Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2019 оны 05 сарын 27 өдөр

Дугаар 96

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 18 дугаарзүйлийн 18.1, 18.7, 36 дугаар зүйлийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэдзаасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1. Өсвөр насны шүүгдэгч Ч.Уг  бусадтайбүлэглэн мал хулгайлах  гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.  2.Эрүүгийн хуулийн  ерөнхий 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамланЭрүүгийн хуулийн  тусгай ангийн 17.12 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Ч.Уд1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулсугай.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 зүйлийн 1 дэх хэсгийг 1.3-т  зааснаарөсвөр насны шүүгдэгч  Ч.Уд оногдуулсан  01 /нэг/ жилийн  хорих ялыг сургалтхүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар  зүйлийн 1-т  зааснаар өсвөрнасны шүүгдэгч Ч.Уд оногдуулсан 01 /нэг/ жилийн хугацаагаар  хорих ялоногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 01 /нэг/ жилийн хугацаагаар хойшлуулжШүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 186 дугаар зүйлд зааснаар түүнийгнэгдсэн тоо бүртгэлд хамруулан тодорхой ажиллагаа явуулахыг даалгасугай. 5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 зүйлийн 2, 7.3 дугаар зүйлийн 2 дахьхэсгийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч Ч.Угийн шийтгэх тогтоолбиелүүлэхийг хойшлуулсан хугацаанд  зан үйлээ засах, хөдөлмөрлөх дадал олгохсургалтад хамруулахыг  Сүхбаатар аймгийн Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийнгазарт даалгасугай.  6. Эрүүгийн хуулийн 8.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шийтгэх тогтоолбиелүүлэхийг  хойшлуулсан  хугацаанд хугацаанд санаатай гэмт хэрэг шинээр үйлдвэлшүүх  Эрүүгийн хуулийн  6.9 дүгээр зүйлд заасныг баримтлан  ял оногдуулахыг өсвөрнасны шүүгдэгч Ч.Уд  мэдэгдсүгэй. 7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаарөсвөр насны шүүгдэгч Ч.Угийн гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийнхэрэгсэл болох 400000 төгрөгийг шүүгдэгчийн өсвөр насны шүүгдэгч Ч.Угийнхууль ёсны төлөөлөгч аав Чинзоригоос гаргуулж улсын орлого болгосугай.8. Эд хөрөнгө битүүмжлэх тухай 2019 оны 04 дүгээр сарын 25-ны өдрийн 5/07дугаартай Прокурорын тогтоолыг хүчингүй болгосугай.9. Өсвөр насны шүүгдэгч Ч.У нь цагдан хоригдоогүй,  хэрэгт бичиг баримт,эд мөрийн баримт хураагдаж ирээгүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хохирогч О.Нэргүй, Ч.Золзаяа, Т.Хишигдүүрэн нарт учруулсан
хохирлоо нөхөн төлсөн, хохирогч нар гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тусдурдсугай.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгчЧ.Уд  авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээрүргэлжлүүлсүгэй.11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл өсвөр насны шүүгдэгч, хохирогч, түүнийхууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокуроргардан авснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийндавж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйболохыг дурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР