Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 09 өдөр

Дугаар 210/МА2026/00368

 

 

 

 

 

 

 

 

2026 02 09 210/МА2026/00368

 

 

 

*******, ******* нарын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Б.Мандалбаяр даргалж, шүүгч Б.Азбаяр, Н.Гэрэлтуяа нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

 

Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/16483 дугаар шийдвэртэй,

 

Нэхэмжлэгч: *******, ******* нарын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: *******т холбогдох,

 

Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдолд үндэслэн шүүгч Н.Гэрэлтуяа илтгэснээр хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн төлөөлөгч болон итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, нэхэмжлэгчийн өмгөөлөгч *******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч *******, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Нинжбадгар нар оролцов.

 

ХЯНАВАЛ:

 

1. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талын гаргасан гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзээд анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулав.

 

2. Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч *******т холбогдуулан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай гомдол гаргасныг хариуцагч тал бүхэлд нь эс зөвшөөрч маргажээ.

 

3. Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1, 40.2 дахь хэсэгт заасан журмын дагуу үнэлж дараах үйл баримтыг зөв тогтоосон байна.

3.1. Хариуцагч ******* нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр болох Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 183/ШШ2022/02845 шийдвэр болон тус шүүхийн 2023 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн 183/ШЗ2023/0886 захирамж, 183/ГХ2023/00723 дугаар гүйцэтгэх хуудсыг тус тус үндэслэн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2023 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 23360704 дугаар тогтоолоор үүсгэсэн. /хх-28, 29, 30-32/

 

3.2. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны явцад төлбөр төлөгч *******, ******* нараас барьцааны зүйл болох эрхийн улсын бүртгэлийн *******, нэгж талбарын ******* дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хороо, гудамж, хаягт байрлах, 946 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай газар, мөн эрхийн улсын бүртгэлийн дугаартай, Улаанбаатар хот, Хан-Уул дүүргийн хороо, Үйлдвэр, Үйлдвэрийн гудамж байр, тоот хаягт байрлах, 602,7 м.кв талбай бүхий үйлдвэрлэлийн зориулалттай үл хөдлөх эд хөрөнгүүдийг 1,549,868,900 төгрөгөөр үнэлсэн үнэлгээний талаарх гомдол шүүхэд гаргасныг Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 1 сарын 04-ний өдрийн 183/ШШ2024/05269 дугаар шийдвэр, Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00200 дугаар магадлалаар хянаад, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. /хх-34-36, 37-38/

 

3.3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тогтоолоор төлбөр төлөгч *******, *******, нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг үнэлгээчний тогтоосон үнэ 1,549,868,900 төгрөгийн 70 хувь болох 1,084,908,230 төгрөгөөр 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн 11 цаг 00 минутад анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн, мөн 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдөр анхны дуудлага худалдаа явагдсан боловч оролцогчдоос үнийн санал ирээгүй талаар дуудлага худалдааны тэмдэглэлд тусгагдсан. /хх-39, 40/

 

3.4. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2025/00375 дугаар тогтоолоор *******, *******-ийн нэхэмжлэлтэй, Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдох иргэний хэрэгт нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******ын хяналтын журмаар гаргасан гомдлыг буцаасан байна. /хх-72-73/

 

4. Нэхэмжлэгч нарын үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээний талаарх гомдлыг шүүх шийдвэрлэж дуусах хүртэл шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэхээр шийдвэрлэсэн шүүгчийн захирамжийн үйлчлэл нь тус хэргийг Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны тогтоол гарах хүртэл хугацаанд хүчинтэй байсан эсэх, мөн төлбөр төлөгч дуудлага худалдаанд оролцох боломжийг хязгаарласан эсэх нь талуудын маргааны зүйл болжээ.

 

5. Нэхэмжлэгч тал ...Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт Шүүхээс гарах шийдвэрийн биелэлтийг баталгаажуулах арга хэмжээ энэ хуулийн 120.2-т заасан хугацаа өнгөртөл буюу давж заалдах, хяналтын журмаар гомдол гаргасан бол түүнийг шийдвэрлэх хүртэлх хугацаанд хэвээр байна гэж зааснаар үнэлгээний маргаанд холбогдох шүүхийн шийдвэр нь хуулийн хүчин төгөлдөр болоогүй бөгөөд шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн захирамж хүчин төгөлдөр үйлчилж байгаа тул албадан дуудлага худалдаа зохион байгуулах боломжгүй... гэж нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ тайлбарласан.

 

5.1. Монгол Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдааны 2025 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 001/ШХТ2025/00375 дугаар тогтоолд ...нэхэмжлэгч *******, ******* нарын хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр шүүхэд хандаж гаргасан нь тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх нэхэмжлэлд хамаарч байна, анхан шатны шүүх Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 759.1, 759.2-т заасныг баримталж тусгайлсан журмаар хэргийг шийдвэрлэжээ. Давж заалдах шатны шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэх ажиллагааг зохицуулсан Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2-т Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчсөнөөс бусад тохиолдолд давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэнэ гэж зааснаар хэргийг шийдвэрлэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн байна. Давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр тул нэхэмжлэгчийн гомдлыг иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлгүй гэж үзэж хяналтын журмаар гаргасан гомдлыг буцаах нь зүйтэй... гэжээ. /хх-72-73/

 

Үүнийг үндэслэн анхан шатны шүүх Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2024 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 183/ШЗ2024/23488 дугаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлэх тухай захирамж нь Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00200 дугаар магадлал гарах хүртэл хугацаанд хүчин төгөлдөр байна, тиймээс шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түдгэлзүүлсэн шүүгчийн захирамж хүчин төгөлдөр байхад анхны албадан дуудлага худалдаа явуулах шийдвэр гаргаж, дуудлага худалдаа явуулсан гэх нэхэмжлэгчийн тайлбар үндэслэлгүй гэж дүгнэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.4 дэх хэсэгт нийцсэн байна.

 

5.2. Монгол Улсын Их Хурлаас 2024 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, 751 дугаар бүлэг  нэмж зарим төрлийн иргэний хэрэг маргааныг тусгайлсан журмаар хянан хэлэлцэхээр болж, энэхүү хуулийг 2024 оны 10 дугаар  сарын 01-ний өдрөөс дагаж мөрдөхөөр болсон ба уг хуулийн 751 дүгээр зүйлийн 751.2.1 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэр гүйцэтгэх зорилгоор эд хөрөнгө, эрхийг битүүмжлэх, үнэлгээ тогтоох, албадан дуудлага худалдаа явуулах ажиллагаатай холбоотой гомдлыг нэхэмжлэлийн үнийн дүнгээс үл хамааран шүүх тусгайлсан журмаар хянан шийдвэрлэхээр заасан.

 

Нэхэмжлэгч *******, ******* нар хариуцагч Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт холбогдуулан Үл хөдлөх эд хөрөнгийн үнэлгээг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр гаргасан байх бөгөөд шүүх уг хэргийг дээрх хуульд заасан тусгайлсан журмаар хянан шийдвэрлэсэн байна.

 

Ийнхүү анхан болон давж заалдах шатны шүүх хэргийг тусгай журмаар хянан шийдвэрлэж, 2025 оны 01 дүгээр сарын 27-ны өдрийн 210/МА2025/00200 дугаар магадлалаар эцэслэн шийдвэрлэхдээ магадлалын Тогтоох нь хэсгийн 3 дахь заалтад Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дүгээр зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болохыг тодорхой дурдсан байна.

 

Өөрөөр хэлбэл, хуульд зааснаар тусгайлсан журмаар хэргийг хянан хэлэлцсэн анхан шатны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмыг ноцтой зөрчөөгүй бол давж заалдах шатны шүүхийн магадлал эцсийн шийдвэр болно.

 

Тиймээс уг магадлал гарснаар хариуцагч байгууллага шийдвэр гүйцэтгэх ажиллагааг үргэлжлүүлэн ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тогтоол гаргаж, төлбөр төлөгч *******, *******, нарын үүргийн гүйцэтгэлд барьцаалсан хөрөнгүүдийг анхны дуудлага худалдаанд оруулахаар шийдвэрлэсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 63 дугаар зүйлийн 63.1 дэх хэсэгт хөрөнгийг түүний үнэлгээг тогтоосноос хойш 2 сарын дотор худалдан борлуулах ажиллагааг явуулахаар заасныг зөрчөөгүй.

 

5.3. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Банкны төлбөр барагдуулах газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар тогтоолыг нэхэмжлэгч *******-ийн төлөөлөгч, Н.Солонгын итгэмжлэгдсэн төлөөлөгч *******т 2025 оны 03 дугаар сарын 18-ны өдөр мэдэгдэж, танилцуулсан боловч тэрээр Улсын дээд шүүх дээр ажиллагаа явагдаж байгаа тул мэдэгдлийг хүлээн авахаас түр татгалзаж байна гэсэн тэмдэглэл үйлдэж, гарын үсэг зуржээ. /хх-39/

 

Өөрөөр хэлбэл, үл хөдлөх эд хөрөнгийн анхны албадан дуудлага худалдааны тогтоолыг төлбөр төлөгчид хуульд заасан хугацааны дотор хариуцагч мэдэгдсэн нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3 дахь хэсэгт заасан үүргээ гүйцэтгэсэн.

 

Түүнчлэн тус хуулийн 68 дугаар зүйлийн 68.2 дахь хэсэгт зааснаар ахлах шийдвэр гүйцэтгэгчийн дуудлага худалдааг явуулах тогтоол гарснаас хойш 30 хоногийн дотор явуулахаар заасанд нийцүүлэн хариуцагч нь тус газрын ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны ******* дугаар тогтоол гарснаас хойш 14 хоногийн дараа анхны дуудлага худалдааг явуулсан нь хууль зөрчөөгүй талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт зөв болсон.

 

5.4. Нэхэмжлэгч Дуудлага худалдаанд төлбөр төлөгчийг оролцуулаагүй гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ... нэхэмжлэгч, төлбөр төлөгчийн хувьд дуудлага худалдаанд оролцох тухайгаа бичгээр мэдэгдэж, дэнчинг тавьж оролцох эрх нь нээлттэй байсан боловч ийнхүү бидэнд хүсэлтээ илэрхийлээгүй... гэж тус тус тайлбарлан, маргажээ.

 

Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.2 дахь хэсэгт зааснаар дуудлага худалдаанд талуудаас гадна дуудлага худалдаанд оролцохоор бүртгүүлсэн этгээд, эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, тухайн үл хөдлөх эд хөрөнгийн хувьд бие даасан шаардлага гаргах эрхтэй өмчлөгч, эсхүл үл хөдлөх эд хөрөнгийг түрээслэх эрхтэй бөгөөд түүнийгээ нотолж чадах гуравдагч этгээд болон бусад этгээд оролцож болох ба мөн зүйлийн 70.4 дэх хэсэгт зааснаар дуудлага худалдаанд урьдчилан тогтоосон хугацаа, хэмжээ, журмын дагуу дэнчин төлсөн оролцогч оролцохоор хуульчилсан.

 

Тодруулбал, төлбөр төлөгчийн хувьд дуудлага худалдаанд оролцохдоо дээрх хуульд заасан журмын дагуу дэнчин төлж, бүртгүүлэхээр байх ба хэрэгт энэ талаарх баримт авагдаагүй, нэхэмжлэгч нь дуудлага худалдаанд оролцохоор хүсэлтээ илэрхийлсэн болохоо нотлоогүй байх тул энэ талаарх нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

6. Анхан шатны шүүх хэргийн нотлох баримтыг үндэслэн маргааны үйл баримтыг зөв тогтоож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шийдэл нь зөв боловч нэхэмжлэгчийн шаардах эрхэд хамаарахгүй Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 12 зүйлийн 122.5 дахь хэсэгт заасныг баримталсан нь хууль хэрэглээний хувьд оновчгүй болжээ.

 

Учир нь, нэхэмжлэгч нь шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрт гомдол гаргасан байна. Энэ тохиолдолд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.3, 44.4 дэх хэсэгт заасан журам үйлчилнэ.

 

Дээрх хуульд зааснаар иргэний шийдвэр гүйцэтгэх ажиллагааны талууд шийдвэр гүйцэтгэгчийн явуулсан арга хэмжээ, түүний гаргасан шийдвэрийг зөвшөөрөөгүй тохиолдолд тухайн арга хэмжээг гүйцэтгэсэн өдрөөс хойш, энэ тухай мэдээгүй бол олж мэдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор ахлах шийдвэр гүйцэтгэгчид гомдол гаргаж болох бөгөөд ахлах шийдвэр гүйцэтгэгч гомдлыг 14 хоногийн дотор шийдвэрлэж, тогтоол гаргана. Тогтоолыг зөвшөөрөөгүй тохиолдолд хүлээн авснаас хойш 7 хоногийн дотор ерөнхий шийдвэр гүйцэтгэгчид, ерөнхий шийдвэр гүйцэтгэгчийн шийдвэрийг хүлээн авснаас хойш 14 хоногийн дотор шүүхэд гомдол гаргах журамтай.

 

Нэхэмжлэгч нь дээрх журмын дагуу гомдлоо гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байх тул Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч *******, ******* нарын нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг шийдлийг хэвээр үлдээж, хууль хэрэглээний зохих өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд, дээр дурдсан үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхив.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.2-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Дүүргийн Эрүү, Иргэний хэргийн хялбар ажиллагааны анхан шатны тойргийн шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 197/ШШ2025/16483 дугаар шийдвэрийн

 

Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.4 дэх хэсэгт заасныг баримтлан *******, ******* нарын хариуцагч *******т холбогдуулан гаргасан Ахлах шийдвэр гүйцэтгэгчийн 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн ******* дугаар Анхны албадан дуудлага худалдаа явуулах тухай тогтоол болон 2025 оны 03 дугаар сарын 28-ны өдрийн анхны дуудлага худалдааг хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. гэж өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 16 зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс давж заалдах журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7511 дугаар зүйлийн 7511.2 дахь хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүх хэргийг эцэслэн шийдвэрлэх учир магадлалд хяналтын журмаар гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МАНДАЛБАЯР

 

 

ШҮҮГЧИД Б.АЗБАЯР

 

 

Н.ГЭРЭЛТУЯА