| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2015/00437/И |
| Дугаар | 446 |
| Огноо | 2016-08-22 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шүүгчийн захирамж
2016 оны 08 сарын 22 өдөр
Дугаар 446
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хэргийн индекс: 156/2015/00437/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Цэрэндулам би,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сум 2 дугаар баг Булагийн 21-10 тоотод оршин суух оршин суух,Оюунцэцэгийн Наранбаатарт холбогдох
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Булагийн 21-10 тоотод оршин суух, Дорждэрэмийн Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй,
"бусдад учруулсан гэм хорын хохирлын 360 850 төгрөгийг гаргуулах" тухай иргэний хэргийг хянаад
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ариунгэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: О.Наранбаатар нь согтуугаар мотоцикл жолоодож яваад эсрэг урсгалаас миний 19-77 УБҮ дугаартай “Мазда димо” маркийн авто машиныг мөргөж эд хөрөнгөд хохирол учруулсан юм. Тухайн үед цагдаагийн байгууллагад шалгуулж О.Наранбаатаррыг согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож хууль зөрчсөн болохыг тогтоосон. Машинд учирсан хохирол үнэлгээгээр 864 000 төгрөг үнэлэгдсэн. Хариуцагч О.Наранбаатар нь 530 000 төгрөгийг өгсөн юм. Иймд О.Наранбаатараас бусдад учруулсан гэм хорын хохирлын 360 850 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)
Хариуцагч О.Наранбаатар нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: О.Наранбаатар би Д.Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэгч Д.Ариунгэрэлийн нэхэмжилсэн 360 000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Миний бие уг мөнгийг 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр гэхэд бүрэн төлж барагдуулна. Нэхэмжлэлтэй холбогдуулан гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй гэжээ. (хх-ийн 12 тал)
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч Д.Ариунгэрэл нь хариуцагч О.Наранбаатараас "бусдад учруулсан гэм хорын хохирлын 360 850 төгрөгийг гаргуулах”-аар шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Хариуцагч О.Наранбаатар нь нэхэмжлэгч Д.Ариунгэрэлийн нэхэмжлэлийн шаардлага болох гэм хорын хохирлын 360 850 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\446-Ш-И . Ариунгэрэл, Наранбаатар.docx
хөндөөгүй, гуравдагч этгээдийн хуулиар хамгаалагдсан ашиг сонирхол хөндөгдөөгүй, хуульд харшлахгүй байх тул хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж шүүх үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 75, 123 дугаар зүйлийн 123.1-д заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ НЬ:
1. О.Наранбаатарт холбогдох, Д.Ариунгэрэлийн нэхэмжлэлтэй, “бусдад учруулсан гэм хорын хохирлын 360 850 төгрөгийг гаргуулах” тухай иргэний хэрэгт хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.8-д зааснаар нэхэмжлэгч Д.Ариунгэрэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурьдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар хариуцагч О.Наранбаатараас 5425 төгрөгийг гаргуулж, улсын төсвийн орлогод оруулсугай.
3. Шүүгчийн захирамжийг хариуцагч О.Наранбаатар нь 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийг дуустал хугацаанд сайн дураар биелүүлэхгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан биелүүлэхийг дурьдсугай.
4. Зохигчид тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар шүүгчийн захирамжид давж заалдах, хяналтын журмаар хэргийг хянуулахаар гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурьдсугай.
ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ