Сүхбаатар аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2019 оны 06 сарын 13 өдөр

Дугаар 107

 

Сүхбаатар аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийншүүгч Д.Сугар даргалж,Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Энхсаруул,Улсын яллагч Э.Хосбаяр, Шүүгдэгч  Я.Ч, П.Я нарын өмгөөлөгч Х.Эрдэнэбаатар, Шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч Г.Амарсайхан, Шинжээч эмч  А.Болорэрдэнэ, С.Эрдэнэцэцэг, Гэрч З.Я, Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д нарыг оролцуулан тусшүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар тусаймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Э.Хосбаяраас Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн  шүүгдэгч ХЯ.Ч, П.Я нарт, мөн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэншүүгдэгч Л.Дт  нарт холбогдох 1830003060041 дугаартай  эрүүгийнхэргийг  2019 оны 05 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.Шүүгдэгчийн биеийн байцаалтын талаар.Монгол Улсын иргэн, 1983 оны 12 дугаар сарын 02-ны өдөр Сүхбаатараймгийн Асгат суманд төрсөн, 36 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой,мэргэжилгүй, эрхэлсэн ажилгүй, ам бүл 4, эхнэр хүүхдүүдийн хамт Сүхбаатараймгийн Асгат сумын 4 дүгээр баг Баяншаргын 2-3 тоотод оршин суух, ялшийтгэлгүй Я.Ч.Монгол Улсын иргэн, 1960 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр Сүхбаатараймгийн Асгат суманд төрсөн, 59 настай, эрэгтэй,  бүрэн бус дунд боловсролтой,сантехникч  мэргэжилтэй, сумын соёлын төвд галч ажилтай, ам бүл 2, эхнэрийнхамт  Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр баг Баяншаргын 5-4 тоотод оршинсуух,  ял шийтгэлгүй П.Я.Монгол Улсын иргэн, 1973 оны 11 дүгээр сарын 27-ны өдөр Сүхбаатараймгийн Дарьганга суманд төрсөн, 46 настай, эрэгтэй, дээд боловсролтой, багшмэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн  хамтСүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар баг Талын худаг гэх газарт оршинсуух,  ял шийтгэлгүй Л.Д.Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтээр/ШүүгдэгчЯ.Ч, П.Я нар нь бүлэглэн 2018 оны 10 дугаарсарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Өндөр цагаан” гэх газар иргэн Л.Дыг зодож, эрүүл мэндэд нь “нурууны
2хэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт” бүхийхөнгөн хохирол учруулсан,Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатараймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр цагаан” гэх газар иргэнЯ.Чыг зодож, эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн үстэй хэсгийнзүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус  холбогджээ.Шүүхийн   хэлэлцүүлэгт талуудын гаргасан хүсэлтээр хэрэгт цугларсан яллахболон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн,бодитойгоор шинжлэн   судлаад ТОДОРХОЙЛОХ нь:Шүүгдэгч Я.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны 10дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “Өндөр цагаан” гэхгазар Л.Дтой уулзаж өнгөрсөн жил хадлан дээр ажилласанцалингийнхаа дутуу цалинг авах гэж уулзсан. Уулзахдаа цалингийн дутуу мөнгөөавъя эсвэл өвс авъя гэж хэлсэн. Намайг тэгж хэлэхэд Л.Д өвс болонмөнгө өгөхгүй гэсэн. Тэгэхээр би та яахаараа хүний ажил хийсэн хөдөлмөрийнхөлсийг өгдөггүй юм бэ? гэж хэлэхэд Л.Д чи цагдаа шүүхээр яваад авдагхүн гээ биз дээ гэж хэлсэн. Өмнө би шүүхэд өгнө гэж хэлж байхад шүүхийн чиньгадаа чамайг цагдаад өгнө гээд над рүү гараараа салаавч өгсөн. Мөн манайэхнэрийг хэлэх хэлэхгүйгээр хэлж доромжилж байсан. Тэгээд би цалингаа авччадалгүй бүтэн жил болсон. Батхолбоо Л.Д хоёр машинтайгаа өвс рүүявлаа гэж байсан. Тэгээд араас нь очиж учраа олж хэдэн боодол өвс ч гэсэн авъягээд явсан. Тэгээд очоод мөнгөө юм уу эсвэл өвс авъя гэж хэлэхэд би чамд мөнгөболон өвс өгөхгүй биеийг чинь үнэлсэн мөнгийг чинь өгсөн болно гэж хэлсэн. Тэгжхэлэхээр нь би уурласан. Тэгээд биед нь хүрч амжаагүй байхад барьж байсантурбаагаараа намайг толгойн тус газар цохисон. Тухайн үед намайг унаад хэвтэжбайх хооронд манай аав төмрийг нь булааж авсан. Тэгээд би босож ирээд ааваастөмрийг авч намайг цохисонтой нь адил цохьё гэж хэлэхэд аав надад тэр төмрийгөгөөгүй. Тэгээд ааваас төмрийг булааж авах гээд наана цаана гэж байхад ганц нэгудаа цохисон. Л.Дыг унахад нь би чихний ар талд хоёр удаа цохисон.Суга орчим газар нь нэг удаа өшиглөсөн. Тэгээд дараа нь Л.Д 3 шүдтэйшор барьж ирээд над руу тулгаад дайраад байхаар би гараараа хаасан. Минийшуу урагдсан. З.Я, аав хоёр шорыг нь булааж авсан. Тэгээд Л.ДЗ.Ятай хамт машинтай хөдлөөд явсан. Тэгээд би араас нь аавтай хамтучраа олъё гээд очсон. Тэгээд машинаас нь З.Яыг татаж буулгаад Л.Дыг нэг удаа нүүрэн хэсэгт цохисон. Тухайн үед Л.Дын хамраас ньцус гоожиж байсан. Тэгээд бид нар салж явсан. З.Я ах та нар хэрүүлмаргаан болон зодоон хийгээд яах вэ? Батхолбоо, Л.Д хоёроос би өвсавах ёстой. Зүүн талд байгаа өвснөөс нь ачаад яв гэж аавд хэлж байхыг нь бисонссон. Тэгээд бид хоёр өвс ачиж аваад явсан Л.Дт эмчилгээнийзардлыг нь төлнө.Шүүгдэгч, П.Я  шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ:Я.Ч нь манай хүү. Би хүүгээ хамгаалах зорилгоор хамт явсан. Тэрнээсбиш Л.Дыг зодох гэж яваагүй. Яагаад хамгаалж байгаа вэ гэхээрөнгөрсөн жилээс эхлээд хадланд гарсан цалин 1.000.000 төгрөгний хөлсийгөгөөгүй асуудалтай байсан. Тэгээд манай хүү болон Л.Д нар хоорондоотохиролцохгүй байсан. Манай хүүд хоёр удаа мөнгөний асуудал хэрэгтэй болсон.Нэг удаа хүний ажил явдал гарсан. Дараа нь эхнэр нь хот руу эмчилгээнд явахгээд мөнгө хэрэгтэй болсон. Тэгээд Л.Доос мөнгийг нь авъя гэж утсаарярихад ямар ч мөнгө өгөх боломж байхгүй  байна. Дараа жилийн хадлан дээр өгьегэж хэлсэн.  Тухайн үед манай хүү ааваа шүүхэд өгье гэж над дээр ирсэн. Тэгэхээр 4муудсан. Одоо бол би хүүхдүүдийнхээ хоолыг залгуулж чадахгүй дээрээ ирсэн.Надад одоо эрүүл мэндээ эмчлүүлэх цаг хугацаа хэрэгтэй. Мөн эмчилгээнд явахгэхээр сахарын өвчтэй болохоор болохгүй байгаа. Би Улаанбаатараас өнөө өглөөирсэн. Шинжилгээнийхээ хариуг авч чадалгүй ирсэн. Тухайн үед зодуулснаас болжминий зүүн талын нүд шилгүй бол юм сайн харахаа больсон. Өмнө нь надад ямарч харааны бэрхшээл байгаагүй. Энэ хүмүүс намайг эмнэлэгт хэвтэж байхад иржуулзаж учраа олсон бол би тухайн үед энэ асуудлыг ойлгох байсан. Миний ч хувьдбуруу байгаа. П.Я нь чамайг ингээд зодъё гээд байсан. Тэр үг нь одоо чминий чихэнд сонсогдож байна. Би ганцхан амьтай чи хоёр амьтай нэгээр ньсолино гэж хэлсэн. Би сүүлдээ эсэргүүцэх чадваргүй болсон. Ер нь хоёр хүндзодуулах хэцүү юм байналээ. Нэг нь урдаас барьчихаад нөгөөх нь ирж зодоодбайсан. З.Яыг миний найз машинд суучих гэж хэлэхээр нь намайгхамгаалах гэж байна гэж бодоод машинд нь суусан. Өөрийгөө хамгаалахчадваргүй болсон байсан. Тэгээд намайг машинд сууж байхад П.Я ахнамайг барьж байгаад хүүгээр намайг цохиулсан. Тухайн үед би шүдээ унасан гэжмэдээгүй. Ам хамраас цус гоожоод байхаар нь алчуур бариад арчсан. Минийараас хөөцөлдөн барин надад хохирол учруулсанд гомдолтой байгаа. 2018 оны 12дугаар сард хэрэгт эмчилгээний зардлын талаар баримтаа гаргаж өгсөн. Би эднараас мөнгө авна гэж горьдохгүй. Би өөрийнхөө эрүүл мэндэд зардал гаргаадявах чадвартай хүн. Би хэдэн хүүхдийнхээ төлөө босож ирэхийг хүссэн. Хэрвээ битухайн үед нас барсан бол үхсэн хүн үг хэлэхгүй гээд өнгөрөх байсан байх. Ер ньбол намайг зорилготой ирж зодсон гэж ойлгож байгаа. Үнэхээр эд мөрийнбаримтаар хэргийг шалгасан бол би тэр төмрөөр цохиогүй. Ер нь бол би унаждустал цохиогүй. Үхэр алсан юм шиг болсон гэж байна. Тийм болтол цохиогүйжаахан халцартал цохисон. Хүнийг хэвтэрт ортол зодчихоод тэрийгээ болохоор бицохиогүй гэж хэлээд байгаа юм бэ? Өөрийнхөө цохисныг мэдэхгүй. Хүнийцохисныг мэдээд байдаг. Я.Чыг цохисон төмрийг эд мөрийн баримтааравчирсан гэсэн тэр төмрийг хармаар байна. Би эрүүл мэндийнхээ төлөө үргэлжилжявж байгаа. Дандаа хүний асрамжинд байгаа. Би эмчилгээнд гарсан зардал бүрээнэхэмжлээгүй. Шаардлагатай гэвэл гаргаж өгч болно. Намайг аймгийн эмнэлэгтхэвтэж байхад ирээд уулзсан бол учраа олох байсан. Би өс санах хүн биш. Ямарнэгэн аргаар сайндах буюу уучлалт гуйна.  Намайг эмнэлэгт өвчтэй байхад ирээдуулзсан бол ах дүү шиг байсан хүнээ уучилна. Би П.Я ахыг хүндэлдэг.Хүндэлдэг учраас нэг ч удаа гар хүрээгүй. П.Я ах бол надад намайгэмнэлгээр 3 сар гаруй явахад хүргэсэн хүн. Бид хоёрыг хоёуланг загнаад бидхоёрыг болиулах тийм хэмжээний нас тогтсон хүн гэж ойлгодог. Бид нарыгхүмүүжүүлж үг хэлэх ёстой хүн гэж бодож байна. Тэрний оронд намайг барьжбайгаад хүүгээр цохиулахаар ямар хүн байх вэ. Би тийм асуудал болсонд гомддог.Хүүгээ загнаад надтай ноцолдуулахгүй байх боломж байсан. З.Я ч гэсэннамайг дагуулж явчихаад ах дүү хоёртоо зодуулахгүй байх боломж байсан.   БиЗ.Яд бас гомдож байна. Намайг хамгаалах гэж байсан бол энэ хоёртзогсож өгөх хэрэггүй байсан. Хажуугаар нь орж ирээд зогсоосон гэж худлаа.З.Яыг машинаа зогсоохоос өөр гарцаагүй байдалд оруулсан. ХэрвээЗ.Я тэр чигээрээ явсан бол аваар гарах байсан. Би эд нартай эвлэрье гэжочих ямар ч чадваргүй байсан. Эд нар бол өөрсдийгөө хамгаалах гээд эмнэлгээрболон цагдаагийн газраар явж байсан хүмүүс. Би тэрийг сайн мэдэж байна. Өөрбусад хүмүүс ч надад хэлсэн. Сүүлд нь найз нөхөд болон зарим хүмүүс чиЯ.Чаас их хэмжээний мөнгө нэхсэн юм уу? хүмүүсээс мөнгө зээлэх үүгээд яваад байна гэж надад хэд хэдэн хүн хэлсэн гэв.Шинжээч эмч А.Болор-Эрдэнэ шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:
5Л.Д 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иж бүрэн шинжилгээнд орсонбайна. Дээрээс доош бүх төрлийн шинжилгээнд бүрэн хамрагдсан байна.Хэлэлцүүлгийн явцад миний сонссоноор зүүн талын нүдний хараа муудсан гэжбайсан. Зүүн талын нүдний ухархайн дотор хананд 1см өргөн хэсэгт дотогшоо 0.4см гүн хэмжээтэй цөмөрч бороожсон хуучин шархтай гэж байна. Үүнийгмэргэжлийн үүднээс тайлбарлаж хэлбэл ясны хугарлыг дотор нь цусан бороо,ясан бороо гэж хуваадаг. Тэгэхээр 2018.10.05-ны өдөр болсон үйл явдал2018.10.10-ны өдрийн компьютер томографиктай харуулсан байсан. Энэ ясанбороо бол 5 хоногийн дотор хэзээ ч үүсэх боломжгүй. Энэ бол хувь хүнийонцлогоос хамаараад ясан бороо үүсэхэд дор хаяж сарын хугацаанд үүсдэг.Бүсэлхий нурууны компьютер томографик хийгдсэн байна. Т-11-Л-1 гэдэг ньсээрний 11 нугаламаас бүсэлхий нэгдүгээр нугаламд яс ургалттай хатуужижшохойжсон. Энэ нь ясны ургалт болон шохойжилттой байсан байна. Ийм бүтцийнөөрчлөлт байгаа болохоор өвчин нь эдгэрэхгүй байгаа юм байна. Дангаараазөөлөн эдийн гэмтэл байсан бол тухайн 28 хоногтоо эдгэрэх боломжтой байсан.Архаг өвчин нөлөөлж байна гэж харагдаж байна  гэв.Шинжээч эмч С.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан тайлбартаа:...Даваа-Очирыг нүдний эмч үзээд нүдний гэмтэл учирсан гэсэн онош байгаагүй.Хараа муудсан гэсэн. Урьд нь хараа нь ямар байсан талаарх баримт байгаагүйучраас хараа муудсаныг тогтоох боломжгүй байсан. Тийм учраас нэмэлтээрхарааны бууралтай гэж дүгнэх боломжгүй. Харааны бууралт сахарын өвчтэйхолбоотой байж болно. Л.Д урьд гэмтэл авч байсан нь баримтандбичигдсэн байгаа харин тэр гэмтлээс болж хараа муудах боломжтой гэв.Хохирогч Я.Ч  шүүхийн хэлэлцүүлэгт  өгсөн мэдүүлэгтээ: 2018 оны10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын “Өндөр цагаан” гэхгазар Л.Дтой уулзаж өнгөрсөн жил хадлан дээр ажилласанцалингийнхаа дутууг авах гэж уулзаж Л.Дт зодуулснаас болж минийбиед хөнгөн гэмтэл учирсан. Миний хувьд гомдолгүй нэхэмжлэх зүйлгүй гэв. Хохирогч Л.Д шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: Би 2018оны 10 дугаар сарын 05-ны өдөр хадлан дээрээ байж байхад П.Я ах, хүүЯ.Чтайгаа хамт ирж зодсонд маш их гомдолтой. Эмчилгээний зардалд800000 гаруй төгрөг гарсан үүнийгээ нэхэмжилнэ гэв.Гэрч З.Я шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “ Хэрэг болсныдараа Л.Дын 2 хүүхэд надтай ирж уулзсан юу болсон талаар асуусан биболсон асуудлыг нь хэлсэн. Мөн ах нь танай аавын багийн найз, Чулуунжав,Янсанжав нартай хамаатан садан хүмүүс би хэнийх нь ч талд орж худал мэдүүлэгөгөхгүй үнэн мэдүүлэг өгнө гэж хэлсэн. Би мөрдөн байцаалтанд үнэн зөвмэдүүлгээ өгсөн. 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хадлангийн газар дээрээбайж байтал манай хамаатан болох Янсанжав ах түүний хүү Чулуунжав хоёрсумын Ц.Наранбаатар, Ганзориг гэдэг хоёр залуутай ирсэн. Ирсэн шалтгаан ньгэвэл Даваа-Очироос Чулуунжав нь түрүү жил ажилласан хөлснийхөө үлдэгдэлмөнгө болох 1.000.000 төгрөг авахаар очсон юм шиг байсан. Тэр хоёрын маргасаншалтгаан нь гэвэл Чулуунжав нь мөнгө, өвс авна гээд Даваа-Очир нь өгөхгүй биеэүнэлсэн чинь болсон гээд байх шиг байсан. Тэгээд маргаж байгаад бие биеэнээсээзууралдаад авсан. Гэтэл Л.Д нь Чулуунжавын толгой руу турбо төмрөөрцохиод автал Чулуунжав нь газар ойчоод өгсөн. Тухайн үед Даваа-Очир нь алнагээд дайраад байсан. Энэ үед Чулуунжав нь газраас босоод иртэл толгойноос ньцус гарч  нүүр нь цус болчихсон хүн аймаар юм босож ирсэн. Тэгээд тэр хоёрхоорондоо зууралдаж цохилцоод эхэлсэн. Тэнд байсан хүмүүс болон миний биетэр хоёрыг салгалцсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байтал Даваа-Очир нь
6Чулуунжавыг сүлбэнэ гээд 3 шүдтэй өвсний шор бариад зогсож байсан. Гэтэл мөнЧулуунжав нь хаанаас ч юм өвсний шор төмөр барьчихсан бие биетэйгээзууралдаж эхэлсэн. Тухайн үед Янсанжав ах, Наранбаатар бид нар тэр хоёрыг мөнсалгаж Л.Дыг авч машиндаа суулгаад аваад явсан. Тэгээд машинтайявж байтал араас Янсанжав, Чулуунжав хоёр машинтайгаа ирээд зогс гээдбайхаар нь би Даваа-Очироос зогсох юм уу яах юм гэж асуухад зогс гэхээрзогссон. Би тухайн үед Л.Дыг чи надад 250 боодол өгөх ёстой тэрөвснөөс Чулуунжавыг ачаад яв. Бид хоёр сүүлд нь учраа олно гэсэн. Тэгж байталЧулуунжав нь машины хаалга нээгээд Даваа-Очирын нүүр рүү нь цохисон. Тэгээдби тэр хоёрыг яв гээд явуулсан. Толгойноос нь цус гарч байсан. Амнаас нь мөнцустай, зүүн гарын хоёр хуруу нь шалбарсан байсан. Харин Даваа-Очир шүдцохичихлоо гэж байсан. Тухайн үед мөн ам нь цустай харагдаж байсан. Тэгэхдээнадад шүд ойчсон гээд харуулсан зүйл байхгүй.  Эхэлж Даваа-Очир нь турботөмрөөр Чулуунжавыг цохиж байхыг би харсан.   Харин тэр хоёрыг хоорондоозууралдаж зодолдож байхад нь голоор нь орж салгаж байсан.Хохирогч Л.Дын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Батхолбоо гэдэгхүний хамт 2018 оны 09 дүгээр сарын 06-ны орчим Асгат сумын “Өндөр цагаан” гэхгазарт хадланд гарсан юм. Харин 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдрийн 14цагийн орчим хадлангийн өвсөн дээр өвс ачуулж байтал Я.Ч өөрийн аавболох Янсанжавын хамт хүрч ирсэн. Тухайн үед Я.Ч нь архи уусанбайдалтай халамцуу явж байсан. Тэгээд Я.Ч нь ирээд намайг дарамтлахбайдалтай “надаас өвсөө авмаар байна” гэж байсан. Би Я.Чд өвснийөргүй юм. 2017 онд Я.Ч нь манай хадланд гарч ажилласан. Ажиллажбайх хугацаандаа хүн нас барсан, найр хуримтай гээд 10 гаран хоног ажилдааирээгүй. Я.Чын ажилласан хугацаа болон цалин мөнгийг надтай хамтхадланд гарч байгаа Батхолбоо сайн мэдэж байгаа. Ер нь нийт 1.700.000төгрөгний цалин хөлс, өвс өгсөн. Тэгээд Я.Ч над руу ирж намайг заамдажаваад гараараа миний нүүр рүү эхэлж цохисон. Үүнээс болж би Я.Чыгбарьж авах гэтэл надад баригдахгүй байхаар нь өвс боогчин дээр байсанавтомашин данхрааддаг хөндий төмөр авч Я.Чын мөрөн дээгүүр нь цохихгэтэл Я.Ч нь өөрөө бултах гэж байгаад толгой руугаа цохиулсан. Тухайнүедээ Я.Чын толгойноос цус гарч байгаа байдал харагдаагүй. Би төмрөөхаячихаад зогсож байтал Янсанжав нь миний чихний ар хэсэг рүү өвс боогчны зүүтөмрөөр цохисон. Тэгээд би тухайн үед шууд газар ойчоод өгсөн. Гэтэл Янсанжавах би залуу толгойг хөгшин толгойгоор солино би ер нь ингэнэ гэж бодож байсанюм гээд ярьж байсан санагдаж байсан. Мөн тэнд байсан хүмүүс Янсажав,Чулуунжав хоёрыг хориод байх шиг байсан. Би газраас арай гэж бостол минийхөл, гар хүнийг эсэргүүцэх чадваргүй болсон байсан. Мөн Янсанжав ах учраа олъёгээд хүний нүднээс далдуур намайг энд тэндгүй цохиж зодоод байхаар нь би тэрхоёроос зугтаж байтал Ядамжавтай тааралдаж Ядамжавын машины ард нь сууталЯдамжав автомашинтайгаа хөдлөөд хэсэг явж байгаад зогстол хажуугаарЯ.Ч, Янсанжав хоёр хөндлөн ирж зогсоод Янсанжав ах жолоочийн эсрэгталаар цээж толгойгоо оруулж ирээд намайг заамдаад авсан. Мөн Я.Ч ньЯдамжавыг машинаас нь буулгаад өөрөө суудал дээр нь сууж түлхүүртэй гараарааминий нүүр рүү нэг удаа цохисон. Гэтэл миний ам хамраас цус гарсан. Би эсвэл танар намайг энд нь алчих гэтэл тэр хоёр яваад өгсөн. Тэгээд би Ядамжаваархадлангийнхаа гэр рүү хүргүүлсэн. Би тухайн үед хамраас цус гарч байна гэжбодож байтал амнаас цус гарч дээд үүдэн нэг шүд ойчсон байсан. Өөр болсонзүйлгүй. Я.Ч эхэлж уулзаад миний зүүн талын нүд шанаа орчим хэсэгт нэгудаа цохисон. Дараа Янсанжав ах нь төмрөөр миний чихний ар хэсэгт цохисон.Тэгээд газар ойчсоны дараа хоёр талаас өшиглөөд байсан. Хэн нь хаана нь гарч
7намайг цохиод байсан талаар би хэлж мэдэхгүй байна. Мөн миний үүдэн дээд нэгшүдний булгаралтыг Я.Ч нь Ядамжавын машинд сууж байхад цохижунагасан гэх мэдүүлэг /хх-ийн 15-16, 18-19/,Хохирогч Я.Чын мөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2018 оны 10дугаар сарын 05-ны өдөр 11 цагийн орчим өөрийн төрсөн аав Янсанжав болонсумынхаа Наранболд, Чинзориг гэх хоёр залууг дагуулаад сумаас баруун урагш 57километрт байдаг “Өндөр цагаан” гэх газарт хадланд гарсан Л.Д ах рууочсон. Очсон шалтгаан нь гэвэл би 2017 онд Л.Д ахын хадлан дээражилласан юм. Ажлын хөлсний үлдэгдэл 1.000.000 төгрөг авахаар очсон. Харинмөнгө өгөхгүй гэвэл өвс авъя гэж хэлнэ гээд сумынхаа Наранболд, Чинзоригхоёрыг дагуулаад явсан юм. Тэгээд үдээс хойш 15 цагийн үед “Өндөр цагаан” гэхгазар байрлаж байгаа Л.Д ахын хадлан дээр очиход Л.Д мөнБатхолбоо хоёр нь өвс ачуулж байсан. Би тухайн үед Л.Д ах руу очиж“дүү нь түрүү жил ажилласан ажлын хөлсний үлдэгдэл мөнгө 1.000.000 төгрөгавъя” гэтэл “мөнгө байхгүй” гэсэн. Тэгвэл би оронд нь өвс авъя гэтэл өвс өгччадахгүй гэхээр нь би хүний ажлын хөлс өгсөнгүй би 20.000 боодол өвс боох ёстойбайсан. Илүү 4.000 боодол өвс боож өгсөн гэтэл Л.Д нь “чи шүүх,цагдаагаараа яв, би шүүхийн чинь гадаа салаавч өгнө” гээд над руу салаавчгаргаж “чиний биеэ үнэлсэн одоо болно” гээд машиндаа суучихаад намайг очсонгэж бодохгүй хөдөлж явах гээд байхаар нь би очтол “өвс рүү хүрээд ир” гэхээр ньараас нь яваад очтол Л.Д нь “би чамд мөнгө ч өгөхгүй, өвс ч өгөхгүй”гэхээр нь би “юу гэнээ” гээд дөхөөд очтол хажуудаа байсан турбо төмөр авч минийтолгой руу нэг удаа цохисон. Би тухайн үед манарч доошоо суутал толгойноос цусгарсан. Би уурлаж Л.Дыг адилхан толгой руу нь цохино гэтэл манай аавЯнсанжав нь намайг хориод цохиулаагүй. Тухайн үед Л.Д дахиад төмөрбариад над руу дайрч байхад нь манай аав Л.Доос төмрийг нь булаажавсан. Тэр үед би Л.Дтой зууралдаж байгаад газар унагаж чихнийх нь архэсэг рүү гараараа 2 удаа цохисон. Гэтэл Л.Д нь босч ирээд өвс хатгадагшор төмөр аваад над руу дайрах үед нь би холдуултал миний хоёр гарын сарвуугурсан. Тэгээд Ядамжав ахын машинтай Л.Д нь цуг явчихаар нь араас ньаав бид хоёр өөрсдийнхөө машинтай очиж зогсоогоод Ядамжав ахыг машинаасбуулгаад жолоочийн суудал дээр суугаад Л.Дтой маргалдаж муудажбайгаад зүүн гарынхаа ар хэсгээр Л.Дыг цохисон. Тухайн үед Даваа-Очирын хамраас нь цус гарсан. Тэгээд Ядамжав, Л.Д хоёр машинтайгааяваад өгсөн. Ядамжав ах манай аавд хэлэхдээ Даваа-Очир, Батхолбоо хоёрнадаас 300 боодол өвс зээлсэн. Та болохгүй бол энэ хоёрын өвснөөс ачаад яв,бид хэд сүүлд нь учрыг нь олчихно гэж хэлсэн гэж манай аав Янсанжав нададхэлсэн. Тэгээд аав бид хоёр буцаж очиж Даваа-Очирын өвснөөс нэг машиндаа 30гаран өвс ачсан. Өвс ачиж байхад Батхолбоо ирсэн. Би зодуулж цохиулсанасуудалд гомдол санал болон нэхэмжлэх зүйл байхгүй /хх-ийн 21-24/,Гэрч З.Яын мөрдөн байцаалтанд өгсөн“...2018 оны 10 дугаар сарын05-ны өдөр хадлангийн газар дээрээ байж байтал манай хамаатан болохЯнсанжав ах түүний хүү Чулуунжав хоёр сумын Ц.Наранбаатар, Ганзориг гэдэгхоёр залуутай ирсэн. Ирсэн шалтгаан нь гэвэл Даваа-Очироос Чулуунжав нь түрүүжил ажилласан хөлснийхөө үлдэгдэл мөнгө болох 1.000.000 төгрөг авахаар очсонюм шиг байсан. Тэр хоёрын маргасан шалтгаан нь гэвэл Чулуунжав нь мөнгө, өвсавна гээд Даваа-Очир нь өгөхгүй биеэ үнэлсэн чинь болсон гээд байх шиг байсан.Тэгээд маргаж байгаад бие биеэсээ зууралдаад авсан. Гэтэл Л.Д ньЧулуунжавын толгой руу турбо төмрөөр цохиод автал Чулуунжав нь газар ойчоодөгсөн. Тухайн үед Даваа-Очир нь ална гээд дайраад байсан. Энэ үед Чулуунжавнь газраас босоод иртэл толгойноос нь цус гарч  нүүр нь цус болчихсон байсан.
8Тэгээд тэр хоёр хоорондоо зууралдаж цохилцоод эхэлсэн. Тэнд байсан хүмүүсболон миний бие тэр хоёрыг салгалцсан. Тэгээд хоорондоо хэрэлдэж байталДаваа-Очир нь Чулуунжавыг сүлбэнэ гээд 3 шүдтэй өвсний шор бариад зогсожбайсан. Гэтэл мөн Чулуунжав нь хаанаас ч юм өвсний шор төмөр барьчихсан биебиетэйгээ зууралдаж эхэлсэн. Тухайн үед Янсанжав ах, Наранбаатар бид нар тэрхоёрыг мөн салгаж Л.Дыг авч машиндаа суулгаад аваад явсан. Тэгээдмашинтай явж байтал араас Янсанжав, Чулуунжав хоёр машинтайгаа ирээдхоорондоо тохиролцъё гээд байсан. Би тухайн үед Л.Дыг чи надад 250боодол өгөх ёстой тэр өвснөөс Чулуунжавыг ачаад яв. Бид хоёр сүүлд нь учрааолно гэсэн. Тэгж байтал Чулуунжав нь машины хаалга нээгээд Даваа-Очирын нүүррүү нь цохисон. Тэгээд би тэр хоёрыг яв гээд явуулсан. Толгойноос нь цус гарчбайсан. Амнаас нь мөн цустай, зүүн гарын хоёр хуруу нь шалбарсан байсан. ХаринДаваа-Очир шүд цохичихлоо гэж байсан. Тухайн үед мөн ам нь цустай харагдажбайсан. Тэгэхдээ надад шүд ойчсон гээд харуулсан зүйл байхгүй. Ямар учраасцохиж байгаа талаар мэдэхгүй. Эхэлж Даваа-Очир нь турбо төмрөөр Чулуунжавыгцохиж байхыг би харсан.  Харин тэр хоёрыг хоорондоо зууралдаж зодолдожбайхад нь голоор нь орж салгаж байсан.  /хх-ийн 31-32, 33-34/,Гэрч Г.Батхолбоогийнмөрдөн байцаалтанд өгсөн “...Би 2017 оны намар найзЧулуунжавыг хадланд авч гарсан юм. 25.000 боодол өвс боогоод 2.000.000төгрөгний цалин өгье гэж тохирсон юм. Гэтэл ажлаа дуусгалгүй дундаас нь яваадөгсөн. Би Чулуунжавд ажилласан хугацааных нь мөнгө болох 1.600.000 төгрөгөгсөн. Харин үлдэгдэл мөнгийг нь ажил дуусгаагүй гээд өгөөгүй юм. 2018 оны 10дугаар сарын 05-ны өдөр Асгат сумын 2 дугаар баг “Өндөр цагаан” гэх газарЛ.Д ах бид хоёр хадлан дээрээ байж байтал өдөр 13 цагийн орчим байхЯ.Ч нь аав П.Ятай мөн сумын Ц.Наранболд, Ганзориг гэх хоёрзалууг дагуулаад ирсэн. Я.Ч нь түрүү ажилласан хөлс мөнгөнийүлдэгдэлдээ өвс авна гэсэн. Тухайн үед Л.Д ах бид хоёр өвс өгөхгүй гээдмаргалдсан. Тэгээд Л.Д ах бид хоёр хадаж байсан өвс рүү очтол араасмашинтайгаа хүрээд ирсэн. Л.Д ах бид хоёр эвдэрчихсэн байсан өвсбоогчин дээр байж байтал Я.Ч машинаасаа бууж ирээд үгийн зөрүүгүйЛ.Д ахын нүүрэн тус газар гараараа цохисон. Тухайн үед Л.Днь барьж байсан турбо төмрөөр Я.Чын толгойн тус газар нь цохисон.Тухайн үед Чулуунжавын толгойноос  цус гарч байсан. Үүнээс болж тэр хоёрхоорондоо барьцалдаж зууралдаж байхад нь П.Я ах өвс боогчны зүү гэдэгцун төмөр бариад Л.Дын шилэн хүзүү, нуруу, мөр орчим хэсэгт нь хэдхэдэн удаа цохиж байгаа харагдсан. Тэгээд Л.Д нь газар ойчоод өгсөн.Би тухайн үед Я.Чыг хорьж байхад Янсанжав нь очиж өшиглөөд,Янсанжавыг очиж хорьж байхад хүү Чулуунжав нь Даваа-Очирыг өшиглөөдбайсан. Тухайн үед Чулуунжав, Янсанжав хоёртой цуг ирсэн Ганзориг ньмашинтайгаа ирээд хорьж салгасан. Тэгээд би Даваа-Очир ахыг эндээс яв гэжЯдамжавын машинд суулгаж явуулсан. Гэтэл Янсанжав, Чулуунжав хоёр нь арааснь хөдөлж байгаа харагдсан. 30-40 минутын дараа Даваа-Очир эргэж ирээднамайг зодоод байна гээд ирсэн....Янсанжав ах төмрөөр Л.Дын нуруу руу нь хэд хэдэн удаа цохиодбайсан. Харин Чулуунжав нь хөлөөрөө нуруу гэдэс орчим хэсэгт нь өшиглөөдбайсан.  2018 оны 12 дугаар сарын сүүлээр надад манай хадлангаас ачиж явсанөвс гээд 50 боодол өвс хүлээлгэн өгсөн. Би өвс буцааж өгсөн талаар Л.Дахад хэлээгүй байгаа. ...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/,Гэрч Ц.Наранболдын мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын05-ны өдрийн 11-12 цагийн хооронд Я.Ч түүний аав Янсанжавтай хамт биөөрийнхөө 17-11 СҮЭ улсын дугаартай Портер маркийн тээврийн хэрэгслээ унаж
9Ганзоригтой хамт “Өндөр цагаан” гэх газар байгаа хадлангийн газар руу явсан.Явсан шалтгаан нь гэвэл Я.Ч нь тэндээс өвс ачиж ирж магадгүй гээдминий машинд бензин хийгээд явсан юм. Тэгээд “Өндөр цагаан” гэх газар байрлажбайгаа Батхолбоо, Л.Д нарын хадлан дээр очтол Л.Д ньбайхгүй байна гээд өвс рүү нь Чулуунжав аавтайгаа машинаа бариад яваад өгсөн.Би араас нь 10-15 минутын дараа яваад очтол Я.Чын толгойноос нь цусгарчихсан нүүр нь бүхэлдээ цус болчихсон байсан. Тухайн үед Янсанжав нь турботөмөр барьчихсан энэ төмрөөр Даваа-Очир Чулуунжавын толгой руу цохисон гээдбариад зогсож байсан. Мөн Чулуунжав нь Даваа-Очирыг тууж байтал Даваа-Очирнь Ядамжавын машинд суугаа Ядамжавтай яваад өгсөн. Ганзориг бид хоёрыгочиход тэр хоёр бие биенээ зодож цохисон зүйл болоогүй. Араас нь Чулуунжав ньаавтайгаа машинаа бариад яваад өгсөн. Ганзориг бид хоёр өвсөн дээр байжбайгаа хадлангийн гэр рүү яваад очтол Л.Д нь гэртээ хэвтэж байсан.Араас Чулуунжав аавтайгаа хүрч ирээд Даваа-Очироос өвс авна гээд Даваа-Очирнь өвс өгөхгүй гээд маргалдаж байсан. Гэтэл Чулуунжав нь намайг очиж өвс ачъягэхээр нь энэ хүмүүс чинь өгөхгүй гэж байна би оролцохгүй гээд Ганзоригийгдагуулаад сум руу яваад өгсөн. Тэгээд тэнд юу болсон талаар би мэдэхгүй” гэхмэдүүлэг /хх-ийн 35-36/,Гэрч Г.Чинзоригийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10 дугаар сарын05-ны өдөр Ц.Наранболд ах бид хоёрыг Я.Ч ах цуг өвсөнд яваад өг гээдгуйхаар нь би Ц.Наранболдын машинд суугаад Я.Ч ах өөрөө аавЯнсанжавтайгаа Асгат сумын 2 дугаар “Өндөр цагаан” гэх газарт байрлах Л.Д, Г.Батхолбоо нарын хадлан дээр очсон. Тэгээд Л.Д уулзах гээд гэрдээр нь очтол байхгүй өвс дээр байгаа гэсэн. Тухайн үед Я.Ч ахаавтайгаа өвс рүү нь түрүүлээд очсон. Харин Ц.Наранболд бид хоёрын машинхалаад 5-10 минутын дараа араас нь очтол Я.Чын толгойноос нь цусгарчихсан Л.Дтой маргалдаж муудаад байсан. Юу гэж маргалдажмуудсан талаар би мэдээгүй. Би бага зэрэг зайтай машиндаа байсан юм. Мөн битухайн үед бага зэрэг архи согтууруулах ундаа хэрэглэсэн байсан болохооройртоогүй. Удалгүй Ц.Наранболд явъя гээд бид хоёр түрүүлээд яваад өгсөн...” гэхмэдүүлэг /хх-ийн 44-45/,Шинжээч эмч А.Болор-Эрдэнийн мөрдөн байцаалтанд өгсөн “...Би Л.Дыг өөрийн биеэр үзэж дүгнэлт гаргасан. Дээд эрүүний үүдэн 1 шүднийбулгаралт бүхий гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэрэгт хамаарна. Мөннурууны хэсгийн зөөлөн эдийн няцралт гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэгтогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсанхөнгөн зэрэгт хамаарна. Нурууны зөөлөн эдийн няцралт гэмтэл нь өшиглөх болонтөмрөөр цохих үед үүсэх боломжтой. Дээрх нурууны гэмтэл нь 2018 оны 10 дугаарсарын 05-ны өдөр үүссэн байх боломжтой” гэх мэдүүлэг,Шинжээч эмч С.Эрдэнэцэцэгийн мөрдөн байцаалтанд өгсөн “...2018 оны 10дугаар сарын 10-ны толгойн томографын бичилтэнд зүүн талын нүдний ухархайндотор хананд 1 см өргөн хэсэгт дотогш 0.4 см гүн хэмжээтэй цөмөрч бороожсонхуучин хугаралтай байсан ба уг гэмтэл нь хэрэг болсон цаг хугацаанд буюу 2018оны 10 дугаар сарын 05-ны өдөр үүссэн байх боломжгүй. Учир нь уг гэмтэл нь 5хоногийн хугацаанд бороолж эдгэрэх боломжгүй гэмтэл юм. Харин уг гэмтлээсболж хараа буурсан байх боломжтой” гэх мэдүүлэг /75-76/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн 549 дугаартай: Л.Дын биед нурууны хэсгийн зөөлөн эдийн
10няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл учирчээ. Учирсангэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна. Учирсан гэмтэл ньшүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-т зааснаар эрүүлмэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашидэрүүл мэнд хөдөлмөрийн чадварт 5 хувь тогтонги нөлөөлнө гэх дүгнэлт /хх-ийн 65-66/,Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн 536 дугаартай: Я.Чын биед тархи доргилт, толгойн үстэйхэсгийн зүсэгдсэн шарх бүхий гэмтэл учирчээ. Учирсан гэмтэл нь мохоо хүчинзүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Учирсан гэмтэл нь шүүхэмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түрхугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна. Цаашид эрүүл мэндхөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэх дүгнэлт /хх-ийн 49-50/Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 11 дүгээр сарын 15-ныөдрийн 549 дугаартай нэмэлт дүгнэлтэнд: “...Л.Дын биед нэмэлтматериалаар гэмтэл тогтоогдсонгүй...” гэжээ. /хх-ийн 71/-Асгат сумын эд зүйлийн үнэлгээ /хх-ийн 10/-Хохирогч Л.Дын эмчилгээний зардлын баримт /хх-ийн 12-13/-Сүхбаатар аймгийн Баруун-Урт сумын 8 дугаар багийн засаг даргын Л.Дын оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 131/-Сүхбаатар аймгийн Асгат сумын 4 дүгээр багийн засаг даргын Л.Дын оршин суугаа газрын талаарх тодорхойлолт /хх-ийн 135/-Хохирогч Л.Дын хохиролтой холбоотой гаргаж өгсөн баримтууд-Шүүгдэгч Я.Чын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 129/-Шүүгдэгч П.Яын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 138/-Шүүгдэгч Л.Дын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн133/ зэрэг баримтуудыг шинжлэн  судлав.ШүүгдэгчЯ.Ч нь П.Ятай бүлэглэн 2018 оны 10 дугаар сарын05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөрцагаан” гэх газар иргэн Л.Дыг зодож, эрүүл мэндэд нь “нурууны хэсгийнзөөлөн эдийн няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт” бүхий хөнгөнхохирол учруулсан гэмт хэргийг,ШүүгдэгчП.Я нь Я.Чтай  бүлэглэн 2018 оны 10 дугаарсарын 05-ны өдөр Сүхбаатар аймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр“Өндөр цагаан” гэх газар иргэн Л.Дыг зодож, эрүүл мэндэд нь “нурууныхэсгийн зөөлөн эдийн няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт” бүхийхөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус  үйлдсэн  болох нь шүүгдэгчЯ.Ч, П.Я нарын мөрдөн байцаалт, шүүхийн хэлэлцүүлэгт гэмбуруугаа хүлээн зөвшөөрсөн мэдүүлгүүд, хохирогч Л.Д, гэрчЗ.Я, шинжээч эмч А.Болорэрдэнэ, С.Эрдэнэцэцэг нарын шүүхийнхэлэлцүүлэгт болон мөрдөн байцаалтанд өгсөн мэдүүлэг, гэрч Г.Батхолбоо,Ц.Наранболд, Г.Чинзориг нарын  мөрдөн байцаалтанд гаргасан  мэдүүлгүүд,Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10
11дугаар сарын 11-ний  549 дугаартай дүгнэлт болон хуульд заасан үндэслэлжурмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаанд хэлэлцүүлэгдсэннотлох баримтуудаар, нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Л.Д нь 2018 оны 10 дугаар сарын 05-ны өдөр Сүхбаатараймгийн Асгат сумын 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Өндөр цагаан” гэх газар иргэнЯ.Чыг зодож  эрүүл мэндэд нь “тархи доргилт, толгойн үстэй хэсгийнзүсэгдсэн шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан  болох нь шүүгдэгч Л.Д, П.Я, хохирогч Я.Ч,  гэрч З.Я нарын  мөрдөнбайцаалт болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд, гэрч Г.Батхолбоо,Ц.Наранболд, Г.Чинзориг, шинжээч А.Болор-Эрдэнэ нарын мөрдөн байцааатандөгсөн мэдүүлгүүд, Сүхбаатар аймаг дахь Шүүх шинжилгээний албаны шинжээчийн2018 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн  536 дугаартай дүгнэлт болон хуульдзаасан үндэслэл журмын дагуу хавтаст хэрэгт бэхжүүлэгдэн, шүүх хуралдаандхэлэлцүүлэгдсэн нотлох баримтуудаар  тус тус нотлогдон тогтоогдож байна.Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д  нарт холбогдох хэрэгтЭрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх  тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасаннотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтыншатанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан,Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэхноцтой зөрчил тогтоогдоогүй болно.Шүүгдэгч П.Яын өмгөөлөгч Эрдэнэбаатарын шүүхийн хэлэлцүүлэгтөгсөн:... миний үйлчлүүлэгч П.Я гэмт хэрэг үйлдээгүй шүүгдэгч нарыг гэмтхэрэг үйлдэхээс сэргийлж салгасан. Хохирогч Даваа-Очирыг зодоогүй түүнд гэмтэлучруулаагүй тул хэргийг хэрэгсэхгүй болгож цагаатгаж өгнө үү гэсэн хүсэлтийгхүлээн авах боломжгүй байна. Учир нь: Шүүхийн хэлэлцүүлэг,болон мөрдөнбайцаалтанд өгсөн шүүгдэгч П.Яын ....түүний нуруу бөгс хавьд нь нэг удааөшиглсөн гэх, Хохирогч Л.Дын.... Янсанжав миний нуруу болон далхавьцаа хэд хэдэн удаа цохьсон гэх,Гэрч Г.Батхолбоогийн мөрдөн байцаалтанд өгсөн:“...Янсанжав ах төмрөөрЛ.Дын нуруу руу нь хэд хэдэн удаа цохиод байсан. Харин Чулуунжав ньхөлөөрөө нуруу гэдэс орчим хэсэгт нь өшиглөөд байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 38-39/, Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2018 оны 10 дугаар сарын 11-нийөдрийн 549 дугаартай дүгнэлт Л.Дын биед нурууны хэсгийн зөөлөнэдийн няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл учирчээ.Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байна.... гэхдүгнэлт /хх-ийн 65-66/ зэргээр П.Я нь хохирогч Л.Дыг зодоогүйгэх үндэслэл няцаагдаж байна.Шүүгдэгч Л.Дын өмгөөлөгч Г.Амарсайханы шүүхийн хэлэлцүүлэгтгаргасан: “...хохирогч Л.Д одоо хүртэл эмчилгээ хийлгэж байгаа хэрэвхөнгөн гэмтэл учирсан бол 28 хоногт  эдгэрэх боломжтой иймд хэргийг мөрдөнбайцаалтанд буцааж өгнө үү гэсэн хүсэлтийг хүлээн авах боломжгүй байна.Учир нь хохирогч Л.Д ямар гэмтэл, өвчний учир эмчлүүлж байгааталаарх нотлох баримт хэрэгт авагдаагүй бөгөөд шинжээч  эмч А.Болор-Эрдэнийншүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “   Л.Дын биед нурууны хэсгийн зөөлөнэдийн няцрал, дээд эрүүний үүдэн 1 шүдний булгаралт бүхий гэмтэл учирсанбайсан. Учирсан гэмтэл нь мохоо хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн байхбөгөөд уг гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1, 2.4.2-тзааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулсан хөнгөн зэргийн гэмтэлд хамаарна.  Л.Даваа- Очир нь 2018 оны 10 дугаар сарын 10-ны өдөр иж бүрэншинжлэгээнд орсон байна. Дээрээс доош бүх төрлийн шинжилгээнд бүрэнхамрагдсан байна. Хэлэлцүүлгийн явцад миний сонссоноор зүүн талын нүднийхараа муудсан гэж байсан. Зүүн талын нүдний ухархайн дотор хананд 1см өргөнхэсэгт дотогшоо 0.4 см гүн хэмжээтэй цөмөрч бороожсон хуучин шархтай гэжбайна. Үүнийг мэргэжилийн үүднээс тайлбарлаж хэлбэл ясны хугаралыг дотор ньцусан бороо, ясан бороо гэж хуваадаг. Тэгэхээр 2018.10.05-ны өдөр болсон үйлявдалаас хойш 5 хоногийн дараа буюу 2018.10.10-ны өдрийн компьютертомаграфикт харуулсан байсан. Энэ ясан бороо бол 5 хоногийн дотор хэзээ чүүсэх боломжгүй. Энэ бол хувь хүний онцлогоос хамаараад ясан бороо үүсэхэддор хаяж сарын хугацаанд үүсдэг. Бүсэлхий нурууны компьютер томаграфикхийгдсэн байна. Т-11-Л-1 гэдэг нь сээрний 11 нугаламаас бүсэлхий нэгдүгээрнугаламд яс ургалттай хатуужиж шохоожсон. Энэ нь ясны ургалт болоншохоожилтой байсан байна.   Дангаараа зөөлөн эдийн гэмтэл байсан бол тухайн28 хоногтоо эдгэрэх боломжтой. Үүнд  архаг өвчин нөлөөлж байна гэж харагдажбайна  гэх,шинжээч эмч С.Эрдэнэцэцэг шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: ...Даваа-Очирыгнүдний эмч үзээд нүдний гэмтэл учирсан гэсэн онош байгаагүй. Хараа муудсангэсэн. Урьд нь хараа нь ямар байсан талаарх баримт байгаагүй учраас хараамуудсанг тогтоох боломжгүй байсан. Тийм учраас нэмэлтээр харааны бууралтайболжээ  гэж дүгнэх боломжгүй. Харааны бууралт сахарын өвчтэй холбоотой байжболно. Л.Д урьд гэмтэл авч байсан нь баримтанд бичигдсэн байгаахарин тэр гэмтлээс болж хараа муудах боломжтой гэх мэдүүлгүүд , нэмэлт дүгнэлтхийлгэх тухай Б/09 тоот прокуорорын тогтоол /хх-ийн 70-р х/, Хүний  биед хийсэншүүх эмнэлэгийн  шинжээчийн /нэмэлт/  1.2.3.4 Л.Дын  биед нэмэлтматериалаар гэмтэл тогтоогдсонгүй гэсэн 549 тоот дүгнэлт /хх-ийн 71-р х/ зэргээрхохирогч Л.Дын биед хөнгөн гэмтэл учирсан гэх шинжээчийн дүгнэлтийгүгүйсгэх, хэргийг мөрдөн байцаалтанд буцаах үндэслэл тогтоогдохгүй байна. Шүүгдэгч нарын гэм буруутай үйлдэл болон уг үйлдлийн улмаас хохирогчийнбиед гэмтэл учирсан үр дагавар шууд шалтгаант холбоотой болох нь нотлогдсонбайна . Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д  нарын энэхүү үйлдэлнь Монгол Улсын Үндсэн хууль болоод Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хүний эрхчөлөө, эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн шууд санаатай хэлбэрээрхалдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж буй гэмт үйлдэл болох юм.Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эсүйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцох бөгөөдшүүгдэгч Я.Ч, П.Я нар бүлэглэж хүний биед хөнгөн гэмтэл бүхийхохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн2 дахь хэсэг, Л.Дын хүний биед хөнгөн хохирол учруулсан үйлдэл ньмөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт  заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөнхохирол учруулах” гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн хангасан байна.Прокуророос Я.Ч, П.Я нарт  Эрүүгийн хуулийн тусгай ангийн11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Л.Дт мөн хуулийн 11.6дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  тус тус ял сонсгож,  яллах дүгнэлт үйлдэжирүүлсэн нь шүүгдэгч нарын гэмт үйлдэлд тохирсон байх тул шүүгдэгч нарыг хүнийэрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож,тухайн зүйл хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д нарт ял шийтгэлоногдуулахад  Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, 6.6 дугаар
13зүйлд заасан хүндрүүлэх  нөхцөл байдал тогтоогдоогүй болно.Шүүгдэгч нарын  үйлдсэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаарзүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан гэмт хэргүүд нь мөн хуулийн 2.6 дугаар зүйлийн 2-тзааснаар хөнгөн гэмт хэргийн ангилалд багтах бөгөөд шүүгдэгч  Я.Ч,П.Я, Л.Д нарын үйлдсэн хэрэг нотлогдсон, хэргийн зүйлчлэлтохирсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн нь шүүхийнхэлэлцүүлэгт өгсөн шүүгдэгч  нарын  мэдүүлэг, хэрэгт авагдсан  нотлохбаримтуудаар тогтоогдсон тул  Я.Ч, П.Я нарыг Эрүүгийн хуулийнтусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус бүр 600 нэгжтэйтэнцэх хэмжээний  буюу 600 000 төгрөгөөр,  шүүгдэгч Л.Дын мөнхуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээнийбуюу 500 000 төгрөгөөр торгох  эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байнагэж шүүх дүгнэв. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн505.1 дэх хэсэгт  зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийннөхөн төлбөрт хохирогч Л.Д нь 876470 төгрөг нэхэмжилсэн бөгөөдшүүгдэгч Я.Ч, П.Я нараас  гаргуулж хохирогч Л.Дтолгох нь зүйтэй байна.Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д нар нь цагданхоригдоогүй, хэрэгт  бичгийн  баримт ирээгүй,  хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зардалгүй, хохирогч Я.Ч нь гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүйгэснийг  тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн 48 см урт,3.2 см диаметртэй нэг тал нь харласан гол нь хөндий, цайвар төмрийг тогтоолхүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэлээ.Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.2 дугаарзүйлийн 1, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тустус удирдлага болгон ТОГТООХ нь:1.Шүүгдэгч Я.Ч,  Ловон овгийн ПяранлайнЯнсанжав нарыг бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэгүйлдсэн гэм буруутайд, Л.Дыг хүний эрүүлмэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тустооцсугай.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгтзааснаар шүүгдэгч Я.Чыг 600 /зургаан зуун/ нэгжтэй тэнцэх хэмжээнийбуюу 600000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт зааснаар шүүгдэгч П.Яыг 600 /зургаан зуун/нэгжтэй тэнцэх хэмжээний  буюу 600.000 /зургаан зуун мянган/  төгрөгөөр,Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснааршүүгдэгч Л.Дыг 500 /таван зуун / нэгжтэй тэнцэх хэмжээний буюу500.000 /таван зуун  мянган/  төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныгбаримтлан шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д  нарт  оногдуулсанторгох ялыг 3 /гурав/  сарын дотор хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт
14зааснаар ялтан Я.Ч, П.Я, Л.Д  нар нь торгох ялыгшүүхээс тогтоосон дээрх хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгохялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорихялаар солихыг мэдэгдсүгэй.5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэххэсгийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчЯ.Ч, П.Я, Л.Д нарт авсан  хувийн баталгаа гаргахтаслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  хуулийн 36.8 дугаарзүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д  зааснаар энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдажирсэн  48 см урт, 3.2 см диаметртэй нэг тал нь харласан гол нь хөндий, цайвартөмрийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 505 дугаар зүйлийн505.1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирол эмчилгээнийзардалд шүүгдэгч Я.Чаас 438235 төгргийг П.Яаас 438235төгрөгийг тус тус  гаргуулж Баруун-урт сумын 8 дугаар багийн иргэн хохирогчЛ.Дт  олгосугай.8. Шүүгдэгч Я.Ч, П.Я, Л.Д нар нь энэ хэрэгтцагдан хоригдоогүй, тэдний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй,битүүмжлэгдсэн зүйлгүй,  хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй,хохирогч Я.Ч гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг тус тус дурдсугай.9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыгдурдсугай.10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1дэх зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, түүний хуульёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор гарданавснаас хойш 14 хоногийн дотор Сүхбаатар аймгийн Эрүү, Иргэний хэргийн давжзаалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйболохыг дурдсугай.                               ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Д.СУГАР