| Шүүх | Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржпаламын Сугар |
| Хэргийн индекс | 174/2019/0107/э |
| Дугаар | 103 |
| Огноо | 2019-06-10 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | С.Сугар |
Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2019 оны 06 сарын 10 өдөр
Дугаар 103
Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчД.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч С.СугарШүүгдэгчийн өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар Шүүгдэгч Э.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор С.Сугараас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг хялбаршуулсан журмааршийдвэрлүүлэхээр ирүүлсэн Э.Бд холбогдох эрүүгийн 1930000000129дугаартай хэргийг 2019 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн 1996 оны 01 дүгээр сарын 09-нд өдөр Сүхбаатар аймгийнНаран суманд төрсөн, 23 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй,ам бүл 5, Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багт оршин суух хаягтай, улсаасавсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Э.Б.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийннутаг “Зүлэгт” гэх газраас иргэн Г.Бгийн хониноос 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийнх нь хонинд нийлсэн 3 тооны хонийг завшиж 310 000 төгрөгийн хохиролучруулсан гэмт хэрэгт холбогджээ. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллахболон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгооршинжлэн судлаад ТОДОРХОЙЛОХ нь: Шүүгдэгч Э.Б шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2019 оны 5дугаар сарын 12-нд Баагий ахын хонь манай хоньтой нийлсэн. Маргааш өглөө хониобэлчээр дээрээс ялгана гэж байсан. Би тэр айлын хониноос 3 хонийг авч яваад сумандөгсөн гэв.Хохирогч Г.Сансармаагийн “...2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр 15цагийн орчимд манай ээжийн дүү Эрдэнэзориг ахын хоньтой манайх сувай хонионийлүүлчихээд Эрдэнэзориг ахын гадаа хөөж авчирч хонио ялгасан. Тэгээд оройболсон тул гүйцэд ялгаж амжилгүй маргааш усан дээр үлдсэн хонио авахаарболоод Болд-Эрдэнэд хэлээд орхисон юм. Маргааш нь Болд-Эрдэнэ манайхаарирэхээр нь манай хониноос танайд хонь үлдэж үү гэхэд танай хониноос байхгүйгэж байсан... Эрдэнэзориг ахынхаар цэнхэр өнгийн ачааны пронтер машин ирж
хонь ачиж явсан байх. Одоо манай хониноос зүсээрээ 3 хонь дутуу байна. Зүүнчих цуулбар, баруун чих урдаасаа ухам имтэй орой цагаан, хар толгойтой эмхонь, цанхин эм төлөг, улаан толгойтой хязаалан эр хонь алга болсон байгаа.Ахар сүүлэн дээрээ цэнхэр өнгийн будагтай байсан. Би алдсан хонио одоогийнүнэ ханшаар үнэлнэ. Сувай эм хонь 120 000, төлөг 70 000, эрх хонь 160 000төгрөгөөр тус бүрийг нь үнэлж нийт 350 000 төгрөг нэхэмжилж байна. ” гэхмэдүүлэг /хх-ийн 6-7/.Гэрч Ё.Ганбаярын “...Би 2019 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Э.Болд-Эрдэнийн хөдөө гэр рүү нь очиж 3 хонь авсан...зүүн чих цуулбар, баруун чихурдаасаа ухам имтэй цанхин эр хонь, хар халзан эм хонь, улаан толгойтой эр баганасны хонинууд байсан. Болд-Эрдэнэ мотоциклтой хөднөөс ирээд та дүүгээсээ 3хонь очоод авчих гэхээр нь сумын төвөөс зүүн урагш хамрын хаваржаа гэх газарруу Портер маркийн ачааны машинтай Баатар гэдэг хүүхэд дагуулаад очиходБолд-Эрдэнэ хөдөө бэлчээр дээрээсээ 3 хонь барьж өгсөн. Тэгээд надад хониоборлуулаад гар утас аваад ирээрэй гэж захисан гэх мэдүүлэг /хх-ийн 08/Эд зүйлийн үнэлгээ 2019 оны 05 сарын байдлаар /хх-ийн 04/Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийн Засаг даргын 08/162 дугаартодорхойлолт /хх-ийн 19-р хуудас/Э.Болд-Эрдэнийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 20-р хуудас/зэрэг баримтуудыг шинжлэн судлав.Шүүгдэгч Э.Б нь Сүхбаатар аймгийн Наран сумын 2 дугаар багийннутаг “Зүлэгт” гэх газраас иргэн Г.Бгийн хониноос 2019 оны 05 дугаар сарын 12-ны өдөр өөрийнх нь хонинд нийлсэн 3 тооны хонийг завшиж 310 000 төгрөгийн хохиролучруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Э.Болд-Эрдэнийн мөрдөнбайцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчГ.Сансармаа, гэрч Ё.Ганбаяр нарын мэдүүлэг зэрэг хуульд заасан үндэслэл журмындагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан нотлохбаримтуудаар нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Э.Бд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхтухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Э.Б нь хөрөнгө завших гэмт хэргийг шунахайн сэдэлтээр,гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлджээ. Шүүгдэгч өөрийн үйлдэл, эс үйлдэхүйгхууль бус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэнхариуцуулсан малыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсанбайна.Шүүгдэгч Э.Болд-Эрдэнийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсонтул Э.Болд-Эрдэнийг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайдтооцож, хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Э.Бд ял шийтгэл оногдуулахад гэмт хэргийн улмаасучруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөн хуулийн 6.6 дугаар зүйлд заасанхүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч Э.Б нь бусдын эд хөрөнгийг завшсаны улмаас бусдад 310000 төгрөгийг хохирол учруулсан болох нь тогтоогдсон учир “гэмт хэрэг үйлдсэн ньшүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх” гэм буруугийнзарчим, “эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэрхэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх” шударга ёсны зарчим болон эрүүгийнхариуцлагын зорилгод нийцүүлэн эрүүгийн хариуцлагын талаарх улсын яллагчийнсаналыг үндэслэн шүүгдэгч Э.Бд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4дүгээр зүйлийн 1-д зааснаар 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2 700 000 төгрөгийнторгох ял шийтгэх нь зүйтэй байна.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогч Г.Сансармаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдажшийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээрзүйлийн 1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлагаболгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Баянхайрхан овгийн Эрдэнэзоригийн Болд-Эрдэнийг хөрөнгө завшихгэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарЭ.Болд-Эрдэнийг 2700 /хоёр мянга долоон зуу/-н нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2700 000 /хоёр сая долоон зуун мянган/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан ялтаны хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзанялтан Э.Бд оногдуулсан торгох ялыг тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш10 /арван/ сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаарторгох ялыг шүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүйторгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцожхорих ялаар солихыг ялтан Э.Бд мэдэгдсүгэй. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шүүгдэгч Э.Бд таслан сэргийлэх арга хэмжээ аваагүйболохыг дурдсугай. 6.Шүүгдэгч Э.Б нь цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эдмөрийн баримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогч Г.Сансармаа гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тусдурдсугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.СУГАР