| Шүүх | Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мянгаагийн Баясгалан |
| Хэргийн индекс | 197/2025/10879/И |
| Дугаар | 210/МА2026/00421 |
| Огноо | 2026-02-25 |
| Маргааны төрөл | Хөдөлмөрийн хуулиар бусад, |
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 25 өдөр
Дугаар 210/МА2026/00421
*******ын нэхэмжлэлтэй
иргэний хэргийн тухай
Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Д.Дэлгэрцэцэг даргалж, шүүгч Б.Азбаяр, М.Баясгалан нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар
Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16109 дугаар шийдвэртэй
Нэхэмжлэгч: *******
Хариуцагч: *******
Нэхэмжлэлийн шаардлага: 4,381,458 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах журмаар гаргасан гомдлыг үндэслэн шүүгч М.Баясгалан илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ч.Ариунзул нар оролцов.
ХЯНАВАЛ:
1. Давж заалдах шатны шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянаад шийдвэрийг хэвээр үлдээв.
2. Нэхэмжлэгч ******* нь хариуцагч *******-д холбогдуулан цалин 3,118,358 төгрөг, алданги 1,263,100 төгрөг, нийт 4,381,458 төгрөг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан.
2.1 Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариу тайлбар гаргаагүй.
3. *******-ийн гүйцэтгэх захирлын 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн Б/18 дугаар тушаалаар *******ыг 2024 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс эхлэн ******* хөгжүүлэгч албан тушаалд томилон үндсэн ажилтнаар томилж, мөн өдөр түүнтэй хөдөлмөрийн гэрээ байгуулжээ. /хх 13-16/
3.1 Улмаар, ******* нь 2025 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр өөрийн хүсэлтээр ажлаас чөлөөлөгдсөн.
4. Анхан шатны шүүх хариуцагч ******* нэхэмжлэлийн үндэслэл, шаардлагатай холбогдуулан бичгээр тайлбарыг шүүхэд ирүүлээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож цалин 3,043,893 төгрөг, 54 хоногийн алданги 493,111 төгрөг, нийт 4,294,931 төгрөгийг *******-аас гаргуулж *******т олгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй. Талууд энэ талаар давж заалдах гомдол гаргаагүй.
5. Харин хэргийн 17 дугаар талд авагдсан Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолтоор ******* нь *******ын 2024 оны 10 дугаар сараас 2024 оны 12 дугаар сарын хугацааны нийгмийн даатгалын шимтгэлийг төлөөгүй байхад анхан шатны шүүх үүнийг үндэслэх хэсэгтээ төлсөн гэж бичсэн байгааг залруулан дүгнэв. /хх 17/
5.1 Мөн хариуцагч ******* нь *******ын 2025 оны 01 дүгээр сарын нийгмийн даатгалын шимтгэлийг төлсөн гэж үзэх үндэслэл хэргийн баримтаар тогтоогдоогүй байх тул үүнийг нэмж дүгнэв. Энэ талаарх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлтэй байна.
6. Дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангаж, анхан шатны шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийг залруулж, шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 197/ШШ2025/16109 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх тул талууд гомдол гаргах эрхгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.ДЭЛГЭРЦЭЦЭГ
ШҮҮГЧИД Б.АЗБАЯР
М.БАЯСГАЛАН