| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0121/э |
| Дугаар | 116 |
| Огноо | 2019-06-28 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 28 өдөр
Дугаар 116
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,Шүүгдэгч Г.Н нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийнПрокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.Ндхолбогдох эрүүгийн 1930001980139 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 20-ныөдөр хүлээн авч хянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1982 оны 03 дугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийнТүмэнцогт суманд төрсөн, нас 37, хүйс эрэгтэй, боловсрол дээд, мэргэжил хөгжмийнбагш, ам бүл 6, эхнэр 4 хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг180 айлын 7-5 тоотод оршин суух, Жаахан шарга театрт хөгжмийн багш ажилтай, , урьд ял шийтгэгдэж байгаагүй, Г.Н.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:ШүүгдэгчГ.Н нь 2018 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр Сүхбаатараймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн “Цагаан толгой” гэх газарт иргэн Д.Бийг “хадам аавынхаа ажилд оролцсонгүй” гэдгээс болж маргалдан түүнийтолгойн тус газарт архитай шилээр цохиж, эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойнүстэй хэсгийн язарсан шарх бүхий” хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч Г.Н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 04дүгээр сарын 21-ний өдөр Түмэнцогт сумын “Цагаан толгой” гэх газар Д.Бтэймал дээрээ байхад нь очиж уулзсан. Тухайн үед өөрийн эзэмшлийн машинтайгааМөнхтулга, Мөнхтөр нарын хамт очсон. Очсон шалтгаан нь гэвэл Д.Б ньталийгаач ахын маань охин Мөнхчулуунтай гэр бүл болж байж хадам аавынхаа ажилявдалд нь оролцсонгүй. Мөн эхнэрээ дарамталдаг байсан. Тухайн үед эхнэр хүүхдээсээсалсан байсан. Дээрх шалтгаануудаас болж уулзахаар хөдөө гэр рүү очтолД.Б нь гэртээ байгаагүй бөгөөд ээж нь гэртээ ганцаараа байсан.Д.Бийг асуухад хониндоо явсан гэж байсан. Тэгээд бид гурав Д.Бийнараас нь очиж “чи хадам аавынхаа ажил явдалд оролцсонгүй, өмнө нь бие нь муубайхад ирээгүй” гэх мэт зүйл хэлтэл ээжийн бие муу байсан гээд өөдөөс уурлаад
байсан юм. Тэгээд миний уур хүрч Д.Бийн толгой руу “ерөөл” нэртэй шилтэйархины шилээр нэг удаа цохитол толгойноос нь цус гарсан. Тэгээд байж байталД.Бийн ээж Дэнсмаа нь бид хэдийн араас ирж Д.Бтэй хамт үлдэжМөнхтулга, Мөнхтөр бид гурав сум руу явсан. Тэнд өөр болсон асуудал байхгүй. Намайгажил явдалд оролцсонгүй гэж хэлснээс болж уурлаж уцаарласан. Тэгээд хоорондоомаргалдаж байгаад би архины шилээр цохисон гэв.Хохирогч Д.Бийн мөрдөн байцаалтад өгсөн “... Би 2019 оны 04 дүгээрсарын 21-ний өдөр 09 цагийн үед Түмэнцогт сумын 1 дүгээр баг Хөндлөн ухаа гэх газартбайх өөрийн гэртээ байж байхад миний 98669789 дугаарын утас руу зүс танихГ.Н гэгч нь залгаад “Танайд хэн байна, уулзаа байна, “Цагаан толгой” гэх газархүрээд ир” гэсэн. Би тэгээд “ээжтэйгээ байна” гэсэн. Би хонио баруун хойд тал руугаатавьсан болохоор араас нь явсан. Тэгээд хонио эргүүлж явсан чинь миний өөдөөсГ.Н нь Приус-20 маркийн саарал өнгөтэй автомашинтай ирээд “Машинд суу” гэххэлээд дагуулаад явж явсан. Тэгтэл автомашинд О.Мөнхтулга, Төрөө гэх хоёр хүнбайсан. Бид 4 автомашинтай миний мотоциклийг хээр орхиод 1 км орчим яваад зогсоодГ.Н нь пиво, архи задлаад “уу” гэсэн би уухгүй гэсэн. Тэгээд хоорондоомаргалдаад автомашинаас буугаад сууж байсан чинь Г.Н нь 1 шил ерөөл” 0.5литрийн архи авч гарч ирээд баруун гар талдаа барьж байгаад миний толгой рууцохисон. Тэгсэн толгойн зулай хэсгээс цус гараад байж байтал манай ээж ирсэн. Тэгээдсалгаж аваад эмнэлэг явсан нэхэмжлэх зүйлгүй, гомдолтой” гэх мэдүүлэг /хх-ийн 4-8/,Гэрч Ж.Дэнсмаагийн мөрдөн байцаалтад өгсөн“...Өглөө би хүүтэйгээ хамт байжбайхад 9 цагийн үед гар утас нь дуугарсан. Манай хүү Д.Б яриад “Г.Нярьж байна” гэж хэлсэн. Тэгээд хүү хониндоо явсан. Тэр хойгуур саарал өнгийн приус-20 маркийн автомашин ирсэн. Би гараад очтол Төрөө байсан. Тэгэхээр нь гэрт ор гэтэлГ.Н, О.Мөнхтулга Төрөө нар орохгүй шууд манай хүү Д.Бийн араасявсан. Тэгээд санаа зовоод би араас нь хартал манай хүү Д.Бийг машиндаасуулгаад мотоциклийг нь тавиад цааш нь явсан. Тэгэхээр нь би тойроод гэртээ орсон.Ирэхгүй болохоор нь дахиж гараад хартал машины хаалга нь онгорхой байсан. Тэгэхээрнь би бушуухан очтол манай хүү Д.Бийн толгойноос цус гоожсон байж байсан.Би тэгээд дагуулаад эмнэлэг авч явсан. Г.Н нь автомашины рүүлэн дээржолооны ард сууж байсан. Автомашины хаалгаа түгжээд онгойлгохгүй байсан.О.Мөнхтулга явган гүйж байсан. Харин Төрөө нь явган сууж байсан шилтэй юм урдаатавьсан байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 10-12/,Гэрч О.Мөнхбаатарын мөрдөн байцаалтад өгсөн“...Д.Бтэй уулзсан. БиОтгонбаатарын Мөнхтулга, Гочоогийн Нямдаваа нарын хамт 09-10 цагийн хоорондНямдаваагийн Приус-20 маркийн саарал өнгийн автомашинтай гэрт нь очсон чинь гэртнь ээж нь байсан. Харин Д.Б мал руугаа явчихсан байсан. Бид наравтомашинтай баруун уулын энгэрт гараад очоод уулзсан. Г.Н, Д.Бхоёр хоорондоо нээх их хэрэлдээгүй. Харин Г.Н бариад зогсож байсан шилтэйархиараа Д.Бийн толгой тус газар цохисон. Архины шил хагараагүй.Д.Бийн толгойноос харин цус гарсан. Цохих үед нь Д.Б ньГ.Нгийн өөдөөс хараад зогсож байсан. Г.Н, О.Мөнхтулга хоёр согтуубайсан. Түмэнцогт сумын төв дээр архи уусан. Г.Н, Д.Бийн толгой рууархины шилээр цохих үедээ согтуу байсан” гэх мэдүүлэг /хх-ийн13-14/,Гэрч Г.Нгийн мөрдөн байцаалтад өгсөн“...Миний том ах Түмэнцогт сумандажиллаж амьдарч байгаад нас барсан юм. Тэгээд ажил явдалд нь оролцохоор Түмэнцогт суманд очсон юм. 2019 оны 04 дүгээр сарын 21-ний өглөө Д.Бтэйочиж уулзсан шалтгаан нь гэвэл Д.Б нь талийгаач ахын маань охинМөнхчулуунтай гэр бүл болж байж хадам аавынхаа ажил явдалд нь оролцсонгүй гэжуулзахаар хөдөө гэр рүү очсон. Очихоосоо өмнө нь Д.Бтэй утсаар ярьталгэртээ байна гэхээр нь би өөрийн эзэмшлийн 11-35 сүа улсын дугаартай тоёота приус-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй Мөнхтулга, Мөнхтөр нарын хамт гэр рүү нь очтолД.Б нь гэртээ байгаагүй бөгөөд ээж нь гэртээ ганцаараа байсан.Д.Бийг асуухад хониндоо явсан гэж байсан. Тэгээд бид гурав Д.Бийнараас нь очиж “чи хадам аавынхаа ажил явдалд оролцсонгүй, өмнө нь бие нь муубайхад ирээгүй” гэх мэт зүйл хэлтэл ээжийн бие муу байсан гээд өөдөөс уурлаадбайсан юм. Тэгээд миний уур хүрч Д.Бийн толгой руу “ерөөл” нэртэй шилтэйархины шилээр нэг удаа цохитол толгойноос нь цус гарсан. Тэгээд байж байталД.Бийн ээж Дэнсмаа нь бид хэдийн араас ирж Д.Бтэй хамт үлдэжМөнхтулга, Мөнхтөр бид гурав авсан. Тэнд өөр болсон асуудал байхгүй. Намайг ажилявдалд оролцсонгүй гэж хэлнээс болж уурлаж уцаарласан. Тэгээд хоорондоомаргалдаж байгаад би архины шилээр цохисон. Толгойн орой хэсэг дээр нь нэг удаацохисон...гэх мэдүүлэг /хх-ийн15/,Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 222 дугаартай: “1. Д.Бийн биедтархи доргилт, толгойн үстэй хэсгийн язарсан шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. 3.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаарэрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. 4.Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /хх-ийн 18-19 /Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019.06.07-ныөдрийн 1/502 дугаар тодорхойлолт /хх-ийн 31/Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 41/ Шүүгдэгч Г.Нгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34/ зэрэгбаримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч Г.Н нь 2019 оны 05 дугаар сарын 11-ний өдөр Сүхбаатараймгийн Түмэнцогт сумын 1 дүгээр багийн нутагт “Цагаан толгой” гэх газарт хохирогчД.Бтэй хадам аавынхаа ажил явдалд оролцсонгүй, мөн эхнэрээ дарамталдаггэх үндэслэлээр архины шилээр түүний толгойн тус газарт нь цохиж эрүүл мэндэд ньхөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч Г.Нгийн мөрдөн байцаалт,шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтадөгсөн хохирогч Д.Б, гэрч Ж.Дэнсмаа, О.Мөнхбаатар, нарын мэдүүлэг,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн222 дугаартай дүгнэлт зэрэг хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгтбэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдонтогтоогдож байна.Шүүгдэгч Г.Нд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүгдэгч Г.Нгийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул Г.Нг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэйгэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Г.Н нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмтхэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээртогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим,“эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмбуруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагынзорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзаншүүгдэгч Г.Нд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500000 төгрөгөөр торгох ял оногдуулах ньзүйтэй байна.Шүүгдэгч Г.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй хохирогч Н.Буяннэмэх нэхэмжлэхзүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1.Шүүгдэгч Гомбо овгийн Гочоогийн Нямдавааг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарГ.Нг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 /таван зуунмянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар угторгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан Г.Нд мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Г.Нд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 6. Ялтан Г.Н нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Н.Буяннэмэх нэхэмжлэхзүйлгүй, гомдолтой гэснийг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх
хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР