| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0101/э |
| Дугаар | 99 |
| Огноо | 2019-06-03 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 99
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-Очир,Улсын яллагч хяналтын прокурор С.СугарШүүгдэгчийн өмгөөлөгч Г.Сүрэн,Шүүгдэгч Э.Цнарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар: Сүхбаатар аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн17.12 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Цод холбогдох эрүүгийн 1930001270074 дугаартай хэргийг 2019 оны 05дугаар сарын 22-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар:Монгол Улсын иргэн, 1995 оны 07 дугаар сарын 27-ны өдөр Дорнод аймгийнХэрлэн суманд төрсөн, 24 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эмээ, өвөөгийн хамт, Дорнод аймгийн Хэрлэнсумын 1 дүгээр баг Ажилчдын 2-5 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 339дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэн Э.Ц .Холбогдсон гэмт хэргийн талаар/яллах дүгнэлтээр/:ШүүгдэгчЭ.Ц нь Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаарбагт нутаглах иргэн А.Огийн 5 адууг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд хулгайлж бусдад 3 900 000 төгрөгийн хохирол учруулсан,- мөн Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын 7 дугаар багт нутаглах иргэн Б.Угийн 46 тооны адууг буюу олон тооны малыг 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 03-ны өдрийн хооронд хулгайлж 31 750 000 төгрөгийн хохирол учруулсангэмт хэрэгт тус тус холбогджээ.ТОДОРХОЙЛОХ нь: Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:
- Шүүгдэгч Э.Цшүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би өөрийнхийсэн буруутай үйлдэлдээ гэмшиж байна. Дахин хулгай хийхгүй. Бусдын эд хөрөнгийгхохироосондоо гэмшиж байна. Хохирогч нарт учирсан хохирлыг бүрэн барагдуулсангэв.Хохирогч Б.Угийн мөрдөн байдалтанд өгсөн “...Би Сүхбаатар аймгийнЭрдэнэцагаан сумын 7 дугаар баг Хөх нүүрэг гэх газар мал маллаж амьдардагмалчин хүн юм. 2018 оны 12 дугаар сарын 01-ний өдрөөс 12 дугаар сарын 03-ныхооронд 46 тооны адуугаа алдсан. Би 2018 оны 12 дугаар сараас эхлэн малаахайгаад Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын нутгаар 2019 оны 03 дугаар сархүртэл хайгаад олоогүй юм. Тэгээд Цагдаагийн байгууллагад хандаж байна. 2019оны 03 дугаар сарын 13-ны өдөр Дорнод аймгийн Баянтүмэн сумын 2 дугаар баг,Дунд Шорвог гэх газар байх Э.Ц гэх айлын хашаанаас алдагдсан гэхадуунаас 26 тооны адууг олж авсан. Одоо нийт 20,000,000 төгрөг нэхэмжилжбайна” гэх мэдүүлэг /хх-ийн 6-9/ ,Хохирогч А.Огийн мөрдөн байдалтанд өгсөн “...Би 2018 оны 12 дугаар сарынэхээр 01-03-ны хооронд халтар азаргатай нийт 5 тооны адуу алдаад одоог хүртэлхайгаад олохгүй байсан юм. 12 дугаар сарын эхээр тэнгэр муухайраад шуурга болоодтэр шуурганаар малаа уруудуулсан, өөрөө хайгаад хулгайд алдсан гэж бодолгүйхайсаар байтал Дорнод аймгийн харьяат Цэрэнтогтох гэж залуу хулгайлсныг мэдсэнюм. Би Цэрэнтогтохын гэрээс очиж өөрийнхөө алга болсон адуунуудаа олж авсан юм.Малаа алдаад эрэлд явсан мотоциклийн бензиний мөнгө 276.000 төгрөг, Дорнодаймгаас адуугаа машинаар тээж ирсэн бензиний мөнгө 400000 төгрөг, Дорнод аймгаархайгаад явсан зардал 180000 төгрөг, нийт 856000 төгрөг нэхэмжилж байна” гэхмэдүүлэг /хх-ийн 50-51/ ,Гэрч Л.Төмөр-Очирын мөрдөн байцаалтад өгсөн “...Би Дорнод аймгийн Матадсуманд мал маллаж амьдардаг юм. 2018 оны 12 дугаар сарын эхээр нэг зайданхар морь унасан залуу ирсэн юм. Маргааш нь тэр залуу “би Эрдэнэцагаанаас явжбайгаа, замд мотоцикл эвдэрсэн, тэгээд эмээл, бугуйл зарчих гээд модон эмээл,суран бугуйл авсан, харин оронд нь ухаа үрээ, хүрэн даага өгсөн юм. Тэгээд тэрзалуу адуунуудаа хөөгөөд явсан юм. Алаг азаргатай монгол бичгийн Б үсгийнтамгатай нэлээн олон адуу, халтар азаргатай бага буюу цөөхөн адуу хөөж явсанюм. Би эзэн нь гээд Уртнасан гэх залууд 2 адууг нь буцааж өгсөн юм. Эмээл,бугуйлаа буцааж авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17/Гэрч С.Даваасүрэнгийн мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 12 дугаар сард10 орчим адуу нядалсан. Тэр адууны махаа портер машинтай хүмүүс аваад явсан.Цэрэнтогтох хэлэхдээ эзэн нь өөрөө аваад явж байна гэсэн” гэх мэдүүлэг /хх-ийн19-20/Гэрч Ч.Өлзийбатын мөрдөн байцаалтад өгсөн “...” Цэрэнтогтох надаасэмээлийн дарлага, олом, суран хазаар аваад оронд нь хүрэн байдас өгсөн юм”гэх мэдүүлэг /хх-ийн 21/ Гэрч Л.Цэвэлмаагийн мөрдөн байцаалтад өгсөн “....2018 оны 11 дүгээр сарынсүүлээр байх, яг цаг хугацааг санахгүй байна, Э.Ц над дээр ирээдманай өвөөгийн бие нь муудаад байна,та надад 3,0 сая төгрөг зээлчих, төлбөрт ньадууны мах өгнө гэхээр зөвшөөрч 3,0 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүнээс хойш 15-20 хоногийн дараа Цэрэнтогтох 10 адуу амьдаар нь аваад ирлээ гээд нэг адууг780,000 төгрөгөөр бодож, 7.8 сая төгрөгөөр худалдаж аваад би 3,0 сая төгрөгөөсуутгаад 4.8 сая төгрөгийг бэлнээр өгсөн. Үүний дараа ирээд машин худалдажавах гээд мөнгө дутаад байна, 4.0 сая төгрөг зээлчих, төлбөрт нь мал өгнө гэжхэлсэн. 2018 оны 12 дугаар сарын 11-ний өдөр бэлнээр 4.0 сая төгрөг өгсөн. 12дугаар сарын 25-ны өдөр 10 адууны мах байсан бөгөөд 1.386 кг мах болж,6,244,000 төгрөг болсон. Уг мөнгөнөөс зээлүүлсэн 4.0 сая төгрөгийг авч үлдээд2.244.000 төгрөгийг Цэрэнтогтоход өгсөн” гэх мэдүүлэг /хх-ийн 22/Гэрч О.Төртогтохын мөрдөн байцаалтад өгсөн “...2018 оны 12 дугаар сарынэхээр Цэрэнтогтох ах алаг азаргатай адуу, халтар азаргатай адуунууд гэрийнхээбаруун талд авчирч хураагаад “би хүний адуу харах гэж байна. энэ адууг харвалцалинтай гэсэн. Цэрэнтогтох ах намайг адуу харж байгаарай, сарваанаас нь авчтөлжинө гэж байсан. Хэд хоногийн дараа алаг азарга болон нэлээн хэдэн адуугбойлсон. Аймгийн төв рүү цэнхэр Портертой явж зарсан” гэх мэдүүлэг /хх-ийн 23-24/Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтад өгсөн “...“...2019 оны 02 дугаар сарын07-ны өдөр манай хойно нутаглах Цэрэнтогтох гэдэг залуу манайд ирээд “одоотөлийн цаг болоод адуу малын хойноос явахад хурдан унаа хэрэгтэй байна,намайг мотоциклоо зарчих гэсэн. Адуугаар сольё гэхээр нь энэ чинь хулгайн юмбиш биз дараа нь надад хэцүү ш дээ гэхэд “биш ээ, манай найзын адуу байгаа юмгээд надад монгол бичгийн “б“ үсгэн тамгатай хээр гүү, хээр сарвай хоёр, бас нэгшар цоохор морь өгсөн юм. тэгээд миний хул шар өнгийн их хурд маркийн 99-90дож улсын дугаартай мотоциклийг авсан” гэх мэдүүлэг /хх-ийн 25-26/ Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан суман дахь эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 43-45,66/Дорнод аймгийн Хэрлэг сумын 1 дүгээр багийн нийгмийн ажилтын 2019 оны 04дүгээр сарын 01-ний өдрийн шүүгдэгч Э.Цын ам бүл, оршин суугаа хаягийнтодорхойлолт /хх-ийн 70-71/Хохирол шилжүүлсэн Хаан банкны шилжүүлгийн хуудас /хх-ийн 73Шүүгдэгч Э.Цын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 74/Линзийн Өгөөж ХХК-ны мотоциклын үнэлгээ тогтоосон шинжээчийн дүгнэлт /хх-ийн 82-94/Дорнод аймаг дахь Сум дундын шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-нийөдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар зэрэг баримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч Э.Ц нь 2018 оны 12 сарын 01-нээс 03-ны хооронд Сүхбаатараймгийн Эрдэнэцагаан сумын 2 дугаар багт нутаглах иргэн А.Огийн 5 адуугхулгайлж Одхүүд 3 900 000 төгрөгийн хохирол, мөн сумын 7 дугаар багт нутаглах иргэнБ.Угийн 46 тооны адууг хулгайлж Уртнасанд 31 750 000 төгрөгийн хохиролтус тус учруулсан гэмт хэрэг үйлдсэн нь шүүгдэгч Э.Цын мөрдөн байцаалтболон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хохирогч А.О, Б.У гэрчЛ.Төмөр-Очир, С.Даваасүрэн, Ч.Өлзийбат, Л.Цэвэлмаа, О.Төртогтох, Г.Чинзориг нарынмэдүүлгүүд, эд зүйлийн үнэлгээ зэрэг шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлохбаримтуудаар тус тус нотлогдож байна.Шүүгдэгч Э.Цод холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж
тодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцөлийг тодруулбал, шүүгдэгч Э.Ц ньзарж борлуулан, ашиг олох зорилгоор хохирогч А.Огийн бэлчээрт байсан адуунаас5 адуу, хохирогч Д.Уртнасангийн 46 тооны адууг тус тус шунахай сэдэлтээр, гэмбуруугийн санаатай хэлбэрээр үйлдэж бусдын олон тооны малыг хулгайлсан хулгайнгэмт хэргийг үйлджээ.Шүүгдэгч Э.Цын хохирогч Д.Уртнасангийн 46 тооны адууг авсан дээрхүйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэг буюу олонтооны мал хулгайлах гэмт хэргийн шинжийг агуулах бөгөөд прокуророос ирүүлсэнхэргийн зүйлчлэл үндэстэй байх тул түүнийг дээрх гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Гэмт хэргийн улмаас хохирогч Д.Уртнасанд учирсан 31 750 000 төгрөгийг,хохирогч А.Од учирсан 3 900 000 төгрөгийн хохирлыг тус тус төлж барагдуулсанбайна.Шүүгдэгч Э.Цод ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаасучирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд, мөн хуулийн 6.6 дугаар зүйлдзаасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Ц нь урьд нь мал хулгайлах гэмт хэрэг үйлдэж Дорнодаймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээрсарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхийангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөнхуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ялоногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнсэх ялаар шийтгүүлж байсан ньДорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11дүгээр сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоол, ял шийтгэлийн хуудасболон өөрийнх нь мэдүүлгээр нотлогдож байна. Шүүгдэгч Э.Ц нь тэнссэн хугацаанд буюу 2018 оны 12 сард эрүүгийнхуулийн тусгай ангид заасан санаатай гэмт хэрэг үйлджээ. Иймд Эрүүгийн хуулийнерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ялтанЭ.Цын Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоорЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүйболгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8, 6.9 дүгээр зүйлд зааснаар дээрх хорихял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 7 сарын хугацааг одоо оногдуулах хорих ялд нэмжнийт эдлэх хорих ялын хугацааг тогтоохоор шийдвэрлэв.Шүүгдэгч Э.Цыг гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийнүнэ 1 800 000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй байна.
Шүүгдэгч Э.Цнь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй,хэрэгт иргэний бичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, битүүмжлэгдсэн эдхөрөнгөгүй түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогч Д.Уртнасан, А.О нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг дурдажшийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь: 1. Шүүгдэгч Э.Цыг олон тооны малхулгайлах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснааршүүгдэгч Э.Цыг 2 жил 5 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар ялтан Б.Цэрэнтогтоход Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 2 жил 5 сарын хугацаагаар хорих ял дээр Эрүүгийнхуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт заасныг журамлан ялтанЭ.Цын Дорнод аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатнышүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 339 дугаартай шийтгэх тогтоолоорЭрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1, 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгтзаасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтзааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жил 7 сарын хугацаагаар тэнссэнийг хүчингүйболгож дээрх хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн 1 жил 7 сарын хугацааг мөнхугацааны хорих ялаар тооцож нэмж нэгтгэн ялтан Цэрэнтогтохын биечлэн эдлэхнийт ялыг 4 жилийн хугацаагаар тогтоосугай.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4-т зааснаар ялтанБ.Цэрэнтогтоход оногдуулсан 4 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагадэдлүүлэхээр тогтоосугай.5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 3,4 дэх хэсэгт зааснаарялтан Э.Цын гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ 1 800000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж улсын орлого болгосугай. 6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1-дзааснаар ялтан Э.Цод өмнө авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэхарга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсугай. 7. Ялтан Э.Цнь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянаншийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, иргэнийбичиг баримт, эд мөрийн баримт ирээгүй, хохирогч Д.Уртнасан, А.О нарт учирсанхохирол нөхөн төлөгдсөн, хохирогч нар гомдолгүй гэснийг тус тус дурдсугай. 8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай. 9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлдзааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс
зөвшөөрвөл гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн доторСүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдахгомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР