| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Жамсранжавын Эрдэнэчимэг |
| Хэргийн индекс | 183/2016/00547/И |
| Дугаар | 183/ШШ2016/00778 |
| Огноо | 2016-09-22 |
| Маргааны төрөл | Тээвэрлэлт, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2016 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 183/ШШ2016/00778
Зохигч эвлэрснийг баталж,
хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ж.Эрдэнэчимэг би,
Нэхэмжлэгч: И ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: С ХХК-д холбогдох
Гэрээний үүрэгт 52,,003,899 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянаад ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч И ХХК шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:
И ХХК болон С ХХК нь 2014 оны 7 дугаар сарын 2-ны өдөр Тээвэр зуучлалын гэрээ байгуулсан. Тус гэрээний дагуу Интердэсижн ХХК ачаа тээвэрлэх, чингэлэг хадгалах зэрэг дотоод үйлчилгээ үзүүлэх өөрийн үүргийг биелүүлэн ажиллаж ирсэн. Гэтэл Сеожүүн ложистикс монголиа ХХК 2015 онд нийт 238 чингэлэг тээвэрлүүлснээс 16 чингэлгийн тооцоо, дотоод зардал болон авто машины тээвэрлэлтийн зардлыг өнөөдрийг хүртэл төлөөгүй болно. Иймээс гэрээний 3 дугаа зүйлд заасан төлбөр 37,221,899 төгрөг, 850 ам.доллар, гэрээний 4.5-д заасан хугацаа хэтрүүлсний алданги 14,782 төгрөг, 425 ам.доллар, нийт 52,003,899 төгрөг, 1,275 ам.долларыг иргэний хуулийн 222.7, 232.6-д заасны дагуу С ХХК-иас гаргуулж өгнө үү гэжээ.
Зохигчид шүүхэд ирүүлсэн эвлэрлийн гэрээндээ:
“... Нэг талаас И ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Ц.Э болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А нөгөө талаас хариуцагч Сеожүүн ложистикс монголиа ХХК түүнийг төлөөлж гүйцэтгэх захирал Л нар харилцан тохиролцож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд С ХХК-иас 52,003,899 төгрөг, 1,275 ам.доллар гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын талаар дараах нөхцөлөөр эвлэрэн хэлэлцэв. Үүнд:
Нэхэмжлэл, эвлэрлийн гэрээ, бичмэл нотлох баримтыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-иас тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний дагуу үндсэн төлбөр алданги 52,003,899 төгрөг, 1,275 ам.долларыг нэхэмжилснээс хариуцагч С ХХК 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын ханш болох 2,247.52 төгрөгөөр тооцож нийт 29,217,760 төгрөг буюу 13,000 ам.долларыг нэхэмжлэгч Интердэсижн ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч И ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 22,786,139 төгрөг, 1,275 ам.доллараас татгалзаж эвлэрлийн гэрээ байгуулсан нь бусдын эрх, эрх чөлөө, хуулиар хамгаалагдсан ашиг сонирхлыг хөндөөгүй, хуульд харшлаагүй байх тул зохигч талуудын эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.2, 74.6, 123 дугаар зүйлийн 123.1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Нэхэмжлэгч И ХХК нь хариуцагч С ХХК-иас тээвэр зуучийн үйлчилгээний гэрээний дагуу үндсэн төлбөр алданги 52,003,899 төгрөг, 1,275 ам.долларыг нэхэмжилснээс хариуцагч С ХХК 2016 оны 9 дүгээр сарын 21-ний өдрийн Монгол банкны албан ёсны ам.долларын ханш болох 2,247.52 төгрөгөөр тооцож нийт 29,217,760 төгрөг буюу 13,000 ам.долларыг нэхэмжлэгч И ХХК-д төлөхөөр, нэхэмжлэгч И ХХК нэхэмжлэлийн шаардлагаас 22,786,139 төгрөг, 1,275 ам.доллараас татгалзаж зохигч талууд эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч И ХХК-ийн тэмдэгтийн хураамжид төлсөн 431,000 төгрөгийн 215,500 төгрөгийг улсын орлогод үлдээж, Хан-Уул дүүргийн татварын хэлтсийн 2603030349 тоот данснаас 215,500 төгрөгийг, хариуцагч С ХХК-иас 215,500 төгрөгийг тус тус гаргуулж, нэхэмжлэгч И ХХК-д олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 74 дүгээр зүйлийн 74.4 дэх хэсэгт зааснаар хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэсэн тохиолдолд зохигч давж заалдах, хяналтын журмаар хянан шийдвэрлүүлэхээр гомдол гаргах, тухайн асуудлаар анхан шатны шүүхэд дахин нэхэмжлэл гаргах эрхгүйг дурдсугай.
ШҮҮГЧ Ж.ЭРДЭНЭЧИМЭГ