Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 129

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,Шүүгдэгчийн өмгөөлөгч Ж.Дэлгэрхишиг Шүүгдэгч Ц.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийнПрокурорын газрын хяналтын прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийгхялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Ц.Бт холбогдохэрүүгийн 1930002500170 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 17-ны өдөрхүлээн авч хянан хэлэлцэв.   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1970 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Сүхбаатар аймгийнМөнххаан суманд төрсөн, 49 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн ажилгүй,  ам бүл 4, ах, 2 дүүгийнхээ хамт Сүхбаатар аймгийн Мөнххаансумын 4 дүгээр баг “Онц сурын” 3-3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,ял шийтгэлгүй Ц.Б.Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:ШүүгдэгчЦ.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутагдэвсгэр Онц Сурын 3-3 тоотод өөрийн төрсөн ах хохирогч Ц.Бийн толгойн тусгазар сандлаар цохиж “толгойн оройн хуйханд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохиролсанаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч  Ц.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Тэр үед ах архиуусан би ч халамцуу байсан нь үнэн. Ахыг архи уулаа гэхэд миний өөдөөс чамдхамаагүй гээд байхаар нь сандал аваад шидсэн өөр юм байхгүй гэв.Хохирогч Ц.Бийн мөрдөн байцаалтад өгсөн: ...  2019 оны 06 дугаарсарын 02-ны өдөр гэртээ байж байтал Мэргэнбаатар гэх манай ахын хүүхэд нэгнайзтайгаа хамт манай гэрт нэг шил “Улаанбуудай” нэртэй 0.5 литрийн архитай ирэхээрбид гурав манай гэрт хувааж уусан.Тэгээд Мэргэнбаатарын авч ирсэн архи дуусаадМэргэнбаатар хамт ирсэн найзтайгаа манай гэрээс гарч явсны дараа миний төрсөн дүү
Ц.Баатарсүх гаднаас согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай оржирсэн.Тэгээд миний дүү Ц.Баатарсүх нь намайг гэртээ хүмүүс архи уулгалаа гээд багазэрэг уурлахаар нь би юм яриагүй сууж байхад миний төрсөн дүү Ц.Баатарсүх нь гэрийнбаруун хойд талд байх жижиг сандлыг авч над руу шидсэн юм.Тэгээд тухайн жижигсандал миний толгойны орой хэсэгт оносон. Тэгээд удалгүй сумын цагдаа ирж намайгэмнэлэгт хүргэж өгсөн. Өөр зүйл болоогүй. Надад гомдол санал байхгүй .... гэх мэдүүлэг/хх-ний 5 дугаар хуудас/Шүүх  шинжилгээний албаны  шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-нийөдрийн 313 дугаартай:Ц.Бийн биед толгойн оройн хуйханд зүсэгдсэн шархгэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь ирмэгтэй нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэхболомжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт тогтмол нөлөөлөхгүй. Шүүхэмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түрхугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамраана гэх дүгнэлт /хх-ний 11дүгээр хуудас/ болон хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар тогтоогдожбайна.Сүхбаатар аймгийн Наран сумын 3 дугаар багийн Засаг даргын 08/126 дугаартодорхойлолт /хх-ийн 35/Шүүгдэгч Ц.Бийн  хэргийг хялбаршуулсан журмаар хэрэг хянаншийдвэрлэх боломжийг тайлбарласан тэмдэглэл /хх-ийн 29/Шүүгдэгч Ц.Бийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 37/зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч Ц.Б нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны06 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн нутагдэвсгэр Онц Сурын 3-3 тоотод өөрийн төрсөн ах хохирогч Ц.Бийн толгойн тусгазар сандлаар цохиж “толгойн оройн хуйханд зүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохиролсанаатай учруулсан болох нь шүүгдэгч Ц.Бийн  мөрдөн байцаалт, шүүхийнхэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг, хохирогч Ц.Бийнмэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн 313 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтастхэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаарнотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Ц.Бт  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Ц.Б нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээрүйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бусшинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Ц.Бийг  зодож эрүүлмэндэд зориуд хохирол учруулсан байна. Шүүгдэгч Ц.Бийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэйгэж шүүх дүгнэв.Шүүгдэгч  Ц.Б нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмтхэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээртогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим,“эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмбуруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагынзорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзаншүүгдэгч Ц.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дзааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял оногдуулахнь  зүйтэй байна.  Шүүгдэгч Ц.Бийг гэрийнхэн нь хэдийгээр Баатарсүх гэж  дууддаг боловчтүүний иргэний үнэмлэхэд бичигдсэн албан ёсны нэр нь Баатархуяг болох ньшүүгдэгчийн өөрийнх нь тайлбар иргэний үнэмлэхийн хуулбараар нотлогдож байна.Шүүгдэгч Ц.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б  гомдолгүйнэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаарзүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Ц.Бийг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарЦ.Бийг 450 / дөрвөн зуун тавь/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  450 000/дөрвөн зуун тавин мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4-т зааснаар уг торгуулийнялыг 4 сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан Ц.Бт мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Ц.Бт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 6. Ялтан Ц.Б нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Ц.Б   гомдолгүй,
нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР