Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 130

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч орлогч прокурор Л.Мөнхбаяр,Шүүгдэгч А.Г нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийнПрокурорын газрын орлогч прокурор Л.Мөнхбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийгхялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн А.Гт холбогдох эрүүгийн1930002310169 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв. Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1976 оны 01 дүгээр сарын 26-ний өдөр Сүхбаатар аймгийнМөнххаан суманд төрсөн, 43 настай, эрэгтэй, дээд боловсролтой, механикчмэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Ам бүл 4 эхнэр хүүхдийнхээ хамт Сүхбаатараймгийн Мөнххаан сумын 4 дүгээр баг “Хадатын 4-5 тоотод оршин суух, улсаас авсангавьяа шагналгүй, Урьд нь:Хэнтий аймгийн сум дундын шүүхийн 1998 оны 07 дугаарсарын 31-ны өдрийн 298 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийнтусгай ангийн 242 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хорих ялааршийтгэгдэж мөн хугацаагаар тэнсэж хянан харгалзсан, хэрэг хариуцах чадвартай А.Г /РД:ЛД76012611/Холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:Шүүгдэгч А.Г нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатараймгийн Мөнххаан сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр “Баруун булаг” гэх газартхохирогч Г.Гыг зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, доод уруул,эрүүнийязарсан шарх, дээд доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, цээж хэсгийн зөөлөнэдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүгдэгч А.Г шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Миний үйлдсэнхэрэг үнэн зөв шалгагдсан. Шүүх эмчийн дүгнэлт, болон гэрчүүдийн мэдүүлэг үнэн зөвбичигдсэн байсан учир нэмж өгөх мэдүүлээг байхгүй гэх. Хохирогч Г.Гын мөрдөн байцаалтад өгсөн: “... 2019 оны 5 сарын 08-ныөдрөөс эхлэн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Баруун булаг “ гэх газарМөнххаан уулын тахилгын наадамд зохион байгуулагчаар оролцож байсан юм....Тэгээд маргааш өглөө буюу 05 сарын 12-нд цаг агаар муудаж , цас шуураад байсанболохоор ихэнх хүмүүс яваагүй үлдсэн юм. Төлөөлөл болгоод 10 гаруй хүн үлдсэн.Тэр үед хүлээж байсан хүмүүс их бухимдуу байсан. Тэгээд нэлээд оройтчихоод хүлээн
авалт эхлээд бүгд л архи ууцгааж байсан. Миний хувьд архи уугаагүй эрүүл байсан. 5сарын 12-ны өдөр А.Г бид 2 зохион байгуулалтын асуудлаас болж хоорондоомаргалдсан. 5 сарын 13-ны өглөө манай найз А.Г миний байсан гэрт орж ирээд“ Өчигдөр 2-уулаа бага зэрэг маргалдсан, одоо сайхан эр хүн шиг үзнээ “ гээд намайгавч гараад машинд суусан.. Тэгээд 2-уулаа машинд суугаад зүүн урагшаа 400 орчимметр газар яваад бууцгаасан. Тэгээд А.Г нь миний нүүрэн тус газар цохиодхоёр мөрөн дээрээс бариад хавсарч унагасан.мөн намайг гараараа цохиод хөлөөрөөөшиглөөд байсан. Тэгээд миний ам хамраас цус гараад би “ болъё, намайг гэртхүргээд өгчих гээд Ганзоригт хэлээд гэрийнхээ гадаа буулгуулсан. Тухайн үед Ганзоригбид 2 хоёулхнаа байсан. Бид 2 өмнө маргалдаж муудаж байгаагүй. Надад гаргах саналхүсэлт гомдол байхгүй ...” гэх мэдүүлэг /хх-ийн 4-5/, Хохирогч Г.Гын Прокурорын газарт гаргасан: “ Г.Г миний бие нь2019 оны 05 сарын 13-ны өдөр наадмын зохион байгуулалтын асуудлаас болж найзГанзоригтой маргалдсан бөгөөд тэрээр миний биед хөнгөн хохирол учруулсан юм.Ганзориг надад учирсан эмчилгээний зардал болон өөр бусад зардлуудыг бүрэн төлжбарагдуулсан. Тэрээр надаас уучлалт гуйж бид хоорондоо сайн дурын үндсэн дээрхарилцан тохиролцож эвлэрсэн тул Ганзоригт холбогдох эрүүгийн хэргийгхялбаршуулсан журмаар шийдвэрлэхэд татгалзах зүйлгүй. Одоогоор надад гомдолсанал нэхэмжлэх зүйлгүй болно гэх /хх-ийн 75/Гэрч А.Гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2019 оны 5 сарын 08-ны өдрөөсэхлэн Мөнххаан сумын 3 дугаар багийн нутаг “Баруун булаг “ гэх газар Мөнххаануулын тахилгын наадамд зохион байгуулагчаар оролцож байсан юм.... Тэгээд маргаашөглөө буюу 05 сарын 12-нд цаг агаар муудаж , цас шуураад байсан болохоор ихэнххүмүүс яваагүй түр хойшлогдсон. Ингээд орой нь 18 цагийн үед ангийн уулзалт буюухүлээн авалт болсон. Хүлээн авалтад Ганбаатар, Дэмбэрэлсайхан бид 3-аас бусадхүмүүс архи уусан. Бид 3 зохион байгуулж байсан юм. Тэгээд 5 сарын 12-ны оройГанбаатар бид 2 наадмын зохион байгуулалтаас болж маргалдсан.Тэр үед Ганбаатарнадад хэлэх хэлэхгүй хорон муу үг хэлж байсан. Тэгээд 5 сарын 13-ны өдөр биГанбаатарт хандаж “машинд суучих ярих юм байна” гээд өөрийнхөө машинд суулгаадгэрээс зүүн урагш 300-400 орчим газар яваад зогсоод би Ганбаатарт хандан “ чи багадалжигнаарай” гэтэл Ганбаатар өөдөөс хэдэрлээд байхаар нь баруун гараараа нүүрэнтус газар нь нэг удаа зохиод хоёр мөрөн дээрээс нь барьж аваад баруун хөлөөрөөхавсарч унагааж босож амжаагүй байхад нь цээж,нуруу, хөл рүү нь хөлөөрөөөшиглөсөн.Тэгээд Ганбаатарыг болъё гэхээр нь татаж босгоод гар нүүрийг ньугаалгасан. Тэгээд л Ганбаатарыг гэрт нь хүргэж өгсөн.... ” гэх мэдүүлэг /хх-ийн 9-11/,Гэрч Ж.Эрдэнэтуяагийн мөрдөн байцаалтад өгсөн: “... 5 сарын 13-ны өглөөГанбаатар хүнд зодуулсан хүрч ирсэн.Хүрч ирээд ам хамар нь цус болчихсон юу чхэлээгүй орондоо ороод хэвтээд өгсөн.... түүний шанааны доод хэсэгт зүсэгдсэн,уруулын доод яз цохичихсон юм шиг шархтай, амнаас нь их хэмжээний цус гараадбайхаар нь би арчаад сууж байсан. Гэтэл 12 цагийн үед “би үхлээ түргэн дуудаарай”гэхээр нь түргэн дуудсан....” гэх мэдүүлэг /хх-ийн 13-14/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ныөдрийн 268 дугаартай: Г.Гын тархины доргилт, доод уруул,эрүүний язарсаншарх, дээд доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, цээж хэсгийн зөөлөн эдийн цусхуралт” бүхий хөнгөн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээрүүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийнгэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэнд, хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт/хх-ийн 32-33 /Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын 4 дүгээр багийн Засаг даргын 148 дугаартодорхойлолт /хх-ийн 55/Шүүгдэгч А.Гийн  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 56/ зэрэгбаримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч А.Г нь нь 2019 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Сүхбаатараймгийн Мөнххаан сумын 3 дугаар багын нутаг дэвсгэр “Баруун булаг” гэх газартхохирогч Г.Гыг зодож эрүүл мэндэд нь “тархины доргилт, доод уруул,эрүүнийязарсан шарх, дээд доод эрүүний үүдэн 2 шүдний булгаралт, цээж хэсгийн зөөлөнэдийн цус хуралт” бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь шүүгдэгч А.Гийнмөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлэг,хохирогч Г.Г, гэрч Ж.Эрдэнэтуяа нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээнийалбаны шинжээчийн 2019 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 268 дугаартай дүгнэлтзэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүххуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч А.Гт  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч А.Г нь уг гэмт хэргийг гэм буруугийн санаатай хэлбэрээрүйлджээ. Тэрээр бусдын эрх чөлөөнд халдаж болохгүй, өөрийн үйлдлийн хууль бусшинжтэй болохыг ухамсарлаж мэдсэн атлаа хохирогч Г.Гыг зодож эрүүлмэндэд зориуд хохирол учруулсан байна.Шүүгдэгч А.Гийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул А.Гийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэйгэж шүүх дүгнэв.Шүүгдэгч  А.Г нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах  гэмт хэрэгүйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээртогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийн зарчим,“эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмбуруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийн хариуцлагынзорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийн саналыг харгалзаншүүгдэгч А.Гийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1-дзааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ял оногдуулахнь  зүйтэй байна.Шүүгдэгч А.Г нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ  тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Гт гомдолгүй,
нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.5 дугаарзүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:         1.Шүүгдэгч Цонх овогт Алтангэрэлийн Ганзоригийг хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарА.Гийг 500 / таван зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  500 000 /таван зуунмянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан А.Гт мэдэгдсүгэй. 4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч А.Гт таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 5. Ялтан А.Г нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч Г.Г   гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР