Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 26 өдөр

Дугаар 463

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС


Хэргийн индекс: 156/2016/00517/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хийсэн хуралдаанд:
Хүсэлт гаргагч: М.Магван
Нарийн бичгийн дарга: Н.Болор-Уянга оролцов.
Хэнтий аймгийн Хэрлэн сумын 2 дугаар баг, Өлзийтийн 12-02  тоотод оршин суух, Хардал овогт Мажаагийн Магвангийн “ажиллаж байсан байдлыг тогтоолгохыг” хүссэн  хүсэлтийг 2016 оны 07 дугаар сарын 29-ний өдөр хүлээн авч, 2016 оны 08 дугаар сарын 05-нд иргэний  хэрэг үүсгэн  хянан  хэлэлцэв.

ТОДОРХОЙЛОХ НЬ:
    
Хүсэлт гаргагч М.Магван нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад хоньчноор ажиллаж байсан юм. Тухайн үед ажиллаж байсан талаар хөдөлмөрийн дэвтэр байхгүй учраас аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь шүүхээр тогтоолго гэсэн юм. Иймээс дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Нэхэмжлэлтэй холбоотой гаргах бичгийн нотлох баримт байхгүй.  (хх-ийн 1 тал)
    
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Хүсэлт гаргагч М.Магван нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад хоньчноор ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Шүүх хүсэлтийн зарим хэсгийг хангах нь зүйтэй гэж үзлээ.

Хүсэлт гаргагч М.Магван нь хөдөлмөрийн дэвтэргүй болсон тул аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс нь тэтгэвэр тогтоолгох үндэслэлгүй гэжээ.

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлд заасны дагуу хүсэлт гаргагч М.Магван нь өндөр насны тэтгэвэр тогтоолгох боломжгүй болсон байна.                                        D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\ажилласан жил\МАГВАН.docx


Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар хүсэлт гаргагч М.Магван нь ажиллаж байсан байдлыг тогтоолгохоор шүүхэд хүсэлт гаргах эрхтэй байна.

    Хүсэлт гаргагч СЮ-60080911 регистрийн дугаартай Хардал овогт Мажаагийн Магван нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад хоньчноор ажиллаж байсан болох нь шүүхийн хэлэлцүүлэгт хэлэлцэгдсэн доорх бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна. Үүнд:

1.Гэрч Л.Гончигийн: ...би Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1962 оноос 1989 оныг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан юм... М.Магван бид хоёр нэг нутгийнх... М.Магван нь Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд малчнаар ажиллаж байсан гэсэн мэдүүлэг. (хх-ийн 19-20 тал)

2. Иргэн Цэндсүрэнгийн Цогбадрахын шүүхэд гаргасан тодорхойлолтод: ... Ц.Цогбадрах миний бие Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад тракторчноор ажиллаж байсан юм. Мажаа овогтой Магван нь 1979 оноос 1983 оныг хүртэл хугацаанд тус нэгдэлд малчнаар ажиллаж байсныг тодорхойлж байна гэжээ. (хх-ийн 9 тал)

3. Хэнтий аймгийн архивын цалингийн тодорхойлолтод: Хүсэлт гаргагч М.Магван нь 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл хугацаанд авч байсан цалинг он, сар, өдрөөр нь бичсэн байна. (хх-ийн 6 тал)

4.Монгол улсын иргэний үнэмлэхийн хуулбарт: Хардал овогт Мажаагийн Магван, 1960 оны 08 дугаар сарын 09-ний өдөр төрсөн, СЮ-60080911 регистрийн дугаартай гэжээ. (хх-ийн 2 тал)

5.Хүсэлт гаргагч М.Магваны шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар (хх-ийн 14 тал)  зэрэг болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д заасныг баримтлан хүсэлт гаргагчийн шүүхэд гаргасан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэв.

    Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т заасан шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх, мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д заасан зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлыг талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй гэсэн заалтыг биелүүлээгүй нь буруутай үндэслэл болж байна.

    Хүсэлт гаргагч М.Магван нь 1983 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1983 оны 06 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл хугацаанд ажиллаж байсан талаарх нотлох баримтаа шүүхэд ирүүлээгүй байх тул тухайн үед ажиллаж байсныг тогтоох үндэслэлгүй гэж шүүх дүгнэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйл, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
                                                   

1.  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д заасныг баримтлан хүсэлт гаргагч СЮ-60080911 регистрийн дугаартай Хардал овогт Мажаагийн Магванг 1979 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1982 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал хугацаанд Хэнтий аймгийн Галшар сумын “Буянт-Оргил” нэгдлийн “Баянбадрал” бригадад хоньчноор ажиллаж байсныг сэргээн тогтоосугай.

2. Нэхэмжлэлээс үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд  хянан шийдвэрлэх  тухай  хуулийн 60 дугаар  зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгч М.Магваны улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 


ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                              Л.ЦЭРЭНДУЛАМ