| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0089/э |
| Дугаар | 86 |
| Огноо | 2019-05-16 |
| Зүйл хэсэг | 11.2.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 16 өдөр
Дугаар 86
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч Э.ХосбаярШүүгдэгчийн өмгөөлөгч Ж. ЦээсүрэнШүүгдэгч М.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн М.Бд холбогдох эрүүгийн 1930000010082 дугаартай хэргийг 2019 оны 05 дугаар сарын 06-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.1. Биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1981 оны 08 дугаар сарын 24-ний өдөр Сүхбаатар аймгийнНаран суманд төрсөн, 38 настай, эрэгтэй, дээд боловсролтой, малын их эмчмэргэжилтэй, “А” ББН-д малын их эмч ажилтай, ам бүл 6, эхнэр,хүүхдүүдийн хамт Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 4 дүгээр баг, Мал эмнэлгийнбайранд оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй М.Б
2. Холбогдсон хэргийн талаар / яллах дүгнэлтээр/ЯллагдагчМ.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны Сүхбаатар аймгийнДарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Ургах нарангийн 2 дугаар гудамжиндхохирогч Х.Эын хүч хэрэглэж буюу нүүр, нуруу руу цохисон хохирогчийн хуульбус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхон зуур автаж сэтгэцийнхэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Х.Эын толгойн тус газар чулуугаарцохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь:Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:Шүүгдэгч М.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:2018 оны 12 дугаарсарын 15-ны өдөр идэшнийхээ үхрийг хамаатан Мөнхбаяртай хамжиж хийсэн юм. Үхэрхийх явцдаа хоёр шил архи хувааж уусан. Мөнхбаяр орой нь Агийн руу хүргээдөгчих манай найзууд хүлээж байгаа гэхээр нь хүргэж өгөхөд Болдбаатар, Лхагва,Цэрмаа, Жагаа, Лхагваа ахын эхнэр нар байсан. Надад идээ авч өгөхөөр нь идээнээс
амсчихаад, хундаганд архи өгөхөөр нь тэрийг татчихаад явах гэтэл А ахын эхнэрхоёулаа юм ярья гэхээр нь пийшингийн хажууд ойртоод сууж байхад гэнэт араас үгийнзөрүүгүй Э ах өшиглөсөн. Та зүгээр байхад яаж байгаа юм бэ? гэхэд чи мууовортой хүүхэд гээд намайг хараалын үгээр харааж байсан. Энэ үед Агийн эхнэрманайх хүн зодолддог айл биш зодолдох гэж байгаа бол гарч зодолд гэж хэлэхэдЭыг аваад А ах гарсан. Дараа нь би 2-3 минутын дараа явчихсан байх гэжбодоод араас нь гарч хойд хаалгаар нь гарах гэтэл Э нь намайг амдаж зогсооддуудсан. Би дахиад муудахгүй байлгүй гэж бодоод очиход үгийн зөрүүгүй мөр рүүцохиод авсан. Та яагаад байгаа юм бэ? гээд гарыг нь салгах гээд зууралдаж байхад Г.Э ах миний бөөр рүү өшиглөсөн. Өшиглөхөд миний өмсөж явсан саравчтаймалгай газар унахаар нь авах гээд тонгойход хажуугаас дахиад өшиглөсөн. Тэр үед бигазар унахад миний дээр суучихаад хэд хэдэн удаа өшиглөж, нүүр рүү цохисон. Энэүед би юугаар яаж цохисноо мэдээгүй, цохих шиг л болсон гэтэл Э ахынтолгойноос цус гарсан. Тэгээд би тэндээс зугтааж Отгонбаярынд орж хүндзодуулчихлаа цусаа угаачихъя гээд цусаа угаачхаад харьсан. Маргааш нь Эрдэнэтуяа эгч ярьж Э ах чинь чамайг зодсон гэж цагдаад хэлсэн байна гэж хэлсэн. Би тэгэхээр нь найзтайгаа хамт очоод шархаа үзүүлчих гэсэн чинь гайгүй байлгүй дээ биөөрөө үзүүлчихнэ гэж байсан. Би 30000 төгрөгөөр эм, тариа авч өгсөн гэв. Хохирогч Х.Эын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би 2018 оны 12 дугаарсарын 15-ны өдрийн 15 цагийн орчим найз Жаргал гэдэг найзынхаа гэрт Болдбаатар гэдэг найзтайгаа тааралдаж бид гурав 0.75 литрийн “Хараа” нэртэй шилтэй архи хуваажууцгаасан юм... Сүүлдээ архиндаа согтож тасарсан байсан. Нэг мэдсэн чинь манайсумын М.Б орж ирээд сууж байсан. Би Батчулууныг манай дүүтэй хамт архиуудаг гэж маргалдаж муудсан. Гэтэл А гэрт муудлаа гар гээд бид хоёрыггаргасан гэсэн. Би Агийн гэрээс гараад Батчулуунтай маргалдаж барьцалдаадзогсож байснаа мэдэж байна. Тэгээд чухам юу болсон талаар би мэдэхгүй байна. Бигудамжинд ганцаараа явж байтал намайг таньдаг машинтай Алдарбаяр намайг гэртхүргэж өгсөн. Би гэртээ очоод согтуудаа М.Б нь намайг чулуугаар цохисон гэжхэлж ярьсан байсан. Духны яс цөмөрч хагалгаанд орсон. Одоо биеийн байдал эрссайжирч байна. Намайг М.Б нь чулуугаар дух руу цохиж гэмтэл учруулсан. ...маргалдаж байхдаа араас нь өшиглөж дээр нь гараад цохисон байж магадгүй. /хх-ийн7-9 /Хохирогч Х.Э прокурорын газарт гаргасан өргөдөлдөө: Миний бие 2018оны 12 сарын 15-ны өдөр тус сумын иргэн М.Бтай архи уусны улмаас маргажбиедээ гэмтэл авсан. Бөгөөд эмчилгээ, сувилалд амруулах, анхан шатны тусламжболон түргэний машины бензин тос зэрэгт 4416620 төгрөгийн тусламжийгМ.Бы болон түүний ар гэрийнхэн дэмжин тусалсан. Цаашид гарах зардлыгхариуцаж байгаа. Тухайн асуудал болоход миний буруутай үйлдэл байгаа учраасгомдол тэмцэлгүй .Батчулууныг шүүхээр хөнгөн шийдвэрлэж өгөхийг хүсье гэжээ /хх-ийн 70/М.Бы гэрчээр өгсөн мэдүүлэгтээ: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөридэшний үхэр хийх гээд өөрийн хамаатан болох Ц.Мөнхбаярын хамт үхэр нядалжбайхдаа 2 шил архи хувааж уусан юм. Тэгээд Мөнхбаяр “хоёулаа Агийн гэр лүүявъя” гээд 17 цагийн орчим У.А ахын гэрээр ороход Х.Э, Д.Болдбаатар,Б.Лхагва, М.Мөнхжаргал нар архи уугаад сууж байсан. Мөнхбаяр бид 2 ороод идээамсаад, архи хийж өгөхөөр нь тэрийг нь уугаад А ахын эхнэр Баярмаа эгчтэй юм яриад сууж байтал миний араас Х.Э ах миний ар дагз руу хөлөөрөө өшиглөсөн.Тэгэхээр нь би босож ирээд “та яаж байгаа юм бэ” гэхэд “чи муу их овортой пизда, чимуу яагаад байгаа юм бэ? гээд дахин нэг удаа өшиглөж, толгой руу цохиход нь “та ер ньяагаад байгаа юм бэ?” гээд би Х.Э ахыг энгэрээс нь заамдаад автал гэрийн эзэнУ.А ах “та нар гэрт муудахгүй шүү гар” гээд бид хоёрыг салгаад У.А ахХ.Э ахыг аваад, Лхагва ах намайг аваад гадагш гарсан. Тэгээд би Х.Эахтай муудахгүй гээд зугтах гэтэл гадаа хашааны дааман хаалган дээр Х.Э ахтайтаараад намайг Х.Э ах барьж аваад нүүр рүү нэг удаа цохиж дахин цохих гэхэднь зууралдаж байгаад хориход миний баруун гарын ядам болон чигчий хуруу аманд ньсанамсаргүй ороход миний хоёр хурууг хазсан байсан. Мөн зүүн бөөр орчимдөшиглөхөд миний өмсөж байсан малгай газар унасан юм. Малгайгаа авах гээд доошоотонгойтол нуруун дээрээс дахин тохойгоороо цохиход нь би баруун талаараа газарунасан. Гэтэл Х.Э ах миний дээр гарч суугаад миний нүүр рүү гараараа хэд хэдэнудаа цохиод байхаар нь холдуулж болиулах санаатай түлхэх шиг болсон. ГэтэлХ.Энбаяр ах газар ойчих шиг болсон. Би тэр чигтээ зугтаж яваад Ц.Отгонбаяр ахындорж хамраас цус гарсан байсныг угаасан. Маргааш өглөө нь Х.Э ахтай уулзахгээд гэрт очоод юу болсон талаар хэлэхэд “ах нь согтсон байна. Чамайг манай дүүХ.Отгонбаяртай нийлээд архи дарс уудаг гээд тэгсэн байх” гэж тайлбарлаж байсан.Тэгээд хэд хоногийн дараа хөдөө ажлаар яваад иртэл Х.Э ахын бие нь муудсангээд сумын эмнэлэгт хэвтсэн байхаар нь би яваад очтол юм харж байгаа хэрнээ юмярьж чадахгүй байсан. Гэхдээ хүний хэлж ярьж байгааг ойлгоод байсан. ...Хэрэг явдалмаш богинохон хугацаанд болж өнгөрсөн. Би Х.Эыг юугаар цохисон талаараамэдэхгүй байна. Намайг малгайгаа авах гээд доош тонгойход нуруу руу цохиж газарунагаад дээр гарч суугаад нүүр рүү хэд хэдэн удаа цохиод байсан” гэх мэдүүлэг /хх-ийн58-59/Гэрч У.Агийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 12 дугаар сарын 15-ныөдөр 15 цагийн орчим хашаандаа машинаа засаж байтал гаднаас манай Дарьгангасумын Э, Болдбаатар эхнэр Цэрмаатай, Лхагва, эхнэр Ариунбаяр нар нь архисогтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай халамцуухан орж ирсэн... 16-17 цагийнорчим Э нь архиндаа согтож тасраад манайд унтаад өгсөн. Гэтэл гаднаас манайгэрт М.Б, Ц.Мөнхбаяр хоёр халамцуухан орж ирсэн. Энэ үеэр Х.Эбосоод Батчулуунд ахархаж маргалдаж муудаад байсан. Гэтэл Э нь эхлээдБатчулууны бөгс хэсэг рүү нь хөлөөрөө нэг удаа өшиглөсөн. Тэгээд Батчулуун нь босожирээд Этай барьцалдаад авахаар нь би гэрээсээ хөөгөөд гаргасан. Би араас нь2-3 минутын дараа гарсан. Тэгээд гараад хартал Х.Э, М.Б хоёрхоорондоо барьцалдаад зогсож байсан. Тухайн үед гадаа харанхуй байсан болохоор ягюу болсон талаар би хараагүй. Нэг мэдсэн чинь Х.Эын толгойноос цусгарчихсан, М.Б нь яваад өгсөн байсан. /хх-ийн 30/Гэрч Ж.Ариунтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр ... Э Батчулуун хоёр хоорондоо маргалдаад зууралдаад байсан.Юунаас болж маргаж байсныг мэдэхгүй. Э их согтуу байсан болохоорБатчулуунтай маргах гээд согтуурхаад байсан. Гэтэл А “та нар гэрт муудахгүйшүү” гээд тэр хоёрыг гаргасан. Э эмнэлэгт хэвтсэн гэдгийг хүнээс дуулсан” гэхмэдүүлэг/хх-ийн 26-27/Гэрч М.Баярмаагийн“...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр манай нөхөрА бид 2 гэртээ байж байтал гаднаас Лхагва, Болдбаатар, Э, Лхагваагийн
эхнэр Ариунтуяа нар 16 цагийн орчимд орж ирсэн. Тэд нар гаднаас орж ирэхдээ нэгшил архитай орж ирсэн. Тэрийг нь дуусахаар манайх бас нэг шил архи гаргаж өгөөдууцгаасан. Тэгээд байж байтал манай нөхрийн ангийн Мөнхбаяр, Батчулуун гэдэгзалуутай манайд орж ирсэн. Мөнхбаяр нэлээн согтуу Батчулуун нь арай гайгүйсогтолттой байсан. Манай нөхөр А, Батчулуун бид гурав зуухны дэргэд суугаадюм ярьж байтал Э цаанаас босож ирээд ямар ч үгийн зөрөөгүй Батчулууныг суужбайхад араас нь өшиглөж, гараараа нэг удаа цохисон. Тэгэхээр нь би Эт хандан“чи зүгээр сууж байгаа хүнийг яаж байгаа юм бэ? манай гэрт хүн орж ирж болохгүй юу?Та нарт муудах шалтгаан байгаа юм уу?” гэхэд Э юу ч дугараагүй. ХаринБатчулуун та яаж байгаа юм бэ? бид хоёрт муудах шалтгаан байхгүй гэж байсан.Тэгэхээр нь би “та нар муудах гэж байгаа бол гэрээс гар” гээд гаргасан. Эхлээд Эгараад дараа нь Батчулуун араас нь гарсан. Тэнд ямар ч муудах шалтгаан, хэрүүлмаргаан болоогүй. Э л согтуурхаж, зүв зүгээр сууж байсан хүнийг өдөж, өшиглөж,цохисон. Би тэгэхээр нь муудах шалтгаан байсан юм байлгүй гэж бодоод л гайхажбайсан... гэх мэдүүлэг / хх-ийн 28-29 /Гэрч Ц.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн:“...2018 оны 12 дугаар сарын 15-ны өдөр намайг гэртээ байхад 17 цаг өнгөрөөгөөд манай нөхөр Эыг манайхамаатны ах болох Алдарбаяр нь “Болор” гэх дэлгүүрийн гадаа цусаа гоожуулаадбахираад явж байхаар нь аваад ирлээ гээд авчирсан юм. Тухайн үед Эынтолгойноос цус гарч байсан бөгөөд би юунаас болж ингэтлээ цусаа гоожуулаад иржбайгаа юм гэж асуухад өөдөөс “Батаа, Батаа” гээд байсан юм. Тэгээд тэр орой би цусыгнь угаагаад унтуулсан. Маргааш нь эмч дуудуулж үзүүлсэн. Э нь өглөө сэрээдБатчулуунтай муудсан тэр намайг чулуугаар цохисон гэж надад хэлж байсан юм...” гэхмэдүүлэг /хх-ийн 32/,Гэрч С.Энхтунгалагийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би Дарьганга сумын Эрүүлмэндийн төвд сувилагчаар ажилладаг бөгөөд 2018 оны 12 дугаар сард яг хэдний өдрийгнь мэдэхгүй байна. Иргэн Х.Э нь толгойныхоо боолтыг солиулсан юм. Тухайн үедбоолтыг нь солиход шарх нь тавалж бохирлогдсон, цус болон идээрхэг шингэн шүүрчгарч байсан. Ариутгалын бодисоор арчихад тав нь хууларсан бөгөөд яс нь харагдажбайсан. Тэгэхэд чулуу шиг зүйлүүд гарч ирсэн. Тэгээд боолтыг нь хийж дуусгасан баэмчид үзүүлэхийг зөвлөсөн юм. Тухайн чулуурхаг зүйл нь элс шиг тийм шинж тэмдэгтэйзүйл байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 33/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 01 дүгээр сарын 23-ныөдрийн 28 дугаартай: Х.Эын биед дух ясны цөмөрсөн ил хугарал, хугарлынхаралдаах тархины няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохжурмын 3.1.2-т зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэгтхамаарна. Цаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх ньэмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /хх-ийн 37/Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 12дугаар сарын 26-ныөдрийн 27 дугаартай дүгнэлтэнд: М.Бы биед баруун гарын 4,5-р хурууныүенд цус хуралт, зөөлөн эдийн няцрал тогтоогдлоо. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийнүйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтлүүд нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоохжурмын 2.6-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул гэмтлийн зэрэгт хамаарахгүйцаашид эрүүл мэнд болон энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. /хх-ийн 42/
М.Бы талаарх Дарьганга сумын 4-р багийн засаг даргынтодорхойлолт/хх-ийн 60/ М.Бы ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 62-р хуудас/ зэрэгбаримтууд болно.Шүүгдэгч М.Б нь 2018 оны 12 дугаар сарын 15-ны Сүхбаатар аймгийнДарьганга сумын 4 дүгээр багийн нутаг дэвсгэр Ургах нарангийн 2 дугаар гудамжиндхохирогч Х.Эын агсарч хүч хэрэглэж буюу нүүр, нуруу руу цохиж, өшиглөнхохирогчийн хууль бус үйлдлийн улмаас сэтгэл санааны гэнэтийн цочролд хоромхонзуур автаж сэтгэцийн хэвийн байдал алдагдсаны улмаас хохирогч Х.Эын толгойнтус газар чулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэннь шүүгдэгч М.Бы мөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөнмэдүүлэг, хохирогч Х.Э, гэрч А, Ариунтуяа, Баярмаа, Эрдэнэтуяа,Энхтунгалаг нарыг мөрдөн байцаалтад өгсөн мэдүүлэг, хохирогч Х.Эын аймгийнпрокурорын газарт өгсөн өргөдөл, Шүүх эмчийн шинжээчийн 27,28-р дүгнэлтүүд болонхуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаандхэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч М.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, гэмт хэрэг үйлдэгдсэн ньнотлогдож тогтоогдсон тул М.Быг хохирогчийн хууль бус үйлдэлийн улмаассанаа, сэтгэл хүчтэй цочрон давчдаж хохирогч Х.Эын толгойн тус газарчулуугаар цохиж, эрүүл мэндэд нь хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.Шүүгдэгч М.Бд ял шийтгэл оногдуулахад хохирогчийн эмчилгээнийболон бусад зардлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.2-т заасанхөнгөрүүлэх нөхцөл байдал болно. Харин хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэхнөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч М.Бы үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэмбуруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.2дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-дзааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээрзүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмтхэргийн улмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэгүйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайнзүйл хэсэг заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаартэнсэж болно” гэж заажээ.Иймд шүүгдэгч М.Бы хувийн байдал, хэрэг гарсан нөхцөл байдал,хохирогч Х.Эын эмчилгээний болон бусад бүхий л зардлыг төлсөн, цаашид гарахзардлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн, хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэнзэргийг харгалзан шүүгдэгч М.Бд эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээрзүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдажирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хохирогч Х.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тустус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1. Шүүгдэгч Адуучин сүрэг овгийн Максимын Батчулууныг санаа сэтгэл хүчтэйцочрон давчдаж хүний эрүүл мэндэд хүнд хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэмбуруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шүүгдэгчМ.Бд хорих ял оногдуулахгүйгээр 2 /хоёр / жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаандсанаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийнхуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч М.Бдмэдэгдсүгэй. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч М.Бд авсан хувийн баталгаа гаргах таслансэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.5. Шүүгдэгч М.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтхураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хохирогч Х.Эт эмчилгээ болон бусад зардалд 4416620төгрөг төлсөн, хохирогч Х.Э гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тусдурдсугай.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР