| Шүүх | Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лодойн Цэрэндулам |
| Хэргийн индекс | 156/2016/00498/И |
| Дугаар | 467 |
| Огноо | 2016-08-28 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2016 оны 08 сарын 28 өдөр
Дугаар 467
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэргийн индекс:156/2016/00498/И
Хэнтий аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Л.Цэрэндулам даргалж, тус шүүхийн “Б” танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,
Хариуцагч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Т-165 дугаар байранд оршин суух, Орлой овогт Намжилмаагийн Намсрайд (ЛЙ 70120474) холбогдох,
Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Хэрлэн сумын 5 дугаар баг Саригийн 05-11 тоотод оршин суух, Орлой овогт Сандангийн Алтанцэцэгийн (ЛЙ 75010666) нэхэмжлэлтэй,
"гэрлэлт цуцлуулах" тухай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтансувд оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: С.Алтанцэцэг би, Н.Намсрайтай 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж, хамтран амьдрах болсон юм. Хамт амьдрах хугацаандаа 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Н.Зулзаяа, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Зулцэцэг, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Н.Мөнгөнчимэг, 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.Отгонзаяа нар нь төрсөн юм. Охин Н.Зулзаяа, Н.Зулцэцэг, Н.Мөнгөнчимэг нар нь насанд хүрсэн. Одоо өөр өөрсдийн гэсэн амьдралтай болсон. Охин Н.Отгонзаяа нь одоо надтай хамт амьдардаг бөгөөд Хэнтий аймгийн Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвийн үсчингийн ангид суралцдаг. Н.Намсрайтай хамт амьдрах хугацаандаа зан харьцааны тааламжгүй байдлын улмаас цаашид амьдрах боломжгүй болсон. Бид хоёр 2014 оноос тусдаа амьдрах болсон. Миний бие одоо охин Н.Отгонзаяа, охин Мөнгөнчимэг, Мөнгөнчимэгийн хүүхэд Төгстөгөлдөртэй хамт амьдарч байна. Одоо бид тус тусын амьдралтай, цаашид хамт амьдрах боломжгүй болсон тул бидний гэрлэлтийг цуцалж өгнө үү.
Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй гэжээ. (хх-ийн 1 тал)
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: С.Алтанцэцэг би, хариуцагч Н.Намсрайтай харилцан тохиролцож, эвлэрлийн гэрээ байгуулж байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй. Охин Н.Отгонзаяаг эх С.Алтанцэцэг миний асрамжинд үлдээхээр тохиролцсон бөгөөд Н.Намсрайгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)
Хариуцагч Н.Намсрай нь шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: Хариуцагч
D:\2016.Шүүгчийн туслах- Энхзул\Иргэний хэрэг\Шүүхийн шийдвэр\гэр бүл\467-Ш-И Алтанцэцэг, Н.Намсрай.docx
Н.Намсрай би, нэхэмжлэгч С.Алтанцэцэгийн тус шүүхэд гаргасан гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Бидний дунд эд хөрөнгийн маргаан байхгүй болно. Охин Н.Отгонзаяаг эх С.Алтанцэцэгийн асрамжид үлдээхээр харилцан тохиролцсон. Хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн.
Энэ хэрэгт маргаантай зүйл байхгүй тул өмгөөлөгч авахгүй, бичгийн нотлох баримт шинээр гаргаж өгөхгүй болно.
Бид эвлэрсэн тул шүүх хуралдаанд биечлэн оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэжээ. (хх-ийн 16 тал)
Шүүх хуралдаанд хавтаст хэргээс бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ НЬ:
Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь хариуцагч Н.Намсрайгаас гэрлэлтээ цуцлуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хангах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1-д зааснаар зохигчид нь 1994 оны 02 дугаар сарын 04-ний өдөр гэрлэлтээ бүртгүүлж 1993 оны 09 дүгээр сарын 10-ны өдөр охин Н.Зулзаяа, 1995 оны 05 дугаар сарын 12-ны өдөр Н.Зулцэцэг, 1998 оны 08 дугаар сарын 30-ны өдөр Н.Мөнгөнчимэг, 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.Отгонзаяа нар төрүүлсэн болох нь № 016 дугаартай гэрлэлтийн бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) иргэний үнэмлэхийн хуулбар, (хх-ийн 3 тал) № 00/ 002549/3620 дугаартай Н.Отгонзаяагийн төрсний бүртгэлийн лавлагааны хуулбар, (хх-ийн 5 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул Гэр бүлийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 126 дугаар зүйлийн 126.1-д зааснаар нэхэмжлэлийг хүлээн авч шийдвэрлэх үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д заасны дагуу эвлэрүүлэн зуучлах ажиллагаа явагдсан боловч зохигчид нь эвлэрээгүй байна. (хх-ийн 11 тал)
Иймд зохигчдод эвлэрүүлэх арга хэмжээ авалгүйгээр гэрлэлтийг цуцлах үндэслэлтэй гэж шүүх үзэв.
Зохигчид нь 2014 оноос хойш тус тусдаа амьдарч байгаа бөгөөд гэрлэлтээ цуцлуулахыг зөвшөөрч байгаа болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын шүүхэд гаргасан тайлбар, (хх-ийн 1, 16 тал) зэрэг бичгийн нотлох баримтуудаар нотлогдож байна гэж шүүх дүгнэв.
Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5, 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т зааснаар зохигчид нь 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр Н.Отгонзаяаг эх С.Алтанцэцэгийн асрамжинд үлдээхээр харилцан тохиролцож, эцэг Н.Намсрайгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэсэн байна. (хх-ийн 16 тал)
Иймд гэрлэгчдийн хооронд хүүхдийн асрамж, тэтгэлгийн талаар маргаангүй байна гэж үзэж охин Н.Отгонзаяаг эх С.Алтанцэцэгийн асрамжинд үлдээхээр шийдвэрлэв.
Мөн зохигчдын тайлбарыг үндэслэн тэдний хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн талаар маргаангүй болохыг дурдав.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар зохигчид нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил уламжлалаа дээдлэх, хүүхдийн эрхийг хамгаалах, хөдөлмөрийн анхны дадлага олгох зэрэгт эцэг, эх тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг даалгах нь зүйтэй гэж үзэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулах нь зүйтэй байна.
Зохигчид нь өөрсдийнхөө эзгүйд шүүх хуралдааныг хийлгэх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан байна. (хх-ийн 16 тал)
Шүүх хүсэлтийг хүлээн авч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1, 100.3-д зааснаар шүүх хуралдаанд оролцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118,132 дугаар зүйлийн 132.6-д заасныг удирдлага болгон
ТОГТООХ НЬ:
1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар нэхэмжлэгч Орлой овогт Сандангийн Алтанцэцэг, хариуцагч Орлой овогт Намжилмаагийн Намсрай нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д зааснаар 2001 оны 03 дугаар сарын 16-ны өдөр төрсөн Н.Отгонзаяаг эх С.Алтанцэцэгийн асрамжинд үлдээсүгэй.
3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх эд хөрөнгийн маргаан байхгүй болохыг дурдсугай.
4. Нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь хариуцагч Н.Намсрайгаас хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.4-т зааснаар зохигчид нь гэрлэлтээ цуцлуулсан тохиолдолд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2-т заасан эцэг, эхийн хүүхдээ хүмүүжүүлэх үүрэг хэвээр байхыг анхааруулсугай.
6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.1-д зааснаар нэхэмжлэгч С.Алтанцэцэг нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгддөг болохыг дурдаж, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төргөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Н.Намсрайгаас 70 200 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч С.Алтанцэцэгт олгосугай.
7. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар шийдвэрийн хувийг Хэнтий аймгийн иргэний гэр бүлийн бүртгэлийн хэлтэст хүргүүлэхийг шүүгчийн туслах Н.Энхзулд даалгасугай.
8. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар энэ шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдаанд оролцсон тал шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй болохыг дурдсугай.
9. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1, 120.2-т зааснаар энэ шийдвэр нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд зохигчид тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь анхан шатны шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болохыг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Л.ЦЭРЭНДУЛАМ