цагийн үед хувцсаа угаагаад дуусаад мах чанаж байсан юм. Тэгээд манайнөхөр Өлзийбаяр нь хүүхдэдээ идэх юманд гараад хоосон ирэхээр нь чи юм авахгүй юмгэсэн чинь дэлгүүрт авах юм байхгүй байна гэхээр нь ядаж талх байхгүй байна уу гэжуурласан юм. Тэгтэл намайг чи өөрөө гараад үзэхгүй юу гэхээр нь би чам шиг завтайхүн биш гэж хэлсэн. Тэгтэл намайг чи үхсэндээ уурлаад байгаа юм гэж хэлээд толгойруу гараараа цохиод машиныхаа түлхүүрийг аваад гарсан. Тэр хооронд мах гаргаадхадам аав Сундуйд өгөөд идүүлж байтал С.Ө гаднаас орж ирээд наадянхныхаа хийсэн хоолыг юу гэж идсэн юм гэсэн. Тэгэхээр нь би уурлаад чи өөрөөянхнаас гараагүй юу гэтэл чи манайд хоол хийхээрээ дандаа уурлаж байдаг, манайхаасяв, чамд би дургүй манайхаас зайлаарай гээд миний үснээс зулгаагаад чирэхээр нь биөөдөөс нь гараараа хэд хэдэн удаа цохисон. Тэгтэл гэрт байсан савтай уснаасхувингаар хутгаад намайг сэргэ гээд ус цацаад байсан. Түүнийхээ дараа үснээсзулгаагаад шалан дээгүүр асгасан усан дээгүүрээ чирээд байсан. Тэгээд намайг түмнийшившиг болгоно гээд өмсөж байсан бүх хувцсыг тайлж урж хаясан. Тэгээд шүүгээндбайсан хувцсыг аваад шалан дээр асгасан усаа арчаад чи манайхаас зайл гэхээр нь бихүүгээ аваад явлаа гэтэл би чамд хүүгээ өгөхгүй гээд миний өмсөж байсан бүх хувцсыгураад хаясан. Тэгэхээр нь би баруун өрөөндөө байсан хувцсаа өмсөөд гэрээсээ гарчирсэн. Манай хадам аав болох Сундуй нь байсан, мөн манай 1 нас 8 сартай хүү байсан.Өөр хүн байгаагүй. ... зодуулснаас болж толгой, нуруу өвдөж байна. Миний толгойболон гарын шуу хэсэг рүү гараараа цохисон. Мөн үснээс зулгаагаад чирээд байсан.Миний бүх бие хөндүүр байна. Учир нь одоо би 8 сартай жирэмсэн юм . 6 сард төрөхёстой... гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/,Гэрч Д.Лянхуагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...манай охин М.Нарангэрэл ньС.Өтай хамт амьдраад 3 жил болж байна. 1 нас 8 сартай хүүхэдтэй, одоо 8сартай жирэмсэн. С.Ө нь архи уухаараа их ширүүн зантай, манай охинНарангэрэлийг зоддог. 2017 онд миний хажууд манай охиныг зодож байсан. Мөн 2018онд Нарангэрэлийг зодсон байсан. Би эднийхээр хааяа нэг орох үед хэрүүл хийсэн зүйлмэдэгдэхгүй байсан. Хаа ганц л хоорондоо муудсан гэж дуулддаг. Түүнээс тэр бүрхоорондоо муудаад байдаггүй.... гэх мэдүүлэг /хх-ийн 16/Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ныөдрийн 260 дугаартай: М.Нарангэрэлийн биед эрүүнд, шилэн хүзүүнд зулгаралт,баруун гарт зүсэгдсэн шарх, зүүн гарын бугалга, шууны дээд доод талд цус хуралтгэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхболомжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-дзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 23 /Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019.06.10-ныөдрийн 73 дугаар тодорхойлолт /хх-ийн 40/Хохирогч М.Нарангэрэлийн Сүхбаатар аймгийн Прокурорын газарт гаргасанхүсэлт /хх-ийн 48/Хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай 2019.06.19-ний өдрийнБ/10 дугаартай прокурорын тогтоол /хх-ийн 50/ Эрүүгийн хариуцлагын төрөл, хэмжээний талаарх прокурорын санал /хх-ийн 51/Шүүгдэгч С.Өын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 41/ зэрэгбаримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч С.Ө нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатараймгийн Онгон сумын 1 дүгээр багийн нутагт байрлах өөрийн гэртээ хохирогчМ.Нарангэрэлтэй маргалдаж улмаар түүнийг жирэмсэн болохыг мэдсээр байж зодожэрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч С.Өын мөрдөнбайцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөнбайцаалтад өгсөн хохирогч М.Нарангэрэл, гэрч Лянхуа нарын мэдүүлэг, Шүүхийншинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 260дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгтбэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдонтогтоогдож байна.Шүүгдэгч С.Өт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч С.Ө нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээрүйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бусшинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч М.Нарангэрэлийг жирэмсэнболохыг мэдсээр байж зодож эрүүл мэндэд зориуд хохирол учруулсан байна.Шүүгдэгч С.Өын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул С.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмтхэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульдзаасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч С.Ө нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмтхэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсонучир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийнхариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийннийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх”шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийнхариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч С.ӨтЭрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэйбайна.Шүүгдэгч С.Ө нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч М.Нарангэрэл гомдолгүйнэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаарзүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч С.Өыг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар үйлдсэн гэмбуруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаарС.Өыг 600 / зургаан зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600 000 /зургаанзуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар угторгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан С.Өт мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч С.Өт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 6. Ялтан С.Ө нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч М.Нарангэрэл гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР