| Шүүх | Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Шонхойн Оюунтуул |
| Хэргийн индекс | 102/2016/07218/и |
| Дугаар | 102/ШШ2016/05389 |
| Огноо | 2016-10-12 |
| Маргааны төрөл | Бусад хуулиар, |
Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2016 оны 10 сарын 12 өдөр
Дугаар 102/ШШ2016/05389
1. Монголын цахилгааны холбооны нэхэмжлэлтэй, Д.Сэржмаад холбогдох холбооны үйлчилгээний хөлс 151000 төгрөг, хугацаа хэтрүүлсэн алданги 75500 төгрөг нийт 226500 төгрөг гаргуулах тухай иргэний хэрэгт хариуцагч Д.Сэржмаагийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5-д зааснаар нэхэмжлэгчээс 2016 оны дүгээр сарын 26-ны өдөр улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 7445 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, Баянгол дүүргийн Татварын хэлтсийн 2602002965 тоот данснаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3722 төгрөгийг, хариуцагч Д.Сэржмаагаас улсын тэмдэгтийн хураамжийн тал хувь болох 3722 төгрөгийг тус тус гаргуулж нэхэмжлэгч Монголын цахилгаан холбоонд олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 75 дугаар зүйлийн 75.6-д зааснаар энэхүү захирамжийг хариуцагч сайн дураар биелүүлээгүй бол шүүхийн шийдвэрийн нэгэн адил албадан гүйцэтгэхийг мэдэгдсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4-т зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тул зохигчид давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, энэ асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүй болохыг дурдсугай.