Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2016 оны 09 сарын 14 өдөр

Дугаар 183/ШШ2016/00653

 

Нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч

биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй

болгох тухай

 

 

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,

 

Нэхэмжлэгч:  "М " ХК-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Д.С-д холбогдох,

 

харилцаа холбооны үйлчилгээ үзүүлснээс үүсэх гэрээний үүрэгт 155,000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч М ХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:

Д.С  нь манай компанитай WL0017717 тоот гэрээ байгуулж, 90151202 дугаарын телефон утас ашиглаж байгаад 2006 оны 8 дугаар сарын 3-ны өдрийн тооцоогоор 155,000 төгрөгийн үйлчилгээний хөлсийг төлөөгүй одоо хүртэл байгууллагыг хохироож байна. Иймд Д.С-с холбооны үйлчилгээний хөлс 155,000 төгрөгийг шүүхийн журмаар гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөч П.Б  шүүхэд ирүүлсэн хүсэлтдээ:

М  ХК нь хариуцагч Д.С  90151202 дугаарын утас ашигласан төлбөр 155,000 төгрөг нэхэмжилсэн. Д.С  155,000 төгрөгийг бүрэн төлж дуусгасан тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Шүүх нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлт, иргэний хэргийн материалтай танилцаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч М  ХК нь Д.С-аас харилцаа холбооны үйлчилгээ үзүүлснээс үүсэх гэрээний үүрэгт 155,000 төгрөг гаргуулахаар шаарджээ.

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Д.С нэхэмжлэлийн шаардлага болох 155,000 төгрөгийг төлсөн, мөн нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч П.Б  хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргасан байна.

 

Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2-т заасны дагуу нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:

 

1. Нэхэмжлэгч М  ХК нь хариуцагч Д.С  нэхэмжлэлийн шаардлага болох 155,000 төгрөг гаргуулахыг хүүссэн нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч биелүүлснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч М ХК-иас тэмдэгтийн хураамжид төлсөн 5,300 төгрөгийн 2,650 төгрөгийг улсын орлогод үлдээж, 2,650 төгрөгийг Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 данснаас, 2,650 төгрөгийг хариуцагч Д.С-аас гаргуулж, нэхэмжлэгч М  ХК-д тус тус олгосугай.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.

 

 

 

 

 

 

ШҮҮГЧ                                                           Ж.ЭРДЭНЭЧИМЭГ