| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0112/э |
| Дугаар | 109 |
| Огноо | 2019-06-17 |
| Зүйл хэсэг | 27.10.2.1., 27.10.2.2., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 17 өдөр
Дугаар 109
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч Э.ХосбаярШүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг Шүүгдэгч Д.А нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Д.Аадхолбогдох эрүүгийн 1930002100145 дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 11-нийөдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн, 1983 оны 09 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатар аймгийнТүвшинширээ суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэнажилгүй, ам бүл 4 эхнэр , 2-7 насны хүүхдүүдийн хамт, Сүхбаатар аймгийнТүвшинширээ сумын 5 дугаар багт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ялшийтгэлгүй. Д.А.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг дэвсгэрболох Дөрвөлж гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимдөөрийн эзэмшлийн 41-91 СҮЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг жолоодонявахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийгхориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогындадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм,сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэмотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалахмалгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д заасан “ Жолоочхөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болонцаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийнхурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийнхэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Эрдэнэтогтохын эрүүл мэндэд нь хүнд хохиролучруулсан гэмт хэрэгт холбогджээ. ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Д.А шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2019 оны 04дүгээр сарын 27-ны өдөр хонио усалж байсан юм. Өдөр 13.00 цагийн үед Хын зүүн талаар хүүхдээ авахаар айл руу явж байхад Д.Эрдэнэтогтохдаллаад байхаар нь очсон юм. Намайг очиход Д.Эрдэнэтогтох Хтай архиуугаад сууж байсан. Надад ууж байсан архинаасаа хийж өгөхөөр нь хүүхдээ авахаа явжбайна гэж хэлэхэд дундуурхан юм байна. Гурвуулаа хуваагаад уучихъя гээд байсан.Тэгээд тэр архийг нь уучхаад явах гэтэл дахиад нэг шилтэй архи гаргаад ирсэн. Тэрархийг нь уучхаад хүүхдээ авахаа явсан юм. Гэтэл намайг сум яваад өгчих гээд гуйгаадбайхаар нь эхнэр ганцаараа байгаа. Хүүхдээ хүргэж өгчихөөд ирье гэж яваад буцаадХынд ирсэн юм. Тэгээд Д.Эрдэнэтогтохыг аваад сум явж байгаад элсэндшарваад ойчсон гэвХохирогч Д.Эрдэнэтогтохын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээрсарын 27-ны өдөр 11 цагийн орчимд хөдөө гэрээсээ өөрийн найз болох Хынгэрт очсон юм. Тэгээд Хынд очоод Х бид хоёр нэг шил архи уужбайхад Д.А мотоциклтой Хын гэрийн баруун талаар урагшаа өнгөрчбайхад нь би гэрээс гараад Д.Аыг дуудсан. Ингээд Х, Д.А бидгурав тэр архийг хувааж уусан. Тэгээд би ахиад нэг шил архи байна гээд дээлийнхээөврөөс “Хараа” нэртэй 0.5 литрийн архи гаргаж Амарбат, Х бид гурав хуваажуусан. Тэгээд архиа ууж дуусчихаад би Хыг “хоёулаа сум орох уу” гэхэд“найз нь одоо хонио ойртуулна, ажилтай байна” гээд хониндоо явсан. ТэгээдД.Аыг хоёулаа сум явъя гээд Д.Аын мотоциклтой сум явж байгаад ойчсонюм. Ч.Хын гэрт бид гурваас өөр хүн байгаагүй. Амарбат мотоциклтой явжбайсан болохоор Амарбат өөрөө барьж явсан. Надад ямар нэгэн гомдол саналбайхгүй”...гэх мэдүүлэг /хх-ийн 11-12/Гэрч Ч.Хын мөрдөн байцаалтанд өгсөн: “... 2019 оны 04 дүгээр сарын27-ны өглөө намайг гэртээ байж байхад 11 цагийн орчимд манай найз болохД.Эрдэнэтогтох манай гэрт ирсэн юм. Тэгээд Эрдэнэтогтох найздаа нэг юмтай ирлээгээд өврөөсөө “Хараа” нэртэй 0.75 литрийн архи гаргаж ирээд задлаад бид хоёрыг уужбайхад манайхтай ойрхон нутагладаг манай хадам ах болох Д.А мотоциклтойманай гэрийн баруун талаар урагшаа өнгөрч байхад нь Эрдэнэтогтох гэрээс гараадД.Аыг дуудсан. Ингээд Эрдэнэтогтох, Д.А бид гурав тэр архийг хуваажуусан. Тэгээд Эрдэнэтогтох надад ахиад нэг шил архи байна гээд дээлийнхээ өврөөс“Хараа” нэртэй 0.5 литрийн архи гаргаж ирэхээр нь Амарбат, Эрдэнэтогтох бид гуравхувааж уусан. Тэгээд архиа ууж дуусчихаад Эрдэнэтогтох намайг хоёулаа сум орох уугэхээр нь би найз нь одоо хонио ойртуулна, ажилтай байна гээд хониндоо явсан. Тэгээдхониндоо яваад ирэхэд Д.А, Д.Эрдэнэтогтох нар нь мотоциклоо асаагаад сумявсан. Тэгээд удалгүй Д.А манайд ирээд бид хоёр мотоциклоос ойчоодЭрдэнэтогтох ухаангүй байна хоёулаа очъё гэхээр нь би цуг мотоциклоос ойчсон газарнь очиход Эрдэнэтогтохыг түргэн ирээд аваад явсан байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 21-22/,Гэрч Д.Насанжаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын27-ны орой 17 цагийн орчимд манай хамаатны ах болох Д.А манай гэрт ирэхдээЭрдэнэтогтох бид хоёр хөдөө гэрээс сумын төв рүү ирж байгаад сумаас зүүн тийш“Дөрвөлж” гэх газар мотоциклоос ойччихлоо. Д.Эрдэнэтогтох босож чадахгүй байна.Ойчсон газраа Эрдэнэтогтохыг орхичхоод ирлээ түргэн дуудах хэрэгтэй байна гэхээр ньманай ээж сумын эмнэлэг рүү түргэн дуудахаар явж би Д.А ахтай мотоциклтойнь ойчсон газар луу нь явсан юм. Тэгээд мотоциклоос ойчсон газар нь очиход Эрдэнэтогтох ахын хамраас нь цус гарсан байдалтай зам дээр доошоо хараад хэвтэжбайсан. Тэгээд Амарбат ах хөдөө гэр лүүгээ яваад хонь малаа хашчихаад ирье чиахтайгаа түргэн иртэл цуг байж байгаарай гээд явсан. Тэгээд 30 орчим минутын дараатүргэн ирж авч явсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 17-18/,Гэрч М.Оюунбилэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 04 дүгээр сарын27-ны орой 17 цагийн өнгөрч байхад сумаас зүүн тийш “Дөрвөлж” гэх газарДаашийнбаярын Эрдэнэтогтох гэдэг хүн мотоциклоос ойчиж ухаангүй байна гэсэндуудлага ирсэн. Тэгээд сувилагч Амарзаяагийн хамт дуудлаганд очиход тухайн хүнийхамраас нь цус гарч нүүр ам нь цус болсон байдалтай зам дээр доошоо хараад хэвтэжбайсан. Тэгээд газар дээр нь үзлэг хийж хамрын цусыг тогтоогоод сумын эмнэлэгтавчирч эмчилгээ хийсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 19-20/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн240 дугаартай: “1.Д.Эрдэнэтогтохынбиед дагз яс, суурь яс, суурийн хөндий, турк эмээл дайрсан шугаман хугарал, хамарясны хугарал, хамрын хэлбэр алдагдсан хоёр талын дух чамархай хэсгийн хатуухальсан доорхцус хуралт, хоёр талын дух чамархайн дэлбэнгийн тархины эд багатархины баруун дэлбэнгийн олон тооны цус хуралт, няцрал бүхий гэмтэл тогтоогдлоо.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой.Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2, 3.1.3-тзааснаар амь насанд аюултай шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарна. Цаашидэрүүл мэнд хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт/хх-ийн 29-30/,Техникийн шинжээчийн: 1. Хэргийн материалд авагдсан нотлох баримтуудыгшинжлэн үзэхэд Даюун маркийн 41-91 СҮЗ улсын дугаартай мотоциклын жолоочД.А нь 2018 оны 08 дугаар сарын 08-ны өдрийн Засгийн газрын 239 дүгээртогтоолоор батлагдсан Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочиддараах зүйлийг хориглоно. а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй(жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа,мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн... мөн дүрмийн 3.4-т Жолоочдараах үүргийг хүлээнэ мотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврындагуу өмсөх, хамгаалах малгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д заасан “ Жолооч хөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааныонцлог, замын болон цаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзантээврийн хэрэгслийн хурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээртохируулан сонгож явна ” гэсэн заалтуудын тус тус зөрчсөн байх үндэслэлтэй байна.”гэх дүгнэлт /хх-ийн 34/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-5/Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 06-08 / Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 5 дугаар багийн Засаг даргын 2019 оны06 дугаар сарын 07-ны өдрийн 210 дугаартай тодорхойлолт /хх-ийн 51/Д.Аын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 49-р хуудас/ зэрэгбаримтууд болно.Шүүгдэгч Д.А нь Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын нутаг“Дөрвөлж” гэх газарт 2019 оны 04 дүгээр сарын 27-ны өдрийн 17 цагийн орчимд өөрийнэзэмшлийн 41-91 СҮЗ улсын дугаартай Даюун маркийн мотоциклыг жолоодон явахдааМонгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7 Жолоочид дараах зүйлийг хориглоно.
а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлагахийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэднөлөөт бодис хэрэглэсэн... мөн дүрмийн 3.4-т Жолооч дараах үүргийг хүлээнэмотоцикл, мопед жолоодохдоо хамгаалах малгайг зааврын дагуу өмсөх, хамгаалахмалгай өмсөөгүй зорчигч тээвэрлэхгүй байх” мөн дүрмийн 12.1-д заасан “ Жолоочхөдөлгөөний эрчим, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болонцаг агаарын нөхцөл хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан тээврийн хэрэгслийнхурдыг энэ дүрэмд тогтоосон хязгаараас хэтрүүлэхгүйгээр тохируулан сонгож явна ”гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж тухайн тээврийнхэрэгсэлд зорчиж явсан зорчигч Д.Эрдэнэтогтохын эрүүл мэндэд нь хүнд хохиролучруулсан болох нь шүүгдэгч Д.Аын мөрдөн байцаалт болон шүүхийнхэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Д.Эрдэнэтогтох,гэрч Д.Насанжаргал, М.Оюунбилэг, Ч.Х нарын мэдүүлэг, Шүүхийншинжилгээний албаны шинжээчийн 240 дугаартай дүгнэлт, техникийн шинжээчийндүгнэлт, хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл болон хуульд заасан үндэслэл журмындагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэн нотлохбаримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Д.Аад холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй, хэрэг нотлогдож тогтоогдсон тулД.Аыг хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасанзахиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас осол гарч хүний эрүүл мэндэд хүндхохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийнхариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.Шүүгдэгч Д.Аад ял шийтгэл оногдуулахад тохиолдлын шинжтэй нөхцөлбайдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, эмчилгээний зардалд 800 000 төгрөгтөлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1, 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөлбайдал болно. Харин хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдалтогтоогдоогүй болно.Шүүгдэгч Д.Аын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэмбуруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-тзаасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаар хөнгөн гэмт хэргийнангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Хөнгөн гэмтхэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмт хэргийн улмаас учруулсанхохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учирсанхохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмтхэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтад заасан хорихялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.Иймд шүүгдэгч Д.Аын хувийн байдал, шүүгдэгч тохиолдлын шинжтэйнөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хэрэг гарсан нөхцөл байдал,хохирогч Д.Эрдэнэтогтох гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзаншүүгдэгч Д.Аад ял шийтгэл оногдуулахад эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1
дүгээр зүйлийн 1-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж шүүхдүгнэлээ.Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, эд мөрийн баримт хураагдаж ирээгүй,битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогч Д.Эрдэнэтогтоход эмчилгээний зардалд 800 000 төгрөг өгсөн,хохирогч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1. Шүүгдэгч Д.Аыг Автотээврийн хэрэгслийнжолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасанзахиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохиролучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныгбаримтлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.3-т зааснаар шүүгдэгч Д.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийнхугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй. 3.Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаандсанаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийнхуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Д.Аадмэдэгдсүгэй.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 2, 3 дахь хэсэгт зааснаарД.Аын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хассаннэмэгдэл ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Д.Аад авсан хувийн баталгаа гаргах таслансэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.6. Шүүгдэгч Д.А нь цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтхураагдаж ирээгүй, битүүмжлэгдсэн зүйлгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хохирогч Д.Эрдэнэтогтоход 800 000 төгрөг төлсөн, хохирогчД.Эрдэнэтогтох гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурорэсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР