| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0081/э |
| Дугаар | 88 |
| Огноо | 2019-05-17 |
| Зүйл хэсэг | 17.8.3.1., |
| Улсын яллагч | Э.Хосбаяр |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 05 сарын 17 өдөр
Дугаар 88
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгч Д.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч Э.ХосбаярШүүгдэгчийн өмгөөлөгч Х.ЭрдэнэбаатарХохирогч Н.ТХохирогчийн өмгөөлөгч Б.Баярмаа Шүүгдэгч Ц.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны“А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорынгазрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэнЦ.Хт холбогдох эрүүгийн 1930000000026 дугаартай хавтаст хэргийг2019 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн, 1981 оны 07 дугаар сарын 25-ны өдөр Хэнтий аймгийнХэрлэн суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, боловсролгүй, жолооч мэргэжилтэй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 1, Хэнтий аймгийн Баянхутаг сумын 2 дугаарбаг Улаан өндөр гэх газарт оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ялшийтгэлгүй. Ц.Х.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 04цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутагдэвсгэр Улаан чулуут гэх газар байх иргэн Н.Тын 4 ханатай монгол гэрийголон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болох аргаархууль бусаар шатааж, гэр дотор байсан эд зүйлийг устган 14 762 500 төгрөгийнхохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд: Шүүгдэгч Ц.Х шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Н.Тбид хоёр 2008 оны 01 дүгээр сард танилцсан. Удалгүй Н.Т жирэмсэнболоод явсан. Гэтэл 5 сарын дараа Сүхбаатар аймагт байна би хүүхдээ авуулнагэж ярьсан. Тухайн үед миний хамгийн том ах гэрлэсэн боловч, хүүхэдгүй учраасдүү нараасаа л хүүхэд авна гэж ярьдаг байсан. Тэгэхээр нь би чи хүүхдээ авуулжяах гээд байгаа юм бэ? авуулахынхаа оронд манай нэг хүүхэдгүй ах байдагахындаа өгье гэж хэлсэн. Бид хоёр ярилцаж тохиролцоод тэр хүүхдийг ахындааөгсөн. Үүний дараа Н.Т мөн жирэмсэн болсон боловч шуурганд уруудсанхониныхоо араас явж байгаад хүүхдээ зулбаад алдаж байсан. Үүнээс нь болоод чтэр үү ах нь Н.Тыг дарамталж, элдвээр хэлдэг болохыг мэдэж авсан. Бита эхнэрийнхээ үгээр орж энэ хүнийг дарамталлаа гэж ахад нь хэлж муудалцажбайсан. Манай хүн хадмын дээрээ 450 гаруй толгой мал тавьж байсан боловч,
2түүнээсээ 250 гаруй толгой мал тоолж авч байсан. Түүнийг нь би 4 жил маллаж1000 хүргэж байсан. Мөн хажуугаар нь давхар наймаа хийдэг байсан.Тэр гэрманай эхнэрийн хуучин нөхрийнх нь гэр. Тэр хүн айлын ганц хүү байсан учраас тэрхүний эдэлж хэрэглэж байсан бүх зүйл тэр гэрт байдаг. Тэр утгаар нь гэрт сүнс ньхорогдсон байсан. Би тэрийг явуулах зорилготой гэрийг шатаасан. Тэр сүнснээсцаашид бий болох эрсдэл нь Н.Тыг хоргоогоод том хүүгээ авч явахзорилготой байсан. Тиймээс би тэр хүний эдэлж хэрэглэж байсан бүх зүйлийговоолоод шатаая гэж Н.Т болон эцэг, эхэд нь хэлж байсан боловч, нэмэрболоогүй. Би Н.Таас салаад Улаанбаатар хотод очиж Монгол оршихуйТТБ-ын сургалтад суугаад далд төрлийн юмыг авсан. Үүнийг авснаас хойшцаанаасаа намайг ганцаараа байхыг шаарддаг. Би яагаад ганцаараа байх ёстойюм бэ гэж тэрсэлдээд явдаг. Би олон хүнд туслах ёстой, олон хүнд бариа засалхийж эдгээх ёстой гэдгийг энд ирснээсээ хойш ухаж мэдсэн. Тэр утгаараа би ямарч өс хонзон санасан зүйл байхгүй. Надад энэ их мэдлэг хайрласанд баярладаг. Биүйлдсэн хэрэгтээ дээдийн дээдээр маш их гэмшиж байна.Би Түмэннастын гэрийгнь шатаахын өмнө гэрийн тотгоор нь хүн байгаа үгүйг шалгасан, малыг нь хотнооснь зайлуулаад гэр нь халцгай газар байсан учир гал тавьсан. Миний хувьд хуучинбүх зүйлийг нь шатааж амьдралаа дахин шинээр эхэлье гэж л бодсон. Түмэннастхохирлоо тооцохдоо нэмж хохирол тооцож байгаад эргэлзэж байна. Ээж мааньхүүхдүүддээ хувцас авч өг гэж 400000 төгрөг өгсөн. Миний хувьд хохирлыг ньбарагдуулахаар эхлээд 5000000 төгрөг өгсөн түүгээрээ гэрийн мод аваад гэрээбарьж бай гэж хэлсэн. Дараа нь ах дүү хамаатан садангаасаа авч 7200000төгрөгийг дансанд нь хийсэн. Миний Пронтор машин Түмэннастад байгаатүүнийгээ хохиролдоо тооцож өгье гэж бодож байгаа гэв. Хохирогч Н.Т шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Ээж400000 төгрөг өгсөн гэж ярьж байна. Энэ мөнгийг эгч нь сэтгэл санааг чинь дэмжижбайгаа юм шүү. Хүүхдүүддээ хувцас авч өгөөрэй. 200000 төгрөгийг нь хадам ээжчинь өгч байгаа шүү гээд өгч байсан. Гэтэл үүнийг хохиролдоо оруулан тооцожбайгаад гомдолтой байна. Гэрийг шатааж ариусгасан гэж ярьж байна. Тэр гэрминий хуучин нөхрийн гэр биш. Миний хоёр том хүүгийн өвөө эмээ болох манайхадмууд надад сүүлд шинэ гэр барьж өгч байсан. Миний хүүхдүүдийн ирээдүй,сэтгэл санааг баллачихаад мөнгө ярьж байгаа нь үнэхээр харамсалтай байна.Манай охин хичээлээ тараад харих гэхэд ангийнх нь хүүхэд чи гэргүй байж хаашааявах гээд байгаа юм бэ? гэрийг чинь аав чинь шатаачихсан, чи гэргүй гэж хэлжбайсан. Миний хувьд үүнд үнэхээр харамсалтай байна. Миний толгой тархиөвдөөд байна гээд хадам ээжид хэлэхэд намайг авч явж үзүүлнэ гээдУлаанбаатарт очиж үзүүлэхэд өнчин тархины хавдар гэсэн онош гарсан. БиХатанбаатарыг ярихаар нь би хавдар өвчин туссан байна чи хүүхдүүдтэйгээхолбоотой байгаарай гээд хэлчихсэн чинь үүнийг Хатанбаатар өөрийгөө ир гэжбайна гээд буруугаар ойлгосон юм шиг байна. Намайг 1 дүгээр сард эмчилгээндявсан хойно ирээд гэрийг минь шатаасан байсан. Н.Хатанбаатар чиний энэ гэртчиний нөхрийн чинь сүнс хорогдсон гэж дандаа зодож дарамталдаг байсан. БиН.Хатанбаатарын хоёр ч ахыг үр үндэстэй болгосон. Тийм байхад 400000 төгрөгөгчихөөд түүнийгээ хохиролдоо оруулсанд гомдолтой байна. Өнөөдрийг хүртэл нэгч удаа уулзаж, ярьж байгаагүй. Ах нар нь миний хүүхдийг нэг ч удаа цагаан сарааравчирч надтай золгуулж байгаагүй. Үнэлгээн дээр миний сэтгэл дундуур байдаг.Нэгэнт үнэлгээний байгууллага гаргасан учраас л тэр хэвээр нь орхисон. Оёдлынмашинаас эхлээд үнэлүүлээгүй зүйл олон байгаа. Би гэр оронгүй хэцүү байна.Хохирлоо төлөөч гэж хэлэхээр танай аавын чинь илүү гэр байгаа биздээ, тэрэндээамьдраач гэж намайг загнаж байсан. Би банкнаас зээл авч өгөөд Н.Хатанбаатарыгмал ав гээд явуулдаг байсан. Мал худалдаж авч явдаг болоод худалдаж авсан малаа тавьдаг байсан Цоггэрэлийн эхнэртэй явалддаг болсон. Намайг төрчихөөдирэхэд Н.Хатанбаатар чинь Цогоогийнхоос гарахгүй болсон шүү гэж ээж нададхэлж байсан. Би худлаа байлгүйдээ гэж ээжийнхээ үгэнд итгээгүй. Ирсэн орой ньэнэ талаар нь хэлэхэд намайг нялх биетэй байхад зодож байсан. 2011 онд охиноотөрүүлэхээ явахад Н.Хатанбаатар ирээгүй. Гэтэл Цогоогийн эхнэртэй Эрээнд явжбайсан. 2016 онд миний том хүү өвдөөд хадам ээжтэй цуг Эрдэнэт хотодэмнэлгийн өрөөнд хүүхдээ сахиад 3 сар амьдарч байгаад ирсэн. Гэтэл хамт ирсэнзамын унааны лам хүнтэй намайг хардаж байсан. Энэ мэт үйлдлээс нь болоод бидхоёр салж байсан. Салахдаа Н.Хатанбаатар 300 гаруй мал ялгаад авч явахдааөөрийн гэсэн бүх эд зүйлээ авсан гэв.Хохирогч Н.Т мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийнТүвшинширээ сумын 4 дүгээр багийн нутаг “Улаан чулуут” гэх газар нутагладаг юм.2019 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 15 цагийн үед гэрээ цоожлоод төрсөн дүүН.Намсрайжавын хамт мотоциклтой Мижиддорж гэх миний урьд сууж байгаад насбарсан нөхрийн аав болох айлд очиж би үлдсэн юм. Харин Намсрайжав 19 цагийнорчимд байх яг цагийг сайн мэдэхгүй байна мотоциклтой буцаж явсан. Ингээд2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 10 цаг өнгөрч байх үед над руу залгаж гэршатсан байна гэхээр нь тэнд байсан хүмүүсийн хамт гэр дээрээ ирсэн чинь минийгэр шатаад дууссан байсан. Миний гэрийг Ц.Х буюу 2008 оноос 2016 онхүртэл хамт амьдарч байсан Ц.Х нь шатаасан гэж үзэж байгаа юм.Учир нь Ц.Х нь 2011 оноос эхлэн наймаа хийж байгаа гээд ийш тийшявдаг бөгөөд сүүлийн жилүүдэд манай гэрээр хүн орж гарсан ч хардаж уурладагболсон. 2016 онд гэнэт л саллаа гээд яваад өгсөн. Би Ц.Хтай гэр бүлболсноос хойш 3 хүүхэдтэй болсон бөгөөд том хүүхдийг төрсөн ахдаа өргүүлсэн.Ц.Хтай гэр бүл болоход Ц.Х нь өөрөө гэр орон бариагүй, нэгч мал авчраагүй, миний амьдарч байсан гэр орон, эд хөрөнгө, мал аж ахуй дээрамьдарч эхэлсэн юм. Салснаас хойш Ц.Х нь жилдээ 1-2 удаа иржхүүхдүүд дээрээ байж эсвэл авч явдаг байсан. Миний хувьд хүүхдээ авч зугтаадбайсан зүйл байхгүй хүүхдүүдээ аавтайгаа уулзаасай гэж боддог байсан юм.Харин 2017 оны зун гэртээ ганцаараа унтаж байсан чинь гэнэт хаалганы уяатаслаад хүн ороод ирэхээр нь “хэн бэ” гэсэн чинь Ц.Х байсан.Хатанбаатар нь “би хөдөөнөөс буу олсон, чи өөр хүнтэй байж байсан бол тэрхүнийг чинь ал гэж тэнгэр бурхан илгээсэн, харин чи ганцаараа байна” гэсэн. Энэүед машин тэрэгний дуу чимээ огт сонсогдоогүй, учир нь би хүн ирж байгааг огтмэдээгүй учраас “чи машинаа яасан юм” гэхэд худгийн дэрсэнд байгаа гэж хэлжбайсан. Харин чамд жимс авчирсан машиндаа орхисон байна худгийн хажуу талдбайгаа малын угаалгын савны хажууд өлгөөд орхилоо гэж хэлээд яваад өгсөн.Маргааш нь манай хадам эгч тэр хэлсэн газраас “ууттай жимс байна, чи орхисонуу” гэж надаас асууж байсан. Ингэж бодохоор яах аргагүй машинаа хол тавиадманай гэрт ирсэн гэж үзэхээр байгаа юм. 2018 оны 10 дугаар сард би гэрийнхээгадуур явж байгаад гэртээ ороод удаагүй байж байтал Ц.Х нь гаднаасорж ирээд надад хандаж миний өдөржингөө гадуур хийсэн ажлын талаар яриад “чич ядарчээ, чамайг хадан дээрээс харж байгаад ирлээ, чамайг хоосруулна. Чи ирэх1 сард мал ч үгүй, гэр ч үгүй болно” гэж заналхийлээд явсан. Уг хэлсэн үгийг ньбодохоор намайг өдөржингөө хадан дээрээс харсан байгаа юм. Мөн ирэх 1 сардхоосруулна гэж хэлсэн бөгөөд үгнийхээ эзэн нь болж 2019 оны 01 дүгээр сарын 09-ний шөнө ирж миний гэрийг Ц.Х өс хонзон санаж шатаалаа. Манай гэрболон түүн доторх эд хөрөнгө, мал, машин, эд зүйл бол миний өмч бөгөөдЦ.Хын ямар ч эд хөрөнгө байхгүй, захиран зарцуулах эрх байхгүй, ямарч эд хөрөнгийг устгаж, галдан шатаах эрх байхгүй юм. ...нийт 19.002.000 төгрөгийнхохирол учраад байна.
4...Ц.Хын мэдүүлж байгаагаар гэрийн 1 ширхэг тооно, 4 ширхэгхана, монгол гэрийн 1 ширхэг хаалга, мөнгөн аяга 1 ширхэг, диван ор 1 ширхэг,модон авдар 1 ширхэг, модон ширээ 1 ширхэг, аяга шаазан ком, 100 ампертайаккумлятор 1 ширхэг, 80 ампертай аккумлятор 1 ширхэг нь миний өмчЦ.Хын өмч гэж байгаа бол худал юм. Дээрх эд зүйлс бүгд манай гэрийнхөрөнгө бөгөөд Хатанбаатарын авсан зүйл байхгүй. Би өөрийнхөө үхрийг заржмонгол гэрийн тооно худалдаж авч байсан. Монгол гэрийн 4 ширхэг ханыг биямаагаа самнаж ноолуур зарж байгаад Улаанбаатар хотоос худалдаж авсан.Хатанбаатар нь ямар нэгэн гэрийн хаалга худалдаж авч байгаагүй. Би өөрөөхүнээс 180.000 төгрөгөөр Хатанбаатараас салснаас хойш буюу 2017 оны хаварМонгол гэрийн хаалга худалдаж авсан. 2015 оны хавар 500.000 төгрөгөөрХатанбаатарын хамаатнаас мөнгөн аяга өөрт нь худалдаж авч өгсөн чинь огтхэрэглээгүй салахдаа үлдээгээд явсан. Тиймээс мөнгөн аяга бол миний юм. 2013онд хүүгээ төрөх үед малаа зараад 280.000 төгрөгөөр дивон орыг худалдаж авсан.Харин Хатанбаатар нь явж дивон орыг авчирч байсан. Хатанбаатар ямар нэгэнмодон авдар худалдаж аваагүй. Өөрөө 1 авдар хийсэн юм. Үүнийгээ хэлж байгааюм байна. Тиймээс 1 ширхэг авдрыг үнэлгээнд оролцуулахгүй. Модон ширээг 2015оны цагаан сараар худалдаж авч байсан бөгөөд Ц.Х хамт явж байгаадминий мөнгөөр Хэнтий аймгаас 150.000 төгрөгөөр худалдаж авч байсан.Ц.Х нь ямар нэгэн шаазан аяга ч худалдаж авч байгаагүй. Биөөрийнхөө мөнгөөр л авдаг байсан. 2018 оны 11 дүгээр сард Түвшинширээ сумынтөвөөс Жоохноо гэж дууддаг ахын дэлгүүрээс 200.000 төгрөгний үнэтэй 100амперын хүчин чадалтай аккумлятор зээлж аваад дараа нь мөнгийг нь өгсөн.Хатанбаатар нь ямар нэгэн аккумлятор худалдаж авч өгөөгүй. 80 ампертайаккумляторыг 2016 оны өвөл 180.000 төгрөгөөр Түвшинширээ сумын төвөөсОчирхуяг гэх хүний дэлгүүрээс би өөрөө худалдаж авч байсан. Ц.Хтямар нэгэн мал байдаггүй. Миний эзэмшлийн малыг борлуулдаг байсан. Малминий нэр дээр данслагддаг юм. Хатанбаатарын нэр дээр ямар нэгэн мал байхгүй.Надтай гэр бүл болох үедээ ямар нэгэн мал эд хөрөнгө авчраагүй. Ц.Хтнэмэлт орлого огт байдаггүй байсан. Миний малыг зарж борлуулдаг байсан.Ц.Х нь салаад явахдаа бүх эд зүйлсээ авч явсан. Үүдний амбаар,хөлдөөгч, хүрз, хоолны тогоо, хувцас хунараа аваад явсан. Харин өөрөө хийжбайсан авдраа л орхисон байна. Гомдолтой байна. Хуулийн дагуу арга хэмжээ авчөгнө үү. Би урьд мэдүүлэхдээ зарим эд зүйлсийг дутуу хэлсэн байгаа учраас дахинүнэлгээг гаргаж байгаа учраас нэмж хэлэх хүсэлтэй байна. Үүнд:1. 1 метр нь 25.000 төгрөгийн үнэтэй 5 метр торго, хар дээр шар өнгийн дугуйхээтэй шинэ торго,2. 1 метр нь 15.000 төгрөгийн үнэтэй 5 метр торго, цагаан хээтэй цэнхэрөнгийн шинэ торго,3. Хүүхдийн урлагийн.дээл 2 ширхэг байсан. 1 дээлийг 100.000 төгрөгөөрүнэлнэ.Би Улаанбаатар хотоос шинэ бараа Ц.Осгон гэх хүнээс авчирч заржборлуулж байсан юм. Үүнээс дурдвал:4. 25.000 төгрөгийн үнэтэй плаж 2 ширхэг нийт 50.000 төгрөг,5. Хүүхдийн ноосон цамц 3 ширхэг х 20.000 нийт 60.000 төгрөг,6. Цагаан өнгөтэй эмэгтэй хүүхдийн хавар намрын куртик 1 ширхэг х35.000 төгрөг,7. Хүүхдийн өмд 1 ширхэг х 10.000 төгрөг,8. Пүүз 3 хос х 20.000 нийт 60.000 төгрөг,9. Хүүхдийн гутал 2 хос х 25.000 төгрөг, нийт 50.000 төгрөг,10. Өвлийн дотортой эмэгтэй гутал 1 хос х 80.000 төгрөг,11. Эмэгтэй, түрүүтэй, хавар намрын гутал 1 хос х 40.000 төгрөг,
512. Хүүхдийнгутал 1 хос х 25.000 төгрөг,13. Хүүхдийн сандаалан гутал 2 хос х 25.000 нийт 50.000 төгрөг,14. Ноолууран нөмөргөн цамц 1 хос х 38.000 төгрөг,15. Эмэгтэй хослол цамц, юуны 1 хос х 20.000 төгрөг,16. Эмэгтэй жинсэн өмд 5 ширхэг х 20.000 төгрөг нийт 100.000 төгрөг,17. Эмэгтэй гутал 2 хос х 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг,18. Эмэгтэй пиджак 2 хос х 30.000 төгрөг нийт 60.000 төгрөг,19. Брюкэн өмд 6 ширхэг х 20.000 төгрөг нийт 120.000 төгрөг,20. Ноосон өмд 2 ширхэг х 25.000 төгрөг нийт 50.000 төгрөг,21. Биеийн тамирын өмд 1 ширхэг х 20.000 төгрөг,22. Юбка 2 ширхэг х 20.000 нийт 40.000 төгрөг,23. Хүүхдийнцамц 8 ширхэг х 20.000 нийт 160.000 төгрөг, п24. Хүүхдийнпүүз 4 ширхэг х 20.000 төгрөг нийт 80.000 төгрөг,25. Цув 1 ширхэг х 80.000 төгрөгийн эд зүйл байсан”...гэх мэдүүлэг /хх-ийн 18-19, 21-22/Гэрч Н.Насрайжавын мөрдөн байцаалтанд өгсөн: “...Манай эгч Түмэннаст ньнас барсан нөхрийн аав болох Мижиддоржийн гэр лүү 2019 оны 01 дүгээр сарын09-ний 15 цагийн үед надтай хамт явж 19 цагийн үед би буцаж ирсэн бөгөөд гэрлүүгээ оролгүй Баяраагийнд очиж зурагт үзэж байгаад гэрт нь унтаад 2019 оны 01дүгээр сарын 10-ны өдрийн 10 цагийн үед гэртээ ирсэн чинь гэр шатчихсанхаалганы мод нь улаан цогтой байсан. Ингээд цагдаад дуудлага өгсөн. Гэрийн галасаагүй, нарны энерги, аккумлятор луу шууд холбогдсон байсан. Өөр гал гарахзүйл байхгүй байсан. Манай гэрийг галдан шатаасан гэж үзэж байгаа. Учир ньгэрийн зүүн талд Пронтер маркийн машин байсан. Уг машины түлшний сав руусоруулдаг шланк углаж хийсэн, гэрийн зүүн урд байсан маслоны сав машиныхажууд тавьсан байгаа юм. Уг сав бол гэрийн зүүн урд талын хаяанд байсан юм.Гэрийг шатаасан хүн гэвэл манай төрсөн эгч Түмэннастын салсан нөхөрХатанбаатарыг сэжиглэж байгаа юм...” гэх мэдүүлэг /хх-ийн 27-28/,Гэрч С.Цогтгэрэлийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Ц.Х нь эхнэрТүмэннастаас салснаас хойш манай гэрт мал маллаж амьдарч байгаа юм. 2019оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 12 цагийн үед манай эхнэр Болорцэцэгийн хамтХэнтий аймаг руу явсан. Хатанбаатар нь саарал өнгөтэй Соната 6 маркийн автомашинтай бөгөөд уг машинаа жолоодоод явсан. Манай эхнэр орой нь манайсаахалт айлын хүнтэй ирсэн. Хатанбаатар нь Улаанбаатар хот руу эмнэлэгтхэвтэнэ гээд явсан. Хатанбаатар нь эхнэр Түмэннасттай байнга маргаж мууддагюм. Миний хувьд энэ асуудалд нь оролцдоггүй юм. Түмэннастын дүү нар ньХатанбаатарыг зодож асуудалд орж байсан. Үүнээс болж юм бодож явдаг юм шигбайгаа байна лээ. Хатанбаатар нь машин дотроо ботинкон гуталтай, гадаабайхдаа түрийтэй гуталтай явдаг..” гэх мэдүүлэг /хх-ийн 29-30/,Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-9/Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн10-12/Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 13-16/Эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 53-56/Шинжээчийн дүгнэлт, үнэлгээний тайлан, дүгнэлтийн хавсралтууд /83-134/Эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 176/Эд хөрөнгө битүүмжилсэн тэмдэглэл /хх-ийн 177-178/ Ц.Хын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 64-р хуудас/зэрэг баримтууд болно.
6Шүүгдэгч Ц.Х нь 2019 оны 01 дүгээр сарын 10-ны шөнийн 04цагийн орчимд Сүхбаатар аймгийн Түвшинширээ сумын 4 дүгээр багийн нутагболох “Улаан чулуут” гэх газар байсан иргэн Н.Тын 4 ханатай монголгэрийг нь олон хүний амь бие, эрүүл мэнд, эд хөрөнгөнд хохирол учруулж болохаргаар хууль бусаар гэрийг нь тойруулан түлш асгаж гэр, гэр дотор байсан эдзүйлийг шатааж хохирогч Түмэннастад 14762500 төгрөгийн хохирол учруулсангэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Ц.Х, хохирогч Түмэннаст нарынмөрдөн байцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, мөрдөнбайцаалтад өгсөн гэрч Н.Намсрайжав, С.Цогтгэрэл нарын мэдүүлэг, эд зүйлийнүнэлгээ, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, тээврийнхэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт болон хуульд заасанүндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаандхэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Хэргийн байдлыг нотолж буй дээрх нотлох баримтууд нь хуульд заасанжурмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, хуульд нийцсэн, нотолгооны ач холбогдолтой,хэргийн үйл баримтад хамааралтай хийгээд хэрэг бүртгэлт болон шүүхээс хэргийгхянан шийдвэрлэх явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж,хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыгноцтой зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Ц.Хын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул шүүгдэгч Ц.Хыг олон хүний амь бие, эрүүл мэнд, эдхөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийг устгах гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэхүндэстэй гэж шүүх дүгнэв.Хохирогч Н.Тын эд хөрөнгөнд 14762500 төгрөгийн хохиролучирсан бөгөөд шүүгдэгч Ц.Х нь хохирогч Н.Тад учруулсанхохиролд 12.400.000 төгрөгийг бэлэн мөнгөөр, үлдсэн 2.362.500 төгрөгт тооцожөөрийнхөө 4.500.000 төгрөгөөр үнэлэгдсэн 29-31 ХЭҮ улсын дугаартай КиаПронтер маркийн авто машинаа өгч хохиролгүй болгосон нь шүүгдэгч хохирогчнарын мэдүүлгээр нотлогдож байна.Шүүгдэгч Ц.Хт ял шийтгэл оногдуулахад хохирогчид учруулсанхохирлоо нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэхнөхцөл болно. Харин мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Ц.Хын үйлдсэн хэрэг нотлогдсон, гэмт хэрэг үйлдсэнгэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, хэргийн зүйлчлэл тохирсон байна.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3дахь хэсгийн 3.1-тзаасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 1-д зааснаар хүнд гэмтхэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаарзүйлийн1.3-т энэ хуулийн тусгай ангид хорих ялын доод хэмжээг хоёр жилээсдээш, дээд хэмжээг найман жил хүртэл хугацаагаар тогтоосон гэмт хэрэг үйлдсэнхүн тухайн гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн бол тухайнзүйл, хэсэг, заалтад заасан ялын дээд хэмжээний хоёрны нэгээсхэтрүүлэхгүйгээр, ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаарзаажээ.
7 Иймд шүүх шүүгдэгч Ц.Хыг бусдад учруулсан хохирлоо нөхөнтөлсөн, хувийн байдлыг нь харгалзан дээрх хуулийн заалтыг баримтлан түүндэрүүгийн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн 3.1-т заасанхорих ялын доод хэмжээний хоёрны нэгээс багагүй ял оногдуулахаар шийдвэрлэв.Шүүгдэгч Ц.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тусдурдаж шийдвэрлэв. Бусдад төлөх төлбөргүй тул 2019 оны 04 дүгээр сарын 02-ны өдрийн 5/03дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухай прокурорын тогтоолыг хүчингүй болгох ньзүйтэй байна. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6,36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Ц.Хыг олон хүний амь бие,эрүүл мэнд, эд хөрөнгөд хохирол учруулж болох аргаар бусдын эд хөрөнгийгустгах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-тзаасныг баримтлан мөн хуулийн тусгай ангийн 17.8 дугаар зүйлийн 3 дахь хэсгийн3.1-д зааснаар ялтан Ц.Хыг 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялааршийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтанЦ.Хт оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлэхээр тогтоосугай. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар ялтан Ц.Хт өмнө авсан хувийн баталгаа гаргах таслансэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээавсугай 5.Ялтан Ц.Х нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчТүмэннастад учирсан 14.762.500 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн, энэтогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.8-тзааснаар ялтан Ц.Х нь бусдад төлөх төлбөргүй тул 2019 оны 04дүгээр сарын 02-ны өдрийн 5/03 дугаартай эд хөрөнгө битүүмжлэх тухайпрокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыгдурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлдзааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг
8эс зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн доторСүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давжзаалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичихэрхтэй.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР