Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 21 өдөр

Дугаар 90

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч С.СугарЯллагдагчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг Хохирогч О.БХохирогчийн өмгөөлөгч Ж.Цээсүрэн Шүүгдэгч Д.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр зүйлийн 2дахь хэсгийн 2.4-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Д.Гтхолбогдох 1930001540092 дугаартай эрүүгийн хэргийг 2019 оны 05 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн, 1972 оны 06 дугаар сарын 17-ны өдөр Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл 3, Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, 2017 онд 2002 оны Эрүүгийн хуулийн 98дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн албадан ажил хийлгэх ялааршийтгүүлж байсан Д.Г.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутаг О.Бын хашаанд 2019 оны 03 дүгээр сарын 25-ний орой бусадтай архи хуваажууж байхдаа хоорондоо маргалдсанаас О.Бын толгойн тус газарт алхаарцохиж, эрүүл мэндэд нь “гавал тархины далд гэмтэл, баруун талын чамархай зулайхэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, баруун талынчамархай хэсгийн хуйханд няцрал” бүхий хүнд хохирол учруулсан гэмт хэргийг зэвсэгхэрэглэн үйлдсэн гэмт хэрэгт  холбогджээ.Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч  Д.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 03дугаар сарын 25-ны өдөр Баасандорж манай хашаанд мотоциклоо авахаар ирсэн. Архи
уумаар санагдсан. Б салтаандаа архи хавчуулаад  уугаад сууж  байсан.Б намайг  аймагт байшинтай байж энд юу хийж яваа цагаач  энэ тэр вэ гээдхэл амаар доромжилсон гэв. Энэ үгэнд уур хүрч алхаар цохисон нь үнэн. Быггэмтэл авсныг маргааш  өглөө нь эмнэлэг дээр очиж мэдсэн. Эмчилгээний зардалд733680 төгрөгийг төлж барагдуулсан хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна гэв.Хохирогч О.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ:Нараа гэдэг хүнмотоциклоо надаар засуулна гээд өмнөх өдөр нь өдөр, шөнөгүй залгаад байсанболохоор нь мотоциклийг нь засах гээд Ганбаа ахынд хашаанд сууж байсан. Ганбааахын эхнэр нь байхгүй, өөрөө гагнуур хийдэг учраас архи уувал гар, хөлөө тасдчих байхгээд бид хоёр Ганбаа ахад өгөхгүйгээр хоёулаа хуваагаад уучхаад явъя гээд уугаадсууж байхад Ганбаа ах хажууд жаахан архи уучихсан байдалтай ирсэн. Би ууж байсанархинаасаа Ганбаа ахад аягалаад өгөхөд шороотой байна гээд байсан. Би тэгэхээр ньгайгүй байлгүйдээ та уучихгүй юу даа гэж хэлж байсан. Харин цагаач гэж хэл амаардоромжилсноо огт санахгүй байна. Алхаар би түрүүлж цохих гэж байсан гэдэг ньхудлаа. Би мотоцклийнхоо арын боолтын чангалаад хойшоо хараад сууж байхад толгойдээрээс “түс” гээд явчихсан. Би газар унаад хойшоо харахад Ганбаа ах алх барьчихсанзогсож байсан. Би эд мөрийн баримт болно гээд алхыг нь булааж аваад модны араарнуусан. Би Ганбаа ахыг түргэн дуудаад өгчих, та цохих байсан юм бол гараараацохичихгүй, алхаар цохидог нь яаж байгаа юм бэ? гэж хэлж байсан. Ганбаа ах цагдаа,шүүх гээд яахав, хоёулаа эндээ тохирчихъё гэж байсан. Би тохирох юм байхгүй.Тэрнээс хойш толгой эргээд юу болсныг санахгүй байна гэв.Хохирогч О.Бын “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө манай найз Н нь утсаар яриад миний мотоциклыг янзлаад өгөөч гэсэн юм. Тэгээдмотоциклтойгоо усанд явангаа Ныг очиж аваад мотоцикл байсанД.Г гэгчийн хашаагаар очиж Нын мотоциклыг чирээд гэр  рүүгээявсан юм. Гэртээ очоод уг мотоциклыг задлаад янзалж байтал дотор эвгүй болохоор ньНд хандан ганц шил архи аваад өг гэсэн юм. Тэгтэл Н нь надад0,5 гр-ийн ерөөл архи нэг шил авч ирж тэр архийг би Н, манай арынхашааны Боодий хочит Нараа бид гурав хувааж уусан юм...тэгтэл Д.Г ньминий хажууд ирээд суухаар нь би ууж байсан архинаасаа аягалаад өгсөн. Түүнээсхойш чухам юу болсноо сайн санахгүй байна. Би төмөр ваанин дээр хойшоо хараадсууж байсан миний баруун гар талд Ганбаатар ах сууж байсан гэнэт толгойн тус газартхатуу зүйлээр цохих шиг болохоор нь гарт байгаа зүйлийг нь хартал миний юм хийжбайсан төмөр алх гартаа барьж байсан. Тэгээд би та яагаад төмөр алхаар цохиж байгааюм бэ цагдаа эмнэлэг дууд гэж хэлтэл хөдлөхгүй, хоёулаа зохицъё гээд байсан. Тэгтэлудалгүй Н ирээд юу болсон талаар асууж мэдээд Ганбаатар ахыг загнажбайсан. Түүнээс хойш юу болсон талаар би мэдэхгүй байна. Нэг мэдсэн эмнэлэгтхагалгаа хийлгээд сэргэсэн байсан. Би тухайн үед гартаа юм барьж байгаагүй.харин угалхаар өмнө нь мотоциклийн боолт цохиж тайлаад хажууд нь байсан модон дээртавьсан байсан. Би энэ хүнд гомдолтой байна.хагалгаа хийлгэснээс болж одоогоор745300 төгрөг гарсан байгаа. Үүнээс 580000 төгрөгийг манай эхнэрийн дансааршилжүүлсэн”  гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/  Гэрч Б.Азжаргалын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би 2019 оны 03 дугаар сарын25-ны өдөр би өглөө 09 цагийн үед гэрээсээ ямаа самнахаар Мөнхөө гэх айл руу сумаасурагш 25 км газар явж тэр өдөр ямаа самнаж байгаад орой нь 17 цагийн үед сумын төвдгэртээ ирсэн юм. Гэртээ орж иртэл манай нөхөр О.Б нь зуухныхаа зүүн талд хойшоо харсан байдалтай дээшээ хараад архи үнэртээд хэвтэж байсан. Мөн гэртбаруун орон дээр Хуягаа ах бас архи уусан байдалтай хэвтэж байсан. Тэгэхээр нь биархи уугаад тасраад унтаж байна гэж бодоод цэцэрлэг рүү хүүхдүүдээ авахаар явсанирээд нүүр гараа угаахаар эргээд хараад зогсож байтал Б нь бөөлжиж байгааюм шиг огиод байсан. Огихдоо шар ногоон шингэн зүйлээр бөөлжиж байсан. Тэгэхээрнь би өдөржин хоол идээгүй архи уусан тул хоосон бөөлжиж байна гэж бодоодалчуураар арчаад хажуу тийш нь харуулаад хэвтүүлсэн юм. Тэгээд гал асаад гэр халуунболохоор нь би орныхоо наагуур гудас дэвсээд Быг Хуягаа Нараа нартайхамжиж буулгаад хувцсыг нь тайлаад хөнжилд оруулаад хэвтүүлсэн юм.  ... шөнө 02цагийн үед хүүхэд уйлаад байхаар нь босоод шээлгээд эргээд хэвтэх гэтэл Бнь хурхираад бөөр зоо нуруу болон толгойгоо илээд байхаар нь шээх гэж байгаа юмболов уу гээд асуутал Б нь шууд орондоо шээгээд эхэлсэн. Тэгэхээр нь айгаадэмнэлэг рүү залгах гэтэл утас нэгж байхгүй болохоор нь тэр чигээр нь сахиж суужбайгаад өглөө болохоор нь хүний утсаар эмнэлэг рүү залгаж дуудлага өгсөн юм. Тэгээдэмч ирж үзэхэд мөн унтаад хурхираад байсан болохоор нь дамнуурган дээр өргөөдэмнэлэг рүү авч явсан. Тухайн үед харвасан байна гэж эмч хэлж байсан” гэх мэдүүлэг/хх-ийн 14 х/Гэрч Ц.Нын “...Би 2019 оны 03 дугаар сарын 25-ны өглөө гэртээунтаж байтал О.Б нь мотоциклтой ирсэн юм.  ...Тэгээд би явах гэтэлБ нь нийлж байгаад нэг шил архи авъя гэхээр нь би 6,000 төгрөг гаргажБ нь 6,000 төгрөг гаргаад 12,000 төгрөгөөр 0,75 гр-ийн ерөөл архи авч өгөөд угархинаас дээрээс нь ганц хоёр татаж байтал Б нь чи одоо яв ээж чиньдуудаад байна гэхээр нь би Быг Нараа гэх залуугийн хамт орхиод явсан юм.Тэгээд би Бын мотоциклтой төв гараад ээжээр дэлгүүрээс сэлбэг зээлүүлээдэргээд иртэл Б нь гэрийнхээ баруун талд гадаа Ганбаатар ахын хамт суугаадмаргалдаж байснаа намайг хараад босож ирээд тэвэрч аваад Ганбаатар ах “минийтолгой руу алхаар цохисон” гээд намайг ямаа алж байгаа юм шиг цохилоо гэж хэлээдуйлж байсан. Тэгэхээр нь би О.Быг гэрт нь Ганбаатар ахтай хамт оруулж хойдорон дээр нь хэвтүүлээд байж байтал Бын эхнэр Азжаргал нь гаднаас оржирэхээр нь Ганбаатар ах Бын толгой руу алхаар цохисон байна гэж хэлсэн.Тэгээд би Ганбаатар ахыг Бын гэрээс нь гаргаж өгөөд одоо та харь гэж хэлээдэргээд гэрт нь орж ирэхэд  Азжаргал нь цэцэрлэг рүү хүүхдээ авахаар явсан гэж байсан.Тэгээд удаагүй Азжаргал нь ирээд Хуягааг харь гэж байсан би гадуур тараасан байсанбагажаа хумхиж аваад гэр  рүүгээ явсан”  гэх мэдүүлэг /хх-ийн 16/Гэрч Д.Заяажаргалын “...2019 оны 03 дугаар сарын 25-ны өдөр үдийн хойно...Бын гэр рүү нь 15 цагийн үед очсон юм. Намайг очих үед мөн Б ньгэрийнхээ баруун талд гадаа суусан хажууд нь дархан Гамбаа ах хамт нэг шил 0,75 гр-ийн ерөөл архи задалсан хуваагаад уугаад сууж байсан. Тэгэхээр нь би янзалж байсанмотоциклийн баруун талд гараад тамхи асаагаад баруун талын хашааг нь хараадзогсож байтал тэр хоёр нь хоорондоо маргалдаж байснаа гэнэт Ганбаатар ах нь босожирээд Бын толгойн тус газарт алхаар цохисон юм. Тэгэхээр нь би очижГанбаатар ахыг загнаад та ингэж болохгүй гээд хашаанаас нь гаргатал Б ньбосож ирээд Ганбаатар ахыг дуудаад байсан. тэгтэл Ганбаатар ах нь орж ирээдбайхаар нь би эргэж хашаанаас нь гаргаад Б дээр иртэл Б нь чихүртэл явах гээд байгаа бол яв гээд намайг хөөхөөр нь би яваад өгсөн. Анх юунаасболж маргасныг мэдэхгүй байна. намайг ирэх үед энэ хоёр хоорондоо маргалдажбайсан. Тухайн үед Б нь Ганбаатар ахыг 50 сая төгрөгийн байшинтай гэх мэт
зүйл яриад байсан. Ганбаатар нь миний юутай байх нь чамд хамаагүй гэх мэтээрхоорондоо маргалдаж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 17/Шүүх  шинжилгээний албаны шинжээчийн  2019 оны 03 дугаар сарын 31-нийөдрийн 178 дугаартай : “1. О.Бын биед гавал тархины далд гэмтэл, баруунталын чамархай зулай хэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хүнд зэргийнняцрал, баруун талын чамархай хэсгийн хуйханд няцрал тогтоогдлоо. 2. Уг гэмтэл ньмохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3. Дээрх гэмтэл нь Шүүхэмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-т зааснаар амь насанд аюултайшинжээрээ хүнд зэрэгт хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадвартнөлөөлөх нь эдгэрэлтээс хамаарна” гэх дүгнэлт /хх-ийн 24/Сүхбаатар аймгийн Баруун-Урт  сумын 5 дугаар багийн Засаг даргын 24 дугаартодорхойлолт /хх-ийн 44/Шүүгдэгч Д.Гын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 46/ зэрэгбаримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч Д.Г нь Сүхбаатар аймгийн Онгон сумын 5 дугаар багийн нутагО.Бын хашаанд 2019 оны 03 дугаар сарын 25-ний орой бусадтай архи хуваажууж байхдаа хоорондоо маргалдсанаас О.Бын толгойн тус газарт алхаарцохиж, эрүүл мэндэд нь “гавал тархины далд гэмтэл, баруун талын чамархай зулайхэсгийн хатуу хальсан дээрх цусан хураа, тархины хүнд зэргийн няцрал, баруун талынчамархай хэсгийн хуйханд няцрал” бүхий хүнд хохирол учруулсан болох нь шүүгдэгчД.Гын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээнзөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч О.Б, гэрч Б.Азжаргал, Н.Н,Д.Заяажаргал, нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны03 дугаар сарын 31-ний өдрийн 178 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэлжурмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсаннотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Д.Гт холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Д.Гын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсонтул Д.Гыг хүний эрүүл мэндэд зэвсэг хэрэглэж хүнд хохирол учруулсан гэмтхэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхүндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Д.Гт ял шийтгэл оногдуулахад хохирогч О.Бдэмчилгээний болон бусад зардалд 780 600 төгрөг төлсөн нь  Эрүүгийн хуулийн 6.5дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох ба мөнхуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.          Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасангэмт хэрэг нь мөн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмтхэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1дэх хэсгийн 1.4-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын дээд хэмжээг  арван хоёр жил
эсхүл арван таван жил хүртэл хугацаагаар  тогтоосон гэмт хэрэг үйлдсэн хүн тухайнгэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайн зүйл  заалтад заасанялын  дээд хэмжээний  гуравны хоёроос хэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээнийгуравны хоёроос  багагүй  ял оногдуулахаар заажээ. Иймд шүүх шүүгдэгч Д.Гыг бусдад учруулсан хохирлоо нөхөн төлсөн,гэмт хэрэг гарсан нөхцөл байдал, хувийн байдлыг нь харгалзан  дээрх хуулийн заалтыгбаримтлан түүнд эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-т заасан  хорих ялын доод хэмжээний гуравны хоёроос багагүй ял оногдуулахааршийдвэрлэв.Шүүгдэгч Д.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогч О.Бд 780600 төгрөг  төлсөн, энэ тогтоолоор бусдад төлөхтөлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 см урттай, төмөр алхыг устгах,тухайн  гэмтлийн улмаас цаашид гарах эмчилгээний зардлыг жич нэхэмжлэх эрхтэйболохыг  тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Д.Гыг хүний эрүүл мэндэд зэвсэгхэрэглэж хүнд хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-тзаасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.4-тзааснаар Д.Гыг  3 /гурван/ жил 5 /тав/ сарын хугацаагаар  хорих ялааршийтгэсүгэй.   3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар шүүгдэгчД.Гт оногдуулсан 3 жил 5 сарын хорих ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Гт авсан хувийн баталгаа гаргах таслансэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх аргахэмжээ авсугай.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаар зүйлийн1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 29 смурттай төмөр алхыг  устгасугай. 6. Ялтан Д.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт ирээгүй,шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоорбусдад төлөх төлбөргүй, хохирогч О.Бд эмчилгээний болон бусад зардалд780600 төгрөгийг төлсөн болохыг тус тус дурдсугай. 7. Хохирогч О.Б нь хойшид тухайн гэмтлийн улмаас гарсан эмчилгээнийзардлаа  материалаа бүрдүүлж иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.
  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР