Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 04 өдөр

Дугаар 101

 

Сүхбаатар аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгч Д.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Бат-ОчирУлсын яллагч Э.ХосбаярШүүгдэгчийн өмгөөлөгч Ж.ДэлгэрхишигХохирогч С.ГШүүгдэгч Э.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Б”танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тус аймгийн Прокурорын газрынхяналтын прокурор С.Сугарын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Сд холбогдох эрүүгийн1930001670123 дугаартай  хэргийг  2019 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авчхянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн 1987  оны 02 дугаар сарын 04-нд өдөр Сүхбаатар аймгийнБаруун-Урт суманд төрсөн, 32 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, ам бүл 3,Сүхбаатар аймгийн  Дариганга сумын 4 дүгээр багт оршин сууххаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй Э.С.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/Шүүгдэгч Э.С нь Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийннутаг “Баяндулаан” гэх газраас иргэн С.Гын малыг гэрээгээр маллаж байхдаа С.Гын итгэмжлүүлэн хариуцуулсан малаас 6 тооны ямааг 2019 оны 01 дүгээрсарын 10-ны өдөр завшиж, 420.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт  хэрэгтхолбогджээ.  Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллахболон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн, бодитойгооршинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:  Шүүгдэгч  Э.С шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2019 оны 01дүгээр сарын 10-аар Амараад 4 ямаа, Ганзоригт 1 ямаа, хадам аавдаа 1 ямаа өгсөн. Битухайн үед С.Г ахтай гэрээ хийн малыг нь маллаж байсан. Тэдгээр ямааг нададөгнө гээд имнэсэн байсан. Би 6 ямаа өгөхдөө Гүрдагва ахаас зөвшөөрөл аваагүй. Би 6ямааны хохирол 420.000 төгрөгийг бэлнээр өгсөн гэв.Хохирогч Гүрдагва шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би энэ хүнд 2018оны 09 дүгээр сарын 04-ний өдөр малаа тоолж өгсөн. Хөдөлмөр нийгмийн хамгааллын
сайдын 2018 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн А/206 тоот тушаал гарсан. Энэтушаалаар гэрээт малчны туршилтын төсөл гэж сургалт хийж, малчидтай гэрээбайгуулах ажиллагаа хийгдсэн. Үүнд 4-5 малчин, ажил олгогчтойгоо хамт очиж сургалтхийгээд гэрээ байгуулсан. Тэр сургалтаар заавал 2 жилийн хугацаагаар гэрээ байгуулахёстой байсан. Харин энэ хүн нэг жилийн гэрээ хийнэ гэсэн асуудал яриад байсан учраасби гэрээгээ хоёр жилээр байгуулчих. Харин чи нэг жил малаа маллачихаад гэрээгээсунгахгүй бол цуцалж болно гэж хэлсэн. Тухайн сургалтан дээр хөлс цалингийн талаарярьсан. Тухайн үед хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 240.000 төгрөг байсан. Тиймээсажил олгогч нь хоёр хүнд 480.000 төгрөгөөс буулгахгүйгээр цалин өгөх ёстой гэсэншаардлага тавьж байсан. Энэ хүнтэй гэрээ байгуулаад 1 адуу, 1 үхэр, 40 хонь, 40 ямаа,сар бүр 150.000 төгрөгийн цалин авна гэж санал болгосны дагуу би шаардлагыг ньбиелүүлсэн. Дарьганга суманд олон туслах малчин байдаг. Тэдгээр малчдын жишигүнээс хамаагүй өндөр хөлс төлсөн гэж би боддог. Би 09 дүгээр сарын 04-ний өдөр гэрээбайгуулаад 40 ямааг нь имнэж өгсөн. Харин хадам аав Дугарсүрэн нь хонийг нь бүгдийгнь битгий өгөөрэй. Хавар төллөх хэдэн мал үлдээмээр байна. Хэрэгтэй гэсэн үед ньганц нэгээр нь өгч бай гэсэн санал тавьсан. Тиймээс би 40 хонийг шууд өгөөгүй. ГэхдээЭ.С өр зээлтэй байна, идмээр байна, зарж борлуулмаар байна гээд байхаар ньувуулж цувуулж 22 хонийг өгсөн. Гэрээ байгуулаад хоёрхон зүйл дээр тохирсон. 1.Хэдий 40 ямааг имнээд өгсөн ч гэсэн зарж борлуулахаар бол заавал надад хэлжзөвшөөрөл авах хэрэгтэй. Мөн манай хүргэн, охинд үзүүлж байна. 2. Дутсан малыгөөрөөр нь төлүүлнэ. Үхсэн бол им, тамгыг нь надад үзүүлж байхаар тохирсон. 2019 оны01 дүгээр сарын 21-ний өдөр Э.С бие нь өвдлөө гээд түргэн дуудаж эмнэлэгтхэвтсэн. Эмнэлэгт хэвтэж 7 хоноод гарсан. Үүний дараа нь цагаан сарын баяр болсон.Мөн би Улаанбаатар хотод эмнэлэгт хэвтэж байсан. Гэтэл энэ хугацаанд мал эзэнгүйбайсан. Э.С эргэж очоогүй. Манай хүргэн, хүүхдүүд малыг тоолж авсан. 2018оны 12 дугаар сарын 05-ны өдөр жилийн эцсийн малын тооллого очсон. Малтооллогоор манай мал бүрэн байсан. Энэ үеэр Э.С Амараа гэдэг хүнд 6 хоньөгөх ёстой. Та хонь тэмдэглээд өгөөрэй гэхээр нь би 7 хонь тэмдэглэж өгсөн. Үүнийдараа мал дутахаас өмнө 12 мал дутсан гэж манай хүргэн намайг Улаанбаатар хотодбайхад утсаар хэлсэн. Би 7 хонь тэмдэг хийж өгсөн. Үүнээс 5-6 хоногийн дараа чиАмараад өгнө гээд байсан тэмдэглүүлсэн хонио өгчихсөн үү? гэж асуухад өгчихсөн гэжхэлж байсан. Хүүхдүүд малаа тоолж аваад төдий мал авлаа гээд намайг Улаанбаатархотод байхад утсаар ярьж хэлсэн. Гэтэл манай малаас 12 тооны мал дутсан байсан.Энэ талаар нь Э.С руу утсаар ярьж 12 мал дутаж байна. Тооноор бүрэн байсанмал яагаад дутчихваа гэж асуухад, үгүй ээ дутах ёсгүй гэж хариулсан. Би тэгэхээр нь чимал маллахгүй гэрээгээ цуцлах гэж байгаа юм бол надтай уулзаж, өгөө, аваагаа тулгажтооцоо бодоод хоёр тийшээ болмоор байна гэж хэлээд энэ хүний 1 сар гаруй хугацаандхүлээсэн. Гэтэл Э.С утсаа авахгүй болсон. Хадам ааваас нь асуухад аймагтдавтан шинжилгээ өгч байгаа гэсэн боловч, айлын ямаа самнаад жуулчдын баазааряваад байсан. Тиймээс аргаа барахдаа цагдаад өгсөн. Энэ хүн хөлсөнд авсан малаамаш богино хугацаанд үрсэн. Одоо Онгон суманд хүний мал маллаж байгаа. Нэгжилийн дотор 2 хүний мал маллаж байна. Үүнийг би ойлгохгүй байгаа. Э.Сөөрөө Амараад 6 ямаа өгсөн хонь өгөөгүй гэж ярьж байна. Ямаа авсан гээд байгааАмараа нь 4 ямаа, 6 хонь Э.Сгаас авсан гэж хэлдэг. Миний хувьдЭ.Сгаас 12 тооны мал нэхэмжилж цагдаад гомдол гаргасан. Сайнзаяагаасдутагдсан 6 хонь 6 ямаагаа төлж барагдуулсан тул энэ хэргийн хувьд ярих зүйлгүй.Харин илүү өгсөн цалиг 1 500 000 төгрөгийг нэхэмжилнэ гэв.Хохирогч С.Гын “...Дарьганга сумын 3 дугаар багийн иргэн С.Г миний бие тус сумын 2 дугаар багийн иргэн Эрдэнэцогтын Сайнзаяаг 2018 оны 9 дүгээрсарын 07-ны өдөр туслах малчнаар авч сумын засаг даргын тамгын газрын хөдөлмөрхаламж үйлчилгээний мэргэжилтэн Долгорлхамтай 2 жилийн хугацаатай гэрээбайгуулсан. Сайнзаяа нь 2019 оны 01 дүгээр сарын 21-нд эмнэлэгт хэвтэх нэрийдлээрмалаа орхиж явсан. Сайнзаяа нь энэ хугацаанд 4 сар 17 хоног манай малыг малласан.Мал тооллогын дараа Э.С нь Ө.Амаржаргалд өгнө гээд 7 хонь тэмдэглүүлсэнюм. Яг ямар хонь тэмдэглүүлсэн эсэхээ санахгүй байна.надад бол тэр талаараа хэлжбайсан нь үнэн. Гэхдээ анх надад хэлсэн, хэлээгүй манай хониноос 12 тооны бог малдутсан. Анх гэрээ байгуулахдаа дутсан малыг Э.С нь бүрэн хариуцна, мөн малхүнд зарах тохиолдолд заавал хэлж,үзүүлж, харуулж байж зарах талаар тохиролцсонюм. Э.С нь тухайн тэмдэглүүлсэн малаа Ө.Амаржаргалд өгсөн талаараа нададхэлж байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 6-7/.Гэрч С.Цогбаярын “...Би Дарьганга сумын 3 дугаар баг “Шувуутын хоолой” гэхгазар өвөлжсөн бөгөөд 2019 оны 01 дүгээр сарын эхээр манай хамгийн том охинАлтанцэцэг нь төрөх гээд суман дээр байсан. Тэгсэн 2019 оны 01 дүгээр сарын 10-ныүед хөдөө гэрт очиход Ө.Амаржаргал гэх хүн манай хөрш айл болох Хүрэлсүхийнд 6хонь 4 ямаа түр тавьсан байсан. 2019 оны 01 дүгээр сарын 20-ны үед Ө.Амаржаргал ньөөрийн Маяти маркийн тээврийн хэрэгсэлтэй ирж хонь ямаагаа авч явсан. Тухайн 4ямааных нь 3 цоохор, 1 нь улаан бөөрлөг ямаа байсан шиг санаж байна” гэх мэдүүлэг/хх-ийн13/ Гэрч Ө.Амаржаргалын “...Би Дарьганга суманд хувиараа хөдөлмөр эрхэлдэг баөвөлдөө маханд явж дулаан орохоор ноос авдаг юм. 2019 оны 01 дүгээр  сарын эхээрбайх сайн санахгүй байна, Гүрдагвын малчин болох Э.С нь Гүрдагвын хониноос6 хонь, 4 ямаа барьж өгсөн. Мөн тухайн өдөр хажуу айлын Ганзориг гэх залууд 1 ямаахудалдсан юм. Би тэр 6 хонь 4 ямааны мөнгийг өмнө нь Э.Сд өгчихсөн байсанюм. Тухайн хонийг тэмдэгтэй байсан эсэхийн санахгүй байна. Тухайн үед биЭ.Сгаас нь арай жижиг хонь байна гэж хэлэхэд наадахыг чинь Гүрдагва ахтэмдэглэж өгсөн хонь байгаа юм гэж надад хэлж байсан. Би тэр хонийг Хүрэлсүх гэхайл дээр аваачиж тавихад Хүрэлсүхийн эхнэр тэмдэгтэй хонь ирсэн гэж сүүлд ярьжбайсан санаж байна” гэх мэдүүлэг /хх-ийн 11/Гэрээт малчин өрхийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих гэрээ /16-20/Эд зүйлийн үнэлгээ 2018 оны 05 сарын байдлаар /хх-ийн 21/Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 2 дугаар багийн Засаг даргын 10/83 дугаартодорхойлолт /хх-ийн 31-р хуудас/Э.Сгийн ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 34-р хуудас/ зэрэгбаримтуудыг шинжлэн  судлав.Шүүгдэгч Э.С нь  Сүхбаатар аймгийн Дарьганга сумын 3 дугаар багийннутаг “Баяндулаан” гэх газраас иргэн С.Гын малыг гэрээгээр маллаж байхдааС.Гын итгэмжлүүлэн хариуцуулсан малаас 2019 оны 01 дүгээр сарын 10-ны өдөрС.Гд хэлж мэдэгдэлгүйгээр бусдад 6 ямаа дур мэдэн өгч  420.000 төгрөгийнхохирол учруулсан гэмт хэргийг  үйлдсэн  болох нь шүүгдэгч Э.Сгийн мөрдөнбайцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогчС.Г гэрч С.Цогбаяр, Ө.Амаржаргал нарын  мэдүүлэг зэрэг хуульд заасанүндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн шүүх хуралдаанаар шинжлэнсудлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүгдэгч Э.Сд холбогдох хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухайхуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгажтодруулсан, мөрдөн байцаалтын шатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийгхасаж, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасаншаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч  Э.С нь  хөрөнгө завших  гэмт хэргийг шунахайн сэдэлтээр, гэмбуруугийн санаатай хэлбэрээр  үйлджээ. Шүүгдэгч  өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хуульбус шинжтэй болохыг ухамсарлаж мэдсээр атлаа бусдын итгэмжлэн хариуцуулсанмалыг завшиж хохирогчийн өмчлөх эрхэд халдан хохирол учруулсан байна.Шүүгдэгч Э.Сгийн үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэл тохирсонтул Э.Сг бусдын эд хөрөнгийг завших гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэстэй гэж шүүх дүгнэв.Шүүгдэгч Э.Сд ял шийтгэл оногдуулахад анх удаа гэмт хэрэг үйлдсэн,гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаарзүйлийн  1 дэх хэсгийн 1.2-т заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд мөнхуулийн 6.6 дугаар зүйлд  заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. Шүүгдэгч Э.Сгийн үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээрзүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-д зааснаархөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-дзааснаар “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийнулмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийнулмаас учирсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөлбайдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл хэсэг заалтадзаасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно”гэжээ. Шүүгдэгчийн хувийн байдал, хохирогчид учирсан хохирлыг нөхөн төлсөн  зэргийгЭрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сдхорих ял оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнсэх эрүүгийн хариуцлагахүлээлгэх нь зүйтэй гэж шүүх үзлээ.Шүүгдэгч Э.С  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогч С.Г нь Сайнзаяад илүү төлсөн цалин 1500 000 төгрөгийгнотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг  тус тусдурдаж шийдвэрлэв. Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Тэмээчин овгийн Эрдэнэцогтын Сайнзаяаг хөрөнгө завших гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд тооцсугай.2. Монгол улсын Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д заасныг баримтланмөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Э.Сд хорих ялоногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.  3. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд
санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнсэх шийдвэрийг хүчингүй болгож, Эрүүгийнхуулийн 6.8, 6.9 дүгээр зүйлд заасан журмаар ял оногдуулахыг шүүгдэгч Э.Сдмэдэгдсүгэй. 4. Ялтан  Э.С  нь  цагдан хоригдоогүй, хэрэгт бичиг баримт, эд мөрийнбаримт ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанызардалгүй, хохирогчид 420 000 төгрөгийн хохирол төлсөн, Гүрдагвын Сайнзаяад илүүтөлсөн цалин  1500000 төгрөгийг  нотлох баримтаа бүрдүүлж иргэний журмаар жичнэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай. 5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Сдавсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэххэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэхзааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хууль ёснытөлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гардан авснаасхойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдахшатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыгдурдсугай.ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Д.СУГАР