| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0131/э |
| Дугаар | 128 |
| Огноо | 2019-07-18 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 128
Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгч Д.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч С.СугарШүүгдэгчийн өмгөөлөгч Г.Амарсайхан Шүүгдэгч Т.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дүгээр зүйлийн1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Т.Төд холбогдох эрүүгийн1930002550159 дугаартай хэргийг 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн 1972 оны 09 дүгээр сарын 27-нд өдөр Сүхбаатар аймгийнСүхбаатар суманд төрсөн, 47 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, өрлөгчинмэргэжилтэй, эрхэлсэн ажилгүй ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Сүхбаатар аймгийнСүхбаатар сумын 5 дугаар багт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ялшийтгэлгүй /рд:ЛЗ72092774/ Т.Т.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/Шүүгдэгч Т.Т нь Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийннутаг дэвсгэрт “Буян-Овоо ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сард иргэн Б.Сгийн2 тооны морийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэрэгтхолбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллахболон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгооршинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Т.Т шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 1 сардхудаг дээр байсан хонгор зүсмийн морийг барьж авсан нь үнэн. Хохирлыг нь төлжбарагдуулна гэв.Хохирогч Б.Сгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Сүхбаатар аймгийнСүхбаатар сумын 5 дугаар багийн нутаг “Ханан” гэх газраас 2018 оны 11 дүгээр сарынэхээр 4 тооны адуугаа алдаад 2 тооны адуугаа 2019 оны 05 дугаар сард “Буян овоо” гэхгазраас олсон бөгөөд нөгөө 2 адуугаа олоогүй юм. Харин дутуу 2 адууг мааньТ.Т гэдэг хүн нядалж бусдад зарж борлуулсан байсан. Уг адууны зүс, им тамгагэвэл баруун чих цуулбар имтэй хонгор морь, навчин тамгатай хонгор зүсмийн үрээ юм.Одоогийн байдлаар ямар нэгэн хохирол төлөгдөөгүй байгаа. Зах зээлийн ханшаарүнэлсэн үнэлгээгээр нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 11/,Гэрч Д.Амаржаргалын мөрдөн байцаалтанд өгсөн: “...2019 оны 01 дүгээр сүүлээряг хэдний өдрийг тодорхой санахгүй байна. Орой 21 цагийн үед Төмөрөө манай гэрт
ирээд “Т намайг аймаг явж өгөөч гэж гуйсан” гэж ирсэн. Тэгээд Т хонгорзүсмийн морь Баттөмөрийн машинд ачаад аймаг орно гэж хэлээд хөдөлсөн юм. СүүлдСандэлэг ахын гэрээр дамжаад нэг адууны мах ачсан гэж дуулдаж байсан. Би гэртээүлдсэн болохоор өөр юм мэдээгүй. Би тэр хонгор морь хэнийх болохыг мэдэхгүй.Манайд тийм морь байхгүй. Төөс юун морь болохыг асуухад юм хэлэхгүй байжбайгаад шууд ачаад явсан. Адууныхаа мөнгийг яаж авсныг би мэдэхгүй. Тэр адуунымөнгө гэж нэг ч төгрөг надад өгөөгүй. Т өөрийн гэх банкны харилцах дансгүйбайсан” гэх мэдүүлэг /хх-ийн 15/,Гэрч Ц.Баттөмөрийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Би Тийг таньдаг айлсаахалт байдаг юм. Садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. 2019 оны 01 дүгээрсарын сүүлээр яг хэдний өдрийг тодорхой санахгүй байна. Цагаан сараас л өмнөхөн нэгөдөр эрт манай гэр лүү ирээд “аймгийн төв рүү нүүрсэнд яваад өгөөч, түлээ түлшгүйболчихоод байна” гэж ирсэн юм. Түлш тосыг чинь хийнэ гэж гуйгаад байсан. Тэгэхэд ньби Сүхбаатар сум руу эхнэр хүүхэдтэйгээ хувийн ажлаар явах гэж байсан юм. БиСүхбаатар явж ирээд амжвал явж өгье гэж хэлээд явсан. Сүхбаатар сумаас 19 цагөнгөрөөж ирээд түлээ түлшгүй хэцүү байгаа юм болов уу гэж бодоод тус болохсанаатай 20 цагийн үед гэр лүү нь очиход гаднаа хонгор зүстэй морь уяатай байсныгминий машинд ачаад Т надад Сандэлэг ахын гэрээр дамжаад гаръя гэж хэлээддамжиж орсон юм. Тэгээд Сандэлэг ахын илүү гэрээс адууны мах ачаад Т бид 2аймагт шөнө 12 цагийн үед орж ирсэн. Тийн хүргэн зүүн хойно засмал замынбаруун талд Болдоогийнх гэдэг айлд хоноод өглөө нь аймгийн зүүн талд байдаг “Баян-Тал” гэх мах бэлтгэлийн газарт Тийг адууны махтай нь буулгаж өгсөн юм. Надададуу ачиж ирсэн буцахдаа нүүрс ачна гэж машины банк дүүргэж өгсөн. Би өөр хөлсаваагүй, уг адуу нь юун адуу болох талаар асуухад Т өөрийн ах Сандэлэгээсүрээгээ өгч хөл суларсан морь авсан гэж хэлсэн. Би өөр юм асуугаагүй. Хэлсэн үгэнд ньитгэсэн юм. Ачиж явсан морь хонгор зүстэй, тамгыг нь хараагүй. Сайхан залуу морьбайсан. Сандэлэг ахын гаднаас ачсан адууны мах бол толгой ширгүй, мах ачсан юм.Хэдэн төгрөг болсныг мэдэхгүй. Гуйварт явж байгаа учир тийм юм сонирхоогүй. Махныгазар нь бэлэн мөнгө гаргахгүй дансаар өгнө гэсэн юм шиг байна лээ. Миний дансыгөгнө гэхээр нь би картгүй байсан болохоор аймагт байдаг танил Батжаргалын дансыгутсаар ярьж аваад өгсөн юм. Тэгээд би Төөс салж сар шинийн бэлгэл хийхээрэхнэрийн өгсөн мөнгөөр захисан юмыг нь авсан. Тийг хүлээж 2 хоноод нүүрсийгнь ачаад буцсан юм” гэх мэдүүлэг /хх-ийн 22-25/,Гэрч Л.Сандэлэгийн мөрдөн байцаалтанд өгсөн: “...Т бол миний өргөмөлдүү болох хүн юм. 2019 оны 01 дүгээр сүүлээр яг хэдний өдрийг тодорхой санахгүйбайна. Би гэр бүлийн хүнтэйгээ малдаа явж худаг ус гэж яваад үдийн хойно оройхонирэхэд Т манай гадаа хонгор зүсмийн адуу махлаад дуусаж байсан. Ямаручиртай адуу болохыг асуухад Т надад “хүн авахаар ирнэ, тантай хамжижянзлахаар ирсэн чинь та байхгүй болохоор чинь би янзлаад дуусаж байна. Илүү гэртчинь оруулчихъя, хүн нь удахгүй ирнэ” гэж хэлсэн юм. Өөр юм надад яриагүй. Маргаашорой нь Т манай гадаа Төмөрөөгийн машин дээр нэг адуу ачсан давхиж ирээднөгөө махаа ачиж аймаг орохоор боллоо, түлээ түлшгүй болсон гэж хэлээд махаа аваадявсан. Тийн ачиж ирсэн адууг сайн ажиглаж хараагүй. Шөнө болсон байсан.Ухаа ч юм шиг саарал ч юм шиг харагдаж байсан. Тийн нядалсан, ачиж явсанадууг хэнийх болохыг мэдэхгүй. Тийн хүү Анхаа нь айлын мал олон жил маллажбайгаа болохоор малжсан гэж л ярьж байдаг. Хэдэн адуутай, ямар зүс тамгатайадуутайг нь мэдэхгүй” гэх мэдүүлэг /хх-ийн 19-21/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 03-04/Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 5-6Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын үнэлгээний комиссын эд зүйлийн үнэлгээ/хх-ийн 07, 39/Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 4 дүгээр багийн Засаг даргын 138 дугаартодорхойлолт /хх-ийн 37/Т.Тийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38-р хуудас/ зэрэгбаримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч Т.Т нь Б.Сгийн 2018 оны 11 сард алдчихаад олохгүйбайсан 2 тооны адууг Сүхбаатар аймгийн Сүхбаатар сумын 5 дугаар багийн нутагдэвсгэр “Буян-Овоо ” гэх газраас 2019 оны 01 дүгээр сард авч бусдад зарж завшсангэмт хэрэг үйлдсэн болох нь шүүгдэгч Т.Тийн мөрдөн байцаалт, шүүхийнхэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Б.С, гэрчД.Амаржаргал, Ц.Баттөмөр, Л.Сандэлэг нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэлжурмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсаннотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Т.Т нь дээрх 2 адууг өөрийнхөө худагт ирж хэд хоносон, бусдынөмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан тул түүнийг алдуул мал завших гэмтхэргийг шунахайн сэдэлтээр, гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ гэж үзэхүндэслэл тогтоогдож байна.Шүүгдэгч Т.Төд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Т.Тийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсонтул Т.Тийг алдуул мал завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульдзаасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Т.Төд ял шийтгэл оногдуулахад Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөлбайдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг төлөөгүй хохирогчБ.С гомдолтой хохирлоо нэхэмжилж байгаа зэргийг харгалзан Эрүүгийн хуулийнтусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.Төд нийтэд тустайажил хийлгэх эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.Шүүгдэгч Т.Төөс 2 адууны үнэ болох 2000000 төгрөгийн хохирлыг гаргуулжхохирогч Б.Сд олгох нь зүйтэй байна.Шүүгдэгч Т.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6,36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Тийг алдуул мал завших гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарТ.Тийг 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялааршийтгэсүгэй.3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар ялтанТ.Төд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 4-өөс дээшгүй цагаартогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтанТ.Төд нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажилхийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй 5. Ялтан Т.Т нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйболохыг тус тус дурдсугай.6.Монгол улсын иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн510.1-д зааснаар шүүгдэгч Т.Төөс 2000000 төгрөгийг гаргуулж хохирогчСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 4 дүгээр баг Төмөртэйн 14-07 тоотод оршинсуух Баярмагнайгийн Сугархүүд олгосугай.7. Шүүгдэгч Т.Т нь гэмт үйлдэхдээ тээврийн хэрэгсэл ашигласан ньтогтоогдоогүй тул Ц.Баттөмөрийн эзэмшлийн Портер маркийн 35-79 СҮА улсындугаартай тээврийн хэрэгслийг битүүмжилсэн эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны06 дугаар сарын 24-ний өдрийн 5/18 дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгожхууль ёсны эзэмшигч Ц.Баттөмөрт буцаан олгосугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Төдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР