Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 07 сарын 18 өдөр

Дугаар 127

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир ,Улсын яллагч хяналтын прокурор С.Сугар,Шүүгдэгчийн өмгөөлөгч Т.ХүдэрШүүгдэгч Б.Ч нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимднээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорынгазрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б.Чт холбогдохэрүүгийн 183000172022 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 03-ныөдөр хүлээнавч хянан хэлэлцэв.   Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1976 оны 08 дугаар сарын 22-нд Сүхбаатар аймгийн Баруун-Урт суманд төрсөн, нас 43, хүйс эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийн Баруун-Урт сум 1 дүгээр баг 12 айлын 12 тоотод  оршин суух улсаас авсан гавьяа шагналгүй,урьд нь Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 1997 оны 05 дугаар сарын 15-ныөдрийн 74 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн 239 дүгээрзүйлийн 2-т зааснаар 65.000 төгрөгөөр торгох ялаар, Сүхбаатар аймгийн Сум дундыншүүхийн 2001 оны 03 дугаар сарын 06-ны өдрийн 34 дугаартай таслан шийдвэрлэхтогтоолоор Эрүүгийн хуулийн 127 дугаар зүйлийн 2-т зааснаар 1 жил 6 сарын хорихялаар, Сүхбаатар аймгийн Сум дундын шүүхийн 2001 оны 06 дугаар сарын 18-ныөдрийн 60 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн211 дүгээр зүйлийн 1-д зааснаар 1 жил 4 сарын хорих ялаар тус тус шийтгүүлж байсан,/рд:ЛЛ76082273/ Б.ЧХолбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтээр/:Шүүгдэгч Б.Ч нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатараймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр баг 12 айлын 12 тоотод байх өөрийн гэртээ дагаварохин болох О.Иг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд ньтолгойн дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цэгэн цус хуралт, баруун мөрний урдхэсэгт, зүүн мөрний урд хэсэгт,зүүн бугалагны урд хэсэгт, баруун гарын алганы архэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, баруун өвдөгний дотор хэсэгт, зүүн гуяны урддунд хэсэгт, гадна дунд хэсэгт, зүүн өвдөгний урд хэсэгт, зүүн тавхайн ар хэсэгт цус
хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохиролучруулсан гэмт хэрэгт холбогджээ.Шүүхийн   хэлэлцүүлэгт хэрэгт цугларсан яллах болон цагаатгах талын дараахнотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгоор шинжлэн судлаадТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч  Б.Ч шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018.05.23-ныүдээс хойш ажил дээр байхад эхнэр миний ажил дээр ирэхээр нь хамтдаа гэр рүүгээявсан. Гэртээ ирээд хүүхэд рүүгээ ярихад “Зүүн бүсийн худалдааны төвийн” хажуудбайна гэхээр нь эхнэртэйгээ хамт хүүхдээ очиж аваад гэртээ ирсэн юм. Гэртээ ирэхэдманайд урьд өмнө харагдаагүй гар утас байхаар нь “ энэ юун гар утас вэ? хэний утасюм бэ?” гэж охиноосоо асуухад охин “миний утас, танд ямар ч хамаагүй” гээдбархираад дайраад байхаар нь би “чи төдийгөөс өдий болтол надаар тэжээлгэчихээдодоо  миний өөдөөс үг хэллээ гээд охиноо 2-3 удаа алгадаж бид хоёр хоорондоомуудалцсан юм. Тэгээд би гэрээсээ гараад ажил дээрээ очоод байж байтал Цагдаагийнгазраас “Б.Ч гэдэг хүн мөн үү? тантай холбоотойгоор дуудлага ирсэн байна. Тахүрээд ирэхгүй юу?” гэхээр нь очоод болсон явдлын талаар мэдүүлэг өгсөн гэв.Хохирогч О.Игийн  мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 05 дугаар сарын23-ны өдөр Чинбаяр нь “Дөрвөн гэгээн эрдэнэ” нэртэй ажил дээрээ байсан бөгөөд энэүедээ ээж рүү залгаад “юм аваад хүрээд ир” гээд гарсан юм. Энэ үед ээж өөрийнхөө гарутсыг аваад гарчихсан байсан. Тэгтэл Чинбаяр нь ээжийг загнаад “гар утсаа нададүлдээсэнгүй” гээд гэр лүү буцааж ээж надад утсаа үлдээсэн. Хэсэг хугацааны дарааЧинбаяр нь над руу залгаад “хаана байгаа юм” гэхээр нь гэртээ байна гэж хэлсэн. Энэүед манай дүү надад “хичээлийн шинэ дэвтэр авчирч өгөөрэй” гэхээр нь би аваачижөгчихөөд нэгэнт гэрээс гарсных найз охидуудтайгаа уулзах гээд “Зүүн бүсийнхудалдааны төв” рүү явган явж байтал над руу Чинбаяр залгахаар нь “гэртээ байна” гэжхудал хэлсэн чинь “чи гэртээ байхгүй байна, би гэрийн гадна байна, чи хаана байна”гээд сүрдүүлж хэлэхээр нь байгаа газраа үнэнээр нь хэлсэн чинь “яг одоо очлоо” гээднамайг зүүн бүсийн худалдааны төвийн баруун урд байх Шатахуун түгээх станцынхажууд байж бай гэхээр нь очиж байтал Чинбаяр нь машинтай ээжийн хамт ирээднамайг машиндаа суулгаад шууд гэрийн гадна очиж Чинбаяр нь түрүүлээд гэр лүүорсон юм. Би гэрээсээ гарахдаа нуудаг байсан гар утсаа нуухгүйгээр цэнэглээд орхисонбайсныг Чинбаяр нь харчихаад энэ ямар учиртай гар утас вэ гээд гар утсыг асаагаадбичсэн мессэжийг уншчихаад тухайн дугаар луу залгаад “чи ямар учиртай хүн бэ, минийхүүхэд рүү мессеж бичлээ” гээд намайг үсдээд биеийн бүх газар луу хөлөөрөө өшиглөж,гараараа цохиход хажуунаас ээж өмөөрч орж ирэхээр нь ээжийг цохиж зодсон. Үүнээсболж ээж гэрээсээ зугтаж гараад цагдаа дуудсан. Цагдаа нар ирэхээс өмнө Чинбаяр ньяваад өгсөн байсан. ...Миний толгой, гар хөл, мөр болон биеийн бүх л газар луугараараа болон хөлөөрөө өшиглөж байсан. Зодуулсны дараа өвдөж байгаа хэсгээхарахад хөхөрч цус хурсан байсан... 2019 оны 04 дүгээр сарын 15-ны өдрийн мэдүүлэгүнэн. Бусад мэдүүлэг худлаа юм. Би Чинбаярыг чадах гэж худлаа мэдүүлэг өгсөн юм.Чинбаяр нь ээжийг дарамтлаад, зодоод байхаар нь уур хүрдэг байсан. Намайг худалмэдүүлэг өгөхөд хүргэсэн хүн болон дарамталсан хүн байхгүй. Эхний мэдүүлгүүд дээр удлаа яриад байсан болохоор ээж тэрийг мэдээд намайг үнэнээ хэл гээд байгааЧинбаяр нь ээжийг байнга дарамталдаг мөн намайг гадуур гаргахгүй байсан болохоорчадах гээд худал мэдүүлэг өгсөн. Гэхдээ намайг гэрт хэний ч  мэдэхгүй утас байлгасангээд байхаар нь би өөдөөс нь маргалдсан. Тэгтэл уг утсыг аваад алгадаад намайгцохихоор нь би өөдөөс нь эсэргүүцээд зодолдсон. Би Чинбаярт зодуулснаасаа болжэнд тэнд хөхөрсөн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 185-186/,Гэрч С.Отгонбилэгийн мөрдөн байцаалтад өгсөн“...О.И нь гар утасбарихдаа Б.Чаас нуудаг байсан бөгөөд гар утсаа цэнэглэж байх үед ньБ.Ч нь гаднаас орж ирээд гар утсыг нь хараад булааж аваад муудсан. ИнгээдБ.Ч нь О.Иг зодох болсон. Тухайн үедээ алгадаж үснээс нь зулгаажбайсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 18/,Гэрч Б.Чын мөрдөн байцаалтад өгсөн: “...“...2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр би гадуур явж байгаад гэртээ ирсэн чинь манай гэрт урьд үзэгдэж харагдажбайгаагүй мэдрэгчтэй дэлгэцтэй гар утас байхаар нь юун гар утас юм бэ гэхэдО.И нь чамд хамаа байхгүй, миний гар утас аль гэхээр нь би алгадсан.... Би сонсгож байгаа ялыг хүлээн зөвшөөрч байна. 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр ажлаасаа эхнэр Отгонбилэгийн хамт ирэхэд гэрт хүн байхгүй байхаар ньИдэрмааг дуудаж гэрээ онгойлгоод дотогш ороход гэрт урьд нь харагдаж байгаагүй утасбайхаар нь “энэ хэний утас юм бэ, яагаад танихгүй утас байж байгаа юм бэ” гэхэд “тандхамаагүй пизда, миний утсыг өг” гээд булаагаад авсан. Тэгэхээр нь чи өдийгөөс төдийхүртэл тэжээлгэчихээд хэн болоод миний өөдөөс овордоод бахираад байгаа юм гэжхэлээд 2 удаа алгадаад ор луу түлхэж унагачихаад гараад явсан. Тэгээд Идэрмаа ньнад руу дайраад бахираад байсан. Тэгээд ээж нь салгаад цааш нь болгох үед унаадбусад гэмтлийг авсан байж магадгүй. Ер нь Идэрмаагийн биед үүссэн гэмтэл нь бидхоёр хоорондоо маргалдсанаас болж үүссэн гэмтэл гэж бодож байна...”  гэх мэдүүлэг/хх-ийн 61-62/,Шүүх  шинжилгээний албаны шинжээчийн  2018 оны 05 дугаар сарын 28-ны өдрийн295 дугаартай: “1. О.Игийн биед толгойн дагзны хуйхны зөөлөн эдийн няцрал,цэгэн цус хуралт, баруун мөрний урд хэсэгт, зүүн мөрний урд хэсэгт,зүүн бугалагны урдхэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт, баруун гуяны гадна дунд хэсэгт, баруун өвдөгнийдотор хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт, гадна дунд хэсэгт, зүүн өвдөгний урд хэсэгт,зүүн тавхайн ар хэсэгт цус хуралт, баруун гарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцралбүхий гэмтэл тогтоогдлоо. 2. Учирсан гэмтлүүд нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээрүүсгэгдсэн байх боломжтой. 3. Учирсан гэмтэл нь Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөнзэргийн гэмтэлд хамаарна. 4. Цаашид эрүүл мэнд энгийн хөдөлмөрийн чадвартнөлөөлөхгүй” гэх  дүгнэлт /хх-ийн 23 /Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны08 дугаар сарын 07-ны өдрийн 661 дугаартай: О.И нь урвал /F 43.21/ сэтгэлгутрах сунжирсан хариу урвал бүхий дасан зохицох эмгэгтэй байна. О.И ньболсон асуудлыг бодитоор тусгаж үнэн зөв мэдүүлэх чадвартай. О.И нь  хэрэгхариуцах чадвартай байна гэх дүгнэлт  /хх-ийн 28-30/Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 1 дүгээр багийн Засаг даргын 2019.06.07-ныөдрийн 1/502 дугаар тодорхойлолт /хх-ийн 31/
Хэргийг ердийн журмаар шийдвэрлэх тухай прокурорын  тогтоол /хх-ийн 41/         Шүүгдэгч Б.Чын  ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 80/ зэрэгбаримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч Д.Чинбаяр нь 2018 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Сүхбаатар аймгийнБаруун-Урт сумын 1 дүгээр баг 12 айлын 12 тоотод байх өөрийн гэртээ дагавар охинболох О.Иг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, эрүүл мэндэд нь толгойндагзны хуйхны зөөлөн эдийн няцрал, цэгэн цус хуралт, баруун мөрний урд хэсэгт, зүүнмөрний урд хэсэгт,зүүн бугалагны урд хэсэгт, баруун гарын алганы ар хэсэгт, баруунгуяны гадна дунд хэсэгт, баруун өвдөгний дотор хэсэгт, зүүн гуяны урд дунд хэсэгт,гадна дунд хэсэгт, зүүн өвдөгний урд хэсэгт, зүүн тавхайн ар хэсэгт цус хуралт, баруунгарын алганы ар хэсэгт зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол учруулсан болох ньшүүгдэгч Б.Чын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээнзөвшөөрсөн мэдүүлэг, мөрдөн байцаалтад өгсөн хохирогч  О.И, гэрчС.Отгонбилэг  нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны05  дугаар сарын 28-ны өдрийн 295 дугаартай дүгнэлт, Сэтгэцийн эрүүл мэндийнүндэсний төвийн шүүх сэтгэц эмгэг судлалын 2018 оны 08 дугаар сарын 07-ны өдрийн661 дугаартай дүгнэлт зэрэг  хуульд заасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгтбэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдонтогтоогдож байна.Шүүгдэгч Б.Чт  холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Б.Чын үйлдсэн гэмт хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон тул Б.Чыг гэр бүлийн хамаарал бүхий хүн болох дагавар охинО.Иг зодож гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж эрүүл мэндэд нь хөнгөн хохиролучруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан эрүүгийнхариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч  Б.Ч нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэдхөнгөн хохирол учруулах  гэмт  хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон учир“гэмт хэрэг үйлдсэн  нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлагахүлээлгэх” гэм буруугийн зарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийнаюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёснызарчим болон эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагынталаарх улсын яллагчийн саналыг харгалзан шүүгдэгч Б.Чт Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэххэмжээний буюу 800000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь  зүйтэй байна.Шүүгдэгч Б.Ч нь 35 хоног цагдан хоригдсон байх тул цагдан хоригдсон нэгхоногийг торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцожоногдуулсан ялаас нь хасаж эдлэх ялыг тогтоох нь зүйтэй байна.Тухайн хэрэгт бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулаххэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөхтөлбөргүй, хохирогч О.И гомдолгүй,  нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдаж
шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:  1. Шүүгдэгч Б.Чыг  гэр бүлийн хүчирхийлэл үйлдэжхүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаарБ.Чыг 800 / найман зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу  800 000 /найман зуунмянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарялтан Б.Чын цагдан хоригдсон 35 хоногийн 1 хоногийг 15 нэгжтэй тэнцэххэмжээний буюу 15000 төгрөгөөр тооцоход  525 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 525000 төгрөгийн торгуулийн ялыг эдэлсэнд тооцож оногдуулсан 800 000 төгрөгийн ялаасхасаж эдлээгүй үлдсэн одоо эдлэх ялыг 275 000 төгрөгөөр тогтоосугай. 4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан Б.Чт мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Б.Чт авсан хувийн баталгаа гаргах  таслансэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй. 6. Ялтан Б.Ч нь 35 хоног  цагдан хоригдсон, хэрэгт бичиг баримт, эдмөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, хохирогч О.И гомдолгүй,нэхэмжлэх зүйлгүй  гэснийг тус тус дурдсугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.  8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР