Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2016 оны 08 сарын 28 өдөр

Дугаар 466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Хэргийн индекс:156/2016/00518/И

Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр багт оршин суух, Дондоо овогт Лхагваагийн Баярхүүд (СВ 82021617)  холбогдох,

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Баян-Адрага сумын 4 дүгээр багт оршин суух, Боржигон овогт Базарсадын Болортуяагийн (СВ 82082505) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Болортуяа нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: Миний бие Л.Баярхүүтэй анх 2005 онд гэрлэлтээ батлуулж хамтран амьдрах болсон юм. 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Хосбаяр төрсөн. Л.Баярхүү нь сүүлийн жилүүдэд архи их уудаг болсон. Архи уухаараа намайг хэл амаар доромжилж, хэд хэдэн удаа гар хүрч байсан юм. Бид тусдаа амьдраад 2 сар болж байна. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Л.Баярхүүгийн ийм догшин зан хэрцгийн үйлдлээс болж хүүхдийн минь хүмүүжилд муугаар нөлөөлж, цаашид бидний амь нас эрүүл мэндэд хохирол учирч болзошгүй байгааг харгалзан үзэж бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү. Хүү Б.Хосбаярыг эх Б.Болортуяа миний асрамжинд үлдээж өгнө үү. Эцэг Л.Баярхүүгээс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэжээ. (хх-ийн 1 тал)

Хариуцагч Л.Баярхүү нь шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Л.Баярхүү миний бие, нэхэмжлэгч Б.Болортуяагийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлтэй танилцлаа. Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Хүү Б.Хосбаярыг эх Б.Болортуяагийн асрамжид үлдээхийг хүлээн зөвшөөрч байна. Б.Болортуяа нь одоо өөр хүнтэй хамт амьдарч байгаа. Надад гэрлэлтийг цуцлуулахад татгалзах зүйлгүй.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно гэжээ. (хх-ийн 14-15 тал)

Нэхэмжлэгч Б.Болортуяа нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Миний бие Л.Баярхүүтэй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эвлэрэн хэлэлцэж хүү Б.Хосбаярыг эцэг Л.Баярхүүгийн асрамжид үлдээхээр тохиролцлоо. Миний бие хүүхдийн тэтгэлэг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж байна. Бидний гэрлэлтийг цуцлаж өгнө үү. Бидний дунд эд хөрөнгийн маргаангүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй.
Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)          D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\гэр бүл\466-Ш-И Болортуяа, Баярхүү.docx
Хариуцагч Л.Баярхүү нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Л.Баярхүү би нэхэмжлэгч Б.Болортуяатай харилцан тохиролцож, хүү Б.Хосбаярыг миний асрамжид үлдээхээр болсон юм. Бидний дунд эд хөрөнгийн маргаагүй. Энэ хэрэгт өмгөөлөгч авахгүй. Шинээр гаргаж өгөх бичгийн нотлох баримт байхгүй.
Бид харилцан тохиролцсон тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)
 
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ НЬ:

Нэхэмжлэгч Б.Болортуяа нь хариуцагч Л.Баярхүүгээс гэрлэлтээ цуцлуулж, хүүхдийн тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.

Зохигчид нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад харилцан тохиролцож, нэхэмжлэгч Б.Болортуяа нь хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, гэрлэлт цуцлах нэхэмжлэлийн шаардлагаа хэвээр үлдээсэн байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.

Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 2007 оны 02 дугаар сарын 10-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж  2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр хүү Б.Хосбаярыг төрүүлсэн болох нь № 10 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 4 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 3 тал) № 0138959 дугаартай төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу  эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.  (хх-ийн 9 тал)
Зохигчид нь 2016 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 15, 16 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.

Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Хосбаярыг эцэг Л.Баярхүүгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн байна. (хх-ийн 15  тал)

Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж хүү Б.Хосбаярыг эцэг Л.Баярхүүгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй гэж үзэв.

Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 16 тал)
 Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.

Иргэний  хэрэг  шүүхэд  хянан  шийдвэрлэх  тухай  хуулийн 115 дугаар  зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг  удирдлага болгон

ТОГТООХ НЬ:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Боржигон овогт Базарсадын Болортуяа, хариуцагч Дондоо овогт Лхагваагийн Баярхүү нарын гэрлэлтийг цуцалсугай.
                                                
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2008 оны 02 дугаар сарын 06-ны өдөр төрсөн хүү Б.Хосбаярыг эцэг Л.Баярхүүгийн асрамжинд үлдээсүгэй.                     
3. Нэхэмжлэгч Б.Болортуяа нь хариуцагч Л.Баярхүүгээс хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй бөгөөд зохигчдын хооронд эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.    
            
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Болортуяа нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Л.Баярхүүгээс 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Б.Болортуяад олгосугай.
                       
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.

8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.

9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                             Л.ЦЭРЭНДУЛАМ